Манай гарагийн сая сая хүн Бээжин-2008 олимпийн наадмыг үзэх гэж тэсэн ядан хүлээж суугаа байхаа. Одоогийн байдлаар 466 өдөр 10 цаг 20 мин үлдсэн байна.
Бээжин 2008 Олимпын Наадам 2008 оны 08 сарын 08-ны өдрийн 20:00 цагт эхэлж нийт 17 хоног үргэлжилэх бөгөөд нээлтийн ажиