April 2, 2007

Өнөөдрийн блог



Блог бол блог юу дуртайгаа бичиж хүний дургүйг хүргэж болох юм чинь жоохон муухай юм бичиж хүн амьтаны дургүйг хүргэдэг юм билүү. Өнөөдөр ямар гээчийн өдөр байсын бүү мэд. Өглөөний 8с оройн 10 цаг өнгөртөл эмнэлэг дээр өнжлөө.Өдрийн 24 цагынхаа 14 цагыг эмнэлэгт зориулсан гэж бодохоор нэг бодлын харамсмаар ч юм шиг. Гэхдээ яахавээ оюутан болсон хойно овоо л юм сурч авлаа. Өглөө өмнө нь хэзээ ч уулзаж байгаагүй эмч дагалдахаар нэгэн дүүргийн эмнэлэгрүү яаран байж очсон чинь эмч маань байхгүй баахан хүлээгээд, тэгсэн нилээн ширүүн байрын ааштай хүүхэн ороод ирэх нь тэр. Бодвол эмч маань мөн бололтой.За тэгээд танилцаад энээ тэрээ болж байсанаа өөрийнхөө үзэх ёстой палатнуудынхаа өвчтөнгүүдийг надад өгчихдөг юм байна. Би сураагүй биш орж даралт үзсэн шиг өглөөний үзлэгээ дуусгасан. Гэнэт бодоод байсан эмч хүн байж бас манай эмч нар хэтэрхий хариуцлагагүй байх юмаа. Өөрийнхөө үзэх ёстой хүмүүсээ оюутнаар үзүүлчихээд өөрөө өрөөгөөр нь шагайхгүй ч үгүй байхын. Гайхалтай. Уг нь өглөө болгон эмч нар палатаараа явж өвчтөнгүүдээ үзэж тойрч эргэдэг баймаар юм. За хэн мэдхэв дүүргийн эмнэлэг нэг тиймэрхүү л байдаг юм байна. Тэрнээс биш улсын том клиникийн эмнэлэг бол шал өөр байдагын. Ядаж л эмч нь палатаараа яваад өвчтөнүүдийнхээ хэр хоносонг асуугаад мэндийг нь мэдээд өнгөрдөгсөн. Ингээд эмчдээ зарагдаж гүйсээр байгаад нэг л мэдхэд өдрийн тал өнгөрцөн байлаа. Манай эмчийн өрөөнд цуг суудаг залуухан бараг 25 тайл байх нэг эмч хүртэл за овоо доо зарах оюутантай боллоо ингэж баярлаад надаар юм бичүүлчих санаатай. Би чи эхний өдөр тулдаа тэсээд хий гэсэнг нь овоо л хийсэн дээ. ХАХА. Сүүлдээ архагшаад хүнд гар болно ш д. Ядаж байхад өнөөдөр миний дагаж байгаа эмч жижүүүрт хонодог өдөр нь таараад би ч дагаад л гарахаас өөр аргагүй болсон доо.Орой сэхээний тасагт нэг хүнд цус харвалттай хүн ирээд үхтэл минь сандаргасан даа. Байс хийгээд л амьсгал нь тасалдаад, зүрх нь зогсчихоод болохгүйн.Ядаж байхад их тарган хүн болохоор би зүрхний массаж хийгээд ч дийлэхгүйн. Бөөн юм болж байж нэг амьсгал нь буцаж ороод л дахиад л 20 оод минутын дараа хамаг бие нь татаад, ахиад л амьсгал нь тасалдчихын.Сүүлдээ ч хэцүүдсэн дээ. За энэ талаар бичээд ч яахав. Жижүүрээс буугаад гэртээ ирэхийн өмнөхөн нөгөө хүн маань овоо тэнхэрцэн байсан. Ингээд л миний амьдралын нэг урт өдөр нүд ирмэхийн хооронд л өнгөрчихлөө. Дундуур нь ч зөндөө л юм амжуулсан л даа. Гэхдээ хайрттайгаа олигтой уулзаж чадаагүй.
Маргааш дахиад л өнөөх дүүргийн эмнэлэг дээр очиж өглөө үзлэгээ хийж өдөр эмчдээ зарагдаж өнгөрөх байх даа. Бүр Монголд эмч болно гэхээс харширч эхэлж байна шүү. Монголын эмнэлэгүүд үнэхээр чамналттай санагдаад байгаа. Ийм хүнд нөхцөлд нойр хоолгүй ажиллахын төлөө, төсвийн хэдхэн төгрөг цалингын төлөө ингэж хүч хөдөлмөрөө зарж сурах хэрэг байгаа ч юмуу даа. Шүүмжилмээр юм зөндөө байгаа ч гэсэн монголчуудын маань хүлээж авах чадвар нь дорой юм даа. Ингээд нэг эрээн бараантэй өдөр дуусдаг юм байжээ.

3 Сэтгэгдэл:

Эрхэс said...

Sonirholtoi niitlel bna aa. Neeree Mongoliin emch nariin zarim neg ni ih hainga baih yum daa. Chi Anagaahad surdag yum uu? Mundag yum aa. Sain emch bolooroi.
Good luck .

Anonymous said...

gui ee neeree

Anonymous said...

hey girl

Popular Posts

: