March 19, 2007

PATCH ADAMS

Энэ минийй хайртай кинодуудын нэг Robbin William-н тоглосон Patch Adams. Энэ киноог үзээгүй хүн ховорхон байгаа боловуу. Манай хичээл дээр энэ киног бүр цаг гарган үзүүлж байсанг сайн санаж байна. Аль 2р курст байсан шиг санаж байна. Анагаахын оюутан мөртлөө эмнэлгийн эмч нараас илүү өвчтөнгөө харж халамжилж түүнд үнэн сэтгэлээсээ хандаж өвчтөнгүүдийхээ хүслийг биелүүлж өгдөг. Бүр миний сайн санахаар нэг эмээг лав гоймонгоор дүүргэсэн банн-д оруулж, заримынх нь бага насны хүсэл мөрөөдөлийг нь аль болох биелүүлж өгөхийг хичээдэг. Хэрвээ Монголын минь эрүүл мэндийн салбар хөгжүүлбэл үүнээс ч ихийг бид нар хийж чадах байхаа. Монголууд л болсон хойноо өвдсөнийхөө дараа би бас өввдөг юи байна ш дээ гэж бодоод ухаан санаагүй амьтан эмнэлэгрзз гүйж эмч сувилагч нарыг загнах юм. Минйи өвчнийг эмчилчихэж чадахгүй гээд л бөөн уур уцаар. Өнөөдөр дадлага хийж байгаад нэгэн өвтөний яриаг хальт сонсчихлоо тэгсэн тэр хүүхэн : муусайн эмч нар хүн ажил албаа таслаад арай гэж хэдэн хоног эмнэлэгт хэвтэхээр олигтой тариа ч хийгээд өгөхгүйн гээд л мань мэтийг нь үхтэлээ муулж байх юм. Үхэхээ дөхөхөөр эмнэлэг барааддаг монголчууд минь ухамсарын шанаа нэг авчуул дээрдэх л байх даа.
Тэгээд гэнэт уур хүрээд тэр хүүхний өвчний түүхийг нь сөхөөд харсан ойлгомжтой 10аад жилийн өмнөөс эхэлсэн архаг өвчин байгаа юм чинь. Өөрөө олигтой байсан бол ингэж үхэхээ дөхүүлж ирчихээд хэдэн эмч нарын мууг дуудан суух байсан болуу. Өөрийг нь эмчлэж өгч байгаад нь баярлаад дуугайхан шиг байж байх байсан биз.Бас нэг ямбатай эмээ зүгээр өглөө уур хүргээд, өөрөө өвчнийхөө талаар судлаад аягүй их мэдлэгтэй болчихсон юм байхаа үзлэг хйигээд явж байхад өөдөөс олон юм яриад л. Надад хэдэн витамин хийгээд өгчихвөл баярлахсан гэнээ. Витамин гэдэг юмыг чинь хэн дуртайд нь хийгээд байддаггүй эд шүү дээ. Бүүр архаг алийгаа алдаад байгаа хүнд л хийдэг болохоос бас тэр дусал байна. Дусал хйилгэчихвэл өөрийгөө эдгэрэнэ гэж бат итгэцэн хүмүүс их байнаа. Дусал ч гэсэн тусгай заалтаар маш хүнд хүмүүст хийдэг болохоос хэн дуртайд нь хийгээд байдаггүй. Дусал гэж монголчууд ихэнх нь NaCl-н 0,9% ийн уусмалыг одоо юу гэж боддогын бүү мэд. Энэ нь зүгээр л хүний биеийн физиологийн уусмал шүү дээ. Химийн томъёогоо мэддэг хүнд бол ойлгомжтой байгаа байх. NACL гэж давсыг л хэлдэг шүү дээ.Мэдээж сайн дуслууд байна л даа.Дотроо олон янзын элемент агуулсан. Гэхдээ хүмүүсээ дусал хийлгээд өөрийгөө эдгэрчихэнэ гэж бодоод хэрэггүй. Хүний сэтгэл санаа л хамгийн гол эм шүү дээ. Би эдгэнээ гэсэн бодолтой хүмүүс л эдгэдэгийн тэрнээс биш за одоо яаанаа миний өвчин яаж хүндрэх бол би яах бол гээд биеээ чагнаад байдаг хүмүүс үнэхээр хэцүү. Гаднаас нь хичнээн эм тариагаар бөмбөгдөөд дээрдэхгүй тал зөндөө. Тийм болохоор манай эмнэлгийн салбарт сэтгэл зүйч нар маш дутагдалтай байгаа. Бусад орнуудын эмнэлэгт сэтгэл зүйч нар байнга зөвөлгөө сургалт явуулж байдаг. Тэгсэн Монголд мэдэхгүй. Хэдэн эмч нар нь бас авах юмгүй. Нэг л лаг орос хэлээр ярьсан улс өвчтөнд өвчнийг нь тэр чигээр нь онолын байдалд тайлбарлаад өгөнө. Тэгээд тэрийгээ ойлгоогүй өвчтөн яаж бас гараад гам барихав нөгөө болохгүй гэсэн бүхнийг нь хийнэ. Миний бодлоор монголын боловсролын системд эрүүл мэндийг үндсэн хичээлүүдийг оруулж баймаар юм шиг. Ядаж л хүн өөрийнхөө хэдэн эрхтэнээ хаана байрладаг, ямар үүргэтэйг нь, яаавал эрүүл байлгах талаар мэдлэгтэй болоод 10-н жилээ төгсдөгсөн бол хичнээн амар байхав. За ингээд эрүүл мэндийн салбар боловсролын салбарын цоорхой болгоныг яриад байвал дуусахгүй. Энэ бүхний эцэст хүний сэтгэл санаа л хамгийн чухал зүйл. Таны эрүүл байх эсэх таниас өөрөөс чинь хамаарана.

Эрүүл энхийг хүсье.

0 Сэтгэгдэл:

Popular Posts

: