Showing posts with label Funny. Show all posts
Showing posts with label Funny. Show all posts

December 16, 2011

Гайхалтай өдрийн тэмдэглэл

Намайг гэнэт блогоо бичээд эхлэхээр гайхаж байна уу? Хааяа нэг блогтоо салхи оруулах сайхан байдаг юм. Блог бичнэ гэдэг над шиг хэл бичгийн аяьсгүй хүнд бол овоо л ажил болоод байдагын. Ингээд одооноос эхлээд өдөр бүр тохиолддог жижигхэн ч гэсэн гайхалтай зүйлүүдийн талаар бичиж байхаар боллоо.

#1 Нар бараг гарах шахсан өдрийн өглөө

Би энэ жижигхэн арал дээр нарны бараа хараагүй нилээн хэд хоночихлоо шүү. Хүйтэн борооны улирал эхэлчихээр амьдрал барзгар болоод явчих юм. Нар гэдэг зүйлийг ер нь ховорхон хардаг боллоо. Өдөр шөнөгүй бороо уйлагнаад сүүлдээ бүр хуурай ч хувцасгүй болох нь.
Тэгээд жоохон сониуч зан хөдлөөд цаг агаар судлаад үзвээ. 12р сард нийт нар гардаг цаг нь дөнгөж 90 хүрч байна. Тэгэхээр миний нарны туяа хараагүй удах нь гарцаагүй юм байна.


Гэтэл өнөөдөр өглөө гэрээс гараад явж байхад бороо орох нь арай л гайгүй болчихсон дээр нь тэнгэр дэхь үүл арай л шингэрцэн харагдав. Бүр сайн харвал цаана нь нар цухуйх шиг болов. Өөрийн эрхгүй нүүрэнд инээмсэглэл тодроод ирдэг юм байна. Гайхалтай санагдаж эхэллээ. Хүн цаанаасаа баярлах мэдрэмжийг мэдрээгүй , тэр тусмаа нарны зүгээр жижигхээн сурагаар ингэтлээ өөрийгөө баярлана гэж санасангүй. Тэрүүхэн тэндээ л гайхалтай мөч байлаа. Гэхдээ 5 мин ч хүрэхгүй буцаад л бороо ороод эхэлсэнг эс тооцвол өнөөдөр өглөө сайхан эхэллээ гэж хэлхэд бараг буруудахгүй боловуу.


Дараагийн гайхалтай зүйл тохиолдтол түр баяртай.


June 7, 2011

Danbo

Өнөөдөр та бүхэнд нэгэн бяцхан найзыгаа танилцуулж байна. Бек Boxy гэдэг нэр хайрласан. Инээдтэй хөөрхөн эд байна уу? Нэг кноп дарахаар нүд нь гэрэлтдэг ид шидтэй. Жижигхэн ч гэсэн миний гэрэл зургийн анд. Уйдчихаад сууж байхад хааяа надад хөөрхөн хөөрхөн санаа өгдөгийн. Ингээд найзынхаа хэдэн зургийг авсан юм.




Бас зураг авч сурахын гэнээ....


 Ойрд надтай барьцаад Angry Bird тоглоод байгааа


January 23, 2010

Шинэ зураг











Зурагнуудын тайлварыг үзэхийг хүсвэл бичлэгийн гарчиг дээр дарна уу


April 26, 2009

Хэрхэн урт наслах вэ?

Би өнөөдөр сонин дээрээс нэг сонин мэдээ олж уншсан. Бодоод байсан чинь үнэн ч юм шиг.
sex+chocolate+golf= LONG LIVE гэжинэ шүү


April 22, 2009

Ингэж хичээл хийдэг бол яаанаа

Дэвтэрнийхээ хойд талаас эхлээд зурдаг хүн дээ. Ер нь бол байнгын зураастэй байдаг.


April 1, 2009

HAHA APRIL FOOL's DAY

Ta nar namaig BLOGOO haaana gej bodooo yu? whahaha.. ( tegj ta nariig bayarluulahgui shuu..geed bhgui yu..)ene bol zugeer 4n sariin 1 bla :P gehdee bitgi haa gej uram hairlasan nuhduuded bayarllaa. Uram avsan :P


March 26, 2009

BECK's new girlfriend

Manai hun shine naiz ohintoi bolson. Tuunteigee tsagiig zugaatai unguruuj baigaa gesen :) bodvol ovoo ahitstai yavj bga bololtoi :P Nadad ch haragdahaa bolij bga... ZA yu ch gesn ta 2too amjilt husie.. XAXA


March 23, 2009

Beck-н уран бүтээлүүд

Хуучин зурагнууд ухаж байгаад дээр үед Бек-н авч байсан гоё зурагнууд олдлоо.


February 24, 2009

Рашаанд явсан минь

Амралтын өдрийг бид 2 их үр бүтээлтэй өнгөрөөсөн шүү.Хотоос нилээд зайдуу гарч рашаанд явангаа сайхан салхинд гарчихаад ирсан дээ. Аав бас цуг авсан юм байна. Өглөө хотоос гарахад Улаанбаатар минь гамшигын байдалтай байсан. Маайр утаатай. Гэнэт аймаар сэтгэлээр унасан шүү. Ийм ч газар амьдарч байх гэж гээд л . Бид нарын татвар төлдөг мөнгө хаана юунд зарцуулагддаг бол гэээд л... кэкэ. Энэ утаан дундуур нөгөө алдарт 76 нь ангийнхаа даргатай хамт нэг яваад үзээсэй гэх мэтийн юм бодож эд нар.. Тэгээд хотоос нилээн гарч байж утаа арай гайгүй болсон доо. Иргээд харахаар 4н уулын хонхорт байрласан Улаанбаатар хөөрхийлөлтэй санагдаад явчихсаан. Утаанд дунд униартаад л. За тэр ч яахав. Дээр нь энэ хотын замыг үзэн ядаж байгаагаа илэрхийлчий. Байнга ийм замаар яваад байвал ямар ч сайхан машин жилийн дотор дуу орохоор байлаа. Дарганууд бодвол дуу намасгагчтай зөөлөн сандалтай машинаар явдаг байх даа. / хот тохижилт, дэд бүтцийн сайдууд минь та нар зам дээгүүр нисэж өнгөрдөг байхаа, анзаардаггүйг бодвол /
За ингээд бид 3 хүрэх газраа очсон доо. Замдаа Бек нэг удаа шарваж нилээн сандрагасанг эс тооцвол дажгүй явсан. ХАХА. Гоё шарвасан. Рашаан байдаг газарлуу ойролцоогоор 1,5 км газар алхаж л очихгүй бол метр гаран өндөртэй цасан дундуур танк л явнуу гэхээс өөр машин явалтгүй байлаа. Ингээд л 3 лаа саваа бариад сайхан алхсан даа. Алхахаар цас цөмөрч ороод явахад янзын байсөн. Даарах байх гээд гэрээс гарахдаа байдагаараа зузаалчихсан хэлхүү очоод халууцаад баларсан. Ой дотор чинь дулаахан байдаг юм байна лээ. Хэрэг болж магад гээд бага байхдаа гулсдаг байсан чаргаа чирээд явсан.Бек их идэвхтэй байсанг дурьдаяа.Замдаа бид нар тоншуул харсан. Хөлдүү мод тоншоод өөрт нь зугаатай байсан бололтой.
Ингээд явсаар байгаад очсон чинь рашаан маань хөлдчихсөн харагдсан. Уул нь рашаан хөлдөх ёсгүй дээ гээд аав нэг сайн мөсийг нь цохисон чинь мөс нь хагараад доогуур нь рашаан маань жирэлзэз байлаа.Гэхдээ шууд рашаанаа авахгүйэ. Өглөг өгч байж авдагын. Тэнд чинь бүр зөндөө хадаг уяцан байдаг болхоор хамаагүй авч болохгүй.Ингээд рашаанаа савандаа хийж аваад буцаад алхсан даа. Энд зарим нэг зургийг үзүүллээ. Нэмэлт зурагнуудыг үзэхийг хүсвэл
http://flickr.com/photos/giimaa энэ линкрүү орж хараарай.
Манайхаан бүгдээрээ сайхан шинэлээрэй.


January 20, 2009

Би идмээр байна.

Би энэ хоолонд лаг дуртай ш д. Хааяа идэх гоё байдагын. Бодвол бүгдээрээ идэж үзээ л байлгүй дээ. Ммммм өлсчихлөө. Надаа хийж өгөөрөй Бекээ. Хийхэд ч амархан хоол л доо. Сайндаа л 15 мин хангалттай. Бас их тэжээллэг их бяслагтай. Идэж үзээгүй н заавал идэж үзээрэй. Бек анх идчихээд салахаа больцон юмдаг.Аягүй өлсчихсөн амьтан блог бичив. ойлгоорой,,,,,


January 7, 2009

Beck's biography

Минийхийг тавиад байгаа юм бол би бас барьцана.бас тайлбаргүй..... хаха


December 21, 2008

Шөнийн 4н цагт хийсэн амттай бантан

Урд шөнө ардын баатар бантанчин болдог байна ш дээ. Анх удаа л тийм олон хүнд бантан хийдэг байна ш дээ. Гэхдээ ганцаараа хийгээгүй л дээ. 3лаа нийлж хийсийн. Амттай гэж жигтэйхэн болсон. Яг л нэг цэргийн ангийнханд зориулж хоол хийж байгаа юм шиг. Мангар том кострул дүүрэнг хийсэн боловч тэгээд 30 мин дараа гэхэд бүгд дуусан байлаа. ХАХА. аймаар аймаар.Ингээд шөнийн 3 өнгөрч байхад хийж эхэлсэн бантан 4н цагт бэлэн болсон доо. Яадгийн бэ оройжингоо баярдаад шөнө дунд бүгдээрээ өлсөөд нэгнийндээ ирээд бантан хийж идээ л биз. хэхэ. УБ-д шөнө ажиллачих олигтой хоолны газрууд байх биш тээ.Тэгээд бас захиалгаар хүргээд өгөх биш. Ходоодны дайсан хушуурны л захиалга авдаг сурагтай байсан.


December 2, 2008

Унагалдай бид -2 уухаар шийдэв

Өнөөдөр С1 tv-г Унагалдай хамаа аягүй янзгүй нэвтрүүлэгээ эхэлж байхын. Яршиг би ер нь сонгууль-д нэр дэвшнээ гэжийнэ. Хаха. Хүн болгон дэвшээд байхад би ч гэсэн унагануудаа төлөөлж дэвшихээр шийдлээ гэхийн. Яагаад зөвхөн ишигнүүдийн ээж аавд нь мөнгө өгчихөөд унагануудын, ботгонуудын, тугал, хургануудын ээж аавд нь мөнгө өгөхгүй байгын. Яагаад ганцхан ишигнүүдийн ээж аавд хахууль өгөөд байгын гэцэн мань хүн ярьж байхын. Тэгээд би унагалдайнхаа саналыг дэмжээд 2 лаа сайхан уухаар болов. Цуг уух хүн гараа өргөөрэй.
Уул нь овоо дажгүй эхэлсэн вмаа. удалгүй манай хүн шил юмаа бариад тасрах дөхжинөө гэж......
/ Ямар нэгэн пийв суртчилаагүй шүү... санамсаргүй Тигэр ууж таараад л /


November 11, 2008

DEAR BECK

AND THAT BOY IS YOU...LOVE YOU


October 24, 2008

Миний том мөрөөдөл


Намайг хэн нэгэн нь энэ газарлуу дагуулаад явбал би хүссэн юмыг нь хийж өгнө шүү. Би энэ газарт очоод үзчүүл тэгээд яасан ч яахав. Ноднин би бараг 2 хайрцаг бүтэн MM's идсэн ш дээ. Гэхдээ юу гэж нэг дор нь идхэв. Дээр хичээл дээр хүүхдүүд лаг цай пирог авч идээд байхаар нь бас адилхан юм авч идэх гээд очсон чинь нүдэнд MM's харагдаад л тэгээд өдрийн хоол....



July 18, 2008

Инээдэм

Энэ cartoon их таалагдлаа.



ИНЭЭВЭЛ ЗАЛУУЖИНА


Popular Posts

: