Би анх дөнгөж 10 гаран наснаасаа эхлээд л хөгжимд хайртай болж, түүгээрээ өөртөө итгэл найдвар өгч сэтгэлээ хөглөж ирсэн охин. Багаасаа хөгжим сонсож өссөн болохоор одоо дуу сонсож байгаад хэн дуулж байгааг нь бараг л таачихдаг болсон ,гэхдээ бүр лаг хөгжим сонирхогч хүмүүсийн хажууд бол би юу ч бишээ. Тэр үед дөнгөж л миний мэдэхээр Хар сарнай, Камертон Сарантуяа л гэж мэддэг байлаа. Аав нэг өдөр дагуулж явж байгаад тэр үедээ л томд тооцогдохоор систем хөгжим одоо миний санаж байгаагаар нөгөө хуучин Солонго рестораны хажууд байдаг Genex с авч өгч байсан юмдаг. Тэгээд яагаад ч билээ хөгжим авлаа гээд Сарантуяа.н Зүүдний говь сд.г бэлгэнд авч байсын. Тэгээд тэр сдний дуунуудыг бүгдийг нь цээжилцэн байж байсан чинь тун удахгүй Хар сарнай, Камертон 2 бараг зэрэг шахуу хуурцагнуудаа гаргаж байсанг аав бид 2 бас л хуучин Саппоро гэдэг нэг лаг дэлгүүр нээгдэж байгаагүй юу тэндээс авч байлаа. Тэгээд л нөгөө бүх дууг нь дагаж дуулж сонссоор байгаад л нэг мэдхэд дуу хөгжим гэдэг зүйл ухаангүй их татагдцан байлаа. Тэрний дараахан Номин Талст хамтлаг гарч ирсэн дээ. Анх Гэрэл сүүдэр, Намрын хонгор салхи гээд л гоё дуунууд тэр үедээ л сайхан ганц Фм 100.9 р байнга явдаг байж. Ингээд л багаасаа Номин Талст сонсоод өссөн хүн дээ. Цас хаялсан өвлийн үдэш, Зүүдэнд ирэх жаргал, Дурлаж бичсэн захидал минь гээд өчнөөн сайхан дуунуудыг цээжээрээ дуулдаг байж. Өчигдөр Номин Талстын 10н жилийн ойн тоглолт үнэхээр гайхалтай сайхан болсон шүү. Бүр бүх дууг нь дагаж дуулаад хоолой жоохон сөөх янзтай гарч ирсэн.Бүр нөгөө дээр үеийнхээ дуунуудыг дуулсан чинь сэтгэл аймаар хөдөлж байсан .Нөгөө Бид гээд нэг бороон дунд бүжиглээд байдаг дууг санаж байна уу? тэр дууг яг дуулаад л эхэлсэн чинь л хамаг хүүхэд насны минь дурсамж сэтгэлд бууж байсан. Хэхэ. Хамтлагын гишүүн бүр өөрсдийн дуунаасаа дуулсан. Хамгийн гайхалтай нь Хааза Сэрчмаатай хамтарч дуулсан нь таалагдсан шүү. Ингээд тоглолт дуусах дөхөж хамгийн сүүлд 4 лээ хамтран дуулсан Чамайгаа санахдаа гэдэг гайхалтай дуугаа дуулсан даа. Тэр дууг ойрд их сонсож байгаа. Үзсэндээ харамсахааргүй үнэхээр гоё тоглолт болсон шүү.
НАМИРАА САЛХИ (Өгүүллэг)
1 year ago
4 Сэтгэгдэл:
Билет нь олдоогүй шд. Үнэртээд л өнгөрсөн дөө харин....
Номин Талст гоё хамтлаг шүү. Би бас үзмээр л байсан, даанч зав болсонгүй. Тэгээд өөр сонин хачин ярихгүй юм уу???
Bi neeree ter "Bid" gedeg duund chini ih durtai baij bilee. Huurhun duu. Pentatonik deer duulahad ni setgel hudluud gantsaaraa boschihson, alga tashchihsoon,... harin tegsen ashgui humuus dagaad bosson shd.
Goyo toglolt uzjee.
Миний энэ толгойд тоглолтыг нь үзэе гэж яагаад орж ирээгүйгээ гайхаад барахгүй юм. Номин талст #1 гэдгийг хаач хэлнэ. Тэр дурлаж бичсэн шүлэг, 18насны минь хайр гээд дуунуудыг сонсох ч сайхан шүү. Нээрээ л дурсамж сэдрээд ....
Post a Comment