Showing posts with label New year. Show all posts
Showing posts with label New year. Show all posts

December 17, 2011

#2 Амралтын өдрийн өглөө хонх дуугарах

Өнөөдөр амралтын өдөр. Завгүй өнгөрөөсөн 5 өдрийн нойроо ханатал авах гээд шунаж үд хүртэл унтдаг өдөр.  Энд ойрд сэрүүсээд гэртээ байхдаа даараад байдаг болжээ. Хөнжилнөөсөө толгойгоо цухуйлгах төдийд даараад буцаад хөнжилрүүгээ шургана. Яг сайхан зүүдлэж байхад хаалганы хонх дуугарав. Босоод онгойлгочих хүсэл үнэхээр их байсан ч нойроо дийлэхгүй байлаа. Ямар азаар нөгөө өрөөний маань хөрш roommate маань босож очиод онгойлгоод өгөвөө. Тэгээгүй байсан бол надад ирэх тэр илгээмж ирэх долоо хоногоос наашгүй болох байлаа. Надад зориулсан анхны шинэ жилийн маань бэлэг эгчээс ирсэн байв. Өөртөө шинэ жилийн уур амьсгал яаж оруулдаг юм билээ гээд ойрд их бодож байсан чинь ашгүй энэ жилийн анхны бэлэгээ аваад овоо настер орох шиг боллоо. Илгээмж аваад л өөртөө баярын настер орчихоно гэж бодсонгүй шүү. Гайхалтай биш гэж үү ....

Гайхалтай :)
Гол нь хагасайн өдөр хүргэж өгдөг шуудангийн ах мундаг байгаа байхгүй юу.
Би амралтын өдрөөр илгээмж хүргэдэг байсанг даанч мэдээгүй байсан юмаа.
Яг үнэндээ өглөө хонх дуугарахад өнөөх шашны номлогч эр 2 загалнууд л байх гэж бодож байлаа шд.


November 30, 2008

Удахгүй...

Сая хэдхэн минутын өмнө
Дараа нь цас орохоо больчихов.
Өнөөдөр харих замдаа Irish pub гаднаа шинэ жилийнхээ модыг засаж байхыг харсан чинь нээх гоё сэтгэгдэл төрсөн. Удахгүй ингээд шинэ он болно доо гэж бодохоор нэг бодлын хөгширсөндөө баярлаад байх зүйл алга л даа. Гэхдээ л шинэ жил гэхээр бүх юм гоё шинээр эхэлдэг болхоор сэтгэлд нэг л сайхан байдын. Энэ өнгөрсөн жилд юу бүтээснээ бодохоор нэг бодлын бага ч юм шиг нэг бодлын их ч юм шиг. Мэдэхгүйээээ. Юу ч гэсэн сургуулиа төгсчихсөн гэдэг чинь том зүйл байх гэж бодож байна. Маргааш 12 сарын 1 н юм чинь яадгийн шинэ жилийн уур амьсгал оруулж өөрийнхөө жижигхэн гацуурханг гаргаад ширээн дээрээ тавьчихлаа. Миний гацуурхан ердөө л 25 см өндөртэй. Жижигхээн. Ноднин жил хүмүүс жижигхэн модон дээр маань бас мөнгө тавьсан гээд боддоо. Уул нь гоё том модтой болмоор л байгаа. Тэгж байгаад шинэ том модтой болноо. Одоо арай болоогүй байгаа.


December 27, 2007

Бодрол


Ойрд блогтоо бичлэг нэмээгүй юм байна. Арга ч гүй биздээ. Интернетэд бараг орж чадахгүй байгаа болохоор. Гэртээ нэттэй бол сайхан байхгүй юу? Өнөөдөр өглөө гэнэт цас орж байгаль дэлхий манийгаа баярлуулдаг гэж байна шт. Гадаа сайхан байлээ. Жинхэнэ шинэ жил ийм цастай сайхан байдаг шүү дээ. Цасгүй шинэ жилийг ямар шинэ жил гэхэв. Ойрд Асуулт.Нэт -ийн фото уралдаанд оролцоод байгаа. 12-р сарын тэмцээн бохирдол нэртэй. Flickr дээр байгаа галын наадам зургаараа оролцсон хэр зураг байна гишүүдээ шүүмжилвэл сайна байна шүү. Бас ийм зураг авбал зүгээр гэж санал оруулвал оноос өмнө аваад давхар оруулчмаар байнаа. Шагнал нь 100$ гэсэн хуваалцана шүү :) Таньдаг гишүүд маань нээрээ хэр ёолкдож байна даа.


Popular Posts

: