December 16, 2011

Гайхалтай өдрийн тэмдэглэл

Намайг гэнэт блогоо бичээд эхлэхээр гайхаж байна уу? Хааяа нэг блогтоо салхи оруулах сайхан байдаг юм. Блог бичнэ гэдэг над шиг хэл бичгийн аяьсгүй хүнд бол овоо л ажил болоод байдагын. Ингээд одооноос эхлээд өдөр бүр тохиолддог жижигхэн ч гэсэн гайхалтай зүйлүүдийн талаар бичиж байхаар боллоо.

#1 Нар бараг гарах шахсан өдрийн өглөө

Би энэ жижигхэн арал дээр нарны бараа хараагүй нилээн хэд хоночихлоо шүү. Хүйтэн борооны улирал эхэлчихээр амьдрал барзгар болоод явчих юм. Нар гэдэг зүйлийг ер нь ховорхон хардаг боллоо. Өдөр шөнөгүй бороо уйлагнаад сүүлдээ бүр хуурай ч хувцасгүй болох нь.
Тэгээд жоохон сониуч зан хөдлөөд цаг агаар судлаад үзвээ. 12р сард нийт нар гардаг цаг нь дөнгөж 90 хүрч байна. Тэгэхээр миний нарны туяа хараагүй удах нь гарцаагүй юм байна.


Гэтэл өнөөдөр өглөө гэрээс гараад явж байхад бороо орох нь арай л гайгүй болчихсон дээр нь тэнгэр дэхь үүл арай л шингэрцэн харагдав. Бүр сайн харвал цаана нь нар цухуйх шиг болов. Өөрийн эрхгүй нүүрэнд инээмсэглэл тодроод ирдэг юм байна. Гайхалтай санагдаж эхэллээ. Хүн цаанаасаа баярлах мэдрэмжийг мэдрээгүй , тэр тусмаа нарны зүгээр жижигхээн сурагаар ингэтлээ өөрийгөө баярлана гэж санасангүй. Тэрүүхэн тэндээ л гайхалтай мөч байлаа. Гэхдээ 5 мин ч хүрэхгүй буцаад л бороо ороод эхэлсэнг эс тооцвол өнөөдөр өглөө сайхан эхэллээ гэж хэлхэд бараг буруудахгүй боловуу.


Дараагийн гайхалтай зүйл тохиолдтол түр баяртай.

0 Сэтгэгдэл:

Popular Posts

: