Showing posts with label Movie. Show all posts
Showing posts with label Movie. Show all posts

September 20, 2009

Би чамд хайртай 2 яадгийн муулнаа


Өнөөдөр амралтын өдрийг хайртайгаа сайхан өнгөрөөв.Хүмүүс шуураад байхаар нь юунаасаа дутхав Би чамд хайртай 2 үзий гэж бодлоо. Гэхдээ үнэндээ сэтгэлд минь хүрсэнгүй. Зураг авалт нь хэтэрхий тулж авчихсан дээр нь наана цаана фокуслалт нь арай л хэтэрчихсэн байна лээ. Бүтэн 1 цаг 30 мин-н турш нүдээ дасгаж үзэх гэж нилээн зовсон сүүлдээ нүд өвдсөн. Дээр нь тэр Болд нэг л бишээ. Шивээстэй хүзүү царайлчихаад дүрдээ орох гээд бас яадчихсан санагдав. Тэгж байсанаас онгироо зантай дүрд тогломоор юм. Дээр нь одоо бид 2 кино үзээд байна уу эсвэл реклам үзчихэв үү бүү мэдээ. Зохиол нь муу мөртлөө дээр нь тэр Pepsi Unitel Nomads больмоор юм. Хэтэрхий их рекламны pause. хаха. Сүүлдээ ч Болд-н захиа гэдэг дууны клип үзээд байна уу даа л гэлтээ байв. Яг л тэр клипний зураг авалтын байдалтай кино зураг авалт хийсэн Баатар нэг юм бодмоор л юм. Клип кино 2 оо ялгаж сурчихвал ч. Тэгснийхээ дараа энэ урлагт хөл тавих хэрэгтэй. Хэтэрхий HD форматаар авах гээд үзчихсэн сонин санагдаж байв. Бас дуу нь бага зэргийн паргилтын байдалтай.
Ер нь л нээх таалагдсангүй хүмүүс юунд нь шуураад байсанг ойлгосонгүй.

Жич: Кино-г ганц аварсан жүжигчин нь Өөскөө л байлаа. тэрнээс биш тэр чигээрээ гунигын далай.....

Jenni-н бодол шүү.


April 6, 2009

Миний усан нүдэлсэн түүх

Би уул нь нээх кино үзэж уйлдаггүй л дээ. Гэхдээ л өнөөдөр нэг кино үзсэн чинь нүднээс нулимс цийлэгнээд явцан шүү. Яагаад ч юм энэ кино их зүйл бодогдуулсан шүү. Ганцаараа үзсэнг хэлэхүү бүр хэцүү байлаа.MArley & Me ингэж


Бүгдээрээ энэ киног үзээрэй. Гайхалтай санагдах болно. Энэ киног үзсэн чинь хуучин тэжээдэг байсан хөөрхөн нохойгоо саначихлаа. Тэр маань жоохон сахилагагүй байсанаас биш уул нь эгдүүтэй амьтан байсан юмаа. Яах ч аргагүй айлд өгөх хэрэгтэй болчихсон. Манайд миний бяцхан дүү маань амьдрах болсон болохоор том нохой байлгаж болохгүй байлаа. Нохойгоо айлд өгсөний дараа гэртээ хулгай оруулчихсан даа. Хоол хийх үед бол хажуунаас холдохгүй шүү дээ. Хэзээ нэг хэрчсэн мах дээрээс унаад ирэх болоо гээд л нээх том нүдээрээ цоо ширтчихдэг байлаа.
Хамгийн хөөрхөн нь манай Ре бохь зажилдаг байсымаа. Бараг 5 мин амандаа зажилж байгаад залгичихдаг байсын. Аймаар хөөрхөн. Хааяа гадаа зодоон хийж чихээ шалбалчихаад орж ирнэ. Хааяа бүр зүүж гарсан хошуувчаа хаячихаад ирдэгсэн. A dog has no use for fancy cars or big homes or designer clothes.
A waterlogged stick will do just fine.
A dog doesn't care if you are rich or poor, clever or dull, smart or dumb
Give 'em your heart and he will give you his.


March 26, 2009

OSCAR-н шагналт богино хэмжээний гайхалтай кино

PART 1


PART 2


January 20, 2009

Harry Potter-н шинэ анги

Хурдхан шинэ анги нь гараасай.





January 9, 2009

Зөрлөг

Өчигдөр бид 2 Тэнгист энэ киног үзлээ. Мааш их таалагдлаа. Ойрд үзээгүй гоё Монгол кино байна. Дуу, зураг авалт, найруулалт, жүжиглэлт гээл бүгдэнд өндөр сэтгэгдэлтэй байна. Өөр тайлбар хийхийг хүссэнгүй. Өөрсдөө очиж үзэцгээгээрэй. Бусдаараа бууз, хуушуур шиг байяа даа. хэхэ. Энэ кинон дээр гардаг үг шүү...


November 2, 2008

A Walk to remember

Би нээх сэтгэлийн айхтар хөдөлгөөнтэй хүн биш л дээ. Гэхдээ л энэ киног үзээд өөрийн эрхгүй уйлчих гээд байдаг юм. Анх дөнгөж гарч байхад нь кино театерт үзсийн. Аймаар хөөрхөн зохиолтой даанч их гунигтай л даа. Үзэхгүй байж байгаад гэнэт нэг үзэхээр их гоё байдагын. Энэ кино миний шилдэг кинонуудыг лист-д хамгийн дээр байрлах болно. Тэгж байгаад ориг бичлэгтэй гоё DVD ийг нь олж авнаа. Soundtrack нь ч гэсэн гайхалтай болсон гэж үздэг. Mandy Moore-n өөрөө дуулсан дуунууд нь орсон байдагын. Юу ч гэсэн сонсоод үзээрэй.



LOVE IS LIKE A THE WIND,I CANT SEE IT BUT I CAN FEEL IT


June 10, 2007

Harry Potter theme park

Алдарт Harry Potter зохиол маань мөдхөн өөрийн гэсэн theme parkтай болох нь ээ. 2009 оны сүүлээр нээгдэх энэ парк нь одоогийн Флорида муж дахь Universal Studio н theme Pаrkд нээгдэх юм байна. Мэдээж энэ парк-д өчнөөн олон сонирхолтой зүйс байх нь ойлгомжтой. Уг парк-д зохиолд гардаг шидтэнгүүдийн сургууль, мартагдсан ой, мөн түүнчлэн шидтэнгүүдийн хотын гудамжыг хүртэл бүтээж, зохиолийн бүх баатруудтай уулзаж болох юм байна. Энэ зохиолын ээлжит шинэ кино нь энэ онын 7 сард нээлтээ хийнэ.Харин зохиолын эцсийн бүлэг болох 7 дох ном нь энэ онд бас багтан гарах юм. Хийж дуусахаар нь очиж үзнээ.



April 6, 2007

Сүүлчийн үнсэлт

Өчигдөр нэг киноог хэрэг болгон үзлээ. 2006 онд гарсан кино л доо гэхдээ үзэж чадахгүй байж байгаад өчигдөр л нэг DVDыг нь олж ирэээд. Үнэхээр л USA чуудын амьдрал тэр чигээрээ нүдэнд харагдлаа ш дээ. College ын оюутанууд хэрхэн найз бүсгүйтэй тэр тусмаа аав болох гэж байгаа эрийн толгойг сайхан эргүүлж байгааг тодоос тод гаргасан байна. Гэхдээ хэний ч амьдралд тохиолдож болох л асуудал. Гол дүрийн залуу Micheal бага байхаасаа л өөрийнхаа ирээдүйг төсөөлөн боддог байжээ. Гэтэл түүний яг бодож байсан бүхэн нь өөрт нь тохиолдоод байгаа юм шиг санагдаад бүр өөрийнхөө амьдралыг ирээдүйд хэрхэн өрнөхийг хүртэл өөрөө мэдээд байгаа юм шиг сэтгэгдэл төрөөд ингээд л миний амьдрал энэ хэвээрээ дуусжээ гэж бодон сэтгэлээр их унадаг. Яг энэ үедээ нэгэн залуухан охинтой танилцаж түүнтэйгээ уулзаж эхэлэнэ дээ. Ингээд л хамаг хэрэг мандаад өгнө. Micheal ийн жирэмсэн найз бүсгүй нь энэ талаар нь мэдчихээд мэдээж яаж зүгээр байхав. Галзуурана шүү дээ. Гэхдээ энэ киноны гол утга нь амьдралд бэлэн бус байж амьдрал зохиогоод тэрэндээ өөрөө бууж өгч байгаа талаар л юм болуу гэж би бодлоо. Хичнээн чиний бие чинь бэлэн байлаа гээд сэтгэл чинь бэлэн бус л байгаа шүү дээ. Тийм болохоор сайн бодож тунгааж байж ирээдүйн алхамаа хийвэл зүгээр ч юм шиг. Дээр нь хүн гэж бие биенээ хайрлана гэж амалчихаад яагаад ингээд хуурч мэхлэх хэрэгтэй байдагыг сайн ойлгохгүй юм. Магадгүй бие биенээсээ уйдаад ирэхээр угийн өөр болчихдог бололтой. Энэ киноог хосууд цуг сууж байгаад үзвэл их гоё ухаарал хайрлах байхаа. Яг үзэж дуусаад TV дээр тавьсан харин 25р сувгаар яг гарч байдгым даа. ХАХА
ХАЙРТАЙ ХҮНЭЭ БИТГИЙ ХУУРЧ БАЙГААРАЙ ЗАЛУУСАА


March 21, 2007

300

Киночиддоо WarnerBros.Pictures-ийн бүтээл Эртний Грекийн алдарт домог болох Leonidas хаанаар удирдуулсан 300 спартикчууд Xerxex хаанаар удирдуулсан Персийн дайсны эсрэг тулалдаж буй онц сонирхойлтой акшион киног та бүхнийг үзээрэй гэж хэлмээр байна. Lord of the rings III-той эффект, графикаараа өрсөлдөхөөр movie байнлээ.







March 19, 2007

FLUSHED AWAY-WORLD OF MOUSE

Саяхан Flushed away гэдэг нэртэй нэг хөөрхөн хүүхэлдэйн кино үзсэн. Ганцаараа үзсэнг хэлэх үү үхтлээ ганцаараа инээсэн. Нэрээ л жинхэнээсээ ийм хулганы ертанц байдаг байх даа гэж бодогдмоор байсан шүү. Хэрвээ байдаг бол зугаатай ч юм шиг. Хүний амьдралын хажуугаар хулганы амьдрал байна гээд төсөөлдөө. Гэхдээ яаж ч бодсон хулгана хот бариад амьдрахгүй нь ойлгомжтой. Баян айлын эрх хулгана тэр хулганы ертөнцөд очиж ёстой нэг амьдрал гэгчийг мэдэрч байгаа юм даа. Ядаж байхад гардаг дүрүүд нь үнэхээр хөөрхөн. Мэлхийнүүдийн учрыг олий гэвэл ганц ялаа байхад л хангалттай. Бүгдээрээ хийж байсан юмаа орхиод ялааруу харайгаа д л... Юу ч гэсэн энэ хүүхэлдэйг үзэж амжаагүй нэгэн нь үзээрэй. Хүн хүүхэлдэйн кино үзэхэд хэзээ ч оройтохгүй шүү.


March 8, 2007

Япон маягийн Чингис хаан буюу Blue wolf : To the Ends of the Earth and Sea

За өчигдөр чинь мартын 8-ий өмнөх өдөр гээд жоохон өөрийгөө зугаацуулж найз нөхөдтэйгөө кино үзлээ. Тэгсэн яагаад ч юм ийм л кино олоод үзчихдэг байна шүү.Энэ киноог бүтээх гэж нийтдээ 24-н сая доллар зарцуулсан гэж сонссон.Тэр мөнгөндөө ч таарсан кино шиг байна лээ. Тэнгисийн танхимаар дүүрэн хүмүүс бодвол над шиг муу санаалжил очоогүй нь лавтай.Би гэдэг хүн яахав кино шүүмжлэгч гэдэг нэр авбал таарсан охин дандаа юм шүүмжилж явдагын.

Аль 8р ангидаа байхдаа уншиж байсан Нууц товчоог минь бодвол кино зохиол гэсэндээ арай л ондоо болжээ.Гэхдээ бас Монголын түүхийг ингэж эргүүлж болдог л юм байх даа. Сонин юмаа.За хэн мэдхэв.Монгол жүжигчиний ч царай олж ерөөсөө харсангүй.Хараагүй гэж харсын байна.Худлаа ярих гэжиинэ ш дээ.Яагаав нөгөө Эби Пара Боги эд нарын нэг л лав цэрэг болцон царайг нь 2 сек харсан.Өөр ч мэдэхгүй.Бодвол тэр 20000 монгол орсон олны хэсэгт нь зөндөө л таньдаг хүн байгаа байлгүй.Манай сургуулын багш нар хүртэл орсон гэж сонссон юм байна.ХАХА. Тэгээд бодоод байхнээ кино бол номноос шал ондоо байдаг юм байна. Хэзээ нээх Бөртэ үжинг Жамуха Тэмүүжинтэй булаацалдаж байлаа,бас тэр Тэмүүжин Бөртэ 2н тэврэлддэг хэсэг нь бас их инээдтэй.Огцом тэврэлдэж аваад л хүний санаанд оромгүй үйлдэл хийхийг нь яаана.Ядаж байхад үзэж байсан хүмүүс нь тэрийг нь харж инээлдээд хошин шог шиг л юм боллоо.Дараа нь тэр Хуланг их өөр байдлаар гаргаж байгаа нь их сонин. Нөгөө Хулан нь лаг дайчин цэрэг бүсгүй.Тэмүүжин хаана тэнд нь цуг байлдаад л явж байхын. Уг эмэгтэйн дүрд солонгосын нэрт жүжигчин тоглосон байна лээ. :Р тэгээд ганц таалагдаагүй юм нь тэр манай талын баатарууд нь цэв цэнхэр хувцвас өмсөж байлдахын. Ерөөсөө өнгөний зохилдоо байхгүй. Хэн ч харсан үнэн утгагүй байна лээ. Хаа нэг газраас баахан цэнхэр өнгийн даавуу бөөндөж аваад бүх юмандаа хэрэглэцэн харагдаж байна лээ. ХАХА
Ер нь япон хүний сэтгэлгээгээр найруулагдсан нь шууд л нүдэнд ил байхын. Дээр нь тэр Тоорил ванг би Христ шүтдэг байсанг нь мэдэж байна л даа гэхдээ тийм шунахай санаатай байсан талаар нь ерөөсөө уншиж байсангүй. Эд мөнгө энээ тэрээ болохоор л хөөрхий Тоорил ван гарахын. Христ шүтдэгийг нь их тодоор гаргаж өгсөн байна лээ. Бүр чихэндээ хүртэл загалмай зүүцэн харагдсан. За ингээд би шүүмжлээд байвал шүүмжлээд л байх юм шиг байна. Яахав хэрвээ би Нууц товчоогоо өмнө нь уншиж байгаагүй бол юу гэж ингэж олон юм бичхэв дуугай л үзээд ийм л юм байдаг юм байх даа гэж бодоод өнгөрөх байсан байх. Хэрвээ энэ кино ингээд цаашаагаа өөр улсуудаар нээлтээ хийгээд явбал ч Монгол гэдэг үндэстэний талаар их л сонин төсөөлөл төрүүлхээр кино байна. Хэтэрхий хэрцгий түрэмгий байдлаар харийн хүмүүст бодогдохоор.Юу ч гэсэн бүгдээрээ энэ киног үзцэн байхад буруудахгүй монголынхоо түүхийг жоохон гуйвуулаад л үзцэн байгаа биз. ХАХА
Гэхдээ сүүлд нь нэг бодол төрсөнөө хэлчий. Энэ Чингис чинь ганц л Монгол улс дотроо л үзэлцээд байгаа талаар хүмүүс кино хийгээд байхын.Уг нь их олон улсыг байлдан дагуулж явсан гэдэг биз дээ. Тэр талаар нь кино хийвэл улам амжилтанд хүрмээр санагдах юм. Нууц товчоог хэдэн талаас нь янз янзаар нь хийсэн кино бол одоо үнэндээ онц биш байна миний хувьд.


February 28, 2007

Ghost Rider

Marvel comic cерүүдээрээ алдартай зөгнөлт комиксын баатар амилсан бололтой. Одоогоор хамгийн их орлоготой яваа Sony Pictures-ийн бүтээл 1цаг 50 минут үргэлжлэх Ghost Rider нь 2007 оны 2-р сарын 16-нд нээлтээ хийгээд удаагүй байгаа ч 52 сая доллар хол давсан орлого олсон байна.
Johnny Blaze хэмээх мотоциклын үзүүлбэр үзүүлдэг залуу (Nicoloas Cage тоглосон) өөрийн найз охиноо аврахын тулд Satan-тай гэрээ байгуулан сүнсээ худалдан оронд нь хувирч чаддаг, асар их хүчтэй, толгой нь гал шатсан, галаар үлээсэн хүчирхэг мотоциклтой болж байгаагаар Ghost Rider эхэлдэг ажээ. Энэхүү киног хурдхан олж үзэхийг тэсэн ядан хүлээж байна. Би Spider Man-ийг хүлээж байсан шигээ догдолж байх чинь..
Киноны талаар
Michael Sangiacomo. "More Marvel heroes to join X-Men on film over next few years"


February 26, 2007

Groove baby!!!

IT IS ALL ABOUT ME!!!!!!!!!! Энэ хүүхэлдэйн кино миний хамгийн дуртай кино. Анх үзчихээд нүднээсээ нулимс гартал нь , гэдэснийхээ булчинг бүр чангартал нь инээж байж билээ. Одоо дахин дахин үзсэн хэзээ ч уйдахгүй байхаа. Энэ киноны бүтээсэн шийдэл нь их таалагддаг. Хичнээн их инээдтэй гээч.Магадгүй зарим хүмүүс энэ хүүхэлдэйг үзэж байгаагүй бол заавал үзээрэй. Учир нь таны бүх стрэсс-г чинь тайлтал инээлгэнэ.Аль 2000 онд гарч байсан болохоор одоо ч хуучирцан байна. Гэхдээ л миний хувьд хэзээ ч хуучрахгүй шүү


February 24, 2007

The Simpsons Movie

20th Century Fox компаний дараагийн бүтээл The Simpsons Movie энэ оны 7 сарын 27нд нээлтээ хийх юм байна.Мэдээж энэ хүүхэлдэйн цуврал киноог үзэж байгаагүй хүн байхгүй байхаа. Сонин бүлтгэр нүдтэй арзгар үстэй эдгээр дүрүүд бүхэл бүтэн 18н жилийн турш телевизийн сувгаар тасралтгүй гарч ирсэн бөгөөд энэ жил анх удаагаа өргөн дэлгэцний бүрэн хамжээний бүтээл болж үзэгчдэд хүрэх гэж байна.Харин бага насны хүүхдүүдэд зориулагдаагүй нь ойлгомжтой. Нөгөө л бөөн хараал байх нь найдвартай. ХАХА.


За одоо нээлтээ хийхийг нь хүлээх л үлдлээ.









February 23, 2007

Пицца захиалдаг үхрүүд

Би үхэрнүүдийг пицца захиалаад парти зохиогоод бүр машин бариад давхина гэж хэзээ ч бодож бүр төсөөлөж ч байгаагүй юм байна.The Barnyard гэдэг энэ хүүхэлдэйн кино 2006 оны зун анх нээлтээ хийсэн. Нээлтээ хийсэн өдрөөсөө л хойш л орлого өндөртэй кинонуудын тоонд их ч удаан явсан даа. Аргагүй дээ би хүртэл кино театерт очиод 7н доллараа өгөөд үзсэн гээд боддоо. Хамгийн гайхалтай зүйл нь энэ кинон дээрх бүх үхрүүд эр эмгүй бүгдээрээ дэлэнтэй. Анх бүр харчихаад хичнээн гайхсан гээч.Тэрэн дээр нь нэмээд үхрүүд нь алхаж явдаг гэ бодохоор үнхээр инээдтэй. Бид нар шиг Монголчууд маань үзвэл тэр тусмаа хөдөөнийхөн үзвэл энэ үхэр биш харь гаригийн амьтан байна даа гэж хэлэхээр. Мэдээж энэ хүүхэлдэйг бага насны тэр тусмаа америк хүүхдүүдийн сэтгэхүйд зориулж хийсэн нь тодорхой байлаа. Энэ киноог үзэснээр нэг бодлын их инээж сайхан залуужиж авч байгаа ч гэсэн бага насны хүүхдүүдэд буруу ойлголт өгөхөөр байлаа. Учир нь тэд бүх л үхрийг дэлэнтэй байдаг гээд төсөөлөлдөө буулгаад авчихаж магад юм.


Юу ч гэсэн үзэх хэрэгтэй л хүүхэлдэйн киноны нэг шүү. Сайхан инээж аваад залуужих хэрэгтэй. Өө тийм нэрээ охин үхрийг залуу эр үхэр яаж найрдагыг хараарай.



February 16, 2007

*STEP UP* to your life ...

Хүн болгонд өөрийнхөө мөрөөдөлийг биелүүлэх боломж гардаг.Гэхдээ зарим хүмүүст энэ аз ганцхан удаа л тохиолдож болох юм.Tyler Gage-д өөрийнхөө тэр ганц боломжийг зөв ашиглах ухаалаг санаа төрснөөр түүний амьдрал эрс өөрчлөгдөж өөрийгөө улам илүүгээр мэдэрч эхэлдэг. Мэдээж түүнд энэ хүсэлд нь гарыг нь хөтлөн хүргэж өгөх нэгэн азтай бүсгүй бол Nora юм. Хэзээ ч мэдэрч байгаагүй тэр бүжгийн хөдөлгөөн эрч хүчийг тэд зөвхөн цуг байхдаа л мэдэрч чаддаг учраас тэднийг амжилтанд хүргэж чадахуйц том концертонд тэд бэлдэж эхэлэнэ. Мэдээж энэ киноны төгсгөл бусдын л адил аз жаргалтайгаар төгсдөг ч гэсэн миний толгойд хүн өөрийгөө нээж илрүүлэх тэр ганц боломжоо хийсгээд явуулчихгүй үргэлж өөртөө хадгалж явах хэрэгтэй юм даа гэсэн бодол төрүүлсэн юм. Ингээд хамгийн сүүлд кино театерт үзсэн киноны талаарх төрсөн сэтгэдэгдлээ хуваалцлаа.


i have a watch...


Popular Posts

: