Анх Оригами буюу цаасыг нугалан дүрс хийдэг энэ урлаг Хятад улсад үүссэн бөгөөд сүүлд Япон улсад хүчээ аван түгсэн байна. Оригами гэдэг нэг үндсэн нэрэн доор маш олон төрлийн зүйлийг цаасаар нугалан хийж болох ба дэлхийд хамгийн их түгсэн оригами бол crane origami юм. Энэ нь торогуу хийдэг арга бөгөөд ганц энэ тогорууг маш олон янзаар нугалан хийж болно. Тэр тусмаа энэ тогоруун дүрстэй оригами нь маш олон сони түүхтэй. Тэр олон түүхийн нэгийг нь би бичье.
Sadako Sasaki хэмээх нэгэн бяцхан охины талаарх энэ түүх одоог хүртэл хүн төрөлхтөнд сургамж болсоор байна. Түүний энэ түүхээс үндэслэн цаасан шувууг дэлхийд энх тайваны билэг тэмдэг болгон хэрэглэдэг болжээ.1945 оны 8н сарын 6нд АНУ анх удаа японы Хирошима гэдэг хотод атомын бөмбөг хаясан. Тэрнээс хэдхэн хоногийн дараа дахин Нагасакий хотод бөмбөг хаясан бөгөөд албан бус мэдээгээр нийтдээ 250000 хүн газар дээрээ үхэж 100000 хүн шархдан үлдсэн байна. Бусад нь ямар нэгэн хэмжээгээр бэлтгэл гэмтэл түлэгдэл аваад үлдсэн банйа. Эндээс амьд гарсан ихэнхи иргэд дэлхийн 2 даын дууссаны дараа энэ цацрагт туяаны нөлөөнөөс болоод өвчлөж эхэлсэн байна. Sadako Sasaki охин Хирошимо хотод амьдардаг байсан бөгөөд бөмбөг хаясанаас хойш 10н жилийн дараа цусны хорт хавдартай болсон нь оношлогдсон байна. Мэдээж энэ өвчин цацраг туяаны нөлөөнөөс болж үүссэн нь ойлгомжтой байв. Өвчинөө мэдсэнээс хойш охин 1000 цаасан шувуу хийхээр шийдсэн бөгөөд Япон үндэстэнгүүд цаасан шувууг эрүүл энх урт амьдарлыг билэгдэн хйидэг байжээ. Гэвч охин 1955 онд буюу 12 настайдаа нас барсан байна. Тэр дөнгөж 644н цаасан шувуу хийж амжсан боловч ангийнх нь хүүхдүүд түүнийг нас барсны дараа үлдсэн 356 ширхэгийг нэмэн хийж түүнтэй хамт оршуулсан байна.
Одоо Хирошимо хотод байдаг Энх Тайваны паркыг Sadako Sasaki охины дурсгалд зориулан барьсан бөгөөд түүний гартаа цаасан шувуу барьсан хөшөөг тэнд байрлуулсан байдаг ажээ.
Надад одоо яг 1000 хүрэхгүй ч 9н зуу гаран цаасан шувуу байгаа. Энэ их шувууны талыг нь миний хайртай хүн надад хийж өгсөн юм. Талыг нь би хийсэн. Одоо хэдхэнг хийгээд л 1000н ширхэг боллоо. Цаасан шувуу хийх гэдэг цаг их авдаг ч гэсэн надад сэтгэлийн тайвширал авчирдаг болохоор би хийх дуртай. Хий болгондоо хүслээ шивнээд хийдэг байлаа. Тэрэндээ ч болсонуу миний хүсэж байсан бүхэн эхнээсээ биелж байгаа. Үргэлжлэн биелсээр байна гэдэгт итгэлтэй байна.
Энд цаасан шувуу хийх хамгийн ойлгомжтой нэгэн зургийг оруулсан байгаа. Дагаад хийх гээд үзээрэй.
1 Сэтгэгдэл:
origami uneheer goy shuu. bi ch durtai. gants hiij chaddag yum ni naad togoruu chin. gehdee bas gants neg yum hiij chadnaa. hoorhon yumnii tuhai oruulsan bna. tnx
Post a Comment