Showing posts with label Basketball. Show all posts
Showing posts with label Basketball. Show all posts

May 12, 2009

Nike MVPs Most Valuable Puppets "Chalk

Funny Commercial


April 25, 2009

NBA Playoff Chess



Энэ реклам таалагдав. Доорхыг орчуулаад өгвөл баярлана шүү.

The first move requires no pieces.
It is the look in the eyes of your opponent.
The iron gaze of a warrior.
The frozen stare of a man possessed.
The piercing glare of a champion

Feel his years, a lifetime of hunger and hope,
trifles and triumphs.
Search his heart for fear, show him none in return

No single piece can win a match. Combine several,
move them in concert and behold; a synchronized
symphony of force, push forward, attack, retreat
Or is it a trick? a ruse to draw out
the opposition.

Be watchful, as one avenue closes, another opens.
Employ tactics that advance your aims, while
perplexing your rival.

Be mindful of time but do not
grant a clock authority over your reason.

Defend with vigor. A skilled adversary is
beatable when his movements are restricted and his
patterns are exposed.

Tension grinds at the nerves.
Emotion can weigh a man down, or lift him in the air.
This is a game of kings, it is ballet of the brave choriagraphed on a wooden slam.
Promise your foe one thing,

Doom. Except only ultimate glory as your prize.
Know that winning and losing are black and white.
Master this game, and you will make the final move.
After all have fallen, you must stand alone crowned intact.


March 26, 2009

BECK's new girlfriend

Manai hun shine naiz ohintoi bolson. Tuunteigee tsagiig zugaatai unguruuj baigaa gesen :) bodvol ovoo ahitstai yavj bga bololtoi :P Nadad ch haragdahaa bolij bga... ZA yu ch gesn ta 2too amjilt husie.. XAXA


February 16, 2009

All star opening

Unuuduriin temtseen saihan bolj ungurluu. WEST aimaar bn do. Uzsen biz de? :)
Shaq-n neg goy bichlegiig nemlee. zaaval uzeerei, gaihaltai aviyastai yum bn..


November 23, 2007

Boston celtics



Kevin Garnett, Ray Allen, Paul Pierce гэсэн хүчирхэг гурвалаар толгойлуулсан Boston celtics-үүд хамгийн сүүлд Golder State Warriors-ийг 105-82 харьцаагаар хожиж 9хожил, 1 хожигдолтойгоор Eastern -ийг итгэл төгс тэргүүлсэн хэвээр байна. Нэг хожигдохдоо Орландод хусуулсан. Сан Антониотой хэр үзэх болоо :) Ойрд бостон сайн тоглоод Сэлтикчүүдийн тоглолтыг үзэх дуртай болчоод байгаа :) Яадаж байхад фантазид маань Гарнетт, Аллен 2 байгаа.


May 12, 2007

Шархдсан партизан

Ёооооооооооооооо... 2 хөлний өвдөг байхгүй байхгүй. Хөх няц болооский. Өчигдөр зүгээр дэгдэж очиод үхтлээ бараг 3н цаг сагс тоглочихсон чинь өнөөдөр пянгаа даахгүй амьтан болжийноо. Ядаж байхад баахан банди нартай ан цав үзээд тоглоод үзээд байсан чинь 2ч удаа унаж 1 удаа толгойдоо бөмбөг ойлгож, 1 удаа хамраа хальт цохиулж, нийт 3н удаа маажуулж, 2 хуруугаа жоохон тулгачихсан гэхдээ татуулаад ОК болцон, дээр нь баруун гарны эрхий нуруу дотор талаасаа хөхөрцөн байгаа. Энэ яг яагаад үүссэнг нь мэдэхгүй ч ямар ч байсан аймаар өвдсөн. Гэхдээ зүгээрээ бие булгараад өвдөг гуя хүндүүр байгаа ч гэсэн хааяа нэг сайхан сагс тоглож биеийнхээ чилээг гаргаж байхад буруу юу байхав.Ядаж л хөдөлгөөний дутагдалд орохгүй. Хаха. За энэ өвдөгний хөхөрсөн нь арилах гэж бараг долоо хононо биз дээ. Нэгдэх өдөр аягүй айлгүйтэж юпка өмсөж явий гэж бодсон талаар болохнээ. Амралтын өдөр нэг иймэрхүү сайхан адал явдалтай л өнгөрч байна даа.

Жич: Миний бичсэн зүйлд дүрмийн болон дүрмийн бус зөндөө алдаа байгааг мэдэж байна.Дээр нь үнэн хар ярианы хэлбэрээр биччихлээ.SORRY шүү. Угийн би Монгол хэлэндээ тааруухан болоод ч тэрүү их буруу бичдэг байхаа.


April 16, 2007

Fair the play

Саяын баасан, бямба, ням өдрүүдэд Банк хоорондын сагсан бөмбөгийн тэмцээн гэж социалист маягаасаа гараагүй гэмээр тэмцээн болж өнгөрлөө. Тэгээд манай багийнхан хэдэн 7 хоногийн бэлтгэл хийсэн маань ганц хүнээс болж талаар өнгөрчлөө шүү... ХХБ банк тэмцээнийг зохион байгуулж нээлтийн ажиллагаанд захирал хэн нь ч гэнэ үү... Та бүхнийг шудрага өрсөлдөнө гэж найдаж байна гээл сайхан уран үгээрээ бурж гарч байна гээч... Зоос, ХХБ-уудтай нэг зонд орж Зоосыг 5 оноо, ХХБ -д 7 оноогоор хожигдовоо. Тэгээд Зоос ХХБ 2ын хувь заяанаас шийдэгдэх гээд тоглолт болохыг нь харж суувал нөгөө 2 маань аль хэдийнээ тохирчихсон нь илт эхнээсээ л зүгээр нэг зал авч байгаа шинжтэй тоглож эхэлвээ... Тэгээд гайгүй байлгүй гээд нэг үеийг нь дуустал дуугай үзэв... Зоос жаахан хожоод эхэлэхээр нөгөөдөх нь сандарчихиймаа.. Инээдтэй шүү. Аргагүй шт... Найраа хийчээд өөрсдөө мултарвал онигоо болно байлгүй. Тэгээд найраа явагдаж сүүлийн 16 сек орчим дутуу байхад зоос 3 оноогоор хожиж явж байв. Дор хаяж 4-өөс дээш оноогоор хожиж байж гарч ирэх юм чинь.. Сүүлийн хэдэн секундэнд нэг тайм аваад л хороо улам найруулсан бололтой. Зоосын алдарт Төөгий орж ирэхэд нь хэдэн хамгаалагч нар инээдтэй нь аргагүй зай тавьж өгөөд, нөгөөдөх нь оруулаад л сайхан юм болж байнаа. За тэгээд тэр тоглолт маань дуусч 2 заваарсан завхайрсан баг нь гарч ирлээ. Залаар нь нэг ундааны сав, лааз... За ямарч байсан дараагийн шатанд зоос нь мултарч, ХХБ нь хүрэл авах шив.
Ер нь Монголд маань бүх л тэмцээн иймэрхүү маягтай болдог шүү дээ... Ингэж тамирчин царайлж байвал Монголд маань спорт хөгжих нь юу л бол. Шудрага тоглож тэр цом эд нараа авч сурмаар юм. Эцэст хэлэхэд хөгжөөн дэмжигчдээ ч үнэлээгүй ХХБ-ы хэдэн хошгорцон гарууд өөрсдөө тэмцээнээ зохиогоод өөрсдөө цомоо аваад сайхан л байгаа байх. Юм гэдэг ээлжтэй байдаг юм. Дараа таарах байлгүй ;) Шудрага тоглож сурмаар юмдаа.


March 17, 2007

National Basketball Association (NBA) -3

Southest - ATLANTA HAWKS

1946 онд Mississipi мөрний дагуух Moline, Rock Island III, Davenport 3 хотуудаас Үндэсний сагсан бөмбөгийн лигт элссэн. Sauk Indian омгийн ахлагч Black Hawks Rock арал дээр байрлаж байсан ба 1931 оны Black Hawks-ийн дайны гол тулаанууд үүний ойролцоох бус нутагт болсон учир багийг Tri cities Black Hawks гэж нэрийджээ.

Клуб нь 1949 онд NBA-д нэгдсэн ба 1951 онд Milwaukee-аас эргэн нүүсэн. Black Hawks –ийг богиносгоод Hawks гэж нэрлэсэн ба 1995 онд St.Louis рүү нүүж, эцэст нь 1968 онд ATLANTA хот руу нүүсэн.

CHARLOTTE BOBCATS

Charlotte-д байсан хуучин Charlotte Hornets баг New Orleans руу 2002-03 оны улиралд нүүсэн болохоор NBA-ын шийдвэрээр Charlotta-д 2004-05 оны улиралд шинэ баг бүрдүүлэхээр болж Black Entertainment Television ний эзэн Robert L.Johnson тус багыг авчээ.2006 онд Micheal Jordan тус багын 2 дахь хамтран эзэмшигч болсон бөгөөд дуучин Nelly хүртэл энэ багын хамтран эзэмшигч юм. Багын нэрийг сонгохоор олон санал оруулсан боловч Жонсоны хувийн саналаар Bobcats гэдэг нэрийн өгсөн байна.

WASHINGTON WIZARDS

Анх 1955 багийн эзэн нь Abe Pollin шууд л сумнууд буюу bullets гэж нэр өгч байсан. одоогийн байгаа Wizards гэдэг нэрээ 1997 оны V сарын 17-нд авсан. Тэр үед Dragons, Express, Stallions, Sea Dogs, Wizards зэрэг олон нэрнүүд дээр санал авч Wizard-г сонгосон.Энэ нэрний утга нь 1920-иод онд байсан Ku Klux Klan-н бүлэг буюу цагаан хувцас өмсөж нүүрээ таглан явж бослого хийж хар арьстангуудын эсрэг нэгддэг байжээ. Wizard гэдэг нь тэдний хамгийн том толгойлогчийг нь нэрлэдэг байж.

ORLANDO MAGIC

1988-1989 оны улирлаас эхлэн анх тоглож эхэлсэн бөгөөд TD Waterhouse Centre in Orlando, Florida мужид тоглодог байна. Өмсгөл нь цэнхэр, цагаан, саарал. Нэрнийх нь учир бол Orlando хот-д Magic Kingdom of Walt Disney World байрладаг бөгөөд түүний Magic гэдэг нэрийг авсан байна. Энэ нэрэндээ ч болсон уу эхний 5 жил уг баг маш гайхамшигтай тоглодож байв.

MIAMI HEAT

Miami нь 1988 оны улирлаас эхлэн ахн тоглож эхэлсэн ба South Carolina-ийн фанууд нэрийг өгсөн. Sharks, Barracudas, Flamingos, Palm Trees, Beaches, Heat, Suntan, Shade, Tornadoes, Floridians гэх мэт 5000 нэрэн дундаас heat гэж нэрлэсэн. Гол хөрөнгө оруулагч Zev Bufman: "Чи Миамигийн талаар бодох болгонд чамд Миамагийн дулаан элч бодогдох болно" гэжээ.


За ингээд Eastern Conference маань дууслаа. Одоо Western -ийн 15 багийг танилцуулах болно.


February 27, 2007

Nike Brand

Миний мэдэхээр дэлхийн том брандуудын нэг бөгөөд тэр тусмаа спотрын ертөнц-д хамгийн том байр суурь эзэлдэг бранд бол яах аргагүй NIKE. Энэ брандын логог 1971 онд Carolyn Davidson гэдэг нэгэн дизайны ангийн оюутан зохиож байсан ба тэр үедээ энэ логоог зохиосныхоо төлөө 100н долларын шагнал авч байжээ.Анх 1964 онд Америкийн нэгдсэн улсын Оригон муж-д Blue Ribbon Sport нэртэй компани үйл ажиллагаа эхэлж байсан бөгөөд 1971 онд анхны Swoosh logo Nike фирмийн гуталнууд дээр гарч эхэлсэн байна.Анхны гуталыг нь "Moon Shoe"гэдэг нэртэй байсан бөгөөд тэр үедээ олимпийн гүйлт хайралтын төрөлд оролцогсод өмсөж байжээ.1981 оны 12 сарын 31с эхлэн компани нэр нь өөрчлөгдөн Nike Inc, болсон бөгөөд түүнээс хойш энэ нэрээрээ алдар нэр олсон.1984 онд алдларт Micheal Jordan тэй гэрээ байгуулж Air Jordan -г түүнд зориулж зохион бүтээж худалданд гаргасан байна.1988 онд тэдний алдарт уриа болох Just Do IT нь олны танил болжээ.1990 онд Portland хот-д анхны Nike Town дэлгүүр нээлтээ хийж ашиг орлого маш өндөртэй байлаа. Одоо уг фирм спортын бүх төрөлийн хувцас хэрэглэл хийдэг бөгөөд жишээ нь алдарт сагсчин Lebron James л гэхэд Nike тай 87 сая долларын гэрээ байгуулж тэдний пүүзийг рекламддаг ажээ.Энэ мэтчилэн тэдний бүтээгдхүүнийг дэлхийн шилдэг тоглогч нар болон багууд хэрэглэж амжилтаар дүүрэн байдаг байна.Би ч гэсэн хувьдаа Nike н улаан фэн нь


National Basketball Association (NBA) -2

Central division - CHICAGO BULLS

Миний дуртай баг бол Chicago Bulls. Энэ багийн талаар бичих болсондоо баяртай байна. Chicago нь үндэсний сагсан бөмбөгийн холбооны Eastern conference-ийн Central division-ий баг ба Illinois мужийн Chicago хотын United Center ордонд тоглодог.Хар, цагаан, улаан өнгийн 3 өмсгөлтэй. Bulls нь NBA-ийн 6удаагийн аварга бөгөөд
ESPN Нисдэг MIcheal Jordan-ийг 20-р зууны шилдэг тамирчнаар өргөмжилсөн. Chicago хот нь дэлхийн махны худалдааны нийслэл байсан.1966 онд туслах дасгалжуулагчаар ажиллаж байсан Dick Klein: Эхлээд Chicago Matadors эсвэл Treadors (Бухтай тэмцэгч ) гэж нэрлэе гэжээ. Ер нь ийм нэр өгсөн багууд амжилтанд хүрч байгаагүй, ганцхан Канадын баг л амжилтанд хүрч байжээ. Нэг өдөр Klein байшингийнхаа хажууд эхнэр 3хүүхдийнхээ хамт тоглож байжээ. Гэтэл бага хүү Mark: 'Ааваа, тэнд сүрэг бухнууд хараач' гэж хэлэхийг сонссон Klein Bulls(бухнууд) гэж нэр өгөхөөр шийджээ.

CLEVELAND CAVALIERS

Cavaliers нь Ohio мужийн Cleveland хотын Gund Arena ордонд тоглодог бөгөөд Wine, Gold, Navy Blue, White өнгүүдийн өмсгөлтэй. 1970 онд Cleveland-ийн сонины газраас Plain Dealer гэгч хүн хотын шинэ сагсан бөмбөгийн багт шинэ нэр хайх тэмцээн зохиожээ. Тэмцээний ялагчаар Jerry Tomko түрүүлсэн бөгөөд тэр бичихдээ:" Юунаас ч айхгүй тэмцэгч, юу ч тохилдсон юунд ч бууж өгдөггүй багийнхан гэж бичжээ." Cavs гэдэг нь Саveliers-ийн товчилсон нэр.

DETROIT PISTONS

Баг анх Indiana мужийн Fort Wayne-д байгуулагдаж байсан бөгөөд NBL-д Fort Wayne Zollner Pistons нэртэй байжээ. Багийн эзэн болон Fred Zoller машины эд ангийн засвар үйлчилгээ явуулдаг нэгэн бөгөөд 1948 онд багийнхаа нэрээс Zollner гэдэг үгийг хасч Fort Wayne Pistons гэдэг нэртэй болгон Америкийн сагсан бөмбөгийн холбооны тэмцээнд оруулж эхэлсэн. Тэрнээс хойш тэдний багт жижиг хот нь амжилт авчрахгүй байгааг ойлгож 1957 онд багаа Dertroit руу нүүлгэсэн бөгөөд тэр хот нь хэдийн том боловч ямарч байсан сагсны баггүй байлаа. Тэр үед Detroit хотыг Motor city гэдэг байсан нь өөрсдийнх Pistons нэрэнд ч гэсэн тохирч байжээ.


INDIANA PACERS

Pacers нь IndianаPolis мужийн Indina хотын Conseco Fieldhouse ордонд тоглодог. Navy blue, Gold, White 3 өнгийн өмсгөлтэй тоглодог. Анх АВА-д тоглож байсан. Нэрийг нь уг мужын өмгөөлөгч Richard D. Tinkham ын шийдвэрээр боон бусад хөрөнгө оруулагчдын хураасан саналаар “Pacers” буюу жороо морьнууд гэдэг нэрийг өгчээ. Учир нь Tinkham-ын хэлснээр бол уг нутагт жороо морьны уралдаан болдог түүхтэй байсан гэж тайлбарлажээ.


MILWAUKEE BUCKS

Багын нэрийг анх 14000 н оролцогчтой тэмцээний тусламжтайгаар сонгосон бөгөөд R.D. Treblicox гэх залуугийн санал болгосон Bucks нь 1968 онд NBA-д хэрэглэгдэж эхэлж зохиосон залуу нь шинэ машин шагналд нь авсан байна. Тэмцээний шүүгч нар уг нэрийг Wisconsin муж-д илүү тохирсон гэж үзжээ. Учир нь тус муж загас болон ангын муж байсан бөгөөд буганууд гэдэг нэр нь их таалагдсан байна.


February 26, 2007

Сагсан бөмбөгийн толь-2

1.Cherry picking - тоглогч ойсон бөмбөгийг барьж авах юмуу эвсэл талбайн бүр хол төгсгөлд зогсон оноо авхад хамгийн тохиромжтой байрлалд байхыг хэлнэ.

2.Coast-to-coast - талбайн нэг хэсгээс нөгөө хэсэг хүрэх
3.Cold -Тоглогч олон удаа бөмбөг авч шилэж байгаа боловч сагсруу оруулж чадахгүй байвал
4.Dead ball - Бөмбөг тоглолтонд ороогүй үед жишээ нь цаг авсаны дараа г.м
5.Death Valley -сагсанд бөмбөг орох хамгийн муу магадлалтай талбайн хэсэг
6.Deny the ball -шууд ойлгомжтойгоор нь заслаа тавих гадаг байхаа
7.Dipsy-doo -бөмбөг эзэмших үедээ үзүүлэн тоглолт хийх гэхүү дээ
8.Disqualification -энэ үед тоглогч тоглоомыг орхих ёстой. Учир нь тоглогчын хувийн алдаа 6 болсон эсвэл техникийн алдаа 2 болсон гэсэн үг
9.Double team - нэг тоглогчын эсрэг 2 хамгаалагч тоглохыг
10.Draft - NBAийн багууд өөрийн багтаа шинэ тоглогч сонгох ү.а
тоглогчдоо коллеж их сургууль зэргээс сонгоно


National Basketball Association (NBA)

Сагсан бөмбөг сонирхдоггүй хүн байдаг болов уу? Би багаасаа л ширэн бөмбөг нүдэж, сонирхсоор ирсэн. 5-р ангидаа анх сургуулийн сагсны аваргаар түрүүлснээ одоо ч мартдаггүй юмаа. Үнэхээр дурсамжтай. Түүнээс хойш 8, 9 жил тоглочихжээ. Харин Jordan-ийн ид үеэс л Монгол телевизээр NBA гэгч шидтэй хар оддын цагирган дээр яаж дүүлж байгааг харуулж эхэлсэн үе саяхан мэт.. Одоо та бүгдэд NBA-ийн ширэн бөмбөгийн багуудын талаар танилцуулах сонирхуулах сонирхолдоо хөтлөгдөөд NBA -ийн 30 багийн Eastern Conference - Atlantic division -ий 5 багийн нэрний учрыг эхлээд танилцуулья гэж бодлоо.

1. BOSTON CELTICS

Walter Brown нь анх энэ багийг үндэслэгчдийн нэг бөгөөд Hockey сонирхдог байж байгаад гэнэт Сагсан бөмбөг сонирхдог болжээ. Тэрээр бодохдоо Hockey –н талбайг мэргэжлийн сагсан бөмбөгийн талбай болгож хоосон сандалуудаар дүүргэх санаа төрсөн гэнэ. Boston Garden Station –ий гишүүд болох Walter, Howie McHugh нар ярилцаж байгаад багийн нэрийг сонгосон. Хоёулаа нилээн хэдэн нэрэн дээр санал хуваалцсан ба Whirlwinds, Unicorns болон Olympics гэх мэт. Гэнэт Brown “ Байз би олчихлоо. Celtics... Boston Celtics гэж дуудая" гэжээ. Энэ нэр нь хуучны New York –ийн Celtic үндэсний гаралтай байлаа. Учир нь Boston –р дүүрэн Шотландууд байдагтай холбоотой. Brown цааш нь хэлэхдээ би тэдэнд ногоон өмсгөл өмсгөөд Boston Celtics гэж дуудна гэсэн. Мөн McHugh Brown –ий санааг болиулах гэсэн боловч Brown аль хэдийн эцсийн шийдвэрийг гаргасан байлаа.

2. NEW JERSEY NETS

New Jersey Nets Atlantic division –ий мэргэжлийн 5 багийн нэг бөгөөд New Jersey-ийн East Rutherford дахь Continental Airlines Arena –д тоглодог. Nets нь анх New York хотод байгуулагдаж байсан бөгөөд NY-ийн бусад мэргэжлийн спорт болох Football-ийн NY Jets, Baseball-ийн NY Mets нэрүүдтэй сүүл холбон New Jersey Nets гэдэг нэртэй болсон. Энэ баг нь АВА-ийн 11-н багийн нэг бөгөөд уг лигт байгаа 9-н жилийн түүхэндээ 2 удаа аварга болсон. Энэ үед нь Julies Erving ахалж авч явж байсан.

3. NEW YORK KNICKS

New York Knicks нь Atlantic division -ий мэргэжлийн сагсан бөмбөгийн 5 багийн нэг ба NY city-ийн Madison Square Garden-т тоглодог. Цэнхэр, улбар шар, цагаан өнгүүд орсон өмсгөлтэй. Анх багийн нэр нь Knickerbockers гэдэг байсан бөгөөд одоо товчлоод knicks гэдэг болсон. Нэр нь 1600-аад оны үед NY хотыг байгуулалцаж байсан Germany буюу Dutch үндэстний өмсдөг байсан өмдний style юм.

4. PHILADELPHIA SIXERS

Philadelphia 76ers нь Pennsylvania мужийн First Union Centert тоглодог. Улаан, цагаан, хөх өнгийн өмсгөлтэй. Philadelphia нь USA-ийн улс төрийн томоохон төв бөгөөд 1776 онд анх Britain улсаас тусгаар тогтнож 1776-ийн 76-г сонгосон.

5. TORONTO RAPTORS

Raptors нь Canada-ийн Ontario мужийн Toronto хот дахь Air Canada Center-т тоглодог. NBA дахь Саnada-ийн цорын ганц баг. 1994 онд Саnada-ийн 2 багтай (Vancouver Grizzlies хэмээх Канад баг байсан боловч 2001 онд Memphis хот руу багаа нүүлгэсэн билээ) байсан.
Үргэлжлэл бий...


February 25, 2007

Сагсан бөмбөгийн толь

Сагсанбөмбөг сонирхдоггүй хүн цөөхөн байх.Тийм ч учраас сонирхдог спортынхоо талаар илүү мэдлэгтэй байх шаардлагатай. Ингээд тоглолтын үед өргөн хэрэгллэдэг үгнүүдийг тайлбарлаж тавьж байнаа.

1.Air ball - A SHOT attemt that didn't hit the rim of the BASKET. буюу бөмбөг чинь ядаж кольцоогоо ч оносонгүй
2.Alley-oop - тоглогч бөмбөгийг агаарт байхад нь барьж аваад SLAM DUNK
3.Backcourt - бол сагсны талбайн тал буюу багийн өөрийгөө хамгаалж тоглодог хэсэг
4.Bank shot - Бөмбөг сагсны шийдний самбарт ойн гоал орохыг хэлнэ.
5.Bench players - Сэлгээний тоглогчид
6.Big man -Багийн төвийн тоглогч
7.Bomb - 3н онооны шугамаас юмуу холын зайнаас шидэх
8.Bonus (shot) -нэмэлт шидэлт буюу ихэнхдээ тэнцссэн тохиолдолд
9.Break the ice -1т удаан хугацаанд оноо аваагүй байж байгаад авах 2-т тоглолтын анхны оноог авах эсвэл 3-т тэнцээний үед шидэж илүү оноо авах.
10.Brick - тоглогч бөмбөгөө хэтэрхий хүчтэй шидэж самбараа онож буцаж ойх.
11.Bunny -хамгаалт байхгүй нээлттэй үед LAYUP or DUNK хийх.

Үргэлжлэл дараагийн дугаарт.


Popular Posts

: