зэвсэг агаараар довтлох. За орой босч үзье... :)
Нийтлэгч: Beck 2 Сэтгэгдэл
label: Football
http://www.tvgolo.com/football.php
Хөлбөмбөгийн ширүүн тулаануудын highlight-г эндээс сонирхоорой. Шөнө болсон тоглолтыг өглөө нь л оруулдаг юм байна. Тун дажгүй шүү. Бүх л улсын лиг, дэлхийн аварга, аваргуудын лиг, цомын аварга гээл бүх бичлэгийг хэдхэн цагийн дотор тавьдаг юм байна. За үзээд байж дээ. Би гэхэд өчигдөр шөний Аваргуудын лигийн үзээгүй тоглолтын тоймыг эндээс үзчихлээ.
Нийтлэгч: Beck 1 Сэтгэгдэл
label: Football
Чилсигийн фанат би үнэхээр баяртай байноо гэж... Anfied цэнгэлдэхэд Цэнхэрүүд ийм амжилт гаргана гэж Гуус ахаас өөр хэн ч зүүдлээгүй гэж хэлж болно.
Chelsea гоё хожлоо гэж... Барса ч яахав миний хувьд угийн ойлгомжтой байсан. Челси Ливерпүүлийг ингэж 3-1 р няцалж орхино гэж санасангүй.
Тоглолтын салхийг Торрес хагаллаа... Энэ бол 6 минут.
Баяраа тэмдэглээд удаагүй байтал Branislav Ivanovic гайхалтай мөргөлт. Төвийн хамгаалагч ч гайхалтай юмаа. 39 мин. Bosingwa гэмтэлтэй байсан учир түүнд Guus итгэл хүлээлгэжээ. Serbia -н хамгаалагч Ivanovich од болох замналаа Оросын Локомотивоос эхлүүлсэн юм байна.
Иванович дахин мөргөөд гайхалтай тоглогч гэдгээ харууллаа. Энэ бол 62 мин.
Дрогба Хотон шувуунуудыг бүр мөсөн булшиллаа. 67 мин.
Ирэх долоо хоногт уулзья даа...
Нийтлэгч: Beck 3 Сэтгэгдэл
label: Football
Madin Mohammed 6 Year Old New Zidane in the Making Tracked by Europe's Elite.
Европийн тог багууд энэ 6 настэй авьяаслаг хүүг сонирхоод эхэлсэн гэнэ. Авьяасыг нь эвдчихгүй л байгаасай :)
Нийтлэгч: Beck 1 Сэтгэгдэл
label: Football
Хөлбөмбөг гэж халуун цустнуудыг хөөргөсөн сайхан нойрны дайсан байх шиг байнаа. Euro 2008 сайхан болдгоороо болж өрсөлдөөнтэй ширүүхэн л болж байна. Өнөөдөр Португалыг битүүхэндээ дэмжиж байсан боловч нягт нямбай Dutch! -үүдэд хусуулчлаа. Тэгээд аваргын төлөө манай шаргалуудтай таараасай гэж бодож байсан юмсан. За яахав!
Дээрээс нь нөгөө хөрш Иван ах нар маань сүйдийг нь авч байнаа. 2 тоглолтыг нь үзлээ. Sweden, Greece 2 дээр хамаагүй илүү тоглож байна. Энэ нь Хиддинк-ийн гавьяа биз....
Уул нь Орос Голланд 2 ядаж 1/4 -т таарсан бол сайхан байхгүй юу? Шаргал өмсгөлөө өмсөөд нөгөөдөр TV -ээ тас ширтээд суучихнаа...
Нийтлэгч: Beck 6 Сэтгэгдэл
label: Football
Өнөөдөр жоохон ачаалалтай өдөр байлаа. Өглөөнөөс орой 6 өнгөртөл ажил минь барагдахгүй, гэртээ харихын түүс болж байлаа. Гэртээ ирээд хоолоо хийж идчихээд түр орон дээрээ хэвтэж байгаад нам унтчихжээ. Одоо тэгээд буцаад унтах гэхлээр нойр хүрэхгүй юмаа. Өнөө шөнө Аваргуудын лиг-н final-н тоглолт шөнө 2 цаг 45 мин-с гарна. Тэрийг уг нь үзмээр л байна. Даанч тэр хүртэл нь бас тэсэж сууна гэдэг бол үлгэрийн далай биз дээ. Миний бодлоор энэ тоглолт угийн ойлгомжтой байх шиг байнаа. Хүн болгон л АС Милан-г хожих байх гэж бодож байгаа. Би ч гэсэн хувьдаа тэгэж бодож байгаа. Хэрвээ хожигдол тэгээд азгүй л байна даа. ХАХА. За тэгээд үзэх гээд оролдоно доо. WISH ME A LUCK :PНийтлэгч: Jenni 4 Сэтгэгдэл
label: Blog of day, Football, Sport
За шөнө өрөөгөө солин байж soccer үзэх гэж боссон Manu маань хожигдчлоо. San siro-д болсон тоглолтод 3-0 харьцаатай Милан хожлоо. Эхний гоол Кака, Зеедорф, Жилардино. Manu-ийн хамгаалагчид муу юмаа. Бороон дунд Кака ёстой кайфтай нь аргагүй гоол хийсэн дээ. Миний хувьд бүх гоол хамгаалагч нарын алдаанаас болсон гэж бодож байгаа. Ямарч байсан Manchester -ийн гялалзсан довтолгоог няцааж байсан Гаттусо тоглолтын гол баатраар тодрох шив.
Урд шөнө бол бүр хэрэг байхгүй ээ. Челси азгүй нь аргагүй хожигдсон доо.
Нийтлэгч: Beck 5 Сэтгэгдэл
label: Football
3:2 
Christiano Ronaldo 5, Rooney 59, 90+1 Kaka 22, 37
Old trafford цэнгэлдэхэд болох Silvio Berlusconi эзэнтэй Carlo Ancelotti -оор удирдуулсан аваргуудын лигийн 6 удаагийн аварга A.C. Milan эзэн баг болох Sir Alex Ferguson -оор удирдуулсан Manchester United F.C 2-ийн тоглолт урд шөнө халуухан болж өнгөрлөө.. Арай гэж босож үзсэн маань талаар болсонгүй. Эцсийн дүнд Маnu хожлоо. 90 дэх минутанд ингээд 2:2 -оор тэнцэж явахад ингээд тэнцдэг юм байж л гэж бодлоо шүү. Аз болоход нөгөө хашир туршлагатай Giggs бөмбөгөө тууж гүйсээр байгаад Rooney-д маш уран дамжуулалт өгч Rooney ч ГООЛ болгож чадсандаа. Manu-ийн хамгаалалт үнэхээр таалагдсангүй, ялангуяа тэр Evra байхаа. Дараагийн тоглолтод хамгаалагч тааруухан хаалгаа манах нь дээ. Evra нь шал хэрэггүй шар карт авч дараагий тоглолт өнжсөн. Silvestre, Ferdinand гэсэн мундагчуул байхгүй хэцүүдэх байхдаа. Кака лидер гэдгээ харуулж үнэхээр гайхалтай тоглолт үзүүлж нүд баясгалаа. Ямартаа ч би Хөгшин Английн багаа дэмжиж байсан. Хожсонд их баяртай байна. Дараагийн тоглолт яаж эргэхийг бурхан мэдэг дээ. Миний таамаг бол тэнцэх байх...
Нийтлэгч: Beck 2 Сэтгэгдэл
label: Football