Ойрд эмнэлэг дээр бүтэн өнжиж байгаа учир нь миний одоо дадлага хийж байгаа газар маань дүүргийн эмнэлэгийн сүрьеэгийн тасаг. Аймшигтай их хүн ирэхийг нь яана. Тэр болгон л өвчин зовлондоо баригдсан хүмүүс. Харваас л за энэ архаг сүрьетэй хүн байна даа гэж шууд л хэлэхээр болцон улсууд. Зарим нь ч тэгээд овоо эмээ 6н сар тасралтгүй уугаад гам бариад эдгэцэн хүмүүс ирэхийн. Нэрээ л сүрьеэ хэцүү өвчин ч гэсэн тууштай эмийн эмчилгээнд эдгэрдэг л өвчин. Гэхдээ ойрын жилүүдэд эмэнд дасалтай сүрьеэ буюу нөгөө олон эмэнд нь дасал болоод ерөөсөө үр дүнгээ өгөхөө больцон өвчтөнгүүд ч их байна. Тэдгээр өвчтөнгүүдийн өвчний прозноз буюу явц нь тавилан нь их л хүнд харагдаж байна лээ. Яах ч арга үнэндээ байхгүй юм байна лээ. Тэгээд ажиглаад байхад сүрьеэ гэдэг өвчин нийгмийн өвчин гэдэг нь илт харагдах юмаа. Дандаа л зайлуул нөгөө ажилгүй, анхиагүй, мөнгөгүй ядуусын л өвчин юм. Аргагүй л дээ. Хүн гэдэг чинь сайн хоол хүнс идэж, сайхан амарч, сэтгэл санаа тогтвортой байжийж л дархлалын систем нь сайн ажиллаж, гадны халдварыг эсэргүүцдэг хойно. Тэр сүрьеэгийн тасагт ажиллаж байгаа хүн л эмч сувилагч нар уг нь маск зүүж өөрсдийгөө хамгаалж байх ёстой гэсэн. Тэгсэн эмч сувилагч нар нь бүр тоохоо больцон царайтай. Бүр л хүнд хүн ирвэл нэг маск зүүх юмаа. Би ч тэгээд өөрийгөө хамгаалахын үүднээс өдөржингөө л маск зүүж суусан даа. Бүтэж үхэх гээд л.
За ингээд Сүрьеэ гэдэг өвчний үед илрэх шинж тэмдэг зовиуруудыг дурдая
- 2 болон түүнээс дээш долоо хоногийн турш шалтаангүй ханиалгана
- Ханиалгахдаа цэр гарах
- 2 болон түүнээс дээш долоо хоног халуурах
- Бие ядарч сульдах
- Шөнө унтах үед хөлрөх
- Шалтгаангүйгээр их турах
- Хоолонд муу болох гм эдгээр шинжүүд илэрч байвал заавал эмч-д үзүүлэх шаардалагатай. Тэр тусмаа гэр бүл болон ойр дотны хамт байдаг хүмүүсд чинь энэ шинжүүд илэрвэл бас яаралтай эмч-д хандах хэрэгтэй шүү.
1 Сэтгэгдэл:
hi. ovchin helj irehgui hiisch irnee gej.
emch boloh hetsuu bhaa. ovchtei zovlontoi huntei bainga haritsana. tegseer baigaad l daschihdag bh daa.
gehdee buu shantraarai.
amjilt.
Post a Comment