Гэр- эмнэлэг- ажил-гэр яаг ийм маршрутаар нилээн хэдэн өдрийг ардаа үлдээлээ. Гадаа хүйтэн болоод ч тэрүү гадагшаа гарах нээх сонирхолгүй байна. Өнгөрсөн долооо хоногт төгсөлтйинхөө монтажны зургийг авхуулах гэж нилээн л юм боллоо. Нөгөө хослол эд нар өмсөж сураагүй охин чинь ромбоны зураг гээд заавал пиджак өмсөөд, дараа нь авхуулсан зургаа харсан чинь их өөр харагдаж байна лээ. За тэр яахав. Энэ долоо хоногт Нүдний тасагуудаар дадлага хийлээ. Эхний 3н хоног Сонгино Хайрхан дүүргийн эмнэлэг дээр. Ёстой нэг түм түжигнэж бум бужигнасан газар байна лээ. Өглөө 8,30 гээд очиход л үүдэнд үзүүлэх хүмүүс уртаа цуваа үүсгэцэн хүлээж байна даа. Аргагүй биз дээ. Монголчууд минь өвчлөх дуртайй улс ш дээ. Юм л болвол өөртөө онош тавиад өөрийгөө эмчлэх гээд үзчихдэгийн. Өчигдөр л гэхэд нэг эгч нүд нь улайгаад жоохон үрэвсээд байхаар нь эмийн сан ороод хамаагүй тос аваад түрхчихсэн чинь тэр нь улам дордуулаад хаяцан байсан. Зүгээр л бага зэрэг нүднээс нь нулимс гоожоод улайсан нүдэндээ гормоны тос түрхэж байгаа улсууд чинь яаж хөгжихөв дээ. Хамгийн хэцүү нь эмч маань ганцаараа үзэж ерөөсөө дийлдэггүй тийм их хүнтэй. Хажуу талын өрөөнд нь сувилагч эгч орж ирсэн хүн болгоны харааг шалгаж бүртгэж өгнө. Орж ирж байгаа хүмүүсийн лав л 80% нь хараа муутай байхын. Бодоод байхар монгочуудын маань ихэнх хувь нь хараа муутай нь үнэн байхаа. Аргагүй биз дээ. Ийм эрё тэрс уур амьсгалтай оронд, дээр нь нарны хурц ягаан гэрэл байна. Ядаж байхад л айлгүй охидууд нь гоёлын линз зүүж байна гээд нүдээ үрэвсүүлээд хаяхын. Хүмүүсээ нүдээ хайрлаж байгаарай
Ингээд бага зэрэг нүдний дасгал бичье
-Удаан хугацаагаар компьютер эсвэл бичигийн ажил хийсний дараа бага зэрэг завсарлага аваад нүдээ хэд хэдэн удаа анивчаад, дараа нь нүдээ аниж байгаад нүднийхээ алимыг хэд хэдэн удаа цагын зүүний дагуу болон эсрэг чиглэлд нь хэд хэдэн удаа эргүүлээд амьсгаагаа гүнзгий авна. Ингээд нүдээ нээхдээ амьсгаагаа зөөлөн гаргана. Энэ дасгалыг 3н удаа давтаж хийнэ.
-Бас нэг арга байна. Би өөрөө их хэрэглэдэгийн. Үр дүнтэй шүү. Нэг йлсын зүйлрүү хараагаа шилжүүлээд дараа нь огцом ойрхон зүйлд тусга. Ингэхэд нүдний фокуслах чадвар илүү хөгждөг байна. Энэ дасгалыг цаг болгон 5н удаа хийгээрэй
НАМИРАА САЛХИ (Өгүүллэг)
1 year ago
2 Сэтгэгдэл:
Хоёр дахь дасгалыг кино зураг авалтад их хэрэглэдэг. Нүдээр биш камерийн гар тохиргоогоор хийдэг л дээ, хэ хэ. Фокус линк гэж нэрлэдэг.
Сайн уу? Удахгүй тэгээд л дахиад хавар болж дараа нь зун болно. Тэгээд л тэсгим хүйтэн... Уйтгартай байна аа.
Амьдралыг арай гоёор амталж амьдрах юмсан. Өглөө босно. Өдөр ажиллана. Орой унтана. Сүүлийн үед найз нь гадуур тэнэх хоббитой болдиймуу гэж бодоод байна. Ирэх зунаас ширээний ард суухгүй хөдөөгүүр явна аа. Тэр нь гоё зугаатай юм билээ. кэкэ За Шинэ оны мэнд Шалгалтуудаа сайн өгөөрэй найзаа/Тахиа бишээ будаа агшаагч :p :D/
Post a Comment