April 30, 2007

Олимпийн бамбар

2007 оны 4 сарын 26-нд Бээжингийн олимпийн бамбарыг танилцуулах ёслолын ажиллагаа болж 2008 оны тамирчдын итгэл найдар, дэлхийн энх тайваны бэлэгдэл болох олимпийн бамбарыг олны өмнө дэлгэлээ. Энэ удаагийн Бээжингийн олимпийн наадмын бамбар нь үүлэн хээгээр чимэглэгдсэн бөгөөд энэ нь хятад үндэстний эртний түүхэнд гарах бурханы хөлөглөн явах үүл бөгөөд үүл бол хишиг буян, нийцэл, зохицол, энх амгаланг авчирдаг гэх хятад үндсэтний бэлэгддэгтэй нь холбоотой юм. Бамбар нь дэлхийн 137 орноор нийт 134 өдөр аялаж, 2008 оны 8 сарын найманд Хятадын төв цэнгэлдэх хүрээлэнд буцан ирэх болно.

0 Сэтгэгдэл:

Popular Posts

: