Showing posts with label Music. Show all posts
Showing posts with label Music. Show all posts

October 11, 2009

Өнөөдрийн санал болгох дуу

Энэ дуу их дажгүй шүү.
сонсоод үзээрэй


May 9, 2009

Pop King

Өнөөдөр ТВ хараад сууж байсан чинь аль ч сувгийн бүү мэд нэг хөгжмийн нэвтрүүлэгээр Micheal Jackson ны талаар мэдээ гарч байлаа. Түүний санхүүгийн ажилтан бүсгүй нь Micheal-с 44 сая доллар нэмэхжлээд шүүхэд өгөөд байгаа талаар. Хэрвээ Jackson хамгийн сүүлийнх гэж зарлаад байгаа London хотод хийх тоглолтоо хийж байж л тэр хүүхэнд өрөө төлөх нь дээ ч гэхүү нээх сонин мэдээ гараад өнгөрлөө. Би хувьдаа энэ хүнийг гайхамшигтай хүн гэж хүндэлдэг. Учир нь цагтаа энэ хүн дэлхий ертөнцийг ганцхан дуугаараа нэгтгэж чадсан хүн. Багадаа ухаангүй хайртай байсан дуучин минь одоо бодохоор өрөвдөлтэй харагдах юм. Энэ агуу хүнийг дэлхий ертөнц тайван орхиж болохгүй байгаа юм байх даа.



Chaddagsan bol hamgiin suuliinh n togloltiig uzeh yumsan


April 13, 2009

Гоё дуу


Заавал сонсож үзээрэй


February 12, 2009

Дурлал юу хүснэ вэ?

Хөөрхөн дуу байна.


January 21, 2009

Bold-n new video clip

Bold-n new video clip just released few days ago. I saw kitkat during this clip. Which is weird.


January 3, 2009

Хааяа л

Өнөөдөр гэнэт тэнэг бодол орж ирэв. Хэрвээ би эрэгтэй байсан бол гэж бодлоо. Тэгсэн энэ дуу их гоё таарчихсан юм шиг санагджина.





November 19, 2008

To dearest dad in this world

ENE VIDEO-G SAYA HIILEE.. TAALAGDANA GEJ BODOJ BN
NEVER GONE-BACKSTREET BOYS

I really miss you, there's something I gotta say




The things we did, the things we said
Keep comin' back to me and make me smile again
You showed me how to face the truth
Everything that's good in me I owe to you

Though the distance that's between us
Now may seem to be too far
It will never separate us
Deep inside, I know you are

Chorus:
Never gone, never far
In my heart is where you are
Always close, everyday
Every step along the way
Even though for now we've got to say goodbye
I know you would be forever in my life (yeah!)
Never gone

No, no, no, no

I walk along these empty streets
There is not a second you're not here with me
The love you gave, the grace you've shown
Will always give me strength and be my cornerstone

(Somehow) somehow you found a way
To see the best I have in me
As long as time goes on
I swear to you that you will be

Chorus:
Never gone, never far
In my heart is where you are
Always close (always close), everyday (everyday yeah)
Every step along the way
Even though for now we've got to say goodbye
I know you would be forever in my life (in my life, yeah)

Never gone (gone from me)
If there's one thing I believe (I believe)
I will see you somewhere down the road again
(I will see you somewhere, somewhere, somewhere, somewhere)

(Never gone) Never gone, never far
In my heart is where you are
Always close (always close, always close), everyday (everyday, everyday)
Every step along the way
Even though for now we've got to say goodbye (yeah, yeah)
I know you would be forever in my life

Never gone, never far
In my heart is where you are (in my heart is where you are)
Always close (always close), everyday (everyday)
Every step along the way

Never gone, never far
In my heart is where you are


November 12, 2008

Introduction to Nomads цомог

CUTHBERTH-n хэдийн гаргасан нүүдэлчдийг танилцуулах нь цомогийг энд татаж авахаар тавьлаа шүү. 

Монголын Chill out хөгжим шүү. Надад л лав их таалагдсан.


November 2, 2008

A Walk to remember

Би нээх сэтгэлийн айхтар хөдөлгөөнтэй хүн биш л дээ. Гэхдээ л энэ киног үзээд өөрийн эрхгүй уйлчих гээд байдаг юм. Анх дөнгөж гарч байхад нь кино театерт үзсийн. Аймаар хөөрхөн зохиолтой даанч их гунигтай л даа. Үзэхгүй байж байгаад гэнэт нэг үзэхээр их гоё байдагын. Энэ кино миний шилдэг кинонуудыг лист-д хамгийн дээр байрлах болно. Тэгж байгаад ориг бичлэгтэй гоё DVD ийг нь олж авнаа. Soundtrack нь ч гэсэн гайхалтай болсон гэж үздэг. Mandy Moore-n өөрөө дуулсан дуунууд нь орсон байдагын. Юу ч гэсэн сонсоод үзээрэй.



LOVE IS LIKE A THE WIND,I CANT SEE IT BUT I CAN FEEL IT


October 29, 2008

Feel the energy

Энэ дууг сонсохоор өөрийн эрхгүй босоод дэвхцмээр байдагын....гайхалтай дуу...Whoo hooo...Өнөөдөр миний хувьд яг л ийм байлаа... галзуу өдөр байлаа


October 14, 2008

Хуучин пянз

Өнөөдөр гэнэт сургууль алхах замдаа ФМ сонсож баахан уяарлаа ш д. Тэгсэн радиогийн хуучны дууны цагаар аймаар сэтгэл догдлуулсан дуунууд яваад би бүр зам гарахаа мартаад алхаад л байлаа. Эхлээд сонссон дуу маань Spice girls - 2 become one нэртэй дуу байлаа. Хуучины дуу гэхэд одоог хүртэл бичлэгийн шаардлага хангаад маш сайхан сонсогдож байлаа. Энэ дууг сонсохоор анх 4-р ангид шилжиж очоод хичээлээ хийдээггүй сахилагаггүй охин байсанаа аягүй санадагийн. Тооны хичээлийг үзэн яддаг байсан мөртлөө яах гэж тооны сургуульд орсоноо гайхад байдагын. Гэхдээ л тэр сургуульд байхдаа олон ч сайхан найз нартай болсон. Одоо л ерөөсөө нээх уулзаад байдаггүй л болохоос биш. Дараа нь тэгсэн үргэлжлүүлээд Арын гудамжны залуус нэртэй алдарт 5 н залуугийн Зүрхээр минь тоглохоо болиоч гэдэг дуу эгшилэсэн чинь хуучин цагийн дурлал санаанд ороод гэнэт тус хамтлагын гишүүн Кевин нүдэнд харагдаад өнгөрвөө хөөрхий. Цагтаа би хичээлийнхээ цүнхэн дээр тэр сайхан залуугийн тэмдэгийг хадаад явдаг л байлаа. хаха. Тэгээд тэр дууны дараа Hanson гээд хамтлагын нэг дуу явсиймаа. Тэгсэн өдөржин МТҮ cartoon network үзэж суудаг байсан маань санаанд орлоо. Хичээл тарж ирээд л ТВ шагайчихдаг хүүхэд байж дээ. Бүр нэвтрүүлэгүүдийн гарах хувиарыг цээжээрээ мэддэг. аааая........Тэгсэн дараа нь миний сонсох дуртай байсан 5ive буюу FIVE хамтлагын Until the time is through нэртэй дуу нь яваад эхэлвээ. Шууд 7р ангид шинэхэн сургуульд шинэ ангид элсэн орсноо санадагын байна. Тэр ангидаа маш сайхан дурсамжтай үлдэж дээ. Хичээл бараг л ихэнхдээ цонхлоод сайхан ангийнхаа хэсэг нөхөдтэй парк орж их тэнэдэг байж. Хэдий анги маань тийм сайхан колликтивтай анги байгаагүй ч тэрүүхэн тэндээ өөрийн гэсэн хэдэн сайн найз нартай болсон. Одоо ч гэсэн олон сайхан найзаараа би бахархдаг. Нэг л мэдэхэд бүгдээрээ гэр бүлтэй болчихсон миний мэддэг дэггүй охид хөвгүүд байхаа боличихсон л доо. Гэхдээ л хааяа нэг уулзалдахаараа мар мар гээд сайхан ярина шүү дээ. Эргээд хүүхэд болчихсон юм шиг ам амаа булаацалдаад л . Тэгээд дуу сонсож алхсаар байтал нэг мэдэхэд хүрэх газраа ирчихсэн байлаа. Замдаа зөндөө л сайхан дуунууд сонссон. Миний үеийнхэн угийн мэддэг байлгүй дээ одооны дуунууд тэр үеийн сэтгэлд хоногшсон дуунуудыг яаж ч гүйцэхгүй гэдгийг.


September 2, 2008

Миний трак лист


Хүмүүсээ туслаарай. Би өөртөө нэг трак лист үүсгэх гэсэн юмаа. Хааяа машинд сонсоод явж байхад яг болохоор. Надад өөрсдийнхөө дуртай дуунуудынхаа лист-г бичиж үлдээгээрэй. Ихэнхдээ гадаад хуучины дуунд бас дуртай. Ерөнхийдөө хард рок л биш бол хамаагүй.


June 21, 2008

WE ARE THE ONES

Энэ клипийг аль дээр л бид 2 үзэж байсын. Тэгсэн саяхан ТВ р нээх танил ая яваад байхаар нь харсан чинь Иргэний зориг нам балайг нь авч байнаа. Сайн цаг ирээсэй гээд л..Ядаж байхад ингэтлээ энэ Brack Obama -н суртчилгааг дуурайгаад байхдаа яахав дээ. Бүр бичгийг нь хүртэл шүү. Ийм байж тэгээд бас сонгуульд нэр дэвшээд улс орноо авч явах юм байхаа. За хэн мэдхэв. Энэ сонгууль хурдан дуусаасай. Иргэний зоригынхон хөөрхий ядуу монголчуудаа ийм суртчилгааны дуу байдаг гэдгийг мэдэхгүй гэж бодсийн боловуу албаар дуурайсын боловуу?


November 25, 2007

10 years of memory

Би анх дөнгөж 10 гаран наснаасаа эхлээд л хөгжимд хайртай болж, түүгээрээ өөртөө итгэл найдвар өгч сэтгэлээ хөглөж ирсэн охин. Багаасаа хөгжим сонсож өссөн болохоор одоо дуу сонсож байгаад хэн дуулж байгааг нь бараг л таачихдаг болсон ,гэхдээ бүр лаг хөгжим сонирхогч хүмүүсийн хажууд бол би юу ч бишээ. Тэр үед дөнгөж л миний мэдэхээр Хар сарнай, Камертон Сарантуяа л гэж мэддэг байлаа. Аав нэг өдөр дагуулж явж байгаад тэр үедээ л томд тооцогдохоор систем хөгжим одоо миний санаж байгаагаар нөгөө хуучин Солонго рестораны хажууд байдаг Genex с авч өгч байсан юмдаг. Тэгээд яагаад ч билээ хөгжим авлаа гээд Сарантуяа.н Зүүдний говь сд.г бэлгэнд авч байсын. Тэгээд тэр сдний дуунуудыг бүгдийг нь цээжилцэн байж байсан чинь тун удахгүй Хар сарнай, Камертон 2 бараг зэрэг шахуу хуурцагнуудаа гаргаж байсанг аав бид 2 бас л хуучин Саппоро гэдэг нэг лаг дэлгүүр нээгдэж байгаагүй юу тэндээс авч байлаа. Тэгээд л нөгөө бүх дууг нь дагаж дуулж сонссоор байгаад л нэг мэдхэд дуу хөгжим гэдэг зүйл ухаангүй их татагдцан байлаа. Тэрний дараахан Номин Талст хамтлаг гарч ирсэн дээ. Анх Гэрэл сүүдэр, Намрын хонгор салхи гээд л гоё дуунууд тэр үедээ л сайхан ганц Фм 100.9 р байнга явдаг байж. Ингээд л багаасаа Номин Талст сонсоод өссөн хүн дээ. Цас хаялсан өвлийн үдэш, Зүүдэнд ирэх жаргал, Дурлаж бичсэн захидал минь гээд өчнөөн сайхан дуунуудыг цээжээрээ дуулдаг байж. Өчигдөр Номин Талстын 10н жилийн ойн тоглолт үнэхээр гайхалтай сайхан болсон шүү. Бүр бүх дууг нь дагаж дуулаад хоолой жоохон сөөх янзтай гарч ирсэн.Бүр нөгөө дээр үеийнхээ дуунуудыг дуулсан чинь сэтгэл аймаар хөдөлж байсан .Нөгөө Бид гээд нэг бороон дунд бүжиглээд байдаг дууг санаж байна уу? тэр дууг яг дуулаад л эхэлсэн чинь л хамаг хүүхэд насны минь дурсамж сэтгэлд бууж байсан. Хэхэ. Хамтлагын гишүүн бүр өөрсдийн дуунаасаа дуулсан. Хамгийн гайхалтай нь Хааза Сэрчмаатай хамтарч дуулсан нь таалагдсан шүү. Ингээд тоглолт дуусах дөхөж хамгийн сүүлд 4 лээ хамтран дуулсан Чамайгаа санахдаа гэдэг гайхалтай дуугаа дуулсан даа. Тэр дууг ойрд их сонсож байгаа. Үзсэндээ харамсахааргүй үнэхээр гоё тоглолт болсон шүү.


November 24, 2007

"Номин Талст" -ийн тоглолт гоё боллоо

Сая бид хоёр дуртай хамтлаг Номин талстын тоглолт үзчээд ирлээ. Тасарахай боллоо шүү. Камераа авч яваад хэдэн зураг дарчлаа хэхэ. Хаза, Батсүх, Хаянаа, Дээгий нар үнэхээр чадалтай дуулах юмаа.

Номин талстынхан Хаазаа, Серчмаа
"ЧАМАЙГАА САНАХДАА" шинэ дуугаа дуулж байгаа нь


September 20, 2007

Dance...

i love this song... even it is little too old...sing and dance ....



July 1, 2007

Пентатоник одоо юу болоод өнгөрчихвөө

Би тийм лаг шүүмжлэгч биш л дээ. Гэхдээ бас хөгжим сонирхдогын бас жоохон юм хэлчихмээр санагдаад байна. Миний монголын одууд гэж нэрээ авах юм алгаа. Би уран бүтээлийг нь муулж байгаа юм биш л дээ. Гэхдээ болимоор юмаа зарим нэг нь. Нөгөө л байдаг Ариунаа Болд oh my god... Монгол чинь одоо нэр бүхий хэдхэн одуудтай гэдэг нь тодорхой л байна. Нээх сүртэй час хийсэн бүтээл гаргаагүй байж л ... Тэр Болд одоо МВ гэдэг дуугаараа шилдэг R and B байхдаа яахав дээ.Oh my god. Тэр дуу чниь яг үнэндээ зайлуул барааны дэлгүүр суртчилсан дуу ш дээ. ЁООООООООООООООООООООООООООО миний монголчууд жоохон ч гэсэн гадаадын дуу хуур сонирхдог болоосой доо. Тэгээд л байдаг хэдэн одуудаа байнга сонссоор байгаад гадагшаа сэтгэж харахаа больцийму хаашайн. За энэ ч яахав. Үнэхээр сэтгэлд таалагдаагүй нэг зүйл бол тэр улаан хивсний баяр нь үнэхээр хэлэх үг олдоогүй. Аймшигтай. Аминдаа л гадаадын хөгжимийн том наадамыг дуурайгаад нэг юм хийчих гэсэн үнэхээр зохион байгуулалт муутай болсон доо. Өмнөөс нь ичиж үхэх шахсан. Тэр нөгөө ганц гол улаан хивс нь алд тохойны чинээ урттай. Хэнээс тэр муу улаан хивсээ хармалсан юм болдоо. Цагтаа айл болгоны үүдний өрөөнд дэвсээтэй л байдаг байсан даа. Тэгээд тэр хэдэн сэтгүүлч нар нь аймаар замбраагүй. Нөгөө муу одоо машинаас буунгуут нь бүчээд авчихын.Өдрийн од харж байгаа юм шиг л. Нэг л аймаар юм тэр хавиар болоод байсан. Бүгдээрээ уралдаж очиж ярилцлага аваад л. ХАХА. тэгээд яриад байвал би ч үхтэл нь муулахаар байна дөө. Тийм болохоор одоо сайн сайхан талыг нь бичье. Яахав тайз эд нараа хэдэн жилийн өмнөхөөс сайхан засжээ. Өөр бас ганц юм нь зуны улиралд болж байгаа нь авууштай юм даа. Өө уул нь муулах юмаа больё гэсэн ч дэндүү олон юм байгаад байна.Бүр хэл загатнаад хэлмээр байнаа.За юу ч гэсэн сүүлийн муулах юм нь тэр нөгөө өгч байгаа цом шиг юм нь одоо над шиг болжморын хараатай улс олж харахааргүй жижигхээн эд байна лээ. За одоо болий.Би гэж дандаа юм муулж байх юмаа тээ. ӨӨ одоо ганц юм муулчий тэхүү.Тэр юу вэ гэвэл нөгөө одуудын өмссөн хувцас нь????????????????????????? Дуучин Номико одоо GUESS фирмийг баяр ёслолын хувцас хийдэг гэж андуурсын байхдаа. Бараг л хүн тоож тэр фермийг өмсдөггүй биз дээ. Өдөр тутмын л хувцасны фирм ш дээ яг үнэндээ.


June 23, 2007

Хамгийн их өртөгөөр бүтсэн 10н клип

10. "November Rain"Cost: $1,500,000+

Artist: Guns N' Roses
First aired: June 1992
Directed by: Andy Morahan

symphony orchestra хөлслөх: $25,000
Тусгай зориулалт бүхий сүм: $150,000
Хуримын даашинз: $8,000
Тусгай зориулалтын авс: $8,000





9. "Unpretty"Cost: $1,600,000+
Artist: TLC
First aired: August 1999
Directed by: Paul Hunter

Нисэж буй yоgа ны сандал: $60,000
Ягаан өнгийн цэцгиийн талбай: $50,000
Комьпютер дээрх хөхний зургыг ихэсгэх эффект: $63,000
Нисэж буй ровотон камер: $35,000
Үсний засалт: $11,000
Нүүр будалт: $25,000
Хувцас: $11,000


8. "She's a Bitch"Cost: $2,000,000+
Artist: Missy Elliot
First aired: May 1999
Directed by: Hype Williams
Missy Elliot'н резинэн хувцас: $10,500
Харанхуйд гэрэлтүүлэгч: $3,500
M-хэлбэрийн тайз: $30,000
Мөнгөлөг өнгийн хувцас: $12,000
Нийт тайз засал: $850,000
Нүүр будалт: $6,000
Шуургатай тэнгэр хийх тусгай эффект: $20,000


7. "Miami"Cost: $2,000,000+
Artist: Will Smith
First aired: December 1998
Directed by: Wayne Isham

Хувийн нисдэг тэрэг хөлслөх: $15,000
Миами дахь эргийн set: $500,000
Моделууд: $10,000
Бүжиг дэглээгч: $200,000 гм



6. "Larger Than Life"Cost: $2,100,000+
Artist: Backstreet Boys
First aired: September 1999
Directed by: Joseph Kahn
Тусгай модел: $20,000
Эхлэлдээ гардаг нисдэг таваг: $90,000
3-D хөдөлгөөнт моделууд: $45,000
Өөрсдийнх нь өмссөн ровотны хувцас: $56,000
сансрын хөлөг дэхь зураг авалт: $70,000
Бүжгийн талбай: $80,000
Нисэх : $150,000
Найруулагчийн үнэ: $150,000 (зөвхөн 4н өдрийн зураг авалт)
Нийт тусгай эффект: $600,000


5. "What's It Gonna Be" Cost: $2,400,000+
Artist: Busta Rhymes featuring Janet Jackson
First aired: March 1999Directed by: Hype Williams & Busta Rhymes

Virtual set: $100,000
Each morph: $30,000
Busta's шилэн өмсгөл: $40,000
Janet and Busta ийн дэлбэрэлт: $20,000




4. "Heartbreaker"Cost: $2,500,000+
Artist: Mariah Carey featuring Jay-Z
First aired: August 1999
Directed by: Brett Ratner

Кино театр хөлслөх: $100,000
Байшин хөлслөх: $40,000
Үсний засалт: $13,000
Нохой болон түүний сургагч: $6,000
Зодооны багш: $7,000
Animation: $80,000
Jerry O'Connell ын үнэ: $10,000

3. "Victory"Cost: $2,700,000+
Artist: Puff Daddy featuring Notorious B.I.G. & Busta Rhymes
First aired: March 1998
Directed by: Marcus Nispel
Онгоц бариад түүнийг дэлбэлэхэд: $55,000
Pyrotechnic тусгай эффект: $100,000
Усан бороо: $10,000
Нисдэг тэрэг хөлслөх: $21,000
Орлон тоглоч: $5,000 нэг үсрэлт болгонд
Хамгаалалтын алба: $10,000


2. "Die Another Day"Cost: $6,000,000+
Artist: Madonna
First aired: October 2002
Directed by: Traktor








1. "Scream"Cost: $7,000,000+
Artist: Michael Jackson featuring Janet Jackson
First aired: June 1995
Directed by: Mark Romanek
Компюьтер удирдлагатай сансрын хөлөг: $65,000
Гитар эвдэх: $53,000
Morphing урлаг: $50,000
Michael нүүр будалт: $3,000
Janet'н нүүр будалт: $8,000 өдөрт
Бүжгийн багш: $40,000
Том видео дэлгэц: $80,000
Гэрэлтүүлэг: $175,000
11 set-н нийт үнэ: $5,000,000










May 28, 2007

Миний хит

Энэ дууг сонсох үнэхээр дуртай. Их ухаарал хайрладаг дуу шүү. Нэрээ л үнэхээр маргааш гэж байхгүй бол хайртай хүндээ хэзээ хайртай шүү гэж сэтгэлээ илчлэж амжихгүй шүү дээ. Тийм болохоор түүндээ яг одоо хайртайгаа хэлээрэй. Нэрээ маргааш гэдэг өдөр байхгүй ч байх юм билүү. Юу ч тохиолдож болно шүү дээ.


May 27, 2007

Aloha!

3 жилийн өмнөөс эхлэн Хавайн Brigham young их сургуулийн оюутнуудыг урьж авчрах бэлтгэлээ хийж уржигдар орой онгоцоор манай их оронд зочлон ирлээ. Тэднийг хөгжим бүжгийн коллеж, анагаах ухааны их сургуулийн оюутнууд(Үнэндээ манай Jenni-ийн маань English Training Club л дээ. Би албан ёсны гишүүн биш ч гэсэн дандаа цугтаа явж байдгийн хэхэ.) болон тэднийг энд зуучлах компани тосч авахад бэлтгэж Aloha гэж мэндчилдгийг мэдэж авлаа. Тэгээд эрхий чигчий хуруугаа гозойлгоод мэндчилнэ. Энэ нь Хавайгаар хайр сэтгэл, сайн байна уу? баяртай гэдэг үгсийг илэрхийлдгийг мэдэж авлаа. Тэгээд шөнийн 1 цагийн үед эхнээсээ гарч ирэхэд бид Алоха гэж чанга гэгч мэндчилэхэд тэд үнэхээр хөгжилтэй, бүр бүжиг хийж гарч ирсээн. Үнэхээр инээдтэй хэхэ. Бид элгээ хөштөл инээсэн дээ.

Өнөө өглөө зайсангийн тэр хавийн хогийг цэвэрлэсэн. Би очье гэсэн боловч амжаагүй. Женни маань дээр сэтгэгдэл бичсэн байна.

Харин сая Harmony with Aloha хамтлагийн тоглолтыг үзэж сонирхоод сая орж ирлээ. Үнэхээр гайхалтай тоглолт. Манай урлагийн хүмүүст үзүүлмээр тоглолт байлаа даа. Америкийн ардын дуунууд нь маш их таалагдсан. Өө тийн Brigham young их сургуульд Монголын маань 55 оюутан сурдаг гэсэн шүү. Тэднээс 4 нь сая тоглолтод оролцсон. Тэгэхэд Монголоороо бахархаж байлаа шүү.

За тэгээд тоглолт дуусах мөчид Хавайн оюутнууд сэтгэл нь хөдөлсөн бололтой уйлж байсан. Эрчүүд нь хүртэл сэтгэлээ барьж чадахгүй байгаа бололтой нулимс нь цийлэгнэсэн байсан шүү. Монголчууд маань бүх дуу бүжгэн дээр нижигнэсэн алга ташилтаар хүлээж авсан болохоор аргагүй биздээ.

Finally, хэдэн патиар татууллаа. Тэд нар үнэхээр баяртай байгаа бололтой. Аргагүй ээ бид 2-ийн сэтгэл хүртэл хөдөлсөн байсан.

Өчигдөр оройн бичлэг шүү.Өнөөдөр л publish хийж байна. Энэ тоглолтын хэдэн зураг


Popular Posts

: