Showing posts with label Анагаах ухаан. Show all posts
Showing posts with label Анагаах ухаан. Show all posts

October 14, 2009

Гахайн томууны талаарх мэдээлэл /swine flu /

Гахайн томуу гэж юу вэ?
Гахайн томуу
(H1N1)

ксик улсаас эхлэлтэй А хүрээний H1N1вирүс бидний нэрлээд байгаа “гахайн томуу” юм. Гахайн томуу нь амьсгалын замын цочмог халдварыг үүсгэдэг бөгөөд өндөр халдвартай байдаг.
А хүрээний H1N1, H1N2 болон H3N2 ихэнхдээ гахайн сүрэгт байдаг учир уг дэгдэлтийг “гахайн томуу” гэж нэрлэсэн.
Бүтэц
Бүл: Orthomyxoviridae
Төрөл: Influenzae A
Хүрээ: H1N1
Удмын мэдээлэл: - РНХ



Дамжих зам
  1. Амьтнаас амьтанд
  2. Амьтнаас хүнд
  3. Хүнээс хүнд
- Агаар дуслын замаар: ханиалгах, найтаах
- Томуугийн вираас бохирдсон зүйлийг барьж, бохирдсон гараараа ам, хамар, нүдэнд хүрэх
- Хоол хүнсний бүтээгдэхүүн болон гахайн махаар вирус дамжихгүй

Гахайн томуугийн үед ямар шинж тэмдэг илрэх вэ?
Гахайн томуугийн үед энгийн томуугаар өвчилсөн үед илрэх шинжүүдтэй адил

- Халуурах
- Ханиалгах
- Нус гоожих
- Хоолой өвдөх
- Толгой өвдөх
- Булчингаар өвдөх
- Ядрах, бие сулрах
- Суулгах
- Бөөлжих




Хэдий хугацаагаар үргэлжлэх вэ?
Халдвар авснаас хойш 3-5 хоногийн дараа шинж тэмдэг илрэнэ. Өвчин 7-14 хоног үргэлжилнэ.
Гахайн томуугаар өвчлөх эрсдэл хүчин зүйл
- Хэрэв гахайн томуугийн дэгдэлт гарсан бүс нутагт олон хүний дунд байсан
- Гахайн аж ахуй эрхэлж буй хүмүүсүүд
- Гахайн томуугаар өвчилсөн хүнтэй ойр байсан
Гахайн томуугийн үед хүндрэл гарах уу?
- Архаг өвчин жишээлбэл: зүрхний эмгэг, саахарын шижин, уушигны багтраа г.м
- Уушигны хатгалгаа
- Амьсгалын дутагдал
- Хөгшин хүмүүс
- 5 доош насны хүүхэд
Хэзээ эмчид хандах вэ?
- Хэрэв гахайн томуугийн шинж тэмдэг илэрвэл (халуурах, ханиалгах, нус гоожих, хоолой өвдөх г.м)
- Ойрын хугацаанд гахайн томуугийн дэгдэлт гарсан оронд жуулчилсан
- Хэрэв ойрын хугацаанд гахайн томуугаар өвчилсөн хүнтэй байсан
Гахайн томуугийн үед ямар эмчилгээ хийх вэ?
  1. Вирусын эсрэг бэлдмэлүүд
    1. Tamiflu (oseltamivir)
    2. Relenza (zanamivir)
    3. 2009 оны гахайн томуугийн вирус amantadine and rimantadine эмүүдэд дасалтай
  2. Вакцин
  3. Гэрээр хийх эмчилгээ
- Хэвтрийн дэглэм
- Өвдөлт болон үрэвсэл намжаах эмүүд
- Шингэн зүйл сайн уух
- Өрөө тасалгааг сайн агааржуулах

- Амин дэмээр баялаг хоол хүнс хэрэглэх 

Хувийн ариун цэвэр
-         Ханиаж, найтаах үед ам хамрыг амны алчуураар таглах, бохирдсон амны альчуурыг тагтай хогийн саванд хийж, дараа нь гараа савантай усаар эсвэл спирт агуулсан ариутгалын уусмалаар угаана.
-          Гараа савантай ус эсвэл гар ариутгах спирт агуулсан уусмалаар угааж цэвэрлэнэ. Хичээл эхлэхээс өмнө, хоол идэхээс өмнө болон хойно.
-          Бохир гараараа нүд болон ам, хамарт  хүргэхгүй байх. Бусад хүмүүсийн гарын альчуур болон бохирдсон сав сулгыг хэрэглэхгүй байх.
-          Хүүхдийг хувийн гарын альчууртай байлгах.
-          Крантны цоргоор ус уухгүй байх
-          Онцын шаардлагагүй тохиолдолд өвчлөл гарсан оронд зорчихгүй байх
-          Олон хүн цугласан газраар сэлгүүцэхгүй байх
-          Эмнэлзүйн шинж тэмдэг илэрсэн тохиолдолд харъяа эрүүл мэндийн байгууллагад яаралтай хандах
 Сургуулийн орчны цэвэрлэгээ, ариутгал
-          1% хлорамины уусмалаар өрөө  тасалгаа, хоолны газар, жорлон г.м  ариутгаж , цэвэрлэнэ. Төмрөн гадаргууг 70% спиртийн уусмалаар цэвэрлэнэ.
-          1% хлорамины уусмалаар гарт байнга  өртөгддөг гадаргуу, тавилга г.м өдөр тутам угааж ариутгана.
-          Өрөө тасалгааг 2 цаг тутам агааржуулна.
-          Тухайн сургууль цэвэрлэгээ болон ариутгалын бодисоор хангаллтай нөөцтэй байна.
-          Халдвартай бүхий бохирдсон амны альчуур, бөөлжис 5% хлорамины  уусмалд 15-30 мин турш ариутгана.
-          Хэрэв тухайн дунд сургууль сурагч зөөх автобустай бол мөн агриутгал цэвэрлэгээг тогтмол хийнэ.
Дунд сургууль.  Эцэг, эхтэй ажилах
-          Эцэг эхэд гахайн томуугийн талаар сургалт явуулах. Хэрэв хүүхэд өвдсөн бол ямар арга хэмжээ авах талаар зөвлөгөө өгөх
-          Хүүхэд өвдсөн бол сургуулийн захиргаанд мэдэгдэх, эмчид үзүүлэх
-          Хэрэв хүүхэд гахайн томуугаар өвдсөн бол хүүхдээ сургуульд явуулахгүй байх
-          Халууралт намжасны 2 болон түнээс дээш хоногийн дараа явуулах
-          Хүүхдийн хувийн ариун цэврийн хангах зүйл үүнд: амны альчуур, маск зэргээр хангах
Гарын ариун цэвэр
 Хэзээ гараа угаах вэ?
1.      Ам, хамар, нүдэндээ хүрхээс өмнө
2.      Хоол идэхээс өмнө
3.      ОО-д орсоны дараа
4.      Бохирдсон амны альчуур барьсаны дараа
5.      Олон нийтийн газарт хаалганы бариул, цахилгаан шат, шатны бариул зэргийг барьсаны дараа
6.      Гаднаас орж ирээд
7.      Өвчтэй хүнтэй харьцаж ажилласан тохиолдол бүрийн дараа гараа сайн савандаж угаах
Гараа хэрхэн угаах вэ?




