March 29, 2007

The five layer TCP/IP model

TCP/IP 5 layer
Миний мэдэх лаиеруудыг та бүхэндээ хүргье гэж бодлоо.
1. Physical Layer

ISDN - Integrated Services Digital Network
Modems - Modulate and Demodulate гэсэн үгнээс үүссэн ба та бидний мэдэх гэрийн диал ашиглаж интернетэд ороход хэрэглэдэг билээ.
Wi-Fi - буюу 802.11 утасгүй сүлжээ. Та хаана ч гэсэн Wirelass -р интернетэд орж болно.

2. Data Link Layer

Ethernet -
Ethernet нь компьютерүүдийг хооронд нь холбоход шаардагдах микросхемүүд, дамжуулагчид төдийгүй мэдээлэл дамжуулах процессыг тодорхойлох программ хангамжуудыг багтаадаг. Өдгөө 100Мбит/сек хурдтайгаар мэдээлэл дамжуулах Fast Ethernet, цаашид 1Гбит/сек хурдыг хангах Gigabit Ethernet хэдийнээ бий болжээ.
GPRS - General Packet Radio Service буюу гар утсаар веб хуудас үзэх, mms, sms явуулах зэрэг үйлчилгээ явуулах боломжтой.

3. Network Layer

IP - Internet Protocol нь сүлжээний түвшний протокол, сүлжээнүүдийн компьютеруудын хоорондын өгөгдлийг зөөдөг.

4. Transport Layer

TCP - Transmission Control Protocol нь зөөврийн протокол, өгөгдлийн интернетийн хавсралт програмын хооронд зөөдөг.
UDP - User Datagram Protocol нь
хэрэглэгчдийн датаграмын протокол, мөн программын хооронд өгөгдөл дамжуулах боловч TCP-г бодвол энгийн, найдвартай.

5. Application Layer

DNS - Domain Name System буюу бидний мэдэх .mn
FTP - File Transfer Protocol ашиглан та өөрийн хийсэн сайтаа upload хийж шинэчлэх, мөн интернетээр файл дамжуулах боломжтой юм.
HTTP - HyperText Transfer Protocol - бидний веб хийдэг протокол.
POP3 - Post Office Protocol - нь гаднаас ирж байгаа майлыг зохицуулна. 110-р порт ашиглана.
SMTP - Simple Mail Transfer Protocol захиаг өөр сервер рүү дамжуулах ажлыг хийнэ. 25-р порт ашиглана.
TELNET - TELetype NETwork -
Telnet-г ашиглан та одоо наад сууж байгаа компъютераар єєр газар байгаа компъютер луу нэвтрэн орж болно, гэхдээ vvний тулд цаад компъютераасаа зохих зєвшєєрєл авах буюу Telnet хийх урдьчилан авсан эрхтэй байх хэрэгтэй.


March 25, 2007

Өлсөж байна уу? Apple pie идмээр байна уу?

Энэ пирог хамгийн амттай бөгөөд хийхэд хамгийн амархан юм. Хэрэглэх бүтээгдхүүн нь ч бага бас бүгдээрээ монголд байгаа.Хааяа ч гэсэн гэртээ амттан хийж идэх гоё шүү дээ. Бүгдээрээ хийгээд идээрээ. Хэрэглэгдэх зүйлс: Эхлээд гурилаа бэлдэнэ.

1. 2 бүтэн нэг хагас аяга цагаан гурил
2.2 хоолны халбага элсэн чихэр
3. 1/4 цайны халбага давс
4.1/2 аяга хүйтэн масло эсвэл жижиг хэсэг болгосон байж болно
5. 5 хоолны халбага ургамалын тос
6. 8 хоолны халбага хүйтэн ус

Гурилаа хэмжиж аваад дээр нь давс элсэн чихэр 2 оо хийгээд хутгана.Дараа нь масло болон тосоо нэмж өгнө. Хэтрэхий их бас хутгаж холиж болохгүй. Ингээд сүүлд нь усаа нэмээд гурилаа зуурна. Хэрвээ шаардлагатай бол бага зэрэг ус нэмж болно. Гурилаа зуурсаны дараа 2 хэсэг болгон хуваана.2 хэсэг болгосон гурилаа тус тусд нь элдэж бэлдээд 30 мин орчим хөргөөнө. Тэгээд тусгай зориулалтын pie-н таваг юмуу дугуй рэлбэртэй төмрөн тавганд нэг хэсэг гурилаа тавагныхаа амсарыг давж байхаар доор нь дэвсэж өгнө. Одоо харин доторх алимны бэлдмэлээ хийх хүртэлээ гурилаа дахин хөргөчинд хөргөөнө.

Алимны бэлдмэлд:

1. 1/3-с 2/3 аяга элсэн чихэр
2.1/4 аяга гурил
3.1/2 цайны халбага нунтаг nutmeg буюу монголоороо задь
4. 2/1 цайны халбага нунтаг шанц
5. нэг чимх давс
6. 8 ширхэг дунд хэмжээний алим
Зуухаа 425* хүртэл халаагаад алимаа хальслаж цэвэрлээд адилхан хэмжээтэй болгон зүсэнэ.
Дээрх бэлдсэн зүйлсээ нэг том тавганд хийн хутгаад алимтайгаа холино.Ингээд бэлдсэн гурилтай тавгандаа хийгээд нөгөө нэг элдсэн гурилаа дээгүүр нь бүрж өгнө. Бүрээд амсараар нь илүү гарсан гурилаа чимхэж бэхлээд үлдсэнг нь хутгаар зүсээд авчихаж болно. Сүүлд нь маргаринаар дээрээс нь түрхэж өгөөд бага зэрэг нүхнүүд гарахын тулд зүсэж өгнө.
Зууханд 40-50 мин болгоно. Хэрвээ дээд хэсэг нь хэтэрхий бол хүрэн болох гээд байвал зууханд байх хугацаанд нь дээгүүр нь хөнгөн цагаан хамгаалагч тавьж байгаад сүүлчийн 15 мин нь авах хэрэгтэй.

За ингээд л 8 хүнд хүрэлцэхүйц амттай алимны пирог бэлэн


BON APPETIT


March 21, 2007

300

Киночиддоо WarnerBros.Pictures-ийн бүтээл Эртний Грекийн алдарт домог болох Leonidas хаанаар удирдуулсан 300 спартикчууд Xerxex хаанаар удирдуулсан Персийн дайсны эсрэг тулалдаж буй онц сонирхойлтой акшион киног та бүхнийг үзээрэй гэж хэлмээр байна. Lord of the rings III-той эффект, графикаараа өрсөлдөхөөр movie байнлээ.







March 20, 2007

Хүний бэлгийн үйлдэл төрхийн физиологи

Өнөөдөр гэнэт өөрийхөө анагаахын салбарын бичлэг нэмчихмээр санагдчихлаа. Тэгээд сонирхолтой байх боловуу гээд энэ бичлэгийг:

Хүний бэлгийн үйлдэл төрх гэдэг нь эм эр бие махбодын оролцоотойгоор яваагддаг физиологийн процесс юм. Бэлгийн үйлдэл нь хэд хэдэн үе шаттайгаар явагддаг.

  1. Мэдрэл шингэний үе буюу бэлтгэл үе

  2. Сэтгэцийн үе

  3. Эрекцийн үе

  4. Копулятив үе

  5. Рефрактер үе / сэрэлтийн үе/

1. Мэдрэл шингэний үе- Энэ нь амьдраоын туршид бэлгийн үйл ажиллагааны боловсролтын явцад үүсдэг булгийн үйл ажиллагааны хэвийн түвшин юм. Бэлгийн дур хүсэл нь сэтгэц , нийгминй хамааралтайгаар дааврын нөлөөнд үүсдэг нөгөөд андрогений хэмжээнээс хамаарана. Эрэгтэй хүнд бэлгийн дур хүсэл нь өглөө 4-8 цагт хамгийн их боловч, эрэгтэй хүнд үүнийг харьцангуй тогтмол хэмжээнд барьж байх чадвартай байна.

Хүнд дур хүсэл үүсэн хэлбэржих нь хэдэн үе шаттай явагдана.
а. Сонирхолын үе -7-10 настай хүүхдүүд эсрэг хүйстэнээ сонирхдог.
б. Эротик үе- Энэ үед сэтгэл санаагаар төдийгүй ойртон бие биенээ илж, таалах байдлаар харьцана.
в. Бэлгийн үйлдэл хийх үе

2. Бэлгийн үйлдэл хийх үе-Олон үе шатаар явагддаг

а.Сэтгэцийн үе- энэ үед тархинд бэлгийн доминант үүсч, бэлгийн хүслийг ухамсарлана. Улмаар өөртөө тохирсон цочруулын тусламжтайгаар бэлгийн ханалтанд хүргэх бэлгийн үйлдэл төрхийг үүсгэнэ. Энэ үед хараа сонсгол үнэрлэх мэдрэхүйн анализатор чухал үүрэгтэй байна. Хүнд бэлгийн дур хүслийг нэмэгдүүлдэг онцгой мэдрэмтгий хэсгүүд байх бөгөөд үүнийг эроген бүс гэнэ. Эроген бүс нь эрэгтэй хүнд бэлэг эрхтэний толгой, хуухнаг, хэдлийн доод хэсэг, цавь, гуяны дотор тал орно. Эмэгтэй хүнд шээсний сүв, бэлгийн их бага уруул, үтрээний гадна талын 1/3 орно. Мөн уруул, чихний гэдэс, хөх, хэвлийн доод хэсэг, умдаг, гуяны дотор тал зэрэг орно. Бас өөр ч газар байж болно.

б. Эрекцийн үе- бэлэг эрхтэн хөвчрөх үе- Эрекц бол бэлэг эрхтэн цусаар дүүрч, хатуурч бэлгийн үйлдэл хийхэд бэлэн болохыг хэлнэ. Шээсний сүвийн болон бэлгийн уруул орчмын булчирхайнаас шүүрэл ялгарч чийглэдэг. Эмэгтэй хүний хувьд бэлэг эрхтэн, үтрээний ханаас шүүрэл ялгарана. Энэ нь эрэгтэй хүний бэлэг эрхтний хөдөлгөөнд эерэгээр нөлөөлнө. Умайн хүзүү арагшаа , дээш болсноос үртээний хэмжээ 2-3 см урт болно. Тархинаас мэдээлэл парасимпатик мэдрэлд нөлөөлж, n errigenes мэдрэлээр ирж, тонуст агшилт өгнө. Энэ үед хөвчирсөн эр бэлэг эрхтэний атрери өргөсч, вен дарагдана. Бэлэг эрхтэний хөвсгөр эд цусаар дүүрдэг.Энэн үе бэлгийн үйлдэлийн эхлэлээр дуусдаг.


в. Копулятив / Бэлгийн харьцаанд орох / үе энэ нь дараах 3н үеээс тогтоно.

  1. Эхлээд эмиссийн үе бувюу үтгээнд бэлэг эрхтэн оруулах үе

  2. Дараа нь фрикц буюу бэлэг эрхтнийг үтрээнд хөдөлгөх үе

  3. Эякулци буюу организмын үе


Бэлэг эрхтэн хөдлөх үед үтрээ, шээсний сүв болон бэлэг эрхтний хүлээн аваарууд цочирч, нугасанд мэдээлэл дамжуулана.Фрикцийн үед үтрээ нь бэлэг эрхтэнтэй зохицож , хоолой хэлбэртэй болно. Энэ үед хөх томорч , нүүр аюулхай орчим цусан хангамж сайжрана. биеийн булчин чангарч, цусны даралт , амьсгал нэмэгдэнэ. Эрэгтэй хүний нугасны цээжний дээд болон бүсэлхийн хэсэг цочрол орж, үр дамжуулах суваг, үрийн цэврүү агшиж, үрийн шингэн үр дамжуулах сувгийн эхэнд хэсэгт ирнэ.

Эякуляцийн үед бүх сэрэл нийлбэржигдээд бэлгийн сэрлийн оргил огцом болно. Энэ үед үрийн шингэн ялгарана. Энэ үед организм давхцана.Организм гэлэг нь эрэгтэй эмэгтэй хүний бэлгийн сэрлийн хамгийн их оргил үе бөгөөд бэлгийн үйл ажиллагаа дуусах үеийн хамгийн дээд зэргийн тааамжтай үе юм. Организм бол рефлекст үйл ажиллагаа мөн. Эрэгтэй хүнд организм 10-15 сек үргэлжилэнэ. Эмэгтэй хүнд 20-30 сек үргэлжилэнэ. Эмэгтэй хүнд 1-2 минутын дараа дахин оргазмд орж болдог. Зүрхний цохилт 150-190, даралт 180-250ммуб болж, амьсгал нэг минутанд 30-50 болно.


ингээд анагаахын онолын үүднээс бичэхэд нэг иймэрхүү л байна даа. Бага ч гэсэн мэдлэгийг таны мэргэн ухаанд нэмсэн болуу


Declan Galbraith - An angel

Amazing!!! I love this song!!!! Дэлхийг шуугиулаад байгаа Германы дуучин энэ хүү үнэхээр гайхалтай хоолойтай юмаа. Сонсоод биширлээ шт... Та бүхэн нэг сонсоод үзээч... "Thank you" гэж цомгоо гаргасан юм байна олж сонсох юмсан.



Lyrics:
I wish I had your pair of wings
Had them last night in my dreams
I was chaising butterflies
Till the sunrise broke my eyes
Tonight the sky has glued my eyes
Cause what they see`s an angel hive
I`ve got to touch that magic star
And greet the angels in their hive

Sometimes I wish I were an angel
Sometimes I wish I were you
And all the sweet honey from above
Pour it all over me sweet love
And while you`re flying around my head
Your honey kisses keep me fed
I wish I had your pair of wings
Just like last night in my dreams
I was lost in paradise
Wish i`d never opened my eyes

Sometimes I wish I were an angel
Sometimes I wish I were you
But there`s danger in the air
Tryin` so hard to be unfair
Danger`s in the air
Tryin`so hard to give us a scare
But were not afraid

Sometimes I wish I were an angel
Sometimes I wish I were you
Wish I were you
Oh I wish I were you


March 19, 2007

Эрүүл байхыг хүсвэл зөв хоолло

Бид 2-н блогыг уншдаг бүх хүмүүстээ зориулаад энэ FOOD PYRAMID -г тайлбарлаж өгье.


Хамгийн доод эгнээний хоол хүнсийг өдөр тутмынхаа хүнсэнд өргөнөөр хэрэглэж дээшлэх тусам хэрэглээгээ хязгаарлах хэрэгтэй. Ингээд ямар ч хүн харсан ойлгомжтой байгаа биз дээ.


PATCH ADAMS

Энэ минийй хайртай кинодуудын нэг Robbin William-н тоглосон Patch Adams. Энэ киноог үзээгүй хүн ховорхон байгаа боловуу. Манай хичээл дээр энэ киног бүр цаг гарган үзүүлж байсанг сайн санаж байна. Аль 2р курст байсан шиг санаж байна. Анагаахын оюутан мөртлөө эмнэлгийн эмч нараас илүү өвчтөнгөө харж халамжилж түүнд үнэн сэтгэлээсээ хандаж өвчтөнгүүдийхээ хүслийг биелүүлж өгдөг. Бүр миний сайн санахаар нэг эмээг лав гоймонгоор дүүргэсэн банн-д оруулж, заримынх нь бага насны хүсэл мөрөөдөлийг нь аль болох биелүүлж өгөхийг хичээдэг. Хэрвээ Монголын минь эрүүл мэндийн салбар хөгжүүлбэл үүнээс ч ихийг бид нар хийж чадах байхаа. Монголууд л болсон хойноо өвдсөнийхөө дараа би бас өввдөг юи байна ш дээ гэж бодоод ухаан санаагүй амьтан эмнэлэгрзз гүйж эмч сувилагч нарыг загнах юм. Минйи өвчнийг эмчилчихэж чадахгүй гээд л бөөн уур уцаар. Өнөөдөр дадлага хийж байгаад нэгэн өвтөний яриаг хальт сонсчихлоо тэгсэн тэр хүүхэн : муусайн эмч нар хүн ажил албаа таслаад арай гэж хэдэн хоног эмнэлэгт хэвтэхээр олигтой тариа ч хийгээд өгөхгүйн гээд л мань мэтийг нь үхтэлээ муулж байх юм. Үхэхээ дөхөхөөр эмнэлэг барааддаг монголчууд минь ухамсарын шанаа нэг авчуул дээрдэх л байх даа.
Тэгээд гэнэт уур хүрээд тэр хүүхний өвчний түүхийг нь сөхөөд харсан ойлгомжтой 10аад жилийн өмнөөс эхэлсэн архаг өвчин байгаа юм чинь. Өөрөө олигтой байсан бол ингэж үхэхээ дөхүүлж ирчихээд хэдэн эмч нарын мууг дуудан суух байсан болуу. Өөрийг нь эмчлэж өгч байгаад нь баярлаад дуугайхан шиг байж байх байсан биз.Бас нэг ямбатай эмээ зүгээр өглөө уур хүргээд, өөрөө өвчнийхөө талаар судлаад аягүй их мэдлэгтэй болчихсон юм байхаа үзлэг хйигээд явж байхад өөдөөс олон юм яриад л. Надад хэдэн витамин хийгээд өгчихвөл баярлахсан гэнээ. Витамин гэдэг юмыг чинь хэн дуртайд нь хийгээд байддаггүй эд шүү дээ. Бүүр архаг алийгаа алдаад байгаа хүнд л хийдэг болохоос бас тэр дусал байна. Дусал хйилгэчихвэл өөрийгөө эдгэрэнэ гэж бат итгэцэн хүмүүс их байнаа. Дусал ч гэсэн тусгай заалтаар маш хүнд хүмүүст хийдэг болохоос хэн дуртайд нь хийгээд байдаггүй. Дусал гэж монголчууд ихэнх нь NaCl-н 0,9% ийн уусмалыг одоо юу гэж боддогын бүү мэд. Энэ нь зүгээр л хүний биеийн физиологийн уусмал шүү дээ. Химийн томъёогоо мэддэг хүнд бол ойлгомжтой байгаа байх. NACL гэж давсыг л хэлдэг шүү дээ.Мэдээж сайн дуслууд байна л даа.Дотроо олон янзын элемент агуулсан. Гэхдээ хүмүүсээ дусал хийлгээд өөрийгөө эдгэрчихэнэ гэж бодоод хэрэггүй. Хүний сэтгэл санаа л хамгийн гол эм шүү дээ. Би эдгэнээ гэсэн бодолтой хүмүүс л эдгэдэгийн тэрнээс биш за одоо яаанаа миний өвчин яаж хүндрэх бол би яах бол гээд биеээ чагнаад байдаг хүмүүс үнэхээр хэцүү. Гаднаас нь хичнээн эм тариагаар бөмбөгдөөд дээрдэхгүй тал зөндөө. Тийм болохоор манай эмнэлгийн салбарт сэтгэл зүйч нар маш дутагдалтай байгаа. Бусад орнуудын эмнэлэгт сэтгэл зүйч нар байнга зөвөлгөө сургалт явуулж байдаг. Тэгсэн Монголд мэдэхгүй. Хэдэн эмч нар нь бас авах юмгүй. Нэг л лаг орос хэлээр ярьсан улс өвчтөнд өвчнийг нь тэр чигээр нь онолын байдалд тайлбарлаад өгөнө. Тэгээд тэрийгээ ойлгоогүй өвчтөн яаж бас гараад гам барихав нөгөө болохгүй гэсэн бүхнийг нь хийнэ. Миний бодлоор монголын боловсролын системд эрүүл мэндийг үндсэн хичээлүүдийг оруулж баймаар юм шиг. Ядаж л хүн өөрийнхөө хэдэн эрхтэнээ хаана байрладаг, ямар үүргэтэйг нь, яаавал эрүүл байлгах талаар мэдлэгтэй болоод 10-н жилээ төгсдөгсөн бол хичнээн амар байхав. За ингээд эрүүл мэндийн салбар боловсролын салбарын цоорхой болгоныг яриад байвал дуусахгүй. Энэ бүхний эцэст хүний сэтгэл санаа л хамгийн чухал зүйл. Таны эрүүл байх эсэх таниас өөрөөс чинь хамаарана.

Эрүүл энхийг хүсье.


FLUSHED AWAY-WORLD OF MOUSE

Саяхан Flushed away гэдэг нэртэй нэг хөөрхөн хүүхэлдэйн кино үзсэн. Ганцаараа үзсэнг хэлэх үү үхтлээ ганцаараа инээсэн. Нэрээ л жинхэнээсээ ийм хулганы ертанц байдаг байх даа гэж бодогдмоор байсан шүү. Хэрвээ байдаг бол зугаатай ч юм шиг. Хүний амьдралын хажуугаар хулганы амьдрал байна гээд төсөөлдөө. Гэхдээ яаж ч бодсон хулгана хот бариад амьдрахгүй нь ойлгомжтой. Баян айлын эрх хулгана тэр хулганы ертөнцөд очиж ёстой нэг амьдрал гэгчийг мэдэрч байгаа юм даа. Ядаж байхад гардаг дүрүүд нь үнэхээр хөөрхөн. Мэлхийнүүдийн учрыг олий гэвэл ганц ялаа байхад л хангалттай. Бүгдээрээ хийж байсан юмаа орхиод ялааруу харайгаа д л... Юу ч гэсэн энэ хүүхэлдэйг үзэж амжаагүй нэгэн нь үзээрэй. Хүн хүүхэлдэйн кино үзэхэд хэзээ ч оройтохгүй шүү.


March 17, 2007

National Basketball Association (NBA) -3

Southest - ATLANTA HAWKS

1946 онд Mississipi мөрний дагуух Moline, Rock Island III, Davenport 3 хотуудаас Үндэсний сагсан бөмбөгийн лигт элссэн. Sauk Indian омгийн ахлагч Black Hawks Rock арал дээр байрлаж байсан ба 1931 оны Black Hawks-ийн дайны гол тулаанууд үүний ойролцоох бус нутагт болсон учир багийг Tri cities Black Hawks гэж нэрийджээ.

Клуб нь 1949 онд NBA-д нэгдсэн ба 1951 онд Milwaukee-аас эргэн нүүсэн. Black Hawks –ийг богиносгоод Hawks гэж нэрлэсэн ба 1995 онд St.Louis рүү нүүж, эцэст нь 1968 онд ATLANTA хот руу нүүсэн.

CHARLOTTE BOBCATS

Charlotte-д байсан хуучин Charlotte Hornets баг New Orleans руу 2002-03 оны улиралд нүүсэн болохоор NBA-ын шийдвэрээр Charlotta-д 2004-05 оны улиралд шинэ баг бүрдүүлэхээр болж Black Entertainment Television ний эзэн Robert L.Johnson тус багыг авчээ.2006 онд Micheal Jordan тус багын 2 дахь хамтран эзэмшигч болсон бөгөөд дуучин Nelly хүртэл энэ багын хамтран эзэмшигч юм. Багын нэрийг сонгохоор олон санал оруулсан боловч Жонсоны хувийн саналаар Bobcats гэдэг нэрийн өгсөн байна.

WASHINGTON WIZARDS

Анх 1955 багийн эзэн нь Abe Pollin шууд л сумнууд буюу bullets гэж нэр өгч байсан. одоогийн байгаа Wizards гэдэг нэрээ 1997 оны V сарын 17-нд авсан. Тэр үед Dragons, Express, Stallions, Sea Dogs, Wizards зэрэг олон нэрнүүд дээр санал авч Wizard-г сонгосон.Энэ нэрний утга нь 1920-иод онд байсан Ku Klux Klan-н бүлэг буюу цагаан хувцас өмсөж нүүрээ таглан явж бослого хийж хар арьстангуудын эсрэг нэгддэг байжээ. Wizard гэдэг нь тэдний хамгийн том толгойлогчийг нь нэрлэдэг байж.

ORLANDO MAGIC

1988-1989 оны улирлаас эхлэн анх тоглож эхэлсэн бөгөөд TD Waterhouse Centre in Orlando, Florida мужид тоглодог байна. Өмсгөл нь цэнхэр, цагаан, саарал. Нэрнийх нь учир бол Orlando хот-д Magic Kingdom of Walt Disney World байрладаг бөгөөд түүний Magic гэдэг нэрийг авсан байна. Энэ нэрэндээ ч болсон уу эхний 5 жил уг баг маш гайхамшигтай тоглодож байв.

MIAMI HEAT

Miami нь 1988 оны улирлаас эхлэн ахн тоглож эхэлсэн ба South Carolina-ийн фанууд нэрийг өгсөн. Sharks, Barracudas, Flamingos, Palm Trees, Beaches, Heat, Suntan, Shade, Tornadoes, Floridians гэх мэт 5000 нэрэн дундаас heat гэж нэрлэсэн. Гол хөрөнгө оруулагч Zev Bufman: "Чи Миамигийн талаар бодох болгонд чамд Миамагийн дулаан элч бодогдох болно" гэжээ.


За ингээд Eastern Conference маань дууслаа. Одоо Western -ийн 15 багийг танилцуулах болно.


March 14, 2007

Хэрхэн бөх гэгч нь сайхан унтаж амрах вэ?

National Sleep Foundation-ны хийсэн судалгаан дээр үндэслэн гаргасан энэхүү бяцхан зөвөлгөөнүүд таныг бөх гэгч нь нам унтуулж амраахад бага ч гэсэн тус болох байхаа. Хэдий хүн шөнө болгон унтах гэж хэвтдэг ч ихэнх тохиолдолд шөнө дунд сэрж, зүүдлэж эсвэл хөрвөөсөөр байгаад таардаг байна.Ингээд эдгээр зөвөлгөөнүүдийг уншаад бага ч болов амьдралдаа хэрэглээрэй. Goodluck :)


1.Өдөр болгон болон амралтын өдрүүдээрээ унтаж амрах , өглөө босох хуваарьтай болох. Учир нь таны тархинд "circadian clock" буюу таныг унтаж сэрэхийг тань удирдаж байдаг төв байдаг ба унтаж сэрээх үйлдэлдээ санах ойндоо хийцэн байдаг учир та тэрийгээ зөрчөөд байвал ямар л олигтой байхав дээ тээ.

2.Унтахынхаа өмнө аль болох өөрийгөө алжаалаасаа тайл. Жишээ нь унтахынхаа өмнө халуун банн-д орвол илүү үр дүнтэй.Эсвэл ном уншиж уянгалаг хөгжим сонс. Гэхдээ та аль болох хурц гаралаас хол байх шаардлагатай. Бүдэг гэрэл илүү дээр.Учир нь хурц тод гарал таны тархин дахь төвийг улам сэрээнэ.

3.Унтах орчноо бэлдэх хэрэтгтэй. Дуу чимээ багатай, аль болох харанхуй, тав духтай тэгээд бас бага зэрэг сэрүүн байвал улам сайн унтаж чадна. Агааржуулагч ч юмуу эсвэл сэнс ажиилаж байвал сайн.

4.Унтах үедээ тухлаг матрасс болон дэр хэрэглэж байх. Сайн чанарын матрасс 9-10 жилийн эдэлгээтэй байдаг.Бас өөрийнхөө дэрийг аль болох чиний унтах сонирхолын төрүүлхээр байхаар сонго.

5.Унталгынхаа өрөөг зөвхөн унтах секс хийх 2т л зориул.Аль болох ажил алба болон PC гээ унталгынхаа өрөөнөөс хол байлгаж, унтах үед нүдэнд чинь тусах зүйлсээ өөр газар байрлуул. Жишээ нь ханын цаг байна. Та харах болгондоо надад хэдэн цагын унтах хугацаа байна даа гэж бодон шөнө тав тухгүй унтах нь бий

6.Унтахааvсаа өмнө дор хаяж 2-3 цагийн өмнө л юм ид. Тэрнээс ойр хугацаанл юм идээд хэрэггүй тэр тусмаа хүнд хоол бүр хэрэггүй.Шөнөжин ходоод тань ажиллад юун унтаж амрах зүүдэлсээр байгаад таарна.

7.Тогтмол дасгал хий. Хэрвээ дасгал хийдэг бол унтахынхаа 2-3 цагын өмнө дасгал хийх хэрэгтэй. Учир нь дасгал хийх үед биеийн халуун нэмэгдэж 6н цагын дараагаас хэвэндээ ордог. Тйим болохоор аль болох эрт дасгалаа хийж байвал илүү сайхан амрах болно.

8.Кафейн хэрэглэхээс татгалзах хэрэгтэй.Кофе цай унлаа шоколад зэргийг хэрэглэсэнээр таны тархи сэргэж унтах хүсэл дарагдах болно.Эдгээр зүйлийн нөлөөлөл нь дор хаяж 3н цагын дараа арилдаг.

9.Никотиноос татгалзах.Тамхи товокка-н төрлийн зүйл төр тусмаа хар тамхи баё бүү хэрэглэ. Цусан дахь никотин хүнийг унтах үед үйлчлэж улам муу унтахад хүргэдэг.

10.Унтахын өмнө алкохолны төрлийн зүйл хэрэглээд хэрэггүй. Зарим хүмүүс архийг сайн унтуулдаг гэдэг ч шөнө хар дарж зүүдлэх гэх мэтчилэн муу үр дагавар ихтэй.


Chess

Шатар хэмээх оюун ухаан сорьсон спорт маань Монголоос гаралтай гэлцдэг. Би хувьдаа шатар тоглох дуртай. Одоо идэвхтэй гэртээ KasparovChess нухаж байгаа хэхэ. Нэт ухаад сонирхоод судлахад Монгол маань FIDE-ийн чансаагаар дэлхийд 69-р байранд явж байгаа гэсэн муугүй үзүүлэлттэй байна. Бас их мастер 2(эмэгтэй-1) , ОУМастер 4(эмэгтэй-2) FIDE мастер 7 (эмэгтэй-4) байдгийг мэдэж авлаа. Ойрд интернэтээр тоглох дуртай болоод байгаа. Та бүхнийг http://www.chessmaniac.com/ сайт руу ороод тоглоцгоож байхыг уриалж байна.
Монголын шатрын холбооны сайт http://www.mongolchess.com/ ийшээ орж Сүүлийн үед болж буй шатрын тэмцээн, уралдаан болон шатрын хичээл зэргийг харж болно. FIDE-ийн Монгол улсын шатарчдын чансаа: http://www.fide.com/ratings/topfed.phtml?ina=1&country=MGL


March 13, 2007

Дэлхийн шилдэг 10-н Party Spot

Үзэсгэлэнтэй хүүхнүүд, алдартай газар,дэлхийн шилдэг Dj нар , амттай cocktail гээд л Party-н жинхэнэ дүр төрхийг дэлхийд таниулсан шилдэг 10-н spot*-ыг та бүхэндээ....

Хэрвээ та өөрийгөө овоо party-чиндаа гэж бодож байвал дутуу л бодож байна. Энэ алдартай Party нуудын аль нэгт нь очиж үзээгүй бол өөрийгөө party-ддаг гэж бодсоны хэрэггү й шүү. Би ч тэгж бодохоо болилоо. Эдгээр газрууд таныг косютьм ч бай, дотуур хувцастайгаа ч очсон дуртайяа хүлээж авч өөрийг чинь жинхэнэ party гэж юу байдгийг мэдрүүлэх болно.

За ингээд дэлхийн хамгийн халуухан, тачаангуй бас галзуу PARTY SPOT.


1.Midsummer Night's Dream Party

Байршил: Play boy -н байшин буюу PLay Boy сэтгүүлийн босс Hugh Hefner болон сэтгүүлийн алдартай моделууд нь цуг амьдардаг mansion-д. Los Angeles California USA

Уг Party-д эзний дотны 800 гаруй зочид уригдаж очдог бөгөөд дэлхийн алдартай хүмүүс ихэнх хувийг нь эзэлдэг байна.
2.Mardi Gras, New Orleans

Баршил: New Orleans, La,АНУ


Том хэмжээний парад хотын гудамжаар авж хүн болгон л дуулж бүжиглэх бололцоотой. Багт наамдын байдлатай болдог энэ party-н дараа мэдээж disco club-ууд пиг байдаг. Mardi Gras-н party-г хүн болгон амьдралдаа нэг удаа ч болуу үзэх хэрэгтэй шүү. Жинхэнэ гайхамшиг.

3.Ibiza, Spain


Spain ны Ibiza арал дээрх галзуу party шөнөжингөө үргэлжилдэг. Нийт 8 том club болон маш олон жижиг clubууд нь шөнөжин диско болж, мөн дэлхийн шилдэг dj нар урилгаар очиж тоглоно. Арал дээрх хамгийн халуухан paty нуудын нэг нь яах аргагүй мөн.

4.The Full Moon Party

Байршил: Haad Rin Bay, Koh Phangan, Thailand

Тайландын энэ далайн эрэгийн хэсэг дээр сар бүр буюу тэргэл сар гарсан өдөр бүр маш том хэмжээний Party болж байдаг бөгөөд 20 гаран том club байрлах ба нийт 10000 хүн нэгэн зэрэг оролцддог байна. Хамгийн сонрхолтой зүйл нь body art буюу бие-н дээрээ будах урлагын үзүүлбэрүүд болдог байна.

5. New Year's Eve in Times Square
Байршил: New York City USA

Хэрвээ шинэ жилээ шинэ маягаар угтахыг хүсэж байвал энэ Paty-д заавал очиод үзэх хэрэгтэй юм байна. Өдрийн 3н цагаас зам хаагдаж том дэлгэцэн дээр party- үйл ажиллагаа гарч мөн хүмүүс шөнө дундад бууж ирдэг алдарт кристалл бөмбөлөгийг харахын тулд эрт ирцгээдэг байна. MTV ийн том шоу бас энэ үеээр зохион байгуулагдаж хамгийн мартагдахгүйгээр шинэ жилээ угтах болно.

6.Cabo San Lucas party
Байршил: Cabo San Lucas,Mexico

Жинхэнэ мексик маягийн халуухан party болдог бөгөөд зүүн эргийн энэ газарт нийтдээ 400гаруй club restaurant bar тасралтгүй ажиллаж шөнөжингөө party ддаг байна.

7.Hedonism II
Байршил: Negril Beach, Jamaica

Дэлхийн хамгийн sexy partу spot энэ далайн эрэг дээр хамгийн амархан ойлгомжтой дүрэм үйлчилдэг. Дотуур хувцас ч юмуу усны хувцасгүй л бол та юуг ч хийж болно. Хамгийн хэрэгтэй зүйл бол биеийн тос нүдний шил хоёр.Учир нь та эрэг дээр өдөржингөө нүцгэн эхээс төрсөн биеээрээ Party дах юм. Насанд хүрэгчид очиж party-л илүү тохиромжтой.

8.Quebec Winter Carnival
Байршил: Quebec, Canada
Өвлийн улиралд болдог бас нэгэн том paty бөгөөд carvinal маягаар үргэлжилдэг. Нийтдээ 17 хоног тасралтгүй part-дах болмж энд л гарч байна. Алдартай хамтдаг дуучид очиж том тоглолт энэ үед бас хийдэг банйа.


9. Fetish and Fantasy Halloween Ball
Байршил: Las Vegas, Nev USA

Хамгийн гайхалтай Halloween party болдог газар бол Las Vegas. Энд та заавал сүнс шуламын хувцас өмсөж ирэх албагүй. Өөрийнхөө сэтгэж хийсэн fantasy маяг-н ч хувцастай ирж болох бөгөөд жилийн хамгийн аймшигтай шөнийг энд зугаацаж өнгөрөөж болно.


10.Lake Havasu
Байршил: Lake Havasu City, Ariz.

Энэ нуурыг хүний гараар бүтээсэн бөгөөд жил бүр коллежийн оюутнууд хаврын амралтаараа очиж, жинхэнэ сайн party-ж авдаг газар юм байна.


Өнөө цагийн парадоксууд

Өнөө цагт бид улам том байшинтай хэрнээ жижиг гэр бүлтэй, илүү тав тухтай боловч амрах цаг зав багатай, олон эрдмийн зэрэг цолтой боловч наад захын мэдлэггүй, өргөн мэдлэгтэй боловч бага бодолтой, олон экспертүүдтэй боловч олон асуудлуудтай, илүү анагаах ухаанжиж байгаа боловч илүү их өвчин зовлонтой болжээ.


Бид аливаад хөнгөн хуумгай хандаж, бага инээж, хурдтай давхиж, түргэн уурлаж, оройтож унтаж, өглөө босохдоо ядарсан сэрж, бага уншиж, зурагт их үзэж, бурханд цөөн залбирах юм.

Өөрийгөө хүрээлэх эд хогшлоо нэмэгдүүлэх хэрнээ үнэт зүйлсээ бууруулж, их ярьж, бага хайрлаж, худал хэлэх нь олширчээ.

Яаж амьдрахыг судалдаг хэрнээ амьдралыг судалдаггүй, он жилүүдээ амьдралд зориулах хэрнээ амьдралаа он жилүүдэд зориулдаггүй, урт өндөр барилгатай ч богино ухаантай, өргөн уудам хурдны замтай ч явцуу нарийн үзэл бодолтой, их үрж, бага бүтээж; худалдан авах зүйлс олширсон ч, түүнээсээ авах ханамж багасчээ.

Саран дээр хүртэл очиж чадаж байгаа хэрнээ эсрэг гудамжиндаа байх хөршийнхөөрөө очиж чаддаггүй, гадаад ертөнцийг эзэмшиж чадсан хэрнээ дотоод ертөнцөө эзэмдэж чаддаггүй, атомыг задалж чадсан хэрнээ, мухар заншлаа задалж чадаагүй л байна.

Их бичдэг хэрнээ бага судалдаг, их төлөвлөх хэрнээ түүнийгээ биелүүлдэггүй, яарч адгаж чаддаг хэрнээ хүлээж чаддаггүй, орлого нэмэгдэхийн хэрээр ёс суртахууны дутагдалд орж, мэдээллийг хадгалах, олон хувь тараах гэж өчнөөн компьютер үйлдвэрлэх тусам хүн хоорондын харилцаа багасаж, Чанарт биш, тоо хэмжээнд анхаарах нь ихэсчээ.

Түргэн хоол нэмэгдсэн ч шингэлт нь удааширч, бие өсөх болсон ч ухаан богиносч, ашиг орлого зузаарсан ч харилцаа гүехэн болж, зав чөлөө ихтэй ч баясаж цэнгэх нь бага, Олон нэр төрлийн хоолтой ч тэжээл болох нь бага, Хоёр орлоготой ч салах нь их, Гоёмсог байшинд амьдардаг ч гэр бүлийн амьдрал муудаж хэврэгшсэн болжээ.

Чухам ийм учраас, өнөөдөр, би танд “Ямар нэгэн чухал хэрэгцээ гарахаар нь хэрэглэнэ гэж битгий хадгалаарай” гэж хэлэхийг зорьсон юм. Учир нь таны амьдралын өдөр бүхэн чинь чухал юм шүү.

Мэдлэгийг эрж хай, их унш, өөрийнхөө өөдөөс харж суугаад хэрэгцээндээ санаа зовдог байдлаасаа сал.

Гэр бүл, найз нөхөдтэйгээ хамт байх цагийг өөрөөсөө бүү харамла. Дуртай хоолоо ид, очихыг хүсдэг газраа оч. Амьдрал гэдэг бол аз жаргалтай мөчүүдийн хэлхээс болохоос амьд явах гэсэн тэмцэл биш юм.

Болор хундагаа хагалчих вий гэж эмээлгүй хэрэглэ. Үнэтэй үнэртэй усаа дуусчих вий гэж айлгүй цац. Хэрэглэмээр санагдсан үедээ хүссэн зүйлээ хэрэглэж бай.

Үгсийн сангаасаа “Аль нэг өдөр”, “Заримдаа” гэсэн үгсийг хасаж хаяцгаая. Найз нөхөд, гэр бүлийнхэндээ хичнээн хайртайгаа илэрхийлцгээе. Амьдралд инээд хөөр, баяр баясгалан нэмдэг зүйлсээ хойшлуулахаа больцгооё.

Өдөр бүр, цаг бүр, мөч бүр чухал. Магадгүй таны сүүлчийнх байхыг хэн ч мэдэхгүй.

Хэрэв та энэ линкийг дотны хүмүүстээ явуулах ч завгүй байгаа бол, хэрэв “Аль нэг өдөр” явуулчихна даа гэж бодож байгаа бол… Таны бодоод байгаа “аль нэг өдөр” та байхгүй болчихсон байвал яана аа … гэж нэг бодож үзээрэй.

Ашигласан: www.altangadas.mn


Хөндий гоймон - В.Астафьев

В.Астаюфьев 1942 оноос дайн дуусан дуустал фронтод жирийн явган цэрэг, жолооч, их буугийн сумангийн тагнуулч, холбоочин, агтчин хийж дайны хүнд бэрхийг биеэр туулж иржээ. Тэр Брянсоийн, Воронежийн, Талын, Украйны нэгдүгээр фронтод тулулдаж явсан.Оросууд түүнийг дайны дууч гэж нэрлэдэг. Түүний туурвисан "Дайны тухай өгүүллэгүүд" номноос танд цэргийн баярыг тохиолдуулан хүргэж байна.

Хөндий гоймон

Дайны замын нэгэн уулзвар дээр, бяцхан хотод, ямар ч билээ бас л нэгэн ээлжит, хуваарилалт-сургалтын, шулуухан хэлэхэд цэргийн хүнд сурталтнуудын байгуулсан, фронтод илгээхээр зэхэж, анги салбараар нь ангилж хувиарлаж буй хүн зон хөл толгойгүй бужигнасан том нэгтгэлд, цэргүүдийн хооллож, өглөө үдийн хоолны аль нь мэдэгдэхгүй үймэлдэж байсан үе билээ. Цэргүүдэд автомашины хөдөлгүүрийн бортогоы дайтай том, их ч юм орохоор тогоо тавьж өгөв, зэгсэн арвин эд юмаа, тэгээд эрээвэр хураавар, түр нэгтгэлийн байлдагч нар бид, эрмэг овлог бодолдоо сэжиг таамаг эргэлдүүлэн, ийм мундаг суулга зүгээр нэг өгөхгүй дээ, үүнд бага юм шолхийтэл аягалахгүй , тэгвэл ёроол нь харагдаад, тогооны хоосон ёнгиноон ар талын хангамжийн ахлбаныханыг ичээчих байлгүй гэж бодож байлаа.

Гэтэл маниас дээгүүр улс маниас илүүг бодолгүй дээ, нөгөө тогоог хоёр хүний дунд олгосон юмсанж, хамт сонгосон хүнээ сонгоно барина ч гэж юу байхав, жагсаалд баруун гар талд чинь хэн байна, түүнтэйгээ хамт дугуйтай гал тогооноос шингэхэн зутангаа аваад, суулгахыхаа сэнжний хоёр талаас тэлж атган, жаахан холдоод, бушуу идэгтүн гэж билээ.

Бүх юм нь сав саарал, настай цэрэг надтай нэг тогооноос хооллох боллоо. Малгай, цэрэг цамц, өмд, шилбэний ороолт нь мэдээж хээрийн, өнгөлөн далдалалтын бор ногоон өнгөтэй байсан биз, гэтэл яагаад ч юм бэ нэг тогооны хамтрагч маань сав саарлаар сэтгэлд хоногшин үлджээ. Тийм юм бас байдаг л юм байна.

Гал тогооноос холдож одохдоо би тогоогоо барьж явсан бөгөөд хамт хооллох нөхөр шингэн зутангаа цэлэлзүүлээд хаашаа ч юм бэ бултчихаж магад, аягүй бол өчнөөн хүлээсэн хоёр хүний ноогдол шөлийг ганцаараа амсраар нь сорчих ч юм билүү гэж айсан бусад хамтрагч нар шиг миний хамтрагч тогооны сэнжнээс барилцсан ч үгүй.

Шөл нь хөндий гоймонтой шөл. Булингартсан шөлтэй тогооны ёроолд юу нь мэдэгдэхгүй нэг юм цайрна.

Дөчин гурван оны тавдугаар сард билээ. Эргэн тойрон цэл ногоороод, модод цэцэглэжээ. Баяр баясгалант багваахай цэцэгс шав шараар бадамлан, хаяа хярхаггүй алтраад, горхины хөвөөнд үхэр мал бэлчиж, хэн нэг нь горхинд дааваа шуувуу угаасан шиг, бас сүйдэлгүй үлдсэн сүм дуганы шилний үлдэгдэл, шаталгүй үлдсэн бөмбөгөр алтан ганжир, загалмай сэлт тэнгэрийн цэв цэнхэр уудамд гялбалзан шижиртэнэ.

Гэтэл бид юунд тэр хаврын сайхан, эртний хотын үзэсгэлэн манатай, Сибирээс ирэх холын замд тоотойхон олдож байсан халуун хоолоо халбагадахаар тэсч ядаж байсан бөгөөд түүнээс хойш шилжин байрлалт, ангилан хувиарлалт, жагсаал нэгдэл, аяны маршийн үеэр хатсан талх, чулуу шиг хатуу, давстай хатаамалыг шүдтэй нь шүдээрээ мэрсэн шиг гол зогоож явсан юм.

Нөгөө саарал хамтрагч маань, шалчгар, өөр шигээ саарал үүргэчнээсээ халбагаа гаргаад ирэнгүүт, би гэдэг хүн сэтгэлээр унаж орхив. Хал үзсэн, овоохон иддэг хүн тийм халбагатай явдаг биз. Хэзээ ч юм бэ дээ ,иш, хутгуур нь төдийгүй хумбагар ёроол нь хүртэл маажинтай цэцгээр эрээлээтэй байсан, хэзээний хөвөө нь элэгдчихсэн, хуучны том модон халбага, бүр хумбагар толгой нь захаасаа хагарч, ямар ч юм бэ хатуу, улаавтар мод нь цухуйжээ. Бодвол хусны үндэс биз. Аягүй бол хавар зорсон халбага даа, модны ширхэгэнд нь хаврын хусны чихэрлэг шүүс хатуу махбодь болон чулуужаа биз.

Гэтэл миний халбага байдаг нэг муу хөнгөн цагаан халбага, цэрэг дайны үймээн сандчаан дунд хаа нэгтээгээс, явдал гүйдэл дундаа олж авсан, бүр фабрик заводын сургуулийн үеийн эд ч билүү юу билээ. Өмнөөс нь өөр хүн байнга бодож сэтгэж, улсаар халамжлуулсан өнөө цагийн хүмүүсийн нэгэн адил миний бие түгшүүрт ирээдүй рүүгээ даанч өнгийж байсангүй, тиймдээ ч дайны бэрх замд нэг ч бус, хоёр ч бус хувиа хүнд алдаж, хоосон хоцорч байсан нь, ерөөс унд хоолыг уур савссан халуунаар нь хүртэж сураагүй. Зэхий бүгээхэн юм идээд сурчихсан байхгүй юу!... Одоо энэ саарал эр тогооны халбаганаас том санагдах байлдааны халбагаараа хутгаад эхэлбэл юун хөргөхтэй манатай, улаан армийн хоёр хүний ноогдол сайхан халуун шөл дороо ходоодонд орох байлгүй. Орох орохдоо бүр хүний ходоодонд шүү!

Бид хоёр эхэллээ.
Шөл ч тийм халуун биш болсон байлаа, би сандчин, нарийн хоншоорт муу халбагаа нааш цааш нь хөдөлгөж хөдөлгөж, нэр харсан чинь миний хамтрагч яарч адгасан юмгүй, том халбаганыхаа идийг үзсэн юмгүй сууж байх юм. Нэг хутгахаараа халбаганыхаа хамаг гүнээр байдгаар нь сайн хутгана, тэгснээ санаангүй ч юм шиг, зовсон ч юм шиг тогоогоо цохиод орхино. Халбагатай юмных нь хагас цалгиад, миний халбагатайн хэрээний, магадгүй минийхээс ч багахан булингарт шингэн хутгадагт нь тунаж үлдэнэ.

Тэгтэл тогоотойд ганцхан хөндий гоймон байлаа. Хоёр хүний дунд ганцхан! Урт, бүдүүн гэгчийн, аягүй бол дайны өмнөх зуурлагых биз, бүр Америкийн, “хоёрдугаар фронтын” ч гоймон байж магадгүй, тогооны нэг бөөрнөөс нөгөө рүү амьд юм шиг холбичин унжралдахыг нь яана, аргагүй шүү дээ, ажил хэрэг шувтрах тийшээ хандаж халбага тогоо ёроолдож, бид хоёр тогоогоо хазайлгаж эхэлсэн юм чинь. Хамтрагч над хазайлгахад нь би хутгана, хамтрагч руугаа хайзайлгав уу яав мань хүн хутгана.

Тэгсээр байтал ганц гоймон л үлдэв бид булингарт шингэнийг халбагаар өөрсөд рүүгээ юүлээд дуусайхуйд, нөгөөх нь өл дарах нь битгий хэл харин бүр ходоод ходоод хонхолзуулж орхив. Ай, тэр муу гоймонг шүүрээд авахсан гэж би яаж байж сууж ядаваа, халбагаар ч бус, үгүй үгүй, аягүй бол халбаганаас холбичиж тогоо руу шолхийтэл ойчоод, турьхан цагаан бие нь салмарч орхино, үгүй шүү, бүр тэсгэлгүй гараараа шүүрч аваад, шалавхан амандаа хийчихмээр санагдсаныг яана!

Хэрэв дайнаас өмнөх амьдрал маань намайг шунал, бачуурлаараа тэвчиж тэсвэрлэхэд сургаагүйсээ бол би аягүй бол тэгэх байсан биз, шүүрч аваад үмхчихэд, намайг ер нь яавал гэж? Яахав, халбагаар дух руу дэлсэнэ биз эсвэл нэг өшиглөөд, “Муу цөөвөр! гэнэ биз. Тийм юм үзсээн! Өшиглүүлж ч байсан, хараалгаж ч байсан, тэрнээс нэгийг үзсэн толгой.

Би эргэж хараад, хязгааргүй бухимдал бачуурлын манан бүрхсэн нүдээрээ эртний бяцхан хотын зах хязгаар, оросын аниргүй намуухан алсын барааг ширтэхүйд нүдэнд минь юу ч үзэгдсэнгүй. Миний нүдэнд харуусал төрөм ганцхан юм, харж хайхрах хүнгүй эс бөгөөд үр шившигтэйгээр хаяж зугатсан дөчин таван мм-ийн их бууны урагдсан гол төмөр шиг бөөр нь хагархай цагаан хөндийн гоймон л үзэгдэнэ.

Тэгтэл чимээгүйхэн тамшаалах дуулдав. Би цочин, эргэж харлаа, намайг өрөвдөн, халбагаараа ганц утгаад дуусгаг хэмээн тогооны ёроолд шөлний хамгийн охиун, хамгийн амттай, хамгийн шүлс асгарам өтгөнийг үлдээгээд, энэ саарал, дүнсгэр хүн, үгүй ээ, тэр хүн биш цөөвөр, эсвэл үзэн ядмаар, араатаан гэмээрр өөр хэн нэгэн зөөлхөн, сайхан амттай гоймонг минь аваад одлоо, нөгөө гоймон нарт ертөнцөд хэзээний үгүй болов гэдэгт би эргэлзсэнгүй. Гоймонтой харьцуулахнаа, өтгөн шөл юусан билээ дээ?!

Гэтэл... Гэтэл гоймон тогоондоо байж л байлаа. Өчүүхэн жаахан, өөрөөс нь арай их шингэн шөлний цайвгар хөөсөх дунд, асуултын тэмдэг лугаа адил тахиралдсан, сайхан болсон гоймон, эрхэмсэг төгөлдөр дүрээрээ над бүр ч дотно, хачин дур булаам харагдаж билээ.
Миний хамтрагч намайг анх удаа нэвт шувт харлаа, гэрэл цацруулсан цийлгэр толиотой нь хамт улаан судалнууд аньсаган дороос нь тодрох түүний ядрангуй харцны чанадаас би инээмсэглэл олж үзсэнгүй, тиймээ, гэхдээ би ямар ч гэмээр юм бэ тийм нэгэн, бүхнийг өршөөж уучлахад бэлхэн, бүхний нэвт шувт ойлгогч, зүдэнгүй билиг төгөлдөр ухааныг харцнаас нь олж үзэв. Шүдээрээ мөлийтөл мэрчихсэн халбагаараа тэр гоймонг чив чимээгүй хоёр хуваалаа, гэхдээ тэнцүүхэн биш шүү, ,нөөцийн хороонд тачирхан өвстэй сөөгөнцөрийн дайнд хүрсэн жулдрай муу шинэ цэрэг би уур хилэн, арчаагүй хүчгүй хоёртоо дотор балартан доргив. Гоймонгийн арай уртыг тэр өөртөө авалгүй яахав, ойлгомжтой.

Гэтэл модон халбага, гоймонгийн хамгийн урт яг тэр хэсгийг миний тал руу бүр ууртай ч гэмээр шадхийтэл түлхэв.

Миний хамтрагч буурал сахал нь сөрвийсөн ам руугаа гоймонгийн цагаан туузыг даанч нэг сонирхсон янзгүй, юу ч болоогүй аятай чулуудчихаад, халбагаа долоож байснаа, үүргэвчиндээ далд хийгээд босч явдал дундаа “Тогоогоо тушаагаарай!” гэж эхний бөгөөд эцсийнхээ үгийг хэлчихээд, хаашаа ч юм яваад өгөнгүүт , түүний саарал нуруунд нь, аль хэзээнээс хусаагүй тас харлах хүзүүн дээр нь, багадаж, үрчийсэн саарал цэрэг малгай нь халхалж үл чадах дугай, саарал өнгөөр тодрох хусчихсан ар дагзанд нь хүртэл бүхнийг ниргэгч жолоогүй үзэн ядалт тодроод ирэх шиг надад санагдаж билээ.

Би чэмээгүйхэн сүүрс алдаад, мушгирсан гоймонг халбагаараа этэж аваад , давс нь ам дарвигнуулах шөлийг тогооны амсраар сорчихоод, улаан армийн байлдагчийн үнэмлэхийг минь суулганыхаа оронд авсан агуулахад тогоогоо тушаахар яарав. Фронтын ангид хувиарлагдан одохоосоо өмнө нэг тогооноос хооллогч саарал хамтрагчаасаа үргэлж айж явсан гэхэд ч хаашаа юм гэхдээ л тааралдчих вий гэхээс яс хавталзаж явсансан.

Тийнхүү хэзээ ч, хаана ч , түүнтэй дахиад тааралдсангүй, яагаад гэвээс хаа сайгүй цэргийн улс үл манан лугаа адил нүүгэлтэж, тэр үүлэн дундаас өнөө цагийн хэлээр нэгж-хүнийг хайж олох гээд үз л дээ.

Гэхдээ та хар л д аа, би, санаандгүй учирч нэг тогооноос хооллосон хамтрачаа мартаагүй, амьдрал надад ухааруулсан, бүхий л хичээл тохиолооос хамгийн энгүүн шударга, хамгийн ууч нигүүлсэнгүй нь ч байж магадгүй , буугаад мордохдоо ойлгуулсан тэр чухал хичээлийг би мартаагүй л байгаа биздээ.


Best Global Brands 2006

Америкийн алдартай businessweek сэтгүүлээс interbrand-тэй хамтран жил бүр явуулдаг дэлхийн шилдэг 100 брандын эхний 10-ийг ашиг орлогынх нь хамт танилцуулж байна. Энэ дотроос 3 нь Компьютер, 2нь Автомашин-ий ангилалд оржээ.

1. Coca Cola (Beverages) -67.000$-ийн ашигтай ажилласан.

Кока Кола-г гарснаас хойш хүмүүсийн амтлах мэдрэмж шал өөр болсон гэж үздэг.




2. Microsoft (Computer softwares) - 56,926$-ийн ашигтай ажилласан.

Google болон Apple-аас гаргаж байгаа бүтээгдэхүүнүүд нь одоохондоо Windows ба Office-ийн монопольчлолын хүчийг арай давж чадаагүй байна.


3. IBM(Computer services) - 56.201$-ийн ашигтай ажилласан.

IBM-ийн маркетингийн бодлого, стратеги төлөвлөгөө нь бага ашиг орлоготой IBM-ийн PC-ийн бизнесээ Lenovo болгон тэргүүн корпораци болгох зорилготой.



4. GE(Diversified) - 48.907$-ийн ашигтай ажилласан.

Эдисон бранд нь өөсдийн үйл ажиллагаагаа өргөжүүлэн зуух шарах шүүгээнээс эхлүүлэн бүр төлбөрийн карт буюу credit card үйлдвэрлэж байна.



5. Intel(Computer hardwares) - 32.319$-ийн ашигтай ажилласан.

Өрсөлдөгч AMD-ээ дан ганц орлого болон худалдаагаараа бут цохигдоод зогсохгүй intel брандын үнэ цэнэ нь өндөр эрх мэдэл бүхий зарим бизнесийн үйлчлүүлэгчдээ алдсанаас болж орлого нь 9%-иар буурсан.


6. Nokia(Telecom Equipment) - 30.131$-ийн ашигтай ажилласан.

Хийц дизайн болон хямд үнэтэй гар утас үйлдвэрлэлээрээ өөрсдийн өрсөлдөгч нараас зах зээлээ буцаан авах болсон.




7. Toyata(Automotive) - 27.941$-ийн ашигтай ажилласан.

Toyata өөрсдийн GM-ийн хааж дэлхийн хамгийн том машин үйлдвэрлэгч болохоор шийджээ. Америкд энэ жил хийгдэх худалдааны өсөлт ч энэ шийдвэрт нь их тус болох бололтой.



8. Disney(Media/Entertainment) - 27.848$-ийн ашигтай ажилласан.

Тэд хамгийн шилдэг animation бүтээгч PIXAR-ийг худалдан авч цар хүрээгээ тэлсэн бөгөөд мөн дижитал ертөнц буюу tv show, internet, iPod-ийн зах зээлд хүчтэй дистрибютер хийж байна.



9. McDonald's(Restaurant) - 27.501$-ийн ашигтай ажилласан.

Эрүүл амьдрая аян доор явуулж буй өндөр үнэ бүхий сэндвич салат нь McDonald's-ийн 4дэх жилдээ энэ салбарт тэргүүлэхэд хүргэсэн.



10. Mercedes-Benz(Automotive) - 21795$-ийн ашигтай ажилласан.

Шинэ S-Class sedan болон M-Сlass SUV загварууд нь тус компанийн чанарын уналтаас нь аврахын тулд гарчээ. Гэвч өндөр үнэтэй уг машинуудын худалдаа маш бага байгаа учир энэ байдлыг засахад удаан хугацаа орох нь лавтай.


Жич: 2005 оноос 2006 он хүртэл Google брандын жилийн орлого 46%-р нэмэгдсэн байхад хувцасны G.A.P фирмийн орлого 22%-р буурсан байна.


March 12, 2007

Dont Worry Be Happy :)

80 аад оны шилдэг дуунуудын нэг болох Bobby McFerrin ний дуулсан энэхүү дууг бүгдээрээ дагаад нэг дуулаад үзээрэй. Гуниглах хэрэггүй шүү бүгдээрээ BE HAPPY

Bobby McFerrin - D...

Here's a little song I wrote
You might want to sing it note for note
Don't worry be happy
Every life we have some trouble
When you worry you make it double
Don't worry be happy
Don't worry be happy now
Don't worry be happy (x4)

Aint got no place to lay your head
Somebody came and took your bed
Don't worry be happy
The landlord say your rent is late
He may have to litigate
Don't worry be happy(Look at me I'm happy)
Don't worry be happy(I give you my phone number
when you worry call me I'll make you happy)
Don't worry be happy

Aint got no cash aint got no style
Aint got no gal to make you smile
But dont worry be happy
Cos when you're worried your face will frown
And that will bring everybody down
So don't worry be happy
Don't worry be happy now
Don't worry be happy (x4)
(Don't worry Dont worry don't do it
Be happy Put a smile on your face
Don't bring evrybody down like this
Don't worry it will soon pass
Whatever it is Don't worry be happy) (fade)
(I'm not worried)


March 9, 2007

Миний хамгийн дуртай....М&Ms Chocolate

Шоколад бол энэ хорвоогийн хамгийн сайхан амттан. Тэр тусмаа охидууд хичнээн дуртай байдаг билээ дээ. Миний хувьд ММ's -д илүү их дуртай.Хэлээ түлэгдтэл нь иддэг ш дээ бүр. Нэг идээд эхэлчивэл тэгээд нэг хэсэгтээ л зогсохгүй.Хичээлээ унших гээд суухдаа хүртэл ширээн дээрээ агсаж байгаад идэх дуртай. Анх Spanish Civil War буюу иргэний дайны үед Forrest Mars Sr тус улсаар аялаж явахдаа цэргүүдийг шоколадаа хайлуулахгүйн тулд чихрийн уусмалд хийгээд хатааж байгааг хараад шууд л түүнд M&M'S® Plain Chocolate Candies хийх санаа нь төрсөн байна.Энэ нь түүний анхны хольцгүй шоколадны санаа байлаа. 1941 оны үе-с олонд таниглаж худалдаан гарсан бөгөөд тэр үед цэргүүд ихээр нь худалдан авч явдаг байжээ.1950 онд АНУ-н зах зээлд маш хурдан бараг л анх TV гарч байсан үетэй адилхан тархсан ба 1954 онд MM's peanut самартай нь гарчээ.1960 оноос дан бор биш олон өнгийн болж 1972 оноос шоколадны бэлэг тэмдэг болсон 2 MM's -н зураг хаа сайгүй суртчилагдаж байжээ. Жил ирэх тусам шоколадны өнгө нь нэмэгдсээр хамгийн сүүлд улаан өнгө нэмэгдсэн.1981 онд анхны сансрын хүнсний тоонд орж одоог хүртэл тэр үеийн MM's нь музейд нь байдаг байна. 1995 онд хамгийн сонирхолтой өнгө болох цэнхэр өнгийн MM's нэмэгдэж ам бүл нэмсэн.2004 онд бүр туршилтын маягаар гэнэтийн бэлэг болгон хар цагаан өнгөтэйг ч хийж байсан байна.

MM's -н нийт 10н төрлийн бүтээгдхүүн байдаг бөгөөд:

1.Amercian Original
2.Dark Chocolate буюу хар шоколад
3.Peanut Butter-самрын тостой
4.Baking Bites буюу торт нарийн боов хийхэд хэрэгллэдэг
5.Holidays -энэ нь зөвхөн ямар нэгэн баярын үед худалдаанд гардаг бранд нь
6.Peanut- том самартай
7.Almond- буюу Almond самрын
8.MM's Mini-жижиг хувилбар нь бяцхаан
9.Ice Cream-мэдээж MM's тэй зайрмаг
10. Customized MM's -энэ хүн өөрийн захиалгаар өнгөө сонгoж дуртайгаа хийлгэсэн хувилбар.


March 8, 2007

Япон маягийн Чингис хаан буюу Blue wolf : To the Ends of the Earth and Sea

За өчигдөр чинь мартын 8-ий өмнөх өдөр гээд жоохон өөрийгөө зугаацуулж найз нөхөдтэйгөө кино үзлээ. Тэгсэн яагаад ч юм ийм л кино олоод үзчихдэг байна шүү.Энэ киноог бүтээх гэж нийтдээ 24-н сая доллар зарцуулсан гэж сонссон.Тэр мөнгөндөө ч таарсан кино шиг байна лээ. Тэнгисийн танхимаар дүүрэн хүмүүс бодвол над шиг муу санаалжил очоогүй нь лавтай.Би гэдэг хүн яахав кино шүүмжлэгч гэдэг нэр авбал таарсан охин дандаа юм шүүмжилж явдагын.

Аль 8р ангидаа байхдаа уншиж байсан Нууц товчоог минь бодвол кино зохиол гэсэндээ арай л ондоо болжээ.Гэхдээ бас Монголын түүхийг ингэж эргүүлж болдог л юм байх даа. Сонин юмаа.За хэн мэдхэв.Монгол жүжигчиний ч царай олж ерөөсөө харсангүй.Хараагүй гэж харсын байна.Худлаа ярих гэжиинэ ш дээ.Яагаав нөгөө Эби Пара Боги эд нарын нэг л лав цэрэг болцон царайг нь 2 сек харсан.Өөр ч мэдэхгүй.Бодвол тэр 20000 монгол орсон олны хэсэгт нь зөндөө л таньдаг хүн байгаа байлгүй.Манай сургуулын багш нар хүртэл орсон гэж сонссон юм байна.ХАХА. Тэгээд бодоод байхнээ кино бол номноос шал ондоо байдаг юм байна. Хэзээ нээх Бөртэ үжинг Жамуха Тэмүүжинтэй булаацалдаж байлаа,бас тэр Тэмүүжин Бөртэ 2н тэврэлддэг хэсэг нь бас их инээдтэй.Огцом тэврэлдэж аваад л хүний санаанд оромгүй үйлдэл хийхийг нь яаана.Ядаж байхад үзэж байсан хүмүүс нь тэрийг нь харж инээлдээд хошин шог шиг л юм боллоо.Дараа нь тэр Хуланг их өөр байдлаар гаргаж байгаа нь их сонин. Нөгөө Хулан нь лаг дайчин цэрэг бүсгүй.Тэмүүжин хаана тэнд нь цуг байлдаад л явж байхын. Уг эмэгтэйн дүрд солонгосын нэрт жүжигчин тоглосон байна лээ. :Р тэгээд ганц таалагдаагүй юм нь тэр манай талын баатарууд нь цэв цэнхэр хувцвас өмсөж байлдахын. Ерөөсөө өнгөний зохилдоо байхгүй. Хэн ч харсан үнэн утгагүй байна лээ. Хаа нэг газраас баахан цэнхэр өнгийн даавуу бөөндөж аваад бүх юмандаа хэрэглэцэн харагдаж байна лээ. ХАХА
Ер нь япон хүний сэтгэлгээгээр найруулагдсан нь шууд л нүдэнд ил байхын. Дээр нь тэр Тоорил ванг би Христ шүтдэг байсанг нь мэдэж байна л даа гэхдээ тийм шунахай санаатай байсан талаар нь ерөөсөө уншиж байсангүй. Эд мөнгө энээ тэрээ болохоор л хөөрхий Тоорил ван гарахын. Христ шүтдэгийг нь их тодоор гаргаж өгсөн байна лээ. Бүр чихэндээ хүртэл загалмай зүүцэн харагдсан. За ингээд би шүүмжлээд байвал шүүмжлээд л байх юм шиг байна. Яахав хэрвээ би Нууц товчоогоо өмнө нь уншиж байгаагүй бол юу гэж ингэж олон юм бичхэв дуугай л үзээд ийм л юм байдаг юм байх даа гэж бодоод өнгөрөх байсан байх. Хэрвээ энэ кино ингээд цаашаагаа өөр улсуудаар нээлтээ хийгээд явбал ч Монгол гэдэг үндэстэний талаар их л сонин төсөөлөл төрүүлхээр кино байна. Хэтэрхий хэрцгий түрэмгий байдлаар харийн хүмүүст бодогдохоор.Юу ч гэсэн бүгдээрээ энэ киног үзцэн байхад буруудахгүй монголынхоо түүхийг жоохон гуйвуулаад л үзцэн байгаа биз. ХАХА
Гэхдээ сүүлд нь нэг бодол төрсөнөө хэлчий. Энэ Чингис чинь ганц л Монгол улс дотроо л үзэлцээд байгаа талаар хүмүүс кино хийгээд байхын.Уг нь их олон улсыг байлдан дагуулж явсан гэдэг биз дээ. Тэр талаар нь кино хийвэл улам амжилтанд хүрмээр санагдах юм. Нууц товчоог хэдэн талаас нь янз янзаар нь хийсэн кино бол одоо үнэндээ онц биш байна миний хувьд.


March 6, 2007

Миний хит - Take That (Patience)



Pаtience

Just have a little patience

I'm still hurting from a love I lost,
I'm feeling your frustration.
Any minute all the pain will stop.
Just hold me close inside your arms tonight,
don't be too hard on my emotions

(Chorus)
Cause I need time.
My heart is numb, has no feeling.
So while I'm still healing,
Just try and have a little patience.

I really wanna start over again,
I know you wanna be my salvation.
The one that I can always depend.

I'll try to be strong. Believe me,
I'm trying to move on,
It's complicated but understand me.

Cause I need time,
My heart is numb has no feeling,
So while I'm still healing,
Just try and have a little patience,

Yeah, have a little patience, Yeah

Cause these scars run so deep,
It's been hard,
But I have to believe in me.

Have a little patience,
Have a little patience,

Woah, Cause I, I just need time,
My heart is numb has no feeling,
So while I'm still healing,
just try, and have a little patience,

Have a little patience,
My heart is numb has no feeling,
So while I'm still healing
just try and have a little... Patience


Golf (Гоьфийн түүх)

Өнөөгийн бидний мэдэх гольф нь 15-р зууны үеийн Их Британы зүүн эрэг дээр тоглодог байсан тоглоомоос үүсэлтэй. Тоглогчид нь элстэй байгалийн талбайд жижиг бөөрөнхий чулууг саваа мод эсвэл цохиж болохуйц хэрэгсэлийг ашиглан цохиж тоглодог байсан байна.
Зарим түүхчид Голландын Колвен болон Бельгийн Чолечууд энэхүү тоглоомонд нэлээд хувь нэмэр оруулсан гэж үздэг. Хожим нь 1421 онд энэ тоглоом нь Шотландад нэвтэрчээ. Гэхдээ тэд нар саваагаар бөмбөг цохин тоглодог байсан хэдий ч гольфийн хамгийн чухал салшгүй хэсэг болох нүхийг нь орхигдуулсан байжээ. Хэдийгээр гольфийн үүслийн талаар янз бүрийн маргаантай зүйлс байдаг боловч өнөөгийн бидний тоглодог гольф нь Шотландаас үүссэн гэдэгтэй хэн ч маргадаггүй юм.

Мэдээж тэр үед гольфчид тохиромжтой гольфийн хэрэгсэл болон бөмбөгийг хэрэглэж байлаа. Цохиурын ишийг бургас эсвэл алим зэрэг жимсний модоор хийдэг байлаа. Зарим цохиурын ишийг төмрөөр ч хийдэг байжээ. Иш, бариул хоёрын хоорондох хэсгийг яшил мод эсвэл самрын модоор хийдэг байв. Бөмбөгийг өднүүдийг нягт бөөрөнхийлөн боож адууны арьсаар гадуур нь оёж хийдэг байжээ. Энэхүү спорт нь зарим талаараа хаагдмал гэж хэлж болохоор байлаа. Учир нь гольфийн хэрэгслүүдийг гар аргаар хийдэг байсан тул нэлээд үнэтэй байлаа. 1826 оноос хойш “persimmon”, “hickory”” зэрэг гольфийн цохиурт хэрэглэгддэг модыг АНУ-аас оруулж ирдэг болжээ. Өнөө үед эдгээр гольфийн эртний хэрэгслүүдийг цуглуулагчид өндөр үнээр худалдаж авдаг болжээ.

Өнөөг хүртэл гольфийн хэрэгслийг гар аргаар хийсээр байгаа бөгөөд тэдгээр нь нэлээд үнэтэй байдаг. Иймээс ч гольф нь түгээмэл байдлаас ангид байсаар л байв. Гольфийн хэрэгслүүдийг металаар хийж, каучук (gutta percha) бөмбөг бий болсноор энгийн иргэдэд гольф тоглох боломж нээгджээ. Дээрхи хоёрыг үйлдвэрлэдэг үйлдвэр бий болсон нь гольфийн хөгжилд үлэмж их хувь нэмэр оруулжээ.

Гольф нь хэвлэл мэдээлэл, бизнесийнхний анхаарлыг татаж, ивээн тэтгэх болжээ. 1897 онд анхны сар дутмын “Гольф” гэдэг сэтгүүл АНУ-д хэвлэгджээ. Арилжааны зорилгоор ивээн тэтгэгч нар тэмцээнүүдийг санхүүжүүлэн, ивээн тэтгэж улмаар АНУ нь мэргэжлийн гольфийн спортын төв болжээ. Гэсэн хэдий ч нэр хүндтэй томоохон тэмцээнүүд одоо ч Англид болдог хэвээрээ л байна. Сонирхолтой нь мэргэжлийн гольфчидоос илүүтэйгээр сонирхогчдын тоо улам ихэссээр л байна.

1900 онд гольф нь Олимпын спортуудын төрөлд багтсанаар дэлхий нийтийн спорт болон хүлээн зөвшөөрөгдсөн юм.

20-р зуун нэлээд хэдэн технелогийн шинэчлэлтийг авчиржээ. Үүний нэг нь Хэскэлл буюу резинин голтой бөмбөгийн хэсэг 1900 онд бий болсон бөгөөд цохиход 20 ярдаас илүү хол явдаг. Хамгаалалтын төмөр нь / Grooved-faced irons / 1902 онд анх бий болжээ. 1905 онд Уилиам Тэйлор анхны хонхорхой бөмбөгийг зохион бүтээжээ. Артур Найт 1910 онд ган иштэй цохиурыг зохиосон боловч үүнээс хойш 25 жил модон /hickory/ иштэй цохиурыг хэрэглэсээр байжээ. Ингээд 10-аадхан жилийн хугацаанд гольфчид илүү хол бөгөөд яг нарийн цохих боломжтой болжээ. Мөн гольфийн хэрэгслүүд нь хямдарч олон нийтэд хүртээмжтэй болсон байна.

Америкийн Мэргэжлийн Гольфийн Холбоо нь 1916 онд байгуулагдаж, анхны өвлийн хуваарийг нэвтрүүлжээ. Гэхдээ 1944 онд l бүтэн жилийн туршид аялан тоглолт нь явагдаж, 22 тэмцээн зохион байгуулжээ.

1921 онд R&A гольфийн бөмбөгний жин, хэмжээг тодорхойлон зааж, 30 жилийн турш Европын, Commonwealth, АНУ-ын тоглоомын бөмбөгийн ялгааг гаргажээ. (АНУ-ын ГХ-оос дээрх дүрмийг гаргажээ). 1951 он гэхэд ихэнх ялгаанууд арилж, талууд харилцан тохиролцож, нэг ерөнхий дүрэмтэй болжээ.Гэсэн хэдий ч 1988 он хүртэл гольфийн бөмбөгний асуудал шийдэгдээгүй л байв! Өнөөдөр гольфийн дэлхий нийтээр мөрддөг дүрмийг R&A болон АНУ-ын ГХ хамтран гаргадаг. Тэд 4 жил дутамд хуралдаж, гольфийн албан ёсны дүрмийн өөрчлөлийг баталж, нийтлүүлдэг.

ашигласан: www.mongolgolf.org


Англи хэлний өргөн хэрэглэгддэг 200 үг

Эдийн засагч С.Ганбаатарын түүвэрлэж бэлтгэсэн англи хэлний хамгийн өргөн хэрэглэгддэг 200 үг
1. Achieve /эчиив/- хүрэх, гүйцээх, биелүүлэх
2. Agree /эгрии/- зөвшөөрөх, санал нэгдэх, дэмжих
3. Appreciate /эпришэйт/- таалагдах, илүү таалах, өндрөөр үнэлэх
4. Believe /билиив/- найдах, итгэх, үнэмших
5. cheap /чийп/- хямд, сул дорой, харамч

6. dream /дрийм/-зүүд, мөрөөдөх,сайхан зүйл
7. eager /ийжэ/- хорхойсох, эрч хүчтэй
8. extremely /экстримли/- үнэхээр, яг, туйлын
9. feel /фийл/- ухаж ойлгох, мэдрэх
10. free /фрий/- чөлөөтэй, завтай үнэгvй

11. lead /лийд/- удирдах, манлайлах, жолоодох
12. meet /мийт/- учрах, уулзах, танилцах
13. need /нийд/ - хэрэгтэй байх, шаардагдах
14. secret /сикрит/- нууц, нуугдмал
15. succeed /саксийд/- амжилт олох, амжилтад хүрэх

16. sweet /свийт/- анхилуун амттай, хөөрхөн
17. ability /абилити/- мэдлэг, чадвар, авъяас
18. business /бийзнис/- ажил, арилжаа үйл ажиллагаа
19. busy /бийзи/ - завгүй, чөлөөгүй
20. consider /консийдэр/- бодох, үзэх,….дагуу хэлэлцэх

21. delicious /дэлийшсэс/- амттай, таатай мэдрэмж
22. different /дийпфринт/- өөр, ялгаатай
23. difficult /дийфикүлд/- хүнд хэцүү, бэрх ярвигтай
24. diligent /дилийжэнт/- оролдлоготой, хичээнгүй
25. efficient /эфийшнт/- үр дүнтэй, чадварлаг

26. interesting /интэрэстин/- сонирхолтой, сонин
27. live /лийв/- амьдрах, орших
28. million /милион/- сая
29. rich /рийч/- элбэг, баян тансаг
30. sick /сийк/- өвчтэй, залхсан, гомдсон

31. silly/силлий/- инээдтэй, тэнэг, ухаан муутай
32. think /тийнк/- бодох, үнэмших, санах, таамаглах
33. visit /визит/- зочлох, очих, айлчлах
34. wish /вийш/- хүсэх, тэмүүлэх, хүсэл, дурлал
35. anybody /энибоди/ - хэн нэгэн, хэн ч

36. anything /энитийнг/- ямар нэгэн
37. benefit /бэнифийт/- ашиг тус, ашиг, тус хүртэх
38. depend /дэпээнд/- хамаарах, шалтгаалах
39. develop /дэвээлevп/- хөгжих, хөгжvvлэх, дэвших
40. energy /ээниржи/- энерги, чадавхи, эрч хүч

41. especially /эспээшли/- ялангуяа, ерөнхийдөө
42. essential /эссээншл/ - салшгvй, чухал, үндсэн
43. everybody /эврибади/- бүгдээрээ, хүн бүр
44. everything /эвритинг/- юм бүр, бүх юм
45. excellent /ээксэлэнт/- онцгой сайн, гойд

46. expensive /экспэйнсив/ - үнэтэй
47. forget /фогэт/- мартах, умартах
48. fresh /фрэйш/- цэнгэг, цэвэр, шинэ, эрүүл
49. generous /жейнерос/- өглөгч, энгийн бус, өгөөмөр
50. guess /гээсс/ - таах, таамаглах, төсөөлөл

51. impress /импрэсс/- сэтгэл хөдлөх, сэтгэгдэл төрүүлэх
52. intelligent /интэлийжэнт/- ухаалаг, ухаантай
53. pleasure /плээжeй/- тааламж, хүсэл таалал
54. question /күэйчэн/- асуух, асуулт, асуудал, эргэлзээ
55. remember /римэмбээ/- санах, мэдэх, дурсах

56. special /спэйшл/- онцгой, тусгай
57. suggest /сажэйст/- санал болгох, батлах
58. terrible /тэрибээл/- аймаар, зэвүүн, тааламжгvй
59. together /тюүгээдр/- хамт, цуг, цугларах
60. welcome /вээлком/- уулзах,мэндлэх, хүлээн авах

61. absolutely /абсолютли/- туйлын, үнэхээр, яг
62. action /айкшн/ -үйл ажиллагаа
63. challenge /чэйланж/- уриалах, хүч сорьсон зүйл
64. chance /чэйнс/- боломж, тохиолдол, эрсдэл
65. embarrass /эмбайрос/- сандрах, бажгадах

66. exactly /эгзайтли/- яг зөв, туйлын үнэхээр
67. exaggerate /эгзаграйэт/ - давслах, хэтрүүлэх
68. examination /эгзаминэйшн/- шалгалт, шүүлэг
69. fantastic /файнтастик/- хачин гайхамшигтай
70. graduate /грайдюүвэйт/- төгсөх

71. handle /хайндл/- учрыг нь олох, харьцах
72. happy /хайппи/- аз жаргалтай, таатай
73. laugh /лаф/- инээх, хөхрөх, шоолох
74. outstanding /аутстайндинг/- онц сайн, төлөвлөгдөөгүй
75. plan /плэйн/- төлөвлөгөө, төлөвлөх

76. practice /прайктис/-давтах, сургуулилах, дасгал
77. shallow /шайлeүв/- гүехэн, намхан, хоосон толгойтой
78. understand /андирстэйнд/- ойлгох, мэдэх, таних
79. discover /дисковэр/ - нээх, илрүүлэх
80. enough / инааф/- хангалттай, хүрэлцээтэй

81. funny /фаанни/ - хөгжилтэй
82. hungry /хангри/ - өлсөх
83. just /жааст/ - яг, өчүүхэн
84. love /лаав/- хайр, хайрлах, дурлах, сонирхох
85. luck /лак/ - аз завшаан

86. money /мани/ - мөнгө
87. nothing /ноттин/- юу ч , аль ч, чухал биш
88. other /оодэр/ -бусад, өөр , хоёрдогч
89. somebody /сомбади/ - хэн нэгэн, үл таних нэгэн
90. something /сомтин/ - зарим нэг юм, …..шиг, юм

91. touch /таач/- хүрэх
92. trouble/трабл/- хүндрэл, эрсдэл, өвчин
93. trust /трааст/- итгэх, итгэл
94. wonderful /вондэрфүүл/- гайхамшигтай, шагшрам
95. young /яан/- залуу, хөгжингүй

96. deserve /дэзээрв/ - хэрэгтэй, ашигтай, байх, хүсэх
97. dirty /дeeрти/- бохир бүдүүлэг
98. encourage /инкeүрж/- урамшуулах, дэмжих
99. learn /лeйрн/- судлах, суралцах, олж мэдэх
100. hurt /хeйрт/ - өвтгөх, гэмтээх, бэртээх

101. personal /перзнал/- хувийн , хувь хүний
102. work /вeeрк/-ажиллах, ажил мэргэжил
103. world /вeeрлд/- дэлхий, ертөнц, орчлон
104. worry /вори/ - санаа зовох, яршиг болох
105. worst /вeeрст/- хамгийн муу, бусдаас муу

106. argue /ааргюv/- маргах, үл зөвшөөрөх
107. hard /хаард/- хүнд, бэрх, хэцүү, шаргуу
108. heart /хаарт/- зүрх зориг
109. apologize /апаложчайяз/- уучлалт гуйх, хүлцэл өчих
110. bother /боодэр/- уурлуулах, саад болох

111. confident /коонфидэнт/- бүрэн итгэлтэй
112. impossible /импоосибл/- боломжгvй, бүтэшгүй
113. job /жоб/- ажил, мэргэжил
114. knowledge /ноулиж/- мэдлэг, туршлага
115. possible /поосибил/- боломжгүй, бүтэшгүй

116. problem /проблэм/- асуудал
117. promise /проомис/- амлах, амлалт
118. prosperous /проспийрёс/- хөгжин цэцэглэсэн, баян тансаг
119. responsible /рэспоонсибэл/- итгэлтэй, хариуцлагатай найдвартай
120. stop /стооп/- зогсох, сэргийлэх, зайлсхийх

121. tomorrow /томооров/-маргааш, ирээдүйд
122. want /воонт/- хүсэх, тэмүүлэх, эрж хайх
123. afford /аффорд/- боломж олгох, дийлэх, чадах
124. always /оолвэйз/- үргэлж, дандаа
125. boring /боорин/- уйтгартай, гунигтай, залхуутай

126. gorgeous /гооржис/- гайхамшигтай сайхан, агуу
127. important /импоортант/-чухал, үр дүнтэй, үнэ цэнэтэй
128. strong /строон/- хvч чадалтай, эрүүл чийрэг
129. beautiful /биюүтифvл/ - сайхан, гоё, хөөрхөн
130. choose /чүүз/- сонгох, шилэх

131. cool /күүл/- сэрүүн, тайван, сайхан, гоё
132. enthusiasm /энтуизиазм/- сэтгэл хөдөлгөсөн, сонирхолтой
133. excuse /экскиюз/- уучлах, хүлцэх, өршөөх, шалтаг
134. fool /фүүл/- тэнэг, мэхлэх, хуурах
135. improve /импрүүв/- сайжруулах, дээшлүүлэх

136. opportunity /оппортюнити/- боломж, тохиолдол
137. soon /сүүн/- удахгүй, төдөлгvй, мөд
138. stupid /стюүпит/- тэнэг, мохоо, мулгуу
139. unusual /анюүжил/ - ер бусын , энгийн биш, ховор
140. look /лүүк/- харах,….шиг харагдах, харц, дүр төрх

141. afraid /эфрэйд/ - айх, эмээх, гэмших
142. amazing /амэйзн/ - гайхалтай, хачин, гайхамшигтай
143. ashamed /ашэймд/ - гэмшсэн, ичсэн, нүүр улайсан
144. change /чэйнж/ - өөрчлөх, солих
145. cooperation /коопирэйшн/- хамтын ажиллагаа, хамтран ажиллах

146. dangerous /дэйнжирeүс/ - аюултай, хортой
147. determination /дэтэрминэйшн/- тодорхой ирээдүйн зорилго
148. education /эдюүкэйшн/- боловсрол, мэдлэг
149. famous /файмeүс/- алдартай, олны танил, нэртэй
150. great /грийт/- агуу, ер бусын сайхан

151. hate /хэйт/ - үзэн ядах, дургvй байх
152. lazy /лэйзи/- залхуу, залхуутай, назгай
153. mistake /мистэйк/- алдаа, эндүүрэл
154. pain /пэйн/- өвчин, эмгэг шарх
155. pay /пэй/ - төлөх, …….д анхаарал тавих

156. strange /стрэйнж/ - хачин сонин, гадны танихгүй
157. today /түдэй/- өнөөдөр, өнөө үе
158. waste /вэйст/ - гарз, хохирол, дэмий өнгөрүүлэх
159. advice /эдвайс/- зөвлөгөө, зөвлөх
160. admire /эдмайэр/- гайхах, шагшрах

161. decide /дисаяд/- шийдэх, шүүх
162. desire /дизайёр/- тэмүүлэх, хүсэх, мөрөөдөл
163. environment /энвайяромэнт/- орчин
164. exciting /эксайтин/- сэтгэл хөдөлгөсөн, сэтгэлд нийцсэн
165. invite /инвайт/- урих, залах

166. lie/лаая/- хэвтэх, байх, худал ярих
167. life /лайяф/- амьдрал
168. mind /майянд/- санаа, ой ухаан,санаа тавих
169. surprising /сюрпрайзин/- гайхширмаар, санаанд оромгүй
170. time /тайм/- цаг хугацаа

171. tired /тайярд/- ядарсан, залхсан
172. try /трай/- оролдох, хичээх
173. annoying /энноэйн/- ядаргаатай, уур хүрмээр
174. appointment /эппойнтмэнт/- болзоо, тов
175. disappoint /дисаппойнт/ - урам хугалах, найдвар таслах

176. employ /эмплой/- ажил эрхлэх, ажил олгох
177. enjoy /энжой/- таалагдах, дуртай байх, таатай байх
178. join /жойн/- нэгдэх, хамтрах, элсэх
179. doubt /даапт/- эргэлзэх, эргэлзээ, тээнэгэлзэх
180. lousy /лайузи/-маш муу, балиар заваан

181. outgoing /аутгeийн/- нөхөрсөг, нийтэч
182. proud /прауд/- бардам, эхэмсэг, бахдам
183. thousand /таузэнд/-мянга
184. global /глeүбэл/- глобаль, дэлхий, ертөнц
185. hope /хeүп/- найдах, итгэх

186. nobody /нeүбади/- хэн ч, хэн ч биш
187. only /оонли/- зөвхөн, дөнгөж, гэвч
188. suppose /сeуппeүз/ - таамаглах, найдах, хүлээх,……..бол
189. experience /экспийрэнс/- дадлага, туршлага, адал явдал
190. fear /фиэр/- айдас, аймшиг, болгоомжлол, айх

191. mysterious /мийстэрс/- тайлагдашгvй, нууцлаг
192. serious /сэриёс/ - чухал, ноцтой
193. idea /айдиа/- санаа, үзэл бодол, илтгэл
194. realize /рийлайз/- ухаарах, биелүүлэх
195. weird /виэрд/- хачин, сонин, байж боломгүй

196. care /кэёр/- анхаарах, санаа тавих
197. prepare /припэёр/- бэлдэх, бэлэн болгох
198. share /шэйер/-хуваалцах, ядуу, ядмаг
199. poor /пөүр/-хөөрхий, ядуу ядмаг
200. sure /шюүр/- итгэлтэй, тодорхой, эргэлзээгүй


Popular Posts

: