Өнөө өглөө багшийн өрөөнд хувиараа авах гээд зогсож байхад багш өнөөдөр чинь хэдэн билээ гээд календар харангаа пөөх энэ цаг хугацаа чинь харвасан сум шиг яасан хурдан өнгөчихөө вэ гэхэд миний ч гэсэн дотор гэнэт тийм билүү гэх бодол орж ирлээ. Нэрээ л энэ цаг хугацаа яасан хурдан нүдэн дээр нь урсан өнгөрөнө вэ. Саяхан л хичээл маань орж эхлээд бөөр л завгүй охин болсон одоо тэгсэн мөдхөн шалгалт ойртчихсон байна ш дээ. Хэдэн хоногийн дараа монтажныхаа зурагыг авхуулана. Манай ангийн банди нар бараг гоо сайханд орох юм яриж байна лээ. Хаха. баларсийн тээ. Нэрээ л насан туршдаа хадгалж явах болохоор аятайхан харах хэрэгтэй юм байна шүү. Ядаж нэг цагаан халадаа цэмцийтэл индүүдээд өмсчихсөн байвал ч. Тэгээд байж байтал удахгүй манай курсын шинэ жилийн party болно. Юу өмсөнөө гэж хэдэн охидууд шаналсаар байгаад нэг мэдхэд хоосон юу ч үгүй party дах шахдаг улс даа.Одоо хамгийн сүүлийн удаа сургуульдаа тэмдэглэж байгаа шинэ жил маань болохоор гоё болох хэрэгтэй.Дээр нь ангийнхантайгаа цагыг зугаатай өнгөрөөнөө.Ингээд л нэг мэдхэд шинэ жил болоод 2008 он гарчих байх даа.
НАМИРАА САЛХИ (Өгүүллэг)
1 year ago
3 Сэтгэгдэл:
sonirholtoi sanaa baina, gehdee ene jagsaaltyg minii huvid arai gargah boloogui baigaa, sar duushaas umnu, bish ee jil duusahaas umnu gargana aa. amjilt husey!
Dajgyi sanaa bna shuu, tsag ni bolohoor bichnee, ene jil ch minii huvid amjilt buteeleer duuren saihan jil bolj ungurch bna daa :-)
goyo sanaa baina
Post a Comment