March 12, 2009

Би биш бид нар гэж бай

Шал утгагүй гарчиг өгсөн байна уу? Утгагүй биш уул нь утгатай эд байгын. Өнөөдөрийн сэдэв бол хүний микрофлорын талаар яринаа. Яринаа гэж жоохон хүн амьтаны толгойд мэдлэг нэмий гэж бодлоо.
Таны биенд таньтай хамт хэдэн триллон амьтан цуг амьдардыг мэдэх үү?
Жишээ нь нарийн гэдсэнд чинь 500-1000н төрлийн бичил биетнүүд амьдарч байгаа. Хүний биеийн нийт эсээс 10 дахин их хэмжээний тоотой бичил биетнүүд таны биеийн гадаад орчинтой шууд харьцдаг нүд хамар чих ам, бүр хамгийн их хэмжээгээр бол таны хоол боловсруулах эрхтэнүүдэд хадгалагдаж тэндээ айл гэр болон амьдран суудаг гэхэд болно. Тэд тантай л адилхан хооллоно, өлсөнө, бас үхдэг. Зарим бичил биетэнгүүд танд хэрэгтэй харин зарим нь өвчин үүсгэгч байдаг. Хүний бед хэрэгтэй нэгэн зүйл бичил биетэн бол бифидобактери юм. Бодвол өмнө нь сонсож л байсан байлгүй дээ. Бифидо тараг гээд л гадуур зардаг. Энэ бичил биетэний хамгийн гол үүрэг нь бол таны хоол боловсруулалтанд хажууунаас чинь дэмжиж туслах юм. Идсэн хоолоо сайн шингээж чаддаггүй гэдэс ходоодны асуудалтай хүмүүс ууж байхад буруудахгүй л юм байнгын.
За тэгээд жоохон тоо бодъё- Хүний нийт эсийг н тоог ойролцоогоор 10н 13н зэрэгт буюу 10,000,000,000,000 болж байна. Харин таньтай хамт 10н 14-н зэрэгт хэмжээний тоотой амьтан цуг амьдарч байна гэхлээр бараг 100-н триллон болохнээ. Сайхан тоо гарч байх чинь... тэгэхээр би биш бид нар гэхээс яахав


February 11, 2009

Эрүүл мэнд


Ингэж бодлоо. Зарим хүмүүс эрүүл мэндийн талаар асуух зүйл байвал бичээд үлдээгээрэй. Жишээ нь мэдэхийг хүссэн өвчнийхөө талаар бичвэл би аль болох туслахыг хичээнээ.


September 11, 2008

Тамхины эсрэг шилдэг реклам





December 13, 2007

Гэр- эмнэлэг- ажил-гэр

Гэр- эмнэлэг- ажил-гэр яаг ийм маршрутаар нилээн хэдэн өдрийг ардаа үлдээлээ. Гадаа хүйтэн болоод ч тэрүү гадагшаа гарах нээх сонирхолгүй байна. Өнгөрсөн долооо хоногт төгсөлтйинхөө монтажны зургийг авхуулах гэж нилээн л юм боллоо. Нөгөө хослол эд нар өмсөж сураагүй охин чинь ромбоны зураг гээд заавал пиджак өмсөөд, дараа нь авхуулсан зургаа харсан чинь их өөр харагдаж байна лээ. За тэр яахав. Энэ долоо хоногт Нүдний тасагуудаар дадлага хийлээ. Эхний 3н хоног Сонгино Хайрхан дүүргийн эмнэлэг дээр. Ёстой нэг түм түжигнэж бум бужигнасан газар байна лээ. Өглөө 8,30 гээд очиход л үүдэнд үзүүлэх хүмүүс уртаа цуваа үүсгэцэн хүлээж байна даа. Аргагүй биз дээ. Монголчууд минь өвчлөх дуртайй улс ш дээ. Юм л болвол өөртөө онош тавиад өөрийгөө эмчлэх гээд үзчихдэгийн. Өчигдөр л гэхэд нэг эгч нүд нь улайгаад жоохон үрэвсээд байхаар нь эмийн сан ороод хамаагүй тос аваад түрхчихсэн чинь тэр нь улам дордуулаад хаяцан байсан. Зүгээр л бага зэрэг нүднээс нь нулимс гоожоод улайсан нүдэндээ гормоны тос түрхэж байгаа улсууд чинь яаж хөгжихөв дээ. Хамгийн хэцүү нь эмч маань ганцаараа үзэж ерөөсөө дийлдэггүй тийм их хүнтэй. Хажуу талын өрөөнд нь сувилагч эгч орж ирсэн хүн болгоны харааг шалгаж бүртгэж өгнө. Орж ирж байгаа хүмүүсийн лав л 80% нь хараа муутай байхын. Бодоод байхар монгочуудын маань ихэнх хувь нь хараа муутай нь үнэн байхаа. Аргагүй биз дээ. Ийм эрё тэрс уур амьсгалтай оронд, дээр нь нарны хурц ягаан гэрэл байна. Ядаж байхад л айлгүй охидууд нь гоёлын линз зүүж байна гээд нүдээ үрэвсүүлээд хаяхын. Хүмүүсээ нүдээ хайрлаж байгаарай

Ингээд бага зэрэг нүдний дасгал бичье

-Удаан хугацаагаар компьютер эсвэл бичигийн ажил хийсний дараа бага зэрэг завсарлага аваад нүдээ хэд хэдэн удаа анивчаад, дараа нь нүдээ аниж байгаад нүднийхээ алимыг хэд хэдэн удаа цагын зүүний дагуу болон эсрэг чиглэлд нь хэд хэдэн удаа эргүүлээд амьсгаагаа гүнзгий авна. Ингээд нүдээ нээхдээ амьсгаагаа зөөлөн гаргана. Энэ дасгалыг 3н удаа давтаж хийнэ.
-Бас нэг арга байна. Би өөрөө их хэрэглэдэгийн. Үр дүнтэй шүү. Нэг йлсын зүйлрүү хараагаа шилжүүлээд дараа нь огцом ойрхон зүйлд тусга. Ингэхэд нүдний фокуслах чадвар илүү хөгждөг байна. Энэ дасгалыг цаг болгон 5н удаа хийгээрэй


November 13, 2007

Нэгэн өдөр

Өнөөдөр эрээн баараан хосолсон өдөр болж өнгөрлөө.Өглөө хичээлдээ очих гэж нилээн юм болж байж Ачтан Элит клиникийн эмнэлэг дээр дадлага хийх эмчийнхээ өрөөнд очлоо. Тэгсэн миний дадлагыг удирдаж байгаа эмчийн хажууд нь бас нэг эмч цуг үзлэг хийдэг юм байна. Манай эмч дээр хүн бага орж ирэхийн. Угийн аргагүй биз дээ сонсголын аппратанд орох өвчтөн бага байдаг бололтой. Ганц нэгхэн л байсан . Хажуудах эмч бол харин хүүхэд их үздэг эмч, байнга л утас нь хангинаастай. Хамгийн хэцүү нь тэр залуухан эмчийн утас нь байнга л дуугараастай. Бүр 5мин болоод л нэг. Яг л нэг том бизнесмэн шиг л. За яахав утас нь дуугардаг юм байж гэж бодий. Гэхдээ хажуудаа өвчтөнгөө суулгацан үзлэгээ хийгээд сууж байж утсаар илүү дутуу юм яриад суучих юмаа. Нөгөө үзүүлж байгаа хүн нь хүлээгээд л. Хүн гэдэг чинь бас тэгж байгаад эмчийг харахаараа айчихдаг юмуу хаашайн бүү мэд шаардлага тавиад утсыг нь болиулахаа мэдэхгүйн.Нөгөөдөх нь яриад л нэг нь хүлээгээд л. Үнэхээр эмчийн ёс зүй гэдэг зүйл алдагдсан газар байна лээ дээ. Би нэр хүндтэй хувийн сайхан эмнэлгийн эмч гэсэн шиг нэг их зантай. Тийм л хувийн зан чанарын доголдлоос болоод миний эзэмших гэж буй тэр сайхан мэргэжилийн нэр хүндийг унагаж байгаа юм даа.

Бас нэг гайхалтай зүйл бол тэр эмнэлгийн эмчийн өрөө болгонд камера зоолттой байна лээ. Эмчийгээ ямархуу ажиллаж байгааг нь тагнах зорилгоор л тавиа биз дээ. Тэгээд би тэр камерийнх нь өмнө жоохон өөдөөс нь харж зогсонгоо нэг даллаад авсан. Хэхэ. Яадгийн бэ хааяа жоохон сахилагаггүйтэх буруугүй. За өнөөдөр нэг иймэрхүү л өдөр болсон доо.


October 21, 2007

Өрхийн эмнэлгийн амьдрал

Амгалангын 12-р хорооны өрхийн эмнэлэгт дадлага хийгээд одоо бараг сар гаран болж байна даа. Манай гэрээс тэр хүртэл 10 гаран км зайтай. Буцаж ирхэд яг л адилхан. Нилээд нэг 30 км хүрч байгаа юм даа.Анхаасаа л хотынхоо төвийн эмнэлэгт дадлага хийгээд байсан болохоор муу зан сурциймуу бүү мэд нэг л тэр хол явахаас халшираад байлаа. Анх тэнд очиод үнэхээр л их ачаалатай газар байна даа гэдгийг нь нүдээрээ харчихаад итгэж өгөхгүй байлаа. Өглөө ажил яг 9н цагт эхлэнэ. Ангийнхаа 3 хүүхэдтэй нийлээд 4лээ тусдаа нэг өрөөнд суудаг учир нь бид 4г дадлага хийхээр очих үед ажиллаж байсан залуухан 2 эмч нь ажилаасаа яг гарч байсан нь таараад тэгээд өрөө нь хоосорсондоо. Өрөөндөө ороод халадаа ч өмсөж амжаагүй байхад л үйлчлүүлэгчид ороод ирдэгийн. / өвчтөн гэхээ болиод үйлчлүүлэгч гэдэг болсон ш дээ / Алив эмээгийнх нь даралт ихсээд байна нэг үзээдхээч гээд л. Эсвэл өвөө зүрх нь дэлсээд байна яахуу урд шөнө унтаж чадсангүй, дөнгөж төрсөн нярай хүүдээ тэврээд сандарцан ээжүүд ёстой эгнээд зогсоно шүү дээ. Аргагүй дээ хүүхдэд нь өдөржин уйлчихаар бараг айсандаа дагаад уйлчихдаг ээж нар байдаг ш дээ. Хүүхдэд нь вакцин хийгээд тарих гэхлээр айгаад харж чадаагүй аав нь бүр хөгжилтэй. Ингээд л өглөө жинхэнэ хүнд дарагдаад амьдрал өрнөнө шүү дээ. Хөгшчүүл л болсон хойно биеэ чагнамтгай гэж жигтээхэн байс хийгээд л хэд хоноод ороод ирнэ. Хааяа ч үнэхээр өрөвдөлтэй хүүмүүс орж ирэх нь хүртэл байх. Эмээ нь ачаа дагуулаад нэг өдөр орж ирсийн. Дөнгөж 2 хүрч байгаа жоохон банди шөнөжингөө халуураад ханиалгаад гэцэн. Тэгсэн эмчээс айдаг юмуу жоохон чагнуулж байснаа уйлаад болдоггүй. Тэгсэн эмээ нь зайлуул өөрийнхөө хөхийг гаргаад л хөхүүлэхийн. Тэр сүүгүй болсон хөхийг нь ач нь бүр ээжинхээ хөх шиг санаад л. Тэгээд ээжийг нь асуусан чинь нэг хүнтэй суугаад явцаан. Хүүгээ над дээр үлдээцэн. Тэгээд ерөөсөө ирэхгүй юмаа. Сардаа нэг царайгаа харуулах төдий л байдаг бололтой. Ингээд бодохоор өрөвдмөөр хүмүүс үнэхээр их орж ирж үйлчүүлэх юмаа. Хүүхэд нь ханиалгаад халуураад байхаар нь хичээлд нь явуулсангүй. Өвөөдөө акт бичээд өг гэсэн улс их орж ирнэ. Өрхийн эмч акт бичиж өгвөл 200 төгрөг авдаг юм байна лээ. Уул нь анхан шатны тусламжийн байгуулалага үнэ төлбөргүй гээд хуульчлаад өгцөн байхад л 200 төг ганц тамгатай цаас авахын төлөө төлөхийн. Зарим нэг нь бүр үнэхээр тэр мөнгийг нь төлөх чадваргүй ч байхын. Хааяа өрөвдөөд үнэгүй нууцаар бичээд өгдөгийн. Хааяа бүр загнуулах ч тохиолдол байдагын. Өөрөө өвдчихөөд эмчийн буруугаас болж өвдсан юм шиг юм хэлэхээр өөдөөс уурлах ч хүн байхын. Эсвэл чи намайг дутуу үзлээ гэх нь ч бий. Орж ирж байгаа хүн болгон л ондоо. Тэр бүгдэд л таарч харьцах гэж сайн жүжигчин болж байгаа. Дадлагын оюутан л хойно мэдээж мэдэхгүй юм зөндөө л гарна. Хааяа номоо гаргаж ирээд харахаар үзүүлж байгаа хүн маань уурлахын. Чи юу ч мэдэхгүй байж эмч хийгээд гэхийн. Уул нь ном харах чинь тийм ноцтой зүйл биш шүү дээ. Ном л харвал чи муу эмч гэж байгаа юм шиг харьцаад эхлэнэ дээ. Монголчууд маань өөрийнхөө эрүүл мэндийн төлөө ерөөсөө санаа зовдоггүй. Тэгээд нэг өвдөхөөрөө ирж үзүүлэхгүй явсаар байгаад өвчнөө архаг болсны дараа бүр болихоо байхын даваан дээр ирж үзүүлчихээд дээрдэхгүй бол загнана шүү дээ. За дандаа муудаад биччихлээ. Сайн талууд бас их байгаа. Хотын захын дүүрэг болохоор цагаан халад өмссөн л бол эмчээ гээд л үзүүлээд байхын хэрвээ би хотын төвийн өрхийн эмнэлэгт гарсан бол хэн ч дадлагын оюутанд үзүүлэхгүй гэх байсан даа. Амгаланд намайг хүн болгон л эмчээ гээд дууддаг. Тэр нь чихэнд хичнээн сонсголонтой гээч. Сувилагч нар маань хүртэл хүндэлж харьцаад арай л ондоо. Хааяа эмээ нар даралтаа үзүүлчихээд цүнхээ ухан байж хэдэн чихэр гар дээр минь тавина. за баярллаа эмээгээ үзсэнд гээд л өчнөөн баярлаад гарна шүү дээ. Одоо ингээд 7 хоногийн дараа өрхийн эмчийн дагалдан эмчийн дадлага маань дуусаад өөр хичээл орно доо.


September 30, 2007

Анагаах ухааныг сонгосон чамаас асууя.


Анагаахын оюутнуудад: Анагаах ухааныг сонгосон чамаас асууя.
Эмч болох гэж байгаа чамаас асууя. Ахлах сургуульдаа физик, англи хэлэнд дуртай байсан байж магад. Гэхдээ анагаах ухаанд дуртай байсан гэвэл худлаа. (Японы ихэнх анаагаахын сургуулийн шалгалтанд бичгийн шалгалтаас гадна ярилцлагын шалгалт авдаг.) Японы аль ч ахлах сургуульд анагаах ухааныг заадаггүй юм. Тиймээс анагаах ухаан сонирхолтой учраас эмч болохоор шийдсэн гэх нь байж болзошгүй эд. Чи өөрөө энэ ухаанд дуртай үгүйгээс үл хамааран, сонгосон гэдэг бодит байдлаа хүлээж авахаас өөр аргагүй. Дуртай дургүйгээ мэдэхгүй байж өөр шалтгаанаар энэ мэргэжлийг сонгосон чамд өөрт чинь л хариуцлага ноогдоно.Иймээс хичээл сонирхолгүй байна гээд хичээл таслахыг зөвшөөрөхгүй.
Дараа нь чамаас асууя. Хүмүүсийн өмнө анагаах ухааныг сонгосон шалтгаанаа хэлж чадах уу?"Ирээдүйд эдийн засаг, нийгмийн хувьд боломжийн байр суурьтай" гэхээс өөр хариу хэлж чадахгүй бол Дантегийн Divine Comedy-ийг уншиж төгсөг. ( Японд хамгийн хүндтэй ?? гэж дуудагддаг мэргэжил нь эмч, багш, өмгөөлөгч байдаг. Чадахгүй бол өөр мэргэжил рүү шилж.
Цааш нь асууя. Бусдад зориулах, өөрийгөө золиослох урам зориг чамд байгаа юу? Эмчийн мэргэжил олон ангит кинон дээр гардаг шиг тийм сайхан эд биш. Хүнд өвчтөний төлөө хэдэн хоног дарааллан жижүүрлэж, яаралтай өвчтөний төлөө амралтынхаа төлөвлөгөөг гэнэт болих зэрэг өдөр тутам тохиолдох асуудал.

Нас барах өвчинд шаналан уйлах өвчтөний сэтгэл зүрхийг дагах сэтгэл чамд байна уу?Чамаас шаардагдана. Эмчийн мэдлэг дутууг өршөөхгүй. Дутуу дулимаг мэдлэгтэй эмч болвол гэмгүй өвчтөнийг үхүүлнэ. Мэдэхгүй өвчний оношийг тавина гэж худлаа. Мэдэхгүй өвчнийг эмчлэнэ гэж худлаа.Эцэст нь өөрийн хариуцлагагүй байдлаас болсон гэх сэтгэлгүйгээр "янз бүрийн арга хэрэглэсэн ч аварч чадсангүй, харамсалтай байна"гэх нь дэндүү ичмээр. Ийм эмч болмооргүй байгаа бол "сайн сураад, сайн тогло" гэдэг үгийг март. Анагаахын оюутанд "сайн сураад, сайн сур" гэхээс өөр зам байхгүй гэдгийг ойлго.

Эмчийн улсын шалгалтанд тэнцээгүй оюутан аль ч сургуульд байдаг. Бүгд тэнцсэн ч болохоор шалгалтанд 10, 20% нь унадаг нь эмч гэдэг мэргэжлийн хүнд хариуцлагыг мэдрээгүйгээс болж байгаа юм.

Чи өөрөө, чиний хамгийн хайртай хүн хүнд өвчинд баригдсан тохиолдолд дутуу дулимаг мэдлэгтэй эмчийн гарт тэр амийг даатгаж чадах уу? Эмч мэдэхгүй байж болохгүй. Эмч болно гэдэг айж чичирмээр зүйл.

Эцэст нь чамд хэлье. Эмчийн 2 баяр баясгалан байдаг юм. Эхнийх нь эмчлэгдэн эрүүл мэндээ эргүүлэн олж авсан өвчтөний баяр бол мөн эмчийн баяр. Дараагийнх нь энэ орчлонгийн хүмүүн төрөлхтөний төлөө анагаах ухааны нээлт хийх баяр.

Ингээд чи сайн сурч бурхан шиг энэрэнгүй, гарын дүйтэй сайн эмч боллоо гэе. Тэгвэл хэдэн өвчтөнг эмчилж чадах бол? Өдөрт 10 цаг, жилд 300 хоног, нийт 50 жил ажиллалаа гэж бодъё. Тэглээ гээд ихдээ 900000 өвчтөнг үзнэ. Гэтэл энэ нь Японы хүн амын 1%-д ч хүрэхгүй, дэлхийн хүн амыг тооцсоны ч хэрэггүй.
Инсулины нээлтийн өмнө эмч чихрийн шижингийн комонд орсон хүнд өвчтөнгийн өмнө тэдний төлөө юу ч хийж чадахгүй арга мухардан суудаг байсан. Харин Бантинг, Бест нарын ололтоор дэлхийн өнцөг булангийн хэдэн зуун сая хүн аврагдаж одоо ч аврагдсаар байна.
Эхний баярыг амсахын төлөө зүтгэх нь эмчийн үүрэг. Гэвч нэгээр дуусахгүй хоёр дахь баярыг амсахын төлөө ч зүтгээсэй гэж хүсэж байна. Сэтгэлийн жинхэнэ тайвшралыг авчрах нь эд баялаг, нэр хүнд, байр суурь биш хүний төлөө гэсэн хүчин зүтгэл юм шүү


love each other... untill to end


September 21, 2007

Матерлист эсүүл Идиалист

Өнгөрч байгаа энэ долоо хоногт манайд Уламжлалт анагаах ухаан гэдэг хичээл ороод өнгөрлөө.Над шиг барууны анагаах ухаанаар 6н жил сурчихаад байгаа хүнд бол Уламжлалт анагаах ухаан үнэхээр харь хэл шиг л санагдсан. Номыг нь бариад уншаад суухаар яг нэг өөр гаригын хэлээр юм уншиж байгаа мэт. Гэхдээ бас асар том шинжлэх ухаан гэдгийг нь сайн ойлгож авсан. Тэр тусмаа хүнийг эрхтэн тус бүрээр нь биш цогц бүрэн байдлаар нь судладаг шинжлэх ухаан юм. Анх багшынхаа яриад байгааг ойлгох гэж хамаг толгойгоо эргүүлээд сүүлдээ овоо нөгөө хий, шар, бадгана гэх мэт үг хэллэгт нь дасан зохицож авлаа. Ерөнхийд нь уламжлалт анагаах ухаанд хүнийг 3 ангилдаг. Хий, Шар, Бадгана гэж. Тус тусдаа өөрийн гэсэн онцгой шинжүүдтэй бөгөөд хүн болгонд 3н шинж нь 3лаа ямар нэгэн байдлаар агуулагдаж байдаг байна. Хэрвээ 3лаа тэнцүүхэн байвал тэр хүн бол хүний дээд буюу төгс хүн юм. Эсвэл энэ 3н шинжийн аль нэг нь илүү давамгайлсан хүн ч байдаг. Жишээ нь Хий шинжтэй хүн бол их дэврүүн сэтгэхүйтэй. хурдан шаламгай гэх мэт яг нөгөө хөлөнд нь хий орчихсон гэдэгтэй яг адилхан хүн байдаг. Шар хүн гэвэл их шар нь гозолддог, ууртай, шазруун хүн байх, Бадгана хүн бол их тайван удаан, сэтгэхдээ бага зэрэг удаан боловч зөв сэтгэдэг гм зөндөө олон шинжүүд байдаг байна.
Уламжлалт анагаах ухааныг үндсэн 3н том онолоор тайлбарладаг.
1. Арга билэгийн онол
2. 5н бие махбодын онол
3. 3н бие махбодын онол...
Эдгээр онолууд нь хэдийгээр хийсвэр юм шиг боловч бас үнэн байх боломжтой. Ер нь Уламжлалт анагаах ухаан бол нотолгоон дээр суурилсан гэхэд бас нэг тйимэрхүү, харин европын анагаах ухаанд бол хүний биеийг бүрэн шинжилгээнд оруулаад аль нь яаг яагаад байна гэдгийг оношлоход амар. Тийм болохоор илүү матерлист талруугаа юмуу даа. Уламжлалт бол харин илүү идиалист талтай болвуу гэж бодлоо. Гэхдээ эд юмс бүхэн 2талтай байдаг гэж багш минь хэлсэн. Хүйтэнээ халуун нь дарж халуун нь хүйтэнээ дарж байдаг шиг, бас өглөө нөр мандаж байхад үдэш нь сар мандаж байдаг ч юмуу. Байнгын харилцан холбоон дээр энэ ертөнц тогтдог гэх Арга билэгийн онолыг YING YANG ын онол гэдэг.Уул нь ингээд бичээд байвал маш их зүйл байгаа.


September 6, 2007

Хичээл эхлээский


Төгсөх ангийн Жэнни охины хичээл эхэлцэн янзын байнаа.Буцаад л эмнэлгийн амьдрал эхлэх бололтой. Ойрын үед дандаа гэмтэлийн эмнэлэг дээр гарна. Их ч юм сурч их юм үзэж байгаа. Гэмтэлийн эмнэлэг гэж хүн ард холхисон ёстой л нэг нүсэр газар даа. Хүлээн авах дээр нэг ч минут зүгээр байна гэж байхгүй. Байнгын л хүн ирж үзүүлж байна. нэг эмч дор хаяж өдөрт 40с 50 хүн үзнэ гээд л ажил нь ундардаг газар даа. Байнга л осол аваар, хүнд зодуулсан улс, юмнаас унасан гээд л хугарсан гар хөлтэй хүмүүс энд тэндгүй байх юм. Аргагүй биз дээ манай Монголчууд чинь ямар хайхрамжгүй улс билээ. Замаараа ч зөв гарч чаддаггүй улс шүү дээ. Зам гэснээс ойрд замаар дүүрэн цагдаанууд шүү. Замын цагдаа, энгийн эргүүлийн цагдаанууд, бүр цагдаагын акдемийн бацаанууд хүртэл төв зам дагаад бараг л 5н алхамын зайтай зогсцон хүн амьтан гарцаараа гар гэж загнасан шиг өдөржин халуун наранд шарагдах юм даа. Анхнаас нь хүнд яаж зам гарахыг нь зааж өгөөгүй юм чинь одоо ингэж илүү мөнгө төгрөг заран байж хэдэн хоног замын хажуугаар сүр бадруулан зогсох утгагүй санагдах юм. Дараа нь энэ үйл ажиллагаагаа нээх их юм хийцэн юм шиг сүр бадруулаа д л ярина даа. инээдтэйн. За одоо унтая даа. Өглөө эмч нарын зөвөлгөөнөөс хоцорчихож магад.


June 23, 2007

Цусны бүлэг

10-н жилд л байхад генетикийн хичээл дээр цусны бүлэгийн талаар нэг жоохон үзсэн байх. Тэрнээс хойш анагаахын ангид ороод өдөр бүр л цусны бүлэг түүний онцлогыг мэдэж байх шаардлага гарсан юм. Анх цусны бүлгийн талаар Австри улын эрдэмтэн К.Ландштейнер нээж энэ нээлтээрээ нобелийн шагнал хүртэл хүртэж байжээ. Хүний цусны бүлэг нь төрөхөөс нь өмнө тодорхой болдог учир нь хүн бүрэлдэхдээ ээжээсээ нэг ген ааваасаа нэг генийг нь өвлөн авч хоорондоо холилдож цусны бүлэгийг үүсгэдэг. Одоо бүх хүний цусны бүлгийг тодорхойлдог нийт 3н аллел байдаг бөгөөд А В О гэж тэмдэглэдэг. Ингэхээр хүн болгоны цус 2 гений комбинацнаас үүс байгаа болохоор AA, BB, OO, AB, AO, BO гэсэн 6 н төрлийн цусны бүлэг тодорхойлж болно. 00- бол 1 дүгээр бүлгийн цус , АА, АО бол 2р бүлэг , ВВ, ВО бол 3р бүлгийн харин хамгийн сүлийнх нь бол АВ буюу 4р бүлгийн цус юм. Хэрвээ ээж нь 2р бүлэг аав нь 3 бүлэг бол хүүхэд нь 4р бүлгийн цустай төрнө. Энэ мэтчилэн маш олон комбинац үүсч болдог. Дээр нь цусны бүлгүүдээ дотор нь резус эерэг, сөрөг гэж ангилдаг. Цус сэлбэх тохиолдолд маш олон зүйлийг нь анхаарч байж цусыг сэлбэнэ. Гадаргуугын антиген, резус -н байдал зэрэгийг анхаарч мөн одоо үед зөвхөн нэг бүлгийн цусаар нь сэлбэдэг болсон. Өмнө нь бүлэг хамаарйахгүй цусыг сэлбэдэг байсан боловч эрсдэр маш их гардаг болсон учраас одоо зөвхөн 1р бүлэгийг 1р бүлэгт, 4р бүлэгийг зөвхөн 4р бүлэгт гэх мэтчилэн хийдэг.Энэ мэтчилэн чухал асуудал их байга. Хүн болгон өөрийнхөө цусны бүлэгийг сайн мэдэж байх шаардлагатай. Жолооны үнэмлэх дээрх цусны бүлэгээр чинь хэрвээ осол аюул тохиролдсон яаралтай үед шууд цус сэлбэж орхидог. Монголчуудын маань 50 с их хувь нь нэгдүгээр бүлгийн цустай байдаг. Тэгээд дээр нь 1р бүлгийн цус их сайн цус гэж хүмүүс ташаа ойлголттой явдаг бололтой. Тийм ямар ч зүйл байхгүй шүү. Цус болгон өөрийн гэсэн онцлогтой байдаг. Сайн муу цус гэж байхгүй. Хамгийн ховор байдаг цусны бүлэг бол 4р бүлгийн цус.


June 10, 2007

Ойрд нэг иймэрхүү л байна даа.

Шалгалт шүүлэг эхлээд зав тун муутай байгааг нь ойлгоно гэж найдаж байна. Хичээлээ уншаад л...Тэгээд шалгалтаа өгчихөөл нээх сайхан эрх чөлөө үнэртэх байх даа. За хичээлээ уншлаа.


Энэ жижигхэн ягаан улаан этгээдүүд бол хүний цусны эсүд
Хүний хоол боловсруулах системийн эрхтэнүүд: хараад ойлгож байгаа гэдэгт итгэж байна.



Энэ бол хүний амьсгалын эрхтэн уушиг



Зүрхний шигдээсийн зураг байна даа энэ чинь харин


Чихрийн шижин өвчний 1р хэлбэрийг тайлбарласан зураг


May 26, 2007

Ойрд хүмүүнлэгийн ажилд оролцоод тун завгүй

25наас эхлээд л хамаг ажил давхцаад ёстой зав муутайхан л байна. Монголд ирсэн Хавай арлын Brigham Young University-н найрал дууны ангийн нийт 100 аад бүрэлдхүүнтэй багш оюутнууд ирцэн байгаа. Манай ЭМШУИС-нс нийт 15н оюутан тэд нартай хамтран ганц 2 үйл ажиллагаа зохион байгуулж байгаа. Өнөө өглөө л гэхэд BYU ийн оюутнууд болон Монголын скаутын холбооны хүүхдүүд, хөгжим бүжгийн оюутнууд болон манай 15 нийлж байгаад Зайсан толгой болон Туул гоын эрэг орчимын хогыг түүгээд цэвэрлэчихээд ирлээ. Өглөө бороо ороод салхи ихтэй аймаар хүйтэн байсан ч хүн болгон бид гаднаа даарч байгаа ч гэсэн зүрх маань дулаахан байнаа гээд л зөндөө хог цэвэрлэсэн дээ. Бүгдэнд нь бээлий маск нэг хогны уут бариулаад хог түүлгэхээр явуулсан даа. Нөгөө хавайчууд маань жоохон даарсан байхаа. Ихэнх нь бороо орж байхад сандал шорттой л гүйж харагдсан. Гэхдээ бид нар нийлээд бараг 2 том ачааны машин дүүрэн хог түүсэн шүү. Зайсан толгой ч яахав арай цэвэрхэн юм. Туулын бургас бол аймаар байна лээ дээ. Ёстой юу л бол юу байгаа юм чинь. Манайхан гэж өөрсдөө ч хогоо цэвэрлэж чадахгүй гадны хүүхдүүд ирж хог цэвэрлэж өгч байгаад нь жоохон ичмээр байсан. Тэгээд бүтэн 3н цаг дааран байж цэвэрлэсэн дээ. Өнөө орой манай хавайчууд драмын театерт өөрсдийнхөө тоглолтыг хийнэ. Янзын гоё тоглолт болно гэдэг итгэж байнаа. Үзчихээд сэтгэгдэлээ бичнээ. Бас нэг хүмүүнлэгийн ажилд өчигдөр оролцоод амжсан. Тэр юу вэ гэвэл Солонгосын Saemoon гэдэг шашны цуглааны сайн дурынхан, эмч нар ирж Монголчуудад маань үнэгүй үзлэг эмчилгээ хийж, үнэгүй үсийг нь засч тусламж үзүүлж байгаа. Тэрэнд нь очиж эмч нарт нь орчуулагч хийж өчигдөр баахан суусан даа.Монголчууд маань үнэгүй юманд нугасгүй юм болохоороо аймаар урт дараалал үүсгэцэн ёстой алалцаж байна лээ. Эмч нар нь үзээд шууд л эм бичиж өгвөл эмийг нь тэндээсээ үнэгүй аваж болно. Ингээд Сологосуудад туслаж хэдэн цаг болсон доо. Өнөөдөр уг нь очиж туслах байсан хог түүгээд амжсангүй. Маргааш л очиж туслана даа. Монгол 3 хан хоног л ирж хүмүүнлэгийн ажил хийж байгаа учраас маргааш хамгийн сүүлчийн өдөр нь. За ойрд нэг иймэрхүү л ажилтай байна даа.


May 21, 2007

Өнөөдөр ажлын өдөр

Өнөөдөр нэгдэх өдөр гэсэндээ ажил ихтэй өдөр өргөрлөө. Тэнэмэл анагаахын оюутан дахиад л нэг шинэ эмчийг дагах болов. Энэ дагалдан эмчийн дадлагын хугацаа үнэн урт бас уйтгартай байна шүү. Долоо хоног болоод л нэг өөр эмчийн нүүр үзээд л, олон янзын ааштай эмч нарын аяыг овоо олдог болоод байгаа. Өнөөдөр-с эхлэн бэлгийн замын халдварт өвчний үзлэгийн кабинет-д дадлага хийж эхэллээ. Уг нь их сонирхолтой байх болуу гэж бодсон чинь өглөө эмчтэйгээ уулзсанаас хойш хамаг юм буруугаар эргэвээ хөө. Хаа газрын ДОХ/БЗХӨ ний кабинетыг Дэлхийн Зөн сангаас санхүүжүүлээд тохижилт үнэн сайтай байх ч эмч нарынх нь ааш авах юм алга. Миний бодлоор одоо дөнгөж л 30 хүрч яваа боловуу гэмээр залуухан эмч бүсгүй өөрөөсөө гаргамааргүй тийм муухай ааш гаргахын. Миний сурч байгаа ЭМШУИС-д л лав тэгж хүнтэй харьцахыг хэзээ ч зааж байгаагүй, эсвэл заасан хичээлийг нь би нэг бол тасалсан, нэг бол би яг тэр хичээл дээр нь унтаж байсан байхаа.Хэн хаана тэгж өвчтөнрүүгээ аашлахыг заасанг сайн санахгүй байнаа. Дээр нь бүр өвчтөнгийнхөө картыг бичиж дуусчихаад өөрлүү нь бараг чулуудах нь холгүй өгдөг эмч хүн байх юм.Ингээд муу эмчээ муулаад байвал муулаад л байх юм шиг байна.Өөр нэг юм гэвэл энэ жил аргагүй л алтан гахай жилийн дайрлага болжээ. Үзэж байгаа хүний лав л 80н хувь нь жирэмсэн хүүхнүүд. Энэ байдлаараа миний монголын хүн ам их өсөх нь дээ. Сайн л биз тээ. Тэгээд нөгөө БЗХӨ үздэг баатар болоод байсан би жирэмсэн эхчүүдийн эмч болох шахсан даа. ХАХА Одоо яая гэхэв үзжил байхаас даа. МИНИЙ МОНГОЛЫН ҮР САД МАШ ОЛОН БОЛТУГАЙ


May 16, 2007

Нийгмийн өвчин

Ойрд эмнэлэг дээр бүтэн өнжиж байгаа учир нь миний одоо дадлага хийж байгаа газар маань дүүргийн эмнэлэгийн сүрьеэгийн тасаг. Аймшигтай их хүн ирэхийг нь яана. Тэр болгон л өвчин зовлондоо баригдсан хүмүүс. Харваас л за энэ архаг сүрьетэй хүн байна даа гэж шууд л хэлэхээр болцон улсууд. Зарим нь ч тэгээд овоо эмээ 6н сар тасралтгүй уугаад гам бариад эдгэцэн хүмүүс ирэхийн. Нэрээ л сүрьеэ хэцүү өвчин ч гэсэн тууштай эмийн эмчилгээнд эдгэрдэг л өвчин. Гэхдээ ойрын жилүүдэд эмэнд дасалтай сүрьеэ буюу нөгөө олон эмэнд нь дасал болоод ерөөсөө үр дүнгээ өгөхөө больцон өвчтөнгүүд ч их байна. Тэдгээр өвчтөнгүүдийн өвчний прозноз буюу явц нь тавилан нь их л хүнд харагдаж байна лээ. Яах ч арга үнэндээ байхгүй юм байна лээ. Тэгээд ажиглаад байхад сүрьеэ гэдэг өвчин нийгмийн өвчин гэдэг нь илт харагдах юмаа. Дандаа л зайлуул нөгөө ажилгүй, анхиагүй, мөнгөгүй ядуусын л өвчин юм. Аргагүй л дээ. Хүн гэдэг чинь сайн хоол хүнс идэж, сайхан амарч, сэтгэл санаа тогтвортой байжийж л дархлалын систем нь сайн ажиллаж, гадны халдварыг эсэргүүцдэг хойно. Тэр сүрьеэгийн тасагт ажиллаж байгаа хүн л эмч сувилагч нар уг нь маск зүүж өөрсдийгөө хамгаалж байх ёстой гэсэн. Тэгсэн эмч сувилагч нар нь бүр тоохоо больцон царайтай. Бүр л хүнд хүн ирвэл нэг маск зүүх юмаа. Би ч тэгээд өөрийгөө хамгаалахын үүднээс өдөржингөө л маск зүүж суусан даа. Бүтэж үхэх гээд л.
За ингээд Сүрьеэ гэдэг өвчний үед илрэх шинж тэмдэг зовиуруудыг дурдая
  1. 2 болон түүнээс дээш долоо хоногийн турш шалтаангүй ханиалгана
  2. Ханиалгахдаа цэр гарах
  3. 2 болон түүнээс дээш долоо хоног халуурах
  4. Бие ядарч сульдах
  5. Шөнө унтах үед хөлрөх
  6. Шалтгаангүйгээр их турах
  7. Хоолонд муу болох гм эдгээр шинжүүд илэрч байвал заавал эмч-д үзүүлэх шаардалагатай. Тэр тусмаа гэр бүл болон ойр дотны хамт байдаг хүмүүсд чинь энэ шинжүүд илэрвэл бас яаралтай эмч-д хандах хэрэгтэй шүү.


May 2, 2007

Хүн гэдэг гайхамшигтай

Та хүн л болсон хойно өөрийнхөө талаар сонирхож л байгаа байх даа. Тийм бол танд одоо хүн гэдэг хичнээн гайхамшигтай бүтэцтэй, мөн түүний талаарх баримтуудыг танилцуулая.






                  1. Хүн анх төрөхдөө нийт 300 н ширхэг ястай төрдөг боловч насанд хүрэхээрээ дөнгөж 206 ширхэг болдог байна. Энэнд гайхах юм юу ч байхгүй хүүхэд байхад мөгөөрс байсан эдүүд ирээдүйд нилээн яс болон хувирч байдаг

                  2. Хүний дунд чөмөг чс буюу гуяны яс нь бетон цутгамалаас хүчтэй байдаг байна.

                  3. Хүний биеийн нийт ясны 25% нь хөлөнд байрладаг байна.

                  4. Дунджаар хүн жилд нийтдээ 1460 удаа зүүдэлдэг.

                  5. Бидний зүрх ойролцоогоор өдөрт 100,000 удаа цохилдог

                  6. Хүн найталгах үед амнаас гарах шүлс эсвэл бусад зүйл 100MPH буюу цагт 100 мил-н хурдтай гадагшладаг байна.

                  7. Таны хатирганы яснууд таныг амьсгалах болгонд хөдөлдөг бөгөөд жилд ойролцоогоор 5 сая гаруй удаа хөдөлдөг

                  8. Дунджаар насанд хүрсэн хүн өдөрт 13н удаа инээдэг байна.

                  9. Хү болгоны гарын хээ нь өөр байдаг шиг бас хүн болгоны хэлний хээ нь өөр байдаг байна.

                  10. Хүний гарын хумс хөлийн хумсаа бодвол 4 дахин хурдан ургадаг

                  11. Хүний зүрхний цохилт дундажаар насанд хүрсэн хүнд минутанд 60-80 удаа байдаг бол хүн хүчтэй дасгал биеийн хүчний ажил хийсэн тохиолдолд 200 хүрч болдог байна.

                  12. Хүний нүд хөдөлгөгч булчин өдөрт 100,000 удаа хөдөлгөөн хийдэг бөгөөд хэрвээ энэ ачаалалыг хөлний булчинд өгвөл хүн 80км газар алхсантай адил хүч зарцуулдаг

                  13. Ямар ч гэгээгүй хар шөнө та 50км цаана байгаа лааны гэрэлийг харах чадвартай байдаг.

                  14. Харин ямар ч чимээгүй орчинд та цагны цохилох дууг 6 метрийн холоос сонсож чадахаар юм байна

                  15. Хүний шүдний эманел дахрага нь хүний биеийн үйлдвэрлэдэг хамгийн хатуу нэгдэл

                  16. 1 сек буюу номны ганц хуудас эргүүлэх хугацаанд таны цусны улаан эсийн 3 сая эс үхэж байдаг бөгөөд тэр хэмжээгээрээ дахин боловсрогдож байдаг

                  17. Хүний арьсны 1 /2,4 см байхаа ойролцоогоор / инч квадрат талбайд 650 ш хөлсний булчирхай, 20 ш цусны судас, 60,000 гаруй меланоцит эсүүд дээр нь мянга мянган мэдрэлийн төгсгөлүүд байрладаг байна.

                  18. Хүнийг 20 нас хүрхэд тархи нь хамгийн дээд хэмжээндээ хүртэл томорсон байдаг ба 30 наснаас эхлэн өдөрт 50,000 эс нь үхэж эхэлдэг байна.

                  19. Хүний тархинд байрладаг гипофиз буюу хүний өсөлтийн даавар ялгарулж байдаг энэ булчирхай нь хамжээгээрээ яг л шош шиг, жингээрээ цаасны хавчаараас арай хүндхэн байдаг

                  20. Хэрвээ эрэгтэй хүн ерөөсөө сахалаа хусахгүй амьдарвал 27,5 feet урт ургах юм байна. энэ нь 838,2 см ургах нь дээ

                  21. хүний тархи бидний идэж буй хоол хүнсний ойролцоогоор 1/5 хувийг нь өөртөө зарцуулдаг

                  22. Тархины 80% нь уснаас бүрддэг

                  23. Хамгийн өндөр хүн бол 2,72 метр

                  24. Хамгийн намхан хүн бол 61 см өндөртэй байжээ

                  25. Хамгийн сүүлд нь хэл бол хүний биеийн хамгийн хүчтэй булчин юм байна.


                  April 23, 2007

                  Эмчлэх эрхгүй эмч

                  Ойрд блог бичих ч завгүй наагуур цаагуур гүйгээд ажил ундраад хэрэг алгоо.Өглөө нэг юм арай гэж эмнэлэг дээр очиод ажил бужигнаж өгнө шүү дээ. Хааяа ч эмч болохоос шантрах үед байх л юм. Гэхдээ хичээнээ. Юуны тулд 6 н жил сурч байгаа билээ. Ойрд нэрээ Анагаах төгсөж байгаа оюутнуудыг хөдөө суманд ажилууллана гэсэн хууль энээ тэрээ гараад мань хэдийг цөлөхөөр шийдэж байх шиг байнаа. Гэхдээ хамгийн утгагүй ойлгохгүй байгаа юм нь бид нарын дипломыг өгчихөөд харин эмчлэх эрх болох лицэнзийг маань өгөхгүй гэхийн. Лицэнзээ авчихуул хөдөө ажиллахгүй зугтчихана гэж бодсийн байхдаа. Тэгээд одоо арай гэж анагаахад 6н жил сурчихаад дээр нь эмчлэх эрхээ авч чадахгүй байж хөдөө суманд очиж ажилла гэхлээр сонин санагдаад байнаа. За яахав хөдөө очиод ажилладаг юм байж. Гэхдээ тэгээд эмчлэх лицэнзгүй эмч одоо хүнд эмчилгээ бичиж өгөөд , тэр хүнийгээ эмчлэх болж байна уу? тэгээд бас хаашайн хөдөөний хүмүүс болохоор л зайлуулдаа юм ойлгож мэдэхгүйгээрээ лицэнзгүй эмчид үзүүлж эмчилгээ хийлгэж байх болж байна уу? хэрвээ үнэхээр тэгж эмчилгээ хийгдэж байгаад эмчийн алдаа гарч эрсдэл үүсвэл яах болж байна. Эмчлэх лицэнзгүй эмчээр эмчлүүлсэн өвчтөний буруу болоод л хохироод үлдэх байх даа. За тэгээд бодоод байхад нэг л явцгүй санагдаад байгаа юм даа. Хэн гарсан алдааг нь хариуцахын бэ? хэн ч хариуцахгүй ш дээ. Тэнэг хууль захирамж гаргасан томчууд л лав хүлээхгүй нь ойлгомжтой.Хэрвээ намайг эмчлэх эрхгүй юм байж хүн үзээд эмчлээдэх гээд хөдөө цөлчихвөл би л лав хэнийг ч үзэхгүй. Угийн надад хүн үзэх эрх байхгүй гээд л суужина. Хэдийгээр эмчийн тангараг өргөдөг ч гэсэн хууль бус юм бас хиймээргүй байна шд.


                  Бас нэг бодол гэвэл үнэхээр л орон нутагт тэгтлээ эмч дутагдаад байгаа юм бол очиж тэнд нь ажилласан ч яахав л дээ. Хамгийн гол нь улсаас хангамжыг нь хамгийн дээд хэмжээгээр л бэлдэж өгөх хэрэгтэй байгаа юм. Тэгүүл энэ олон хөдөөнөөс ирж сурдаг оюутнууд чинь бүгдээрээ л дуртайяа нутагтаа ажиллана шд. Тэгж байхад том хоосон толгой царайлсан томчуул нь учрыг нь даан ч ойлгохгүй юм даа. Хүний хангамж нь сайн байвал хаана ч ажилласан хамаагүй ш дээ. Тэгсэн яасан одоо монгол улсын бараг хамгийн бага цалитай хүнээр эмч нар тодроод байх шиг байна. Арай гэж хонон өнжин жижүүрт гарч байж л цалингаа жоохон нэмүүлдэг өрөвдөлтэй улс даа эмч нар гэж.... За ингээд өөрийнхөө бодож явдаг зүйлсийг бичээд байвал дуусахаараа бололтой. Санал сэтгэгдэлээ хуваалцана гэж найдаж байна.


                  April 19, 2007

                  Эмч юм байж....

                  Ойрын үед жоохон ажлын ачаалалаас болоод ч тэрүү эсвэл хавар болохоор нөгөө унтдаг нь эхэлцэнүү бүүү мэд. Нэг л толгой дүүрэнги оргиод өдөр хоног явж өгөхгүй хэцүү байлаа. Өнөөдөр эмнэлэг дээр ачаалал ихтэй л байх шиг байна лээ. Би ч миний дагалдаж байгаа эмч байхгүй болохоор нь гараад явчихсан. Бодоод байхнээ хүн эрүүл байнаа гэдэг нь өөрөөс нь их шалтгаалах юм. Гэхдээ бас нэг тэнэг бодол толгойд өнөөдөржингөө эргэлдлээ. Тэр юу вэ гэвэл эмч хүн хүнийг эдгээхээс биш өөрийгөө хэзээ ч эдгээж чадахгүй юм шигээ. Хэдэн хоногийн турш нилээн хэдэн эмч ажиглаж харлаа. Бүгдээрээ л нээх өвчтөндөө анхаарал тавьсан царайтай. Яс юман дээрээ л бол дотроо бүүн л стрессд ажиллах юм даа. Тэгээд тийм их стресс-д ажиллахаар өөрийнх нь эрүүл мэнд ямар л олигтой байв гэж дээ. Дор хаяж л толгой нь өдөржин өвдөнө. Дээрээс нь тэгээд зовлон олон юмаа. Миний гарч байсан тасгийн нэг эрэгтэй эмчийн талаар энд бичмээр санагдчихлаа. Би муулах гэсэн юм биш шүү. Зүгээр л сонирхуулах зорилгоор. Эмч Г өглөө ажилдаа 10 гэж хааяадаа хоцроод орж ирэх нь харагдана. Тэгээд хальт мулт хэдэн өвчтөнөө үзсэн царайлаад өрөөндөө ороод тэр хавиарх эмч сувилагч нарыг тойруулцан хов жив яриад суучихын. Аргагүй биз дээ. Олон жил Анагаахд дан охидуудтай цуг хичээллэнэ. Дээр нь эмнэлгийн ихэнх нь эм хүйстэнгүүд болохоор дунд нь байсаар байгаад бүүр уусчихсан бололтой. Тэр яриж, хийж байгаа нь яг эмэгтэй. Хүүе тэр тэгсэн гэнэ, энэ ингэсэн гэнэ гээд л жинэхэн чатчин ..... Дээр нь хамгийн гол дутагдал л эмч хүн архаг тамхичин. Эмч хүн байж өөрийнхөө эрүүл мэндийг үнэхээр авч хэлэлцэхгүй шүү. Эмч нарын өрөөг нил утаа униар болгоод хаячихын. Тэгээд хажууд нь суудаг эмч нар ч тоохгүйн. Тэр утаанд нь утуулаад л хайран уушиг байгаа даа. Зарим нь бүр нийлж суугаад татна гээч. Дээр нь бас байс хийгээд л кофе хийж уухын. Галзуурсан хүн шиг л хав хар кофе өдөрт лав 5 н удаа ууж байгаа. Өглөөдөө л нэг ууцан байхад нэг сэргэлэн л явмаарын. За хэн мэдхэв. Тэгээд бүр тэр эмч архичин гээч... Ширээн доор нь архи заавал байна. Хааяа бүр жоохон сэргэхүүлцэн явж байна гээч.. Тэр тасгийн хамгийн нахал царайны эмч нэг иймэрхүүү. Тэгсэн тасгийн эрхлэгч хийдэг эрэгтэй эмч нь хажууд нь өөрөөс нь хэд дахин залуухан хөнгөн шингэн харагдаж байгаа юм чинь. Хүний өөрийн соёл, мэдлэг, хүмүүжил, толгойнд чинь байгаа өчүүхэн ухаан ч гэсэн тэр хүнийг хичнээн сайхан чимж харагдуулдаг гээч. Ухаантай хүн даруу гэдэг үг байдаг даа. Тэрний тод жишээ юм даа.Хичнээн сайхан мэдлэгтэй сайн ур чавдартай эмч байлаа гээд өөртөө тавих анхааралаа алдчихсан эмч нар үнэхээр муухай харагдах юм даа. Ядаж л өөрийнхөө эрүүл мэндийг боддог болоосой доо. Бодохгүй юмаа гэхэд бусдыг ядаж тамхиныхаа өмхий утаагаар битгий утаж байгаасай. Өчигдөр энэ үгнээс болж би ч том хэрэгт ухан шахсан. Би ч шулуухан юм болохоор хажууд тамхи татаж өрөө өмхийрүүлээд байхаар нь та гараад татчихаж болдоггүй юмуу гээд асууцан чинь бөөн юм болсон. Муу оюутан миний юу хийхийг заах юмуу гээд л... Яахав намайг хүндэтгэхгүй юмаа гэхэд хамт ажилладаг эмч нараа хүндлээсэй дээ. Иймэрхүү эмч хүний ямар ч этикгүй юмнууд эмч хийж эмч гэдэг чухал бас эрхэм мэргэжилийг гутааж байх юм даа.


                  April 9, 2007

                  За за бууж өглөө

                  Хүмүүс таах гэж овоо л юм боллоо. Гэхдээ аль хэдийн таацан байнаа. Энэ бол хүний хүүхэн хараа. Хүүхэн хараа нь гэрэлд болон харанхуйд өөрийнхөө хэмжээг өөрчилдөг. Тэр тусмаа харанхуйд бол маш томордог учир нь хүүхэн хараагаар дамжин өгнөрөх гэрэлийн хэмжээг ихэсгэх зорилгоор тэлдэг байна. За ингээд хариулт бичсэн хүн болгондоо баярлаа. Бүгдээрээ ганц ч гэсэн юм мэдээд авчихсан бол болж байгаа нь тэр.Бүгдээрээ нүдээ хайрлаж байгаарай.


                  April 2, 2007

                  Өнөөдрийн блог



                  Блог бол блог юу дуртайгаа бичиж хүний дургүйг хүргэж болох юм чинь жоохон муухай юм бичиж хүн амьтаны дургүйг хүргэдэг юм билүү. Өнөөдөр ямар гээчийн өдөр байсын бүү мэд. Өглөөний 8с оройн 10 цаг өнгөртөл эмнэлэг дээр өнжлөө.Өдрийн 24 цагынхаа 14 цагыг эмнэлэгт зориулсан гэж бодохоор нэг бодлын харамсмаар ч юм шиг. Гэхдээ яахавээ оюутан болсон хойно овоо л юм сурч авлаа. Өглөө өмнө нь хэзээ ч уулзаж байгаагүй эмч дагалдахаар нэгэн дүүргийн эмнэлэгрүү яаран байж очсон чинь эмч маань байхгүй баахан хүлээгээд, тэгсэн нилээн ширүүн байрын ааштай хүүхэн ороод ирэх нь тэр. Бодвол эмч маань мөн бололтой.За тэгээд танилцаад энээ тэрээ болж байсанаа өөрийнхөө үзэх ёстой палатнуудынхаа өвчтөнгүүдийг надад өгчихдөг юм байна. Би сураагүй биш орж даралт үзсэн шиг өглөөний үзлэгээ дуусгасан. Гэнэт бодоод байсан эмч хүн байж бас манай эмч нар хэтэрхий хариуцлагагүй байх юмаа. Өөрийнхөө үзэх ёстой хүмүүсээ оюутнаар үзүүлчихээд өөрөө өрөөгөөр нь шагайхгүй ч үгүй байхын. Гайхалтай. Уг нь өглөө болгон эмч нар палатаараа явж өвчтөнгүүдээ үзэж тойрч эргэдэг баймаар юм. За хэн мэдхэв дүүргийн эмнэлэг нэг тиймэрхүү л байдаг юм байна. Тэрнээс биш улсын том клиникийн эмнэлэг бол шал өөр байдагын. Ядаж л эмч нь палатаараа яваад өвчтөнүүдийнхээ хэр хоносонг асуугаад мэндийг нь мэдээд өнгөрдөгсөн. Ингээд эмчдээ зарагдаж гүйсээр байгаад нэг л мэдхэд өдрийн тал өнгөрцөн байлаа. Манай эмчийн өрөөнд цуг суудаг залуухан бараг 25 тайл байх нэг эмч хүртэл за овоо доо зарах оюутантай боллоо ингэж баярлаад надаар юм бичүүлчих санаатай. Би чи эхний өдөр тулдаа тэсээд хий гэсэнг нь овоо л хийсэн дээ. ХАХА. Сүүлдээ архагшаад хүнд гар болно ш д. Ядаж байхад өнөөдөр миний дагаж байгаа эмч жижүүүрт хонодог өдөр нь таараад би ч дагаад л гарахаас өөр аргагүй болсон доо.Орой сэхээний тасагт нэг хүнд цус харвалттай хүн ирээд үхтэл минь сандаргасан даа. Байс хийгээд л амьсгал нь тасалдаад, зүрх нь зогсчихоод болохгүйн.Ядаж байхад их тарган хүн болохоор би зүрхний массаж хийгээд ч дийлэхгүйн. Бөөн юм болж байж нэг амьсгал нь буцаж ороод л дахиад л 20 оод минутын дараа хамаг бие нь татаад, ахиад л амьсгал нь тасалдчихын.Сүүлдээ ч хэцүүдсэн дээ. За энэ талаар бичээд ч яахав. Жижүүрээс буугаад гэртээ ирэхийн өмнөхөн нөгөө хүн маань овоо тэнхэрцэн байсан. Ингээд л миний амьдралын нэг урт өдөр нүд ирмэхийн хооронд л өнгөрчихлөө. Дундуур нь ч зөндөө л юм амжуулсан л даа. Гэхдээ хайрттайгаа олигтой уулзаж чадаагүй.
                  Маргааш дахиад л өнөөх дүүргийн эмнэлэг дээр очиж өглөө үзлэгээ хийж өдөр эмчдээ зарагдаж өнгөрөх байх даа. Бүр Монголд эмч болно гэхээс харширч эхэлж байна шүү. Монголын эмнэлэгүүд үнэхээр чамналттай санагдаад байгаа. Ийм хүнд нөхцөлд нойр хоолгүй ажиллахын төлөө, төсвийн хэдхэн төгрөг цалингын төлөө ингэж хүч хөдөлмөрөө зарж сурах хэрэг байгаа ч юмуу даа. Шүүмжилмээр юм зөндөө байгаа ч гэсэн монголчуудын маань хүлээж авах чадвар нь дорой юм даа. Ингээд нэг эрээн бараантэй өдөр дуусдаг юм байжээ.


                  Popular Posts

                  :