April 30, 2007

Agloco-д бүртгүүлье.

Agloco гэж юу вэ?
Энэ нь A GLOBAL COMMUNITY үгүүдийн товчлол бөгөөд Станфордын Бизнесийн Удирдлагын Магистр-д суралцагч оюутнуудын дадлагын ажлаас үүдэлтэй ба та үүнд нэгдсэнээр интернэт ашигласныхаа төлөө мөнгө олох бодит орлогын эх үүсвэртэй болно. 3 сар гарны өмнө анх Америкт нээгдэж байсан бол одоо дэлхий даяар маш хурдацтай тархаж байгаа билээ.
Хөрөнгө оруулалт хэрэггүй, анх бүртгүүлэхэд ямарваа төлбөр танаас гарахгүй, зөвхөн тус байгууллагаас гаргасан харагдах мөрийг (ViewBar) татаж авах л шаардлагатай. Уг viewbar-ийг интернэт үзэж байх хугацаандаа ашиглахаас гадна та өөрийнхөө доор хүн элсүүлэх хэрэгтэй.


Миний дугаар буюу элсэх хаяг:

http://www.agloco.com/r/BBDN4676
. Эргэлзэлгүй заавал элсээрэй. Баярлалаа.

Илүү дэлгэрэнгүй мэдээллийг:
http://mongolian-agloco.blogspot.com/
http://www.agloco-mn.blogspot.com
сайтаас авна уу.


Олимпийн бамбар

2007 оны 4 сарын 26-нд Бээжингийн олимпийн бамбарыг танилцуулах ёслолын ажиллагаа болж 2008 оны тамирчдын итгэл найдар, дэлхийн энх тайваны бэлэгдэл болох олимпийн бамбарыг олны өмнө дэлгэлээ. Энэ удаагийн Бээжингийн олимпийн наадмын бамбар нь үүлэн хээгээр чимэглэгдсэн бөгөөд энэ нь хятад үндэстний эртний түүхэнд гарах бурханы хөлөглөн явах үүл бөгөөд үүл бол хишиг буян, нийцэл, зохицол, энх амгаланг авчирдаг гэх хятад үндсэтний бэлэгддэгтэй нь холбоотой юм. Бамбар нь дэлхийн 137 орноор нийт 134 өдөр аялаж, 2008 оны 8 сарын найманд Хятадын төв цэнгэлдэх хүрээлэнд буцан ирэх болно.


Beijing 2008

Манай гарагийн сая сая хүн Бээжин-2008 олимпийн наадмыг үзэх гэж тэсэн ядан хүлээж суугаа байхаа. Одоогийн байдлаар 466 өдөр 10 цаг 20 мин үлдсэн байна.


Бээжин 2008 Олимпын Наадам 2008 оны 08 сарын 08-ны өдрийн 20:00 цагт эхэлж нийт 17 хоног үргэлжилэх бөгөөд нээлтийн ажиллгаа нь Хятад улсын хөгжил дэвшил, шинжлэх ухаан, техник технологи, уран барилгын сүр хүчийг харуулсан 90000 хүний суудалтай “Шувууны Үүр” хэмээх цэнгэлдэх хүрээлэнд болох юм.


Олимпын тоглолт Хятадын 7 хотын 37 цэнгэлдэх хүрээлэнд спортын 28 төрлөөр явагдах юм. Гол тоглолтууд нь Бээжин хотын төвөөс холгүй орших “Олимпын Ногоон хотхон”-д байрлах 7 цэнгэлдэх хүрээлэнд болон Бээжин хот дахь бусад томоохон цэнгэлдэх хүрээлэнд зохиогдох юм.

Бээжин 2008 эмблем "Chinese Seal, Dancing Beijing" Every emblem of the Olympics tells a story. The Beijing 2008 Olympic Games emblem "Chinese Seal, Dancing Beijing" is filled with Beijing's hospitality and hopes, and carries the city's commitment to the world.

2008 оны олимпийн наадмын албан ёсны маскот - FUWA Like the Five Olympic Rings from which they draw their color and inspiration, Fuwa will serve as the Official Mascots of Beijing 2008 Olympic Games, carrying a message of friendship and peace -- and good wishes from China -- to children all over the world.

2008 олимпийн наадмын пистограмууд
Бээжингийн Олимпийн биеийн тамирын эмблемийн зураг төсөлд 35 эмблем багтаж байна, Олимпийн наадмын биеийн тамирын эмблем бол Олимпийн наадмын үндсэн дүр төрхийн элементийн нэг нь юм, Олимпийн наадмын замын зааврын систем, зар реклам, үзэмжит орчны байрлуулалт, телевизийн программ дамжуулах, дурсгалын зүйлийн зураг төсөл зэрэг талаар өргөн хэрэглэгдэх болно.

2008 оны олимпийн наадмын медалиуд
Хятадын соёлын хэв шинжийг олимпизмтэй хослуулсан медалийн нүүрэн талд ялалтын бурхан Никийг дүрсэлж, ар хэсэгт нь тус олимпийн логог эрдэнийн чулуу ороцуулан бүтээжээ. Аваргын медальд алтны орц 6 грамм орчим байх бол дэд аваргынх цул мөнгөөр цутгуулах юм байна. Нийтдээ 6000 орчим медалийг Бээжин 2008-д зориулан бэлтгэх ба медалийн хайрцаг, тууз, сертификатыг ч хятад үндэсний агуулгатайгаар хийсэн.

Олимпийн медалийн түүх:


April 28, 2007

Ads of the world

DHL: Airmail, 4Lowenbrau

Xerox Printers Borderless

Odyssey Harry PotterKamasutra


April 27, 2007

Хичээлээ албаар тасалсан өдрийн тэмдэглэл

Өнөө өглөө угийн орноосоо босох асар хүнд байлаа. Өчигдөр нэг зузаан гэгчийн ном уншаад эхэлцэн чинь оройжингоо нүдээ өвдтөл уншаад, арай гэж нэг юм унтсан даа. Ямар ном бэ гэвэл Hilary Clinton ний "Миний амьдралын түүх" гэдэг нэртэй их лаг ном байх шиг байна лээ. Эхлүүлээд юу ч гэсэн 60н хуудас уншчихсан байгаа. Өөрийхөө бага нас, эцэг эхийнхээ амьдралын түүх, дээр нь бүр эмээ өвөөгийнхөө түүхийг хүртэл бичсэн байна лээ. Гайхалтай нь бүр өөрийнхөө багын найзуудын нэр, хуучин амьдарч байсан газрынхаа хөрш айлуудын нэр, хаяг гээд л бүхнийг маш тод санадаг бололтой өөрийнхөө амьдралд тааралдсан хүн болгоныг нэрийг дурдсан байх юм. Энэ эмэгтэй угийн ийм лаг ой сайтай юмуу эсвэл.... За хэн мэдхэв юу ч гэсэн гайхмаар бүсгүй байна лээ. Сургуульд болж байсан бүх дурсамжтай зүйлүүдээ бүр он сар өдөр цагтаа нь бичсэн байх юм. Бодуул өдрийн тэмдэглэл хөтөлдөг байсан юм болуу. Өөрийхөө үзэл бодлын өөрийнхөө энгийн үгээр тайлбарлаап бичцэн гоё нои байна лээ. Гэхдээ би хэзээ уншиж дуусахаа мэдэх юм алга. Юу ч гэсэн эхлүүлцэн юм чинь тэгж байгаад уншаад дуусах байлгүй дээ. хэхэ
Харин өнөөдөр албаар хичээлээ таслаж өөртөө чөлөө сайн дураараа өгчихлөө. Хааяа таслаж байхад буруу юу байхав. Байнгын хичээлийн хойноос гүйнэ завгүй амьдаря өөртөө зав гаргахгүй байна гэдэг бол STUPID THING. Тэгээд өглөө эртээ Халдвартын эмнэлэг ороод багштайгаа уулзаад дадлага хийх тасагынхаа хуваарийг дагах эмч-нхээ нэрийг авчихаад шууд л гэртээ хүрээд ирсэн. Уул нь өглөө хуваарилсан тасаг дээрээ очиж байгаад өдөр тарах ёстой байсиймаа. Гэхдээ өнөөдөр яагаад ч юм нэг л хичээл хиймээргүй , эмнэлэгтэй өвчтөнгүүдтэй ноцолдож өнгөрөөмөөргүй өдөр байна. Тэгээд л өнөөдөр гэртээ байхаар шийдчихлээ. Юу ч хиймэргүй тийм янзын өдөр байна даа.
Ойрд гадаа дулаараад гоё байнаа. Гарч сайхан салхинд алхаж эрүүл мэндээ боддог юм билүү дээ.


April 25, 2007

Бодлогоширсон нь...

Ер нь тэмдэглэл хөтлөхгүй бол ердөөсөө ажил бүтэхгүй юмаа. Толгой дотроо тээхээр заавал нэг, 2 юмыг нь хаяаад байх юм. Одоо бодсон хийгээгүй зүйл зөндөө л байна. Маргааш гэлтгүй одооноос хийж эхлэе дээ. Саяын weekend-р төрсөн газар Эрдэнэтээр очихоод ирлээ. Гэрийн бараа харагдангуут л ёстой сайхан байнлээ шүү хэхэ. Saturday TV хараад хэвтэж байсан аав гэнэт чи ерөөсөө зүгээр л суугаад байхын. Англи хэлээ үзээч гэдэг юм. Би үзэж л байгаа шт гээд хэлээд авав. Тэгсэн dad би одоо англи хэл сурмаар байхын. Өдөр, шөнөгүй хоолноос гараад үзмээр л байна. Чиний оронд байсан бол ямар сайхан бэ өдөр шөнөжингөө жорлон баннд үг наагаад сурмаар байхын гээд нэг сургамжын үг хэлээд авлаа.

Нээрээ л энэ англи хэлийг ус цас шиг эзэмшээд авбал ямар ч байсан хоосон хонохгүй шүү залуусаа...
Өө нээрээ шөнө CHELSEA -ээ балиашгалнаа...


Бажууд Б.Дөлгөөн: Хурд ба даяаршлал

Даяаршлал гэдэг нь хүмүүсийн ой тойнд буй шинэ санаа байхаа нэгэнт болиж, хүмүүсийн амьдралд нэвтэрч хэв маяг болж тогтжээ. Даяаршлыг дэлгэрүүлж, даяаршлыг тодорхойлж буй хүчин зүйлсийн нэг бол яах аргагүй хурд юм. Тиймээс даяаршлалыг ярих үед “хурд” гээч ойлголтыг орхигдуулж ер болохгүй ээ. Аливааг хурдан суралцдаг, суралцсанаа хурдан нэвтрүүлдэг, банкных нь гүйлгээ хурдан хийгддэг, үйлдвэрлэл хурдацтай явагддаг, мэдээллийг хурдан авч чаддаг, дэлгүүрийн үйлчилгээ хүртэл шуурхай болж өдөр ирэх тусам бидний амьдрах орчин маань нэг ёсондоо “хурдалж” эхлэж байна.

Би явж байна, харин Бээжин сууж байна уу?

Бид заримдаа ажил тун тааруухан явж байх үед “би явж байна Бээжин сууж байна” гэж хэлдэг. Бага багаар хийсээр бүх ажлаа дуусгана гэсэн утгыг агуулж хэлдэг л дээ. Энэ үгийг анх диван галбийн (амбасын) үед жингийн цуваанд явсан шинэхэн аянчин тэмээн хөсгийн удааныг гайхахдаа уухай алдахад нөгөөдөх нь найзыгаа тайвшруулж хэлсэн болов уу гэж боддог юм. Гэтэл өнөөдөр жингийн цуваагаар явбал энэ үгийг хэн хүн хэлж арай л болохгүй болов уу. Учир нь Хятадын нийслэл Бээжин байтугай Шанхай хот “сууж” байхаа нэгэнт болижээ. Та Шанхайд гурван жил очиогүй бол шинэ барилга байшин сүндэрлэж өмнө нь таваргаж явсан гудамжиндаа одоо алхалж яваагаа ч мэдэхгүй болтлоо дүр төрхөө өөрчилчихсөн байх вий. Хэрвээ Бээжин суугаад байсан бол юу гэж Шанхай ингэж өөрчлөгдөх вэ дээ. Ангал хясааг алгассан, уул толгодыг холбосон, гол мөрнийг гаталсан хурдан галт тэрэгний замыг саяхан Төвд рүү барьж дууслаа. Зарим газраараа 5072метрийн өндөрт тавиж буй төмөр зам дунджаар 4000метрын өндөрт сүндэрлэн босож байхад Бээжин л лавдаг “сууж” байгаагүй нь хэнд ч тодорхой бизээ.
Та Египт-д 30 жилийн өмнө очиж үзсэн бол өнөөдөр очиход бараг л төөрөхгүй яваад байх болов уу. Яахав Египтын алдарт пирамидын нэг тэнд бараг 4500 гаруй жил сүндэрлэчихсэн тул нэмж хэдэн жил сүндэрлэхэд болохгүй юм алга. Тэгээд ч хотод нь бүтээн байгуулалт тийм ч “хурдан” биш байгаа болохоор өмнө нь бууж байсан буудалдаа хүртэл өрөө захиалж очиж болохоор аж. Тиймээс ч “би явж байна пирамид сууж байна.”
Аяны жолоог арлын Япон орон руу залж Токиогийн Наритад газардахад таньд Япон орон 3 жилийн өмнө очиж байснаас нээх өөрчлөгдөөгүй санагдаж магадгүй. Тиймээс энэ арлынхан “сууж” байсан мэт сэтгэгдэл төрөх вий. Тэгвэл яарч дүгнэлтэнд хүрэхээсээ түр хүлээзнээрэй. Япончууд дэлхийн хоёрдугаар дайны дараачаас эхлэн хагас зууны турш хотоо хөгжүүлж, сэтгэлгээгээ шинэчлэн, биеэ дайчлан зүтгэжээ. Тэгээд ч мянган давхар барилгаар хөгжил дэвшил шийдэгддэггүй тул мянган давхарыг барих гэж махарсангүй бололтойм. Харин тэдний нөр их хөдөлмөр нь цахим орон зайд буй огт өөр ертөнцөд шингэн, сүүлийн гурван жилд тэд асар их бүтээн босголтыг хийж амжжээ. Япон орон интернэтийн хурдаараа Америкаас доогуур, үнээрээ өндөр явж байсан цаг өчигдөрхөн. Гэтэл өнөөдөр тэнд интернэтийн хурд нь Америкаас 50 дахин, үнэ нь 50 дахин хямдхан байна. Ийм өөрчлөлтийг тийм богино хугацаанд хийж чадахыг л би “хурд” гэж нэрлээд байгаа юм шүү дээ. Ийм л болоод “би явж байна, Япон нисэж байна.”

Даяаршил болон Чарьлз Дарвин

Даяаршлын эринд техник технологи байтугай хувь хүн асар хурдацтайгаар өөрчлөгдөж байна. Үүний хэрээр хувь хүний амьдралыг үзэх үзэл болоод амьдралд хандах хандлага маш эрчтэйгээр шинэчлэгдэж байна гэсэн үг. Учир иймд 100 жилийн дараа ямаршуухан хүн бүрэлдэн бий болох бол гэсэн асуулт урган гарна. Өнөөдөр хамгийн хүчтэй нь л маргааш хөгжиж бас цааш дэвшинэ гэсэн ойлголт хүмүүсийн дунд өргөн байдаг. Тэгвэл энэ ойлголт нилээд учир дутагдалтай мэт. Чарльз Дарвины эволюцийн онолын дагуу бол хамгийн хүчтэй нь биш харин “...аливаа амьд организмийн орчиндоо хамгийн хурдан дасан зохицох чадвартай нь хөгжин, цаашид амьдрах магадлал өндөр байдаг.” Үүний нэгэн адил өнөөдрийн даяаршлын үед хэн орчиндоо хурдан дасаж, нааштай өөрчлөлтийг хамгийн хурдан өөртөө тусган авч, үүнийгээ амьдралдаа хэрэгжүүлж чадаж байна тэр л үлдэж хоцрох болж байна.
Даяаршлын тэргүүн шугаманд улс орнууд хоорондоо уралдаж, түүний араас пүүс компаниуд хоорондоо өрсөлдөж, харин хамгийн микро түвшинд бие хүмүүс өөр хоорондоо хүчээ сорьдог болсон байна. Дэлхийн нэг тал бөмбөрцөгт байгаа хүмүүс нөгөө талд байгаа хүмүүстэй хэрхэн нэг тавцан дээр хүчээ үзэх юм бэ гэж асууж магадгүй. Тэгвэл хариулт нь энгийн бөгөөд хялбархан. Өнөөдөр асар хурдацтайгаар хурдатгалтай хөгжиж байгаа техник технологийн дэвшлийн үр дүнд бүрэлдэн тогтож буй интернэт, компьютерийн дэвшлийн ачаар өмнө нь бие биентэйгээ уулзаж, учирч байгаагүй үндэстэн ястан хоорондоо, үзэж хараагүй хэрнээ бие биентэйгээ нэг тивээс нөгөө дээр болж буй өрсөлдөөнд оролцох боломж бүрэн нээгджээ. Ийм ч учраас даяаршлын микро түвшинд хүмүүс дэлхийн хэмжээнд сэтгэн бодож, ажлын гүйцэтгэлээ олон улсын жишигт нийцэхүйцээр хийх зүй ёсны шаардлага урган гарч байгаа юм. Өөрчлөлтийн хурд хэнийг ч өөршөөхгүй тул өөрийгөө боловсруулах нь хэн бүхний нэн тэргүүний шаардлага болоод байна.
Өнөөдөр та Массачусетсийн Техникийн Институтийн хичээлийн програмыг болон шалгалтын материалыг үнэгүй интернетээр авч, Харвардын Их Сургуулийн сургалт дамжаанд интернэтээр суух боломж бүрэн байгаагаар барахгүй энэ дэвшилт нь өргөн хүрээнд тарж буй тул Монголын зарим сумдын сургуулийн дотуур байруудад суурилуулсан зөөврийн компьютерээр сурагчид интернетэд холбогдож, мэдээлэл татах боломжоор хүртэл хангагджээ. Үүний хэрээр өрсөлдөөн ч нэмэгдэж, бидний амьдарч буй орчин маань ч хүн бүрээс бага ч болов илүү чармайлт гаргахыг, өөртөө хийх өөрчлөлт шинэчлэлээ бага багаар атугай хурдасгахыг шаардаж байна.
Орчин үеийн сэтгэлгээтэй үед бид материаллаг баялагийг бол бүтээж чадна. Харин сэтгэлгээний хоцрогдлоосоо салалгүйгээр материаллаг баялагийг бүрдүүллээ ч гэсэн удахгүй хоосорч өлсөнө. Тэгээд ч сэтгэлгээний хоцрогдлоос салалгүйгээр даяаршлын эринд бид хувьсан, орчиндоо дасан зохицоход тун хүндрэлтэй. Тийм ч учраас бид даяаршиж буй орчиндоо аль болох түргэн дасаж, хурдацтайгаар сэтгэлгээндээ шинэчлэлт оруулах хэрэгтэй байна. Дэлхийн тавцан нь маш их боломж бас агуу их эрсдэл хоёрыг зэрэг агуулдаг тул үр дагавар нь орших, эс орших дээрээ тулах тул Монгол улс маань усны урсгал даган даяаршихаас илүү идэвхтэй, бодлоготой бас залууртай даяарших хэрэгтэй.

Арслан ба зээр

Мальтусын онолоор бол ирээдүйд хүмүүсийн хэрэгцээний хүнсий бүтээгдхүүн хязгаарлагдмал болох бөгөөд тамааглал ёсоор бол 20-р зууны дундуур хүн төрөлхтөнд хүрэлцэхээ байж улмаар өлсгөлөн газар авна гэмээн үзжээ. Даяаршлын энэ үед Мальтусын онол хоцрогдож хүнс байтугай баялагийг шинээр бүтээж болдог ба өмнө нь байсан баялагаа илүү үр дүнтэй ашиглаж бас сурсанаар нэг ёсондоо баялаг хязгаарлагдахгүй болж байгаа юм. Харин хэн түргэн сэтгэж, хурдан оролцож, тухайн орчиндоо хурдан дасан зохицсон нь илүүтэйгээр энэ баялагаас хүртэх юм.
Доорх африкийн зүйр үгийг Бээжин дахь шатахуун шахах үйлдвэрийн менежир Хятад ханз руу буулган өөрийн үйлдвэрийн шалан дээр хадаж авсан байна.

Африкт өглөө болоход зээр босоод
Хамгийн хурдан арслангаас илүү хурдан гүйхгүй бол гүйцэгдэнэ гэдгээ мэддэг
Араатны хаан арслан эртлэн босохдоо
Хамгийн удаан зээрийг гүйцэж барихгүй бол өлсөж үхнэ гэдгээ мэддэг
Ачит нар уулын цаанаас цухуйхад чи
Арслан ч бай, зээр ч бай хамаагүй гүйхгүй л бол болохгүй ээ.

Хятад менежерийн энэ үгийг шалан дээрээ сийрүүлэх болсон шалтгаан нь мэдээж ирээдүйд өлсөж үхэхгүй гэсэндээ л тэр шүү дээ. Нэгэнт баялагийн бүтээж болдог, үр ашигтайгаар ашиглах боломж ихэссэн зэргээс хамаарч даяаршлын үед арслан ч, зээр ч байсан хамаагүй идэх хоол байж л байна гэдгийг бид санаж явахад илүүдэхгүй. Эцэст нь хэлэхэд хурд бол өнөөдрийн амьдарлын баталгаа юм. Би хэн нь арслан хэн нь зээр гэдгийг мэдэхгүй байна. Гэхдээ нар ч мандахаараа мандаж, барууны арслангууд болон азийн барууд аль хэдийн гүйлдээд эхэлчихсэнийг л би мэдэж байна. Тиймээс Япон шиг нисдэггүй юмаа гэхэд ядаж гүйцгээе!

эх сурвалж www.dulguun.blogspot.com


Аваргуудын лиг үргэлжилсээр...

3:2

Christiano Ronaldo 5, Rooney 59, 90+1 Kaka 22, 37

Old trafford цэнгэлдэхэд болох Silvio Berlusconi эзэнтэй Carlo Ancelotti -оор удирдуулсан аваргуудын лигийн 6 удаагийн аварга A.C. Milan эзэн баг болох Sir Alex Ferguson -оор удирдуулсан Manchester United F.C 2-ийн тоглолт урд шөнө халуухан болж өнгөрлөө.. Арай гэж босож үзсэн маань талаар болсонгүй. Эцсийн дүнд Маnu хожлоо. 90 дэх минутанд ингээд 2:2 -оор тэнцэж явахад ингээд тэнцдэг юм байж л гэж бодлоо шүү. Аз болоход нөгөө хашир туршлагатай Giggs бөмбөгөө тууж гүйсээр байгаад Rooney-д маш уран дамжуулалт өгч Rooney ч ГООЛ болгож чадсандаа. Manu-ийн хамгаалалт үнэхээр таалагдсангүй, ялангуяа тэр Evra байхаа. Дараагийн тоглолтод хамгаалагч тааруухан хаалгаа манах нь дээ. Evra нь шал хэрэггүй шар карт авч дараагий тоглолт өнжсөн. Silvestre, Ferdinand гэсэн мундагчуул байхгүй хэцүүдэх байхдаа. Кака лидер гэдгээ харуулж үнэхээр гайхалтай тоглолт үзүүлж нүд баясгалаа. Ямартаа ч би Хөгшин Английн багаа дэмжиж байсан. Хожсонд их баяртай байна. Дараагийн тоглолт яаж эргэхийг бурхан мэдэг дээ. Миний таамаг бол тэнцэх байх...


April 23, 2007

Эмчлэх эрхгүй эмч

Ойрд блог бичих ч завгүй наагуур цаагуур гүйгээд ажил ундраад хэрэг алгоо.Өглөө нэг юм арай гэж эмнэлэг дээр очиод ажил бужигнаж өгнө шүү дээ. Хааяа ч эмч болохоос шантрах үед байх л юм. Гэхдээ хичээнээ. Юуны тулд 6 н жил сурч байгаа билээ. Ойрд нэрээ Анагаах төгсөж байгаа оюутнуудыг хөдөө суманд ажилууллана гэсэн хууль энээ тэрээ гараад мань хэдийг цөлөхөөр шийдэж байх шиг байнаа. Гэхдээ хамгийн утгагүй ойлгохгүй байгаа юм нь бид нарын дипломыг өгчихөөд харин эмчлэх эрх болох лицэнзийг маань өгөхгүй гэхийн. Лицэнзээ авчихуул хөдөө ажиллахгүй зугтчихана гэж бодсийн байхдаа. Тэгээд одоо арай гэж анагаахад 6н жил сурчихаад дээр нь эмчлэх эрхээ авч чадахгүй байж хөдөө суманд очиж ажилла гэхлээр сонин санагдаад байнаа. За яахав хөдөө очиод ажилладаг юм байж. Гэхдээ тэгээд эмчлэх лицэнзгүй эмч одоо хүнд эмчилгээ бичиж өгөөд , тэр хүнийгээ эмчлэх болж байна уу? тэгээд бас хаашайн хөдөөний хүмүүс болохоор л зайлуулдаа юм ойлгож мэдэхгүйгээрээ лицэнзгүй эмчид үзүүлж эмчилгээ хийлгэж байх болж байна уу? хэрвээ үнэхээр тэгж эмчилгээ хийгдэж байгаад эмчийн алдаа гарч эрсдэл үүсвэл яах болж байна. Эмчлэх лицэнзгүй эмчээр эмчлүүлсэн өвчтөний буруу болоод л хохироод үлдэх байх даа. За тэгээд бодоод байхад нэг л явцгүй санагдаад байгаа юм даа. Хэн гарсан алдааг нь хариуцахын бэ? хэн ч хариуцахгүй ш дээ. Тэнэг хууль захирамж гаргасан томчууд л лав хүлээхгүй нь ойлгомжтой.Хэрвээ намайг эмчлэх эрхгүй юм байж хүн үзээд эмчлээдэх гээд хөдөө цөлчихвөл би л лав хэнийг ч үзэхгүй. Угийн надад хүн үзэх эрх байхгүй гээд л суужина. Хэдийгээр эмчийн тангараг өргөдөг ч гэсэн хууль бус юм бас хиймээргүй байна шд.


Бас нэг бодол гэвэл үнэхээр л орон нутагт тэгтлээ эмч дутагдаад байгаа юм бол очиж тэнд нь ажилласан ч яахав л дээ. Хамгийн гол нь улсаас хангамжыг нь хамгийн дээд хэмжээгээр л бэлдэж өгөх хэрэгтэй байгаа юм. Тэгүүл энэ олон хөдөөнөөс ирж сурдаг оюутнууд чинь бүгдээрээ л дуртайяа нутагтаа ажиллана шд. Тэгж байхад том хоосон толгой царайлсан томчуул нь учрыг нь даан ч ойлгохгүй юм даа. Хүний хангамж нь сайн байвал хаана ч ажилласан хамаагүй ш дээ. Тэгсэн яасан одоо монгол улсын бараг хамгийн бага цалитай хүнээр эмч нар тодроод байх шиг байна. Арай гэж хонон өнжин жижүүрт гарч байж л цалингаа жоохон нэмүүлдэг өрөвдөлтэй улс даа эмч нар гэж.... За ингээд өөрийнхөө бодож явдаг зүйлсийг бичээд байвал дуусахаараа бололтой. Санал сэтгэгдэлээ хуваалцана гэж найдаж байна.


April 19, 2007

RANDOM PHOTO BLOG

Энэ зургийг харахаар танд юу бодогдож байна?


Эмч юм байж....

Ойрын үед жоохон ажлын ачаалалаас болоод ч тэрүү эсвэл хавар болохоор нөгөө унтдаг нь эхэлцэнүү бүүү мэд. Нэг л толгой дүүрэнги оргиод өдөр хоног явж өгөхгүй хэцүү байлаа. Өнөөдөр эмнэлэг дээр ачаалал ихтэй л байх шиг байна лээ. Би ч миний дагалдаж байгаа эмч байхгүй болохоор нь гараад явчихсан. Бодоод байхнээ хүн эрүүл байнаа гэдэг нь өөрөөс нь их шалтгаалах юм. Гэхдээ бас нэг тэнэг бодол толгойд өнөөдөржингөө эргэлдлээ. Тэр юу вэ гэвэл эмч хүн хүнийг эдгээхээс биш өөрийгөө хэзээ ч эдгээж чадахгүй юм шигээ. Хэдэн хоногийн турш нилээн хэдэн эмч ажиглаж харлаа. Бүгдээрээ л нээх өвчтөндөө анхаарал тавьсан царайтай. Яс юман дээрээ л бол дотроо бүүн л стрессд ажиллах юм даа. Тэгээд тийм их стресс-д ажиллахаар өөрийнх нь эрүүл мэнд ямар л олигтой байв гэж дээ. Дор хаяж л толгой нь өдөржин өвдөнө. Дээрээс нь тэгээд зовлон олон юмаа. Миний гарч байсан тасгийн нэг эрэгтэй эмчийн талаар энд бичмээр санагдчихлаа. Би муулах гэсэн юм биш шүү. Зүгээр л сонирхуулах зорилгоор. Эмч Г өглөө ажилдаа 10 гэж хааяадаа хоцроод орж ирэх нь харагдана. Тэгээд хальт мулт хэдэн өвчтөнөө үзсэн царайлаад өрөөндөө ороод тэр хавиарх эмч сувилагч нарыг тойруулцан хов жив яриад суучихын. Аргагүй биз дээ. Олон жил Анагаахд дан охидуудтай цуг хичээллэнэ. Дээр нь эмнэлгийн ихэнх нь эм хүйстэнгүүд болохоор дунд нь байсаар байгаад бүүр уусчихсан бололтой. Тэр яриж, хийж байгаа нь яг эмэгтэй. Хүүе тэр тэгсэн гэнэ, энэ ингэсэн гэнэ гээд л жинэхэн чатчин ..... Дээр нь хамгийн гол дутагдал л эмч хүн архаг тамхичин. Эмч хүн байж өөрийнхөө эрүүл мэндийг үнэхээр авч хэлэлцэхгүй шүү. Эмч нарын өрөөг нил утаа униар болгоод хаячихын. Тэгээд хажууд нь суудаг эмч нар ч тоохгүйн. Тэр утаанд нь утуулаад л хайран уушиг байгаа даа. Зарим нь бүр нийлж суугаад татна гээч. Дээр нь бас байс хийгээд л кофе хийж уухын. Галзуурсан хүн шиг л хав хар кофе өдөрт лав 5 н удаа ууж байгаа. Өглөөдөө л нэг ууцан байхад нэг сэргэлэн л явмаарын. За хэн мэдхэв. Тэгээд бүр тэр эмч архичин гээч... Ширээн доор нь архи заавал байна. Хааяа бүр жоохон сэргэхүүлцэн явж байна гээч.. Тэр тасгийн хамгийн нахал царайны эмч нэг иймэрхүүү. Тэгсэн тасгийн эрхлэгч хийдэг эрэгтэй эмч нь хажууд нь өөрөөс нь хэд дахин залуухан хөнгөн шингэн харагдаж байгаа юм чинь. Хүний өөрийн соёл, мэдлэг, хүмүүжил, толгойнд чинь байгаа өчүүхэн ухаан ч гэсэн тэр хүнийг хичнээн сайхан чимж харагдуулдаг гээч. Ухаантай хүн даруу гэдэг үг байдаг даа. Тэрний тод жишээ юм даа.Хичнээн сайхан мэдлэгтэй сайн ур чавдартай эмч байлаа гээд өөртөө тавих анхааралаа алдчихсан эмч нар үнэхээр муухай харагдах юм даа. Ядаж л өөрийнхөө эрүүл мэндийг боддог болоосой доо. Бодохгүй юмаа гэхэд бусдыг ядаж тамхиныхаа өмхий утаагаар битгий утаж байгаасай. Өчигдөр энэ үгнээс болж би ч том хэрэгт ухан шахсан. Би ч шулуухан юм болохоор хажууд тамхи татаж өрөө өмхийрүүлээд байхаар нь та гараад татчихаж болдоггүй юмуу гээд асууцан чинь бөөн юм болсон. Муу оюутан миний юу хийхийг заах юмуу гээд л... Яахав намайг хүндэтгэхгүй юмаа гэхэд хамт ажилладаг эмч нараа хүндлээсэй дээ. Иймэрхүү эмч хүний ямар ч этикгүй юмнууд эмч хийж эмч гэдэг чухал бас эрхэм мэргэжилийг гутааж байх юм даа.


Breeds of dog(Нохойн үүлдрүүд) - 1

Хүний хамгийн үнэнч сайн нөхөр нохойн маань үүлдэр угсаа. Зарим нохойнууд их хөөрхөн юмаа тэ. French bulldog -ий гөлөг марзан харагдаж байгааз :p

Aberdeen terrier - Scottish Terriers are a breed of dog best known for their distinctive profile, their fierce loyalty, and their die-hard spirit.

affenpinscher - Erupean breed of small toy dogs (with shor
t red or gray shaggy hair (with tufts around the nose, eyes and chin, trimmed ears and a docked tail)

Afghan hound -
The Afghan Hound is a very old sighthound dog breed. Distinguished by its thick, fine, silky coat and its tail with a ring curl at the end, the breed acquired its unique features in the cold mountains of Afghanistan, where it was originally used to hunt wolves, foxes, and gazelles.

Airedale terrier - Airedale terrier, breed of large coarse-haired dogs
Akita - Japanese breed of dog
Alsatian - one of Alsatian origin, resident of Alsace (region in France); German shepherd (British)

Australian terrier - The Australian Terrier is a small breed of dog in the terrier family.
basenji -
African breed of dog that cannot bark
basset hound - short-legged French-breed hunting dog, basset hound






beagle - Breed of small hound, popular as both a pet and a hunter.

bearded collie - The Bearded Collie or beardie is a herding breed of dog, once used primarily by Scottish shepherds, but these days mostly a popular family companion, bred almost exclusively for dog shows.


Bedlington terrier
- It was developed in the 19th century in Northumberland, Eng., and named for Bedlingtonshire, a mining district in the area. Initially established as a fighting dog and hunter of vermin, the breed later became a popular pet. Lamblike in appearance, it has an arched back, a topknot, and a thick, curly coat that is blue-gray, deep reddish brown, or pale sandy, often with tan markings. The breed stands 15–16 in. (38–40 cm) tall and weighs 22–24 lbs. (10–11 kg).

Belgian sheepdog - Belgian Shepherd Dog (also know as the Belgian Sheepdog or Chien de Berger Belge) can refer to any of four breeds of dog: the Groenendael, the Laekenois, the Tervueren, or the Malinois. In some regions, these are considered four different varieties of a single breed; in other regions, they are considered a single breed. Bernese mountain dog
bichon frise
- a small dog of a breed with a fine, curly white coat.

black and tan - a terrier of a breed with a black back and tan markings on face, flanks, and legs.
Blenheim spaniel -
red-and-white variety of English toy spaniel
bloodhound
- a large hound of a breed with a very keen sense of smell, used in tracking


Border collie
- Breed of long-haired sheepdog that has been used along the English-Scottish border for about 300 years.

Usually black and white, it stands about 20 in. (50 cm) and weighs 30–50 lbs (14–23 kg). It is the most popular working sheepdog in the British Isles.







Border terrier
- a small terrier of a breed with rough hair, originating in the Cheviot Hills between England and Scotland
borzoi
- Russian wolfhound
Boston terrier -
The Boston Terrier is a breed of dog originating in the United States of America.
bouvier - a large, powerful dog of a rough-coated breed originating in Belgium.



boxer
- Smooth-haired breed of working dog named for its manner of "boxing" with its sturdy front paws when beginning to fight.

Briard
- The Briard is a large breed of dog, one of many herding breeds.

Brussels griffon
- The Griffon Bruxellois or Brussels Griffon is a breed of dog, named for the city of their origin, Brussels, Belgium. Part of the toy dog category, the breed is generally small, with a flat face, prominent chin, and large wide-set eyes that gives the Griffon an almost human expression—and they are often compared to an Ewok or Wookiee from the movie Star Wars.

bulldog - The Bulldog (often called the English Bulldog or British Bulldog) is a medium-sized dog breed that originated in England.

bull mastiff -The Bullmastiff is a powerful dog, said to be a cross between the Mastiff and the Bulldog. Originally bred to find and immobilise poachers, the breed has proved its value as a family pet.

bull terrier -
Breed of dog developed in 19th-century England from the bulldog and the now-extinct white English terrier.

cairn terrier
- The Cairn Terrier is a breed of dog of the terrier category. It is one of the oldest terriers, originating in the Scottish Highlands and recognized as one of Scotland's earliest working dogs, used for hunting burrowing prey among the cairns.


Cavalier King - a breed of toy spaniels developed in Great Britain from English toy spaniels and having a tapered muzzle and a long silky coat

chihuahua - a very small dog of a smooth-haired large-eyed breed originating in Mexico.











chow -
a dog of a sturdy Chinese breed with a tail curled over its back, a bluish-black tongue, and typically a dense thick coat.











Clumber spaniel - a spaniel of a heavily built breed.









collie -
any of a breed of large dogs developed in Scotland that occur in rough-coated and smooth-coated varieties and have erect ears and a long muzzle

coonhound
- A Coonhound is a type of scent hound and a member of the hound group. Coonhounds are an American style of hunting dog that was developed for the unique quarry and working conditions found in the United States.







corgi
- a dog of a short-legged breed with a foxlike head.
dachshund


Dalmatian
- Breed of dog named after the Adriatic coastal region of Dalmatia, its first definite home.

The time and place of the breed's origin are unknown. Though it has served as a guard dog, war dog, fire-department mascot, hunter, shepherd, and performer, it became best known as a coach or carriage dog, functioning as an escort and guard for horse-drawn vehicles. Sleek and short-haired, it is distinguished by its dark-spotted white coat. It stands 19–23 in. (48–58.5 cm) high and weighs 50–55 lbs (23–25 kg), and is generally even-tempered and friendly.

Dandie Dinmont
- Disambiguation: "Dandie Dinmont" is also a character in Guy Mannering, a novel by Walter Scott

A Dandie Dinmont Terrier is a small breed of dog in the terrier family. The breed has a very long body, short legs, and a distinctive "top-knot" of hair on the head.

deerhound - Scottish hunting dog

Doberman pinscher - The Dobermann (alternatively spelled Doberman in North America) or Doberman Pinscher is a breed of domestic dog. Dobermanns are commonly used as guard dogs, watch dogs, or police dogs. In many countries, Dobermans are one of the most recognizable breeds, in part because of their actual roles in society, and in part because of media stereotyping (see temperament).

English setter
- any of a breed of dogs often trained as bird dogs and characterized by a moderately long flat silky coat of white or white with color and by feathering on the tail and legs

field spaniel - ny of a breed of medium-sized hunting and retrieving spaniels developed in England that have a flat dense usually black, liver, red, or roan coat

Finnish spitz
-Finnish spitzes are friendly, active, and lively companions. Eager to please, they do well in obedience classes. These dogs love children and usually get along with other dogs. They will bark when someone is at the door (their bark is part of their hunting persona) but warm up to most people quickly. If this dog is separated from family life--left alone in the backyard for long periods, for example--it will begin to bark or yap excessively.

foxhound fox terrier - Either of two breeds of dogs traditionally kept in packs for fox hunting.

French bulldog
-The French Bulldog is a dog breed that first emerged in France in the mid- to late 19th century.











German Shepherd - Герман овчарка

golden retriever - type of dog with a long golden coat
Gordon setter - a setter of a black-and-tan breed, used as a gun dog.
Great Dane - Danish dog, breed of large long-legged and powerful dog
greyhound - The Greyhound is a breed of dog used for hunting and racing. It is one of the fastest land mammals; its combination of long, powerful legs, deep chests and aerodynamic build allows it to reach speeds of up to 72 km/h (45 mph).griffon
Groenendael

harrier


husky - Husky (sometimes misspelt huskie) is a general term for several breeds of dogs used as sled dogs. Because of their strength and stamina, the name "Husky" is popular for products and for sports mascots.
Ibizan hound - The Ibizan Hound, also called Podenco Ibicenco in Spanish or Ca Eivissenc in Catalan, is an agile, deer-like dog of the hound family. There are two hair types of the breed: smooth and wire. The more commonly seen type is the smooth. Some consider there to be a third type, long, but most consider the longhair to be a variation of the wire.

Irish setter - a dog of a breed of setter with a long, silky dark red coat and a long feathered tail.
Irish terrier
- a terrier of a rough-haired light reddish-brown breed.
Irish wolfhound
-a large, typically greyish hound of a rough-coated breed.

keeshond - Lovable, gentle, affectionate, and adaptable, keeshonden (plural) are ideal family dogs. They are alert and do very well in obedience classes as long as they are kept focused with firm but gentle handling. They get along with other animals and enjoy the company of children. Keeshonden are friendly to strangers but will bark to let the household know that a visitor has arrived.

kelpie - Australian sheepdog; malevolent water spirit shaped like a horse that lures people to death by drowning (Scottish legend)

Kerry blue - Irish breed of strong black bull or dairy cattle (originated in Kerry, the county in Ireland)
King Charles spaniel -
a spaniel of a small breed, typically with a white, black, and tan coat.


April 18, 2007

Таны амьдралд өчүүхэн ч гэсэн аз жаргал хайрлая



Энэхүү дууг Amy Castle гэдэг охин 3н настай байхдаа дуулж байжээ. Түүнийг ээж нь бага байхад нь дандаа хөөрхөн өхөөрдөж олон юмтай зүйрлэж дуудаг байсан бөгөөд сүүлд нь тэр нэрүүдээ дуу болгон гаргсан байна.
ДАГААД ДУУЛААРАЙ

You're my hunny bun, sugar plum, pumpy upmy upmy upmkin.
You're my sweetie pie.You're my cuppy cake,gumdrop,shyummkums pure,
The apple of my eye!
And I love you so, and I want you to know that i'll always be right here.
And I love to sing this song to you Because you are so dear


Today's word

1. Ghetto - ядуусын хороолол, еврейчүүдийн хороолол (a poor area of a city)
2. Anglophone - Англиар ярьдаг хүн (An anglophone is someone who speaks English natively or by adoption )
3. Rum - Ром дарс
4. Guardian - Аврагч, асрагч (guard; protector; overseer; keeper, custodian)
5. Greener - Шинэ туршлагагүй хүн, гэнэн хүн (British Slang) foreigner who starts to learn tailoring or shoemaking upon arriving to England
)
6. Saucer - дийз (small flat dish on which a cup is placed)
7. Mountie hat - Цагдаагийн малгай
(policeman who rides horseback)
8. Wheat - Улаан буудай (cereal grass cultivated for its edible grains)
9. Lantern - дэнлүү, гэрэлт цамхаг (
case with transparent sides in which a light is contained)
10. Feather - өд (
one of the appendages which grow from a bird's skin (made up of thin strands projecting from a horny central stem)


April 16, 2007

Fair the play

Саяын баасан, бямба, ням өдрүүдэд Банк хоорондын сагсан бөмбөгийн тэмцээн гэж социалист маягаасаа гараагүй гэмээр тэмцээн болж өнгөрлөө. Тэгээд манай багийнхан хэдэн 7 хоногийн бэлтгэл хийсэн маань ганц хүнээс болж талаар өнгөрчлөө шүү... ХХБ банк тэмцээнийг зохион байгуулж нээлтийн ажиллагаанд захирал хэн нь ч гэнэ үү... Та бүхнийг шудрага өрсөлдөнө гэж найдаж байна гээл сайхан уран үгээрээ бурж гарч байна гээч... Зоос, ХХБ-уудтай нэг зонд орж Зоосыг 5 оноо, ХХБ -д 7 оноогоор хожигдовоо. Тэгээд Зоос ХХБ 2ын хувь заяанаас шийдэгдэх гээд тоглолт болохыг нь харж суувал нөгөө 2 маань аль хэдийнээ тохирчихсон нь илт эхнээсээ л зүгээр нэг зал авч байгаа шинжтэй тоглож эхэлвээ... Тэгээд гайгүй байлгүй гээд нэг үеийг нь дуустал дуугай үзэв... Зоос жаахан хожоод эхэлэхээр нөгөөдөх нь сандарчихиймаа.. Инээдтэй шүү. Аргагүй шт... Найраа хийчээд өөрсдөө мултарвал онигоо болно байлгүй. Тэгээд найраа явагдаж сүүлийн 16 сек орчим дутуу байхад зоос 3 оноогоор хожиж явж байв. Дор хаяж 4-өөс дээш оноогоор хожиж байж гарч ирэх юм чинь.. Сүүлийн хэдэн секундэнд нэг тайм аваад л хороо улам найруулсан бололтой. Зоосын алдарт Төөгий орж ирэхэд нь хэдэн хамгаалагч нар инээдтэй нь аргагүй зай тавьж өгөөд, нөгөөдөх нь оруулаад л сайхан юм болж байнаа. За тэгээд тэр тоглолт маань дуусч 2 заваарсан завхайрсан баг нь гарч ирлээ. Залаар нь нэг ундааны сав, лааз... За ямарч байсан дараагийн шатанд зоос нь мултарч, ХХБ нь хүрэл авах шив.
Ер нь Монголд маань бүх л тэмцээн иймэрхүү маягтай болдог шүү дээ... Ингэж тамирчин царайлж байвал Монголд маань спорт хөгжих нь юу л бол. Шудрага тоглож тэр цом эд нараа авч сурмаар юм. Эцэст хэлэхэд хөгжөөн дэмжигчдээ ч үнэлээгүй ХХБ-ы хэдэн хошгорцон гарууд өөрсдөө тэмцээнээ зохиогоод өөрсдөө цомоо аваад сайхан л байгаа байх. Юм гэдэг ээлжтэй байдаг юм. Дараа таарах байлгүй ;) Шудрага тоглож сурмаар юмдаа.


April 14, 2007

Бабилон хэрэглэдэг болоорой

Хүмүүсд амараар нь бид 2 бабилон 6 гэдэг толь-г шууд доорх линкээс татахаар тавилаа.
амжилт хүсье. Гэхдээ хурдхан татаж авахгүй бол expired болчий шүү.

Babylon6_setup_eng_eng(1).exe ( 10197 KB ):
http://download.yousendit.com/83DE2C7861B8D5B5

patch.exe ( 125 KB ):
http://download.yousendit.com/CD06434B0A508161

харин энэ бол Монгол-Англи толь нь
AACS-MonEng.bgl ( 528 KB ):
http://download.yousendit.com/F6802B956F1E5A8D


April 12, 2007

Something sweet

АМЬДРАЛ ҮРГЭЛЖ САЙХНААРАА..RANDOM PICTURES AROUND ME......:P ENJOY IT







Yummy.... nut and wildberries



Завтайсан бол Mobicom-г шүүхэд өгөх юмсан

Энэ моби арай л даварч байнаа. Би уг нь өөртөө хэрэг болох байх гээд Мобимедиа үйлчилгээг хэрэглэдэгийн. Өдөртөө нэг удаа заавал English тест гэсэн контент ирдэгийн. Аль дээр үеээс л ирэх болгонд хийж үздэг байлаа. Би өөрийгөө хэзээ ч тийм элементарны англи хэлний тест дээр алдана гэж боддоггүйн.Гэтэл яасан нэг удаад хийх ёстой 5н тестийг нь нэг ч алдалгүй хийхэд заавал өөдөөс та 4г нь зөв хийлээ гэсэн хариу ирдэгийн. Эхэндээ ч өөрийгөө алдаж дээ гэж боддог байлаа. Тэгсэн саяханаас өөрийнхөө утаснаас нэг бөглөж үзээд дараа нь хүний утаснаас хариултаа өөрөөр бичээд явуулсан ч та 4г зөв хариулла гэдгийн.Тэгэхээр нь бүр олуулаа сууж байгаад бүгдээрээ хийж үзлээ. Ойлгомжтой хэн нь ч 5г таагаагүй. Ингэж олуулаа хийж байхад магадлалын онол гэдэг юмаар ядаж 100ны 15 хувь нь тааж болохоор байлаа. Тэгээд ер нь гэнэт гэдэн хөдлөөд 2222 луу залгаж хариуг нь ямар нэгэн байдлаар авч болохуу гэсэн өөдөөс мэдээлэлээ гадагш гаргахгүй гэдгийм даа. Нэгэнт л иймэрхүү тэмцээн энээ тэрээ хийх санаатай юм бол өөрийн гэсэн сайт дээрээ маргааш өдөр нь ч хамаагүй хэрвээ тэр өрдөө хариугаа хэлж болдоггүй юм бол маргааш нь тавьчихад юу нь уначих гээд байгаа юм болдоо. Худлаа амбиц хөөхөөс өөр юм мэдэхгүй онигоотой өчүүхэн бодолтой мобигийнхоон гэж. Чаддаг юм бол та нар хариуг нь надад мэдэгдэж байл даа. Чадахгүй л дээ мэдээж. Завтайсан бол моби-г шүүхэд өгч өөрийнхөө алдсан овоо хэдэн нэгжээ олж авах юмсан даа.


Өчигдөрийн блогыг өнөөдөр

Өчигдөрийн бухамдал өнөөдөр дахин давтагдах шахлаа шүү.Замын түгжрээ миний хэдэн мэдрэлийн эсүүдийг минь үхүүлчих юмаа. Гэрээсээ сайндаа л нэг 3 км газар очих гэж бүтэн цаг болдог наасан. Тэгээд арай гэж нэг очих газраа очсон чинь ажил бас бүтэхгүй шинжтэй шүү. Монголчууд минь хүн ажилд авахдаа ядаж цаасаа зөв тийш нь харуулаад принтерлүүгээ хийчихдэг хүн ажилд шалгаж авч байгаасай даа. Тэгээд л хэрэгтэй юмыг маань буруу тийш нь харуулж хэдлээд л миний тэр өдрийн бүтэн 2 цагын хөдөлмөрийн бүтээмж будаа. Хаа газрын л ажилчид яг адилхан шүү. Үнэн урагшгүй. Бүүр нэг компютер эд нарийн л сургууль төгсөөгүй бол зайлуул WORD дээр юм бичиж шивэхээс цаашлахгүй юм даа. Одоо тэгээд энэ байдлаараа миний монгол хөгжих нь хол байна даа. Дээр нь энэ муу замын гацаа гэж жинхэнэ амьдын там. Яршиг зүгээр машинаа тавьчихаад дулаахан байгаа юм чинь алхаж эрүүл мэндээ боддог ч юм билүү. Энэ бүх стресстэй амьдралаас болоод миний хэдхэн мэдрэлийн эсүүд бурхан болж байгаа даа. Мэдрэлийн эс чинь дахин сэргэдэггүй эс боловч орчин үеийн анагаахын дэвшилтэт туршилтаар мэдрэлийн эсийг хүний өөрийн үүдэл эсээс гарган авдаг болцон сурагтай байсан. Тийм болохоор ер нь бодоод байхад хүн гэдэг зүйл үхэж өгөхөө болих юм шиг байгаа юмаа.Тэгүүл сайхан л байна. Өнөөдөр тэгсэн хичээлээс болж дахин стрэсс-дэв. Яасан гэвэл их зантай том толгойтой нэг багшаас болж хамаг ажиl давхцаад зүгээр. Өмнөх хичээл дээр за 12 ны 17н цагт шүү гэж хэлчихээд өнөөдөр гэв гэнэт 12ны 14 цагт цуглар гэдэг байгаа. Хичээлдээ юу ч бэлдэж амжаагүй байхад гэнэтийн дуудлага өгдөг байна ш д. Ер нь хүн хэлсэндээ яг цагаа барьдаг бол ч. Тэгсэн яасан энэ багш намайг дээр бүтэн цаг гадаанаа хүлээлгэсэн. Дээр нь өнөөдөр 14цагт гэчихээд 15 цаг хүртэл дахин хүлээлгэдэг байна ш д. За хүний мууг бичих ч яахав. Гэхдээ энэ олон стрессийн дараа нээх сайхан урт амьсгаа аваад тайван хэвтэх ч сайхан шүү. Тэр тусмаа хайртай хүнийхээ дэргэд түүнийгээ налаад байж байхад бүх муухай юм мартагддаг. Аз жаргалаар дүүрэн инээмсэглэж амьдрая


advertisement

Тайлбаргүй.
Tropicana essentials Nail biter?
Pepsi

Chupa chups
Australian Post
durexTide Coldwater Building
Wilkinson Quattro Titanium Eggs
Jeep - Adventure is everywhere
Adidas - Beckham


Popular Posts

: