April 6, 2007

Сүүлчийн үнсэлт

Өчигдөр нэг киноог хэрэг болгон үзлээ. 2006 онд гарсан кино л доо гэхдээ үзэж чадахгүй байж байгаад өчигдөр л нэг DVDыг нь олж ирэээд. Үнэхээр л USA чуудын амьдрал тэр чигээрээ нүдэнд харагдлаа ш дээ. College ын оюутанууд хэрхэн найз бүсгүйтэй тэр тусмаа аав болох гэж байгаа эрийн толгойг сайхан эргүүлж байгааг тодоос тод гаргасан байна. Гэхдээ хэний ч амьдралд тохиолдож болох л асуудал. Гол дүрийн залуу Micheal бага байхаасаа л өөрийнхаа ирээдүйг төсөөлөн боддог байжээ. Гэтэл түүний яг бодож байсан бүхэн нь өөрт нь тохиолдоод байгаа юм шиг санагдаад бүр өөрийнхөө амьдралыг ирээдүйд хэрхэн өрнөхийг хүртэл өөрөө мэдээд байгаа юм шиг сэтгэгдэл төрөөд ингээд л миний амьдрал энэ хэвээрээ дуусжээ гэж бодон сэтгэлээр их унадаг. Яг энэ үедээ нэгэн залуухан охинтой танилцаж түүнтэйгээ уулзаж эхэлэнэ дээ. Ингээд л хамаг хэрэг мандаад өгнө. Micheal ийн жирэмсэн найз бүсгүй нь энэ талаар нь мэдчихээд мэдээж яаж зүгээр байхав. Галзуурана шүү дээ. Гэхдээ энэ киноны гол утга нь амьдралд бэлэн бус байж амьдрал зохиогоод тэрэндээ өөрөө бууж өгч байгаа талаар л юм болуу гэж би бодлоо. Хичнээн чиний бие чинь бэлэн байлаа гээд сэтгэл чинь бэлэн бус л байгаа шүү дээ. Тийм болохоор сайн бодож тунгааж байж ирээдүйн алхамаа хийвэл зүгээр ч юм шиг. Дээр нь хүн гэж бие биенээ хайрлана гэж амалчихаад яагаад ингээд хуурч мэхлэх хэрэгтэй байдагыг сайн ойлгохгүй юм. Магадгүй бие биенээсээ уйдаад ирэхээр угийн өөр болчихдог бололтой. Энэ киноог хосууд цуг сууж байгаад үзвэл их гоё ухаарал хайрлах байхаа. Яг үзэж дуусаад TV дээр тавьсан харин 25р сувгаар яг гарч байдгым даа. ХАХА
ХАЙРТАЙ ХҮНЭЭ БИТГИЙ ХУУРЧ БАЙГААРАЙ ЗАЛУУСАА

1 Сэтгэгдэл:

Anonymous said...

надаа лав гэрлэлтийн бэлтгэл гэдэг санаагаасаа илүү зүгээр л гэрлэлтийн өмнөх айдасын тухай юм шиг санагдсан... ингээд л гэрлэлээ... тэгээд л бүх юм дуусаа... ахиад миний амьдралд ямар нэгэн риск байхгүй... гээд л... хүн бүр л тэгэж боддог байх... тэгээд дээр нь эрэгтэй эмэгтэй хүмүүсийн алдааны тухай гоёо...

бас тээр ээж аав 2-ын дүр их зэвүүн л дээ... ээж нь худлаагаасаа аавд нь би чамайг араар чинь тавьсан гэж хэлээд л... хуучин өөрт нь хайртай абйсан хүн дээрээ очиж уулзаад л энэ тэр...

Popular Posts

: