March 9, 2007

Миний хамгийн дуртай....М&Ms Chocolate

Шоколад бол энэ хорвоогийн хамгийн сайхан амттан. Тэр тусмаа охидууд хичнээн дуртай байдаг билээ дээ. Миний хувьд ММ's -д илүү их дуртай.Хэлээ түлэгдтэл нь иддэг ш дээ бүр. Нэг идээд эхэлчивэл тэгээд нэг хэсэгтээ л зогсохгүй.Хичээлээ унших гээд суухдаа хүртэл ширээн дээрээ агсаж байгаад идэх дуртай. Анх Spanish Civil War буюу иргэний дайны үед Forrest Mars Sr тус улсаар аялаж явахдаа цэргүүдийг шоколадаа хайлуулахгүйн тулд чихрийн уусмалд хийгээд хатааж байгааг хараад шууд л түүнд M&M'S® Plain Chocolate Candies хийх санаа нь төрсөн байна.Энэ нь түүний анхны хольцгүй шоколадны санаа байлаа. 1941 оны үе-с олонд таниглаж худалдаан гарсан бөгөөд тэр үед цэргүүд ихээр нь худалдан авч явдаг байжээ.1950 онд АНУ-н зах зээлд маш хурдан бараг л анх TV гарч байсан үетэй адилхан тархсан ба 1954 онд MM's peanut самартай нь гарчээ.1960 оноос дан бор биш олон өнгийн болж 1972 оноос шоколадны бэлэг тэмдэг болсон 2 MM's -н зураг хаа сайгүй суртчилагдаж байжээ. Жил ирэх тусам шоколадны өнгө нь нэмэгдсээр хамгийн сүүлд улаан өнгө нэмэгдсэн.1981 онд анхны сансрын хүнсний тоонд орж одоог хүртэл тэр үеийн MM's нь музейд нь байдаг байна. 1995 онд хамгийн сонирхолтой өнгө болох цэнхэр өнгийн MM's нэмэгдэж ам бүл нэмсэн.2004 онд бүр туршилтын маягаар гэнэтийн бэлэг болгон хар цагаан өнгөтэйг ч хийж байсан байна.

MM's -н нийт 10н төрлийн бүтээгдхүүн байдаг бөгөөд:

1.Amercian Original
2.Dark Chocolate буюу хар шоколад
3.Peanut Butter-самрын тостой
4.Baking Bites буюу торт нарийн боов хийхэд хэрэгллэдэг
5.Holidays -энэ нь зөвхөн ямар нэгэн баярын үед худалдаанд гардаг бранд нь
6.Peanut- том самартай
7.Almond- буюу Almond самрын
8.MM's Mini-жижиг хувилбар нь бяцхаан
9.Ice Cream-мэдээж MM's тэй зайрмаг
10. Customized MM's -энэ хүн өөрийн захиалгаар өнгөө сонгoж дуртайгаа хийлгэсэн хувилбар.

0 Сэтгэгдэл:

Popular Posts

: