May 27, 2007

Aloha!

3 жилийн өмнөөс эхлэн Хавайн Brigham young их сургуулийн оюутнуудыг урьж авчрах бэлтгэлээ хийж уржигдар орой онгоцоор манай их оронд зочлон ирлээ. Тэднийг хөгжим бүжгийн коллеж, анагаах ухааны их сургуулийн оюутнууд(Үнэндээ манай Jenni-ийн маань English Training Club л дээ. Би албан ёсны гишүүн биш ч гэсэн дандаа цугтаа явж байдгийн хэхэ.) болон тэднийг энд зуучлах компани тосч авахад бэлтгэж Aloha гэж мэндчилдгийг мэдэж авлаа. Тэгээд эрхий чигчий хуруугаа гозойлгоод мэндчилнэ. Энэ нь Хавайгаар хайр сэтгэл, сайн байна уу? баяртай гэдэг үгсийг илэрхийлдгийг мэдэж авлаа. Тэгээд шөнийн 1 цагийн үед эхнээсээ гарч ирэхэд бид Алоха гэж чанга гэгч мэндчилэхэд тэд үнэхээр хөгжилтэй, бүр бүжиг хийж гарч ирсээн. Үнэхээр инээдтэй хэхэ. Бид элгээ хөштөл инээсэн дээ.

Өнөө өглөө зайсангийн тэр хавийн хогийг цэвэрлэсэн. Би очье гэсэн боловч амжаагүй. Женни маань дээр сэтгэгдэл бичсэн байна.

Харин сая Harmony with Aloha хамтлагийн тоглолтыг үзэж сонирхоод сая орж ирлээ. Үнэхээр гайхалтай тоглолт. Манай урлагийн хүмүүст үзүүлмээр тоглолт байлаа даа. Америкийн ардын дуунууд нь маш их таалагдсан. Өө тийн Brigham young их сургуульд Монголын маань 55 оюутан сурдаг гэсэн шүү. Тэднээс 4 нь сая тоглолтод оролцсон. Тэгэхэд Монголоороо бахархаж байлаа шүү.

За тэгээд тоглолт дуусах мөчид Хавайн оюутнууд сэтгэл нь хөдөлсөн бололтой уйлж байсан. Эрчүүд нь хүртэл сэтгэлээ барьж чадахгүй байгаа бололтой нулимс нь цийлэгнэсэн байсан шүү. Монголчууд маань бүх дуу бүжгэн дээр нижигнэсэн алга ташилтаар хүлээж авсан болохоор аргагүй биздээ.

Finally, хэдэн патиар татууллаа. Тэд нар үнэхээр баяртай байгаа бололтой. Аргагүй ээ бид 2-ийн сэтгэл хүртэл хөдөлсөн байсан.

Өчигдөр оройн бичлэг шүү.Өнөөдөр л publish хийж байна. Энэ тоглолтын хэдэн зураг

3 Сэтгэгдэл:

Anonymous said...

Anh Hawaiid arliin humuusiig haraad yamar goe urt sormuustai, yamar goe tom nudteim be geed gaihaj bailaa :-) Oyutnii zovloliin darga Tonga zaluud crushdaj eter LOL. Hawaiian bolon busad Polynesian cultures dajgui shu. Hawaii ardiin duunuud ih uyangalag goe baidag, harin New Zealandiin Maori bujig nadad hamgiin taalagddag. Nuur amaa budsan baidal, mogoi shig isgerch barial ih daichin shinjtei :-) BYUH er ni suuliin ued Mongoltoi ih hamtran ajilladag boljee te?

БЭ said...

wow, sain uils delegereh boltugai. bayar hurgey! iim saihan sanaat uls bas baidagt bayarluushtai, 2 mashin hog gedeg chin aimar sonsogdoj baina shuu!

byambaa said...

tiim shuu. sain uils delgereh boltugai.
bid ch gadnaas sanaa avch tsaashid gadnii oroltsooguigeer hogoo tseverledeg boltsgooy. Jenni Beck 2 ihiig sanaachlaad zaluust ulger duurail bolooroi.

Popular Posts

: