March 20, 2007

Хүний бэлгийн үйлдэл төрхийн физиологи

Өнөөдөр гэнэт өөрийхөө анагаахын салбарын бичлэг нэмчихмээр санагдчихлаа. Тэгээд сонирхолтой байх боловуу гээд энэ бичлэгийг:

Хүний бэлгийн үйлдэл төрх гэдэг нь эм эр бие махбодын оролцоотойгоор яваагддаг физиологийн процесс юм. Бэлгийн үйлдэл нь хэд хэдэн үе шаттайгаар явагддаг.

  1. Мэдрэл шингэний үе буюу бэлтгэл үе

  2. Сэтгэцийн үе

  3. Эрекцийн үе

  4. Копулятив үе

  5. Рефрактер үе / сэрэлтийн үе/

1. Мэдрэл шингэний үе- Энэ нь амьдраоын туршид бэлгийн үйл ажиллагааны боловсролтын явцад үүсдэг булгийн үйл ажиллагааны хэвийн түвшин юм. Бэлгийн дур хүсэл нь сэтгэц , нийгминй хамааралтайгаар дааврын нөлөөнд үүсдэг нөгөөд андрогений хэмжээнээс хамаарана. Эрэгтэй хүнд бэлгийн дур хүсэл нь өглөө 4-8 цагт хамгийн их боловч, эрэгтэй хүнд үүнийг харьцангуй тогтмол хэмжээнд барьж байх чадвартай байна.

Хүнд дур хүсэл үүсэн хэлбэржих нь хэдэн үе шаттай явагдана.
а. Сонирхолын үе -7-10 настай хүүхдүүд эсрэг хүйстэнээ сонирхдог.
б. Эротик үе- Энэ үед сэтгэл санаагаар төдийгүй ойртон бие биенээ илж, таалах байдлаар харьцана.
в. Бэлгийн үйлдэл хийх үе

2. Бэлгийн үйлдэл хийх үе-Олон үе шатаар явагддаг

а.Сэтгэцийн үе- энэ үед тархинд бэлгийн доминант үүсч, бэлгийн хүслийг ухамсарлана. Улмаар өөртөө тохирсон цочруулын тусламжтайгаар бэлгийн ханалтанд хүргэх бэлгийн үйлдэл төрхийг үүсгэнэ. Энэ үед хараа сонсгол үнэрлэх мэдрэхүйн анализатор чухал үүрэгтэй байна. Хүнд бэлгийн дур хүслийг нэмэгдүүлдэг онцгой мэдрэмтгий хэсгүүд байх бөгөөд үүнийг эроген бүс гэнэ. Эроген бүс нь эрэгтэй хүнд бэлэг эрхтэний толгой, хуухнаг, хэдлийн доод хэсэг, цавь, гуяны дотор тал орно. Эмэгтэй хүнд шээсний сүв, бэлгийн их бага уруул, үтрээний гадна талын 1/3 орно. Мөн уруул, чихний гэдэс, хөх, хэвлийн доод хэсэг, умдаг, гуяны дотор тал зэрэг орно. Бас өөр ч газар байж болно.

б. Эрекцийн үе- бэлэг эрхтэн хөвчрөх үе- Эрекц бол бэлэг эрхтэн цусаар дүүрч, хатуурч бэлгийн үйлдэл хийхэд бэлэн болохыг хэлнэ. Шээсний сүвийн болон бэлгийн уруул орчмын булчирхайнаас шүүрэл ялгарч чийглэдэг. Эмэгтэй хүний хувьд бэлэг эрхтэн, үтрээний ханаас шүүрэл ялгарана. Энэ нь эрэгтэй хүний бэлэг эрхтний хөдөлгөөнд эерэгээр нөлөөлнө. Умайн хүзүү арагшаа , дээш болсноос үртээний хэмжээ 2-3 см урт болно. Тархинаас мэдээлэл парасимпатик мэдрэлд нөлөөлж, n errigenes мэдрэлээр ирж, тонуст агшилт өгнө. Энэ үед хөвчирсөн эр бэлэг эрхтэний атрери өргөсч, вен дарагдана. Бэлэг эрхтэний хөвсгөр эд цусаар дүүрдэг.Энэн үе бэлгийн үйлдэлийн эхлэлээр дуусдаг.


в. Копулятив / Бэлгийн харьцаанд орох / үе энэ нь дараах 3н үеээс тогтоно.

  1. Эхлээд эмиссийн үе бувюу үтгээнд бэлэг эрхтэн оруулах үе

  2. Дараа нь фрикц буюу бэлэг эрхтнийг үтрээнд хөдөлгөх үе

  3. Эякулци буюу организмын үе


Бэлэг эрхтэн хөдлөх үед үтрээ, шээсний сүв болон бэлэг эрхтний хүлээн аваарууд цочирч, нугасанд мэдээлэл дамжуулана.Фрикцийн үед үтрээ нь бэлэг эрхтэнтэй зохицож , хоолой хэлбэртэй болно. Энэ үед хөх томорч , нүүр аюулхай орчим цусан хангамж сайжрана. биеийн булчин чангарч, цусны даралт , амьсгал нэмэгдэнэ. Эрэгтэй хүний нугасны цээжний дээд болон бүсэлхийн хэсэг цочрол орж, үр дамжуулах суваг, үрийн цэврүү агшиж, үрийн шингэн үр дамжуулах сувгийн эхэнд хэсэгт ирнэ.

Эякуляцийн үед бүх сэрэл нийлбэржигдээд бэлгийн сэрлийн оргил огцом болно. Энэ үед үрийн шингэн ялгарана. Энэ үед организм давхцана.Организм гэлэг нь эрэгтэй эмэгтэй хүний бэлгийн сэрлийн хамгийн их оргил үе бөгөөд бэлгийн үйл ажиллагаа дуусах үеийн хамгийн дээд зэргийн тааамжтай үе юм. Организм бол рефлекст үйл ажиллагаа мөн. Эрэгтэй хүнд организм 10-15 сек үргэлжилэнэ. Эмэгтэй хүнд 20-30 сек үргэлжилэнэ. Эмэгтэй хүнд 1-2 минутын дараа дахин оргазмд орж болдог. Зүрхний цохилт 150-190, даралт 180-250ммуб болж, амьсгал нэг минутанд 30-50 болно.


ингээд анагаахын онолын үүднээс бичэхэд нэг иймэрхүү л байна даа. Бага ч гэсэн мэдлэгийг таны мэргэн ухаанд нэмсэн болуу

1 Сэтгэгдэл:

Anonymous said...

organizm bish orgazm yum bish uu / dur hanah /

Popular Posts

: