Ойрд блог бичих ч завгүй наагуур цаагуур гүйгээд ажил ундраад хэрэг алгоо.Өглөө нэг юм арай гэж эмнэлэг дээр очиод ажил бужигнаж өгнө шүү дээ. Хааяа ч эмч болохоос шантрах үед байх л юм. Гэхдээ хичээнээ. Юуны тулд 6 н жил сурч байгаа билээ. Ойрд нэрээ Анагаах төгсөж байгаа оюутнуудыг хөдөө суманд ажилууллана гэсэн хууль энээ тэрээ гараад мань хэдийг цөлөхөөр шийдэж байх шиг байнаа. Гэхдээ хамгийн утгагүй ойлгохгүй байгаа юм нь бид нарын дипломыг өгчихөөд харин эмчлэх эрх болох лицэнзийг маань өгөхгүй гэхийн. Лицэнзээ авчихуул хөдөө ажиллахгүй зугтчихана гэж бодсийн байхдаа. Тэгээд одоо арай гэж анагаахад 6н жил сурчихаад дээр нь эмчлэх эрхээ авч чадахгүй байж хөдөө суманд очиж ажилла гэхлээр сонин санагдаад байнаа. За яахав хөдөө очиод ажилладаг юм байж. Гэхдээ тэгээд эмчлэх лицэнзгүй эмч одоо хүнд эмчилгээ бичиж өгөөд , тэр хүнийгээ эмчлэх болж байна уу? тэгээд бас хаашайн хөдөөний хүмүүс болохоор л зайлуулдаа юм ойлгож мэдэхгүйгээрээ лицэнзгүй эмчид үзүүлж эмчилгээ хийлгэж байх болж байна уу? хэрвээ үнэхээр тэгж эмчилгээ хийгдэж байгаад эмчийн алдаа гарч эрсдэл үүсвэл яах болж байна. Эмчлэх лицэнзгүй эмчээр эмчлүүлсэн өвчтөний буруу болоод л хохироод үлдэх байх даа. За тэгээд бодоод байхад нэг л явцгүй санагдаад байгаа юм даа. Хэн гарсан алдааг нь хариуцахын бэ? хэн ч хариуцахгүй ш дээ. Тэнэг хууль захирамж гаргасан томчууд л лав хүлээхгүй нь ойлгомжтой.Хэрвээ намайг эмчлэх эрхгүй юм байж хүн үзээд эмчлээдэх гээд хөдөө цөлчихвөл би л лав хэнийг ч үзэхгүй. Угийн надад хүн үзэх эрх байхгүй гээд л суужина. Хэдийгээр эмчийн тангараг өргөдөг ч гэсэн хууль бус юм бас хиймээргүй байна шд.
Ах дүүс
5 years ago
3 Сэтгэгдэл:
minii bodloor bol chi buruu oilgolttoi yavaad bh shig bn. Emchleh erh buyu лицэнз iig chin shalgalt ugch avdag shd. Ug n 2003 onoos umnu ulsiin shalgalttai hamt(anagaah tugssuh)avdag bsn. 2003 ond licentsiin albaniihan shalgaltaa tusdaa avdg blsn bhgyi U. ulsiin shalgaltiin daraah 7 honogt bagataj licentsiin shalgalt boldg. bi 2003 ond anagaahiin angi tugssun um l daa...odoo licentsiin alband ajillaj bn. ulsiin shalgaltiin testnees shalgaltiin asuultaa songodg.
Хн... Хэлэх үг олдохгүй байна өө. Арай ч дээ нээрээ.
Тэгэж хүний лицензийг өгөхгүй барьцаанд авдаг төр засаг ер нь байдаггүй байхаа. Оюутнаараа эмчидтэйгээ нэгдэж ажил хаяж жагсаал хийгээд хэлэлцээ хийх болж байгаа юм байна даа.
Чиний дурдсан санаанууд ер нь байх ёстой наад захын юм шүү дээ. Хэлэх үг алга.
Амжилт шүү.
Хэрэв хэн нэгэн мэргэжлийн бус хүн "би эмч, мөнгөө нааш нь өгөөд надад үзүүл" гээд сууж байвал яах болж байнаа..
Post a Comment