Шал утгагүй гарчиг өгсөн байна уу? Утгагүй биш уул нь утгатай эд байгын. Өнөөдөрийн сэдэв бол хүний микрофлорын талаар яринаа. Яринаа гэж жоохон хүн амьтаны толгойд мэдлэг нэмий гэж бодлоо.
Таны биенд таньтай хамт хэдэн триллон амьтан цуг амьдардыг мэдэх үү?
Жишээ нь нарийн гэдсэнд чинь 500-1000н төрлийн бичил биетнүүд амьдарч байгаа. Хүний биеийн нийт эсээс 10 дахин их хэмжээний тоотой бичил биетнүүд таны биеийн гадаад орчинтой шууд харьцдаг нүд хамар чих ам, бүр хамгийн их хэмжээгээр бол таны хоол боловсруулах эрхтэнүүдэд хадгалагдаж тэндээ айл гэр болон амьдран суудаг гэхэд болно. Тэд тантай л адилхан хооллоно, өлсөнө, бас үхдэг. Зарим бичил биетэнгүүд танд хэрэгтэй харин зарим нь өвчин үүсгэгч байдаг. Хүний бед хэрэгтэй нэгэн зүйл бичил биетэн бол бифидобактери юм. Бодвол өмнө нь сонсож л байсан байлгүй дээ. Бифидо тараг гээд л гадуур зардаг. Энэ бичил биетэний хамгийн гол үүрэг нь бол таны хоол боловсруулалтанд хажууунаас чинь дэмжиж туслах юм. Идсэн хоолоо сайн шингээж чаддаггүй гэдэс ходоодны асуудалтай хүмүүс ууж байхад буруудахгүй л юм байнгын.
За тэгээд жоохон тоо бодъё- Хүний нийт эсийг н тоог ойролцоогоор 10н 13н зэрэгт буюу 10,000,000,000,000 болж байна. Харин таньтай хамт 10н 14-н зэрэгт хэмжээний тоотой амьтан цуг амьдарч байна гэхлээр бараг 100-н триллон болохнээ. Сайхан тоо гарч байх чинь... тэгэхээр би биш бид нар гэхээс яахав
Ах дүүс
5 years ago
5 Сэтгэгдэл:
Хэхэ,нэг инээдтэй юм санаанд орчихлоо. Манай багш нэг удаа "Та нарын гэдсэн дотор хэдэн тэрбум хар хорхойнууд байдаг. Тэд нар 3 цагаас өмнө та нарын хоолой руу хараад орж ирсэн хоолыг чинь шууд залгичихдаг, 3 цагаас хойш буруу хараад суучихдаг, тийм болохоор 3 цагаас өмнө л чихэртэй юм идэж байгаарай хүүхдүүд ээ" гээд байж билээ. За одоо тэгвэл эзэн биеэ олон тоон дээр л ярьж байхаас.
Za bid medej awlaa.
өө зөөз, тийм их үү?
үү бла бла бла бла
тархины туузан хорхойтой л болчихгүй бол яахав. бусдыг нь эмчилчих байх тэр өвчин үүсгэгч бактериудыг
за ойлголоо бид нарын тухай өшөө их юм ярьж өгөөрэй.
туранхай нэгнээ цагаан хорхойтой гэж хийхийн тулд олон тоон дээр дууддагдаа.. тэрэн шиг л ..
Post a Comment