May 21, 2007

Өнөөдөр ажлын өдөр

Өнөөдөр нэгдэх өдөр гэсэндээ ажил ихтэй өдөр өргөрлөө. Тэнэмэл анагаахын оюутан дахиад л нэг шинэ эмчийг дагах болов. Энэ дагалдан эмчийн дадлагын хугацаа үнэн урт бас уйтгартай байна шүү. Долоо хоног болоод л нэг өөр эмчийн нүүр үзээд л, олон янзын ааштай эмч нарын аяыг овоо олдог болоод байгаа. Өнөөдөр-с эхлэн бэлгийн замын халдварт өвчний үзлэгийн кабинет-д дадлага хийж эхэллээ. Уг нь их сонирхолтой байх болуу гэж бодсон чинь өглөө эмчтэйгээ уулзсанаас хойш хамаг юм буруугаар эргэвээ хөө. Хаа газрын ДОХ/БЗХӨ ний кабинетыг Дэлхийн Зөн сангаас санхүүжүүлээд тохижилт үнэн сайтай байх ч эмч нарынх нь ааш авах юм алга. Миний бодлоор одоо дөнгөж л 30 хүрч яваа боловуу гэмээр залуухан эмч бүсгүй өөрөөсөө гаргамааргүй тийм муухай ааш гаргахын. Миний сурч байгаа ЭМШУИС-д л лав тэгж хүнтэй харьцахыг хэзээ ч зааж байгаагүй, эсвэл заасан хичээлийг нь би нэг бол тасалсан, нэг бол би яг тэр хичээл дээр нь унтаж байсан байхаа.Хэн хаана тэгж өвчтөнрүүгээ аашлахыг заасанг сайн санахгүй байнаа. Дээр нь бүр өвчтөнгийнхөө картыг бичиж дуусчихаад өөрлүү нь бараг чулуудах нь холгүй өгдөг эмч хүн байх юм.Ингээд муу эмчээ муулаад байвал муулаад л байх юм шиг байна.Өөр нэг юм гэвэл энэ жил аргагүй л алтан гахай жилийн дайрлага болжээ. Үзэж байгаа хүний лав л 80н хувь нь жирэмсэн хүүхнүүд. Энэ байдлаараа миний монголын хүн ам их өсөх нь дээ. Сайн л биз тээ. Тэгээд нөгөө БЗХӨ үздэг баатар болоод байсан би жирэмсэн эхчүүдийн эмч болох шахсан даа. ХАХА Одоо яая гэхэв үзжил байхаас даа. МИНИЙ МОНГОЛЫН ҮР САД МАШ ОЛОН БОЛТУГАЙ

5 Сэтгэгдэл:

byambaa said...

chi mini l ovchtonoo zagnadaggui emch bolooroi. deehen uyeiin emch nar bol zagnaad l bna shuu dee.

neeree jil bolgon altan tiim jil geed bval mgliin maani urs mash olon boloh bh shuu.
daraa jil altan hulgana jil shuu huuhnuudee...
jaal ingej taraay baiz. ta hed ch gesen taraagaarai.

Foreign language said...

Mongoliin emch nariin aash aimshigtai shu..

Unknown said...

Эмч нар ч янз бүр л дээ. Миний бодлоор зарим эмч нар ажилдаа дургүйдээ тэгдэг байх гэж боддог.
За тэгээд аль болох аашилдаггүй эмч болоорой.
Мөн Монголын үрс маш олон болтугай.

Anonymous said...

Тийм эмч нар аймаар шүү. Бараанаар нь өвчнөө мартаад зугтмаар болдог шд. Гэхдээ ховор байдаг нь сайшаалтай. Гэснээс энэ жил жирэмсэн эхчүүд олон байгаа нь сайн л даа. Даанч тэд нарын ихэнх нь БЗХӨ-с эхлээд есөн зүйлийн өвчтэй болохоор л аймаар даа. Төрөх хүүхдэд нь санаа зовж байна гэж. За ямартай ч сайн эмч болоорой. Амжилт хүсье.

Jenni said...

Bayarlla. bugdend n uram hairlasand.. itgeliig chin aldahgui sain bas saihan asshtai emch bolnoo :) neree nuguu aashtai emchee naana tsaaguur n orj guij panaldaj bgad dungee sain tavuiltsan shuu haha

Popular Posts

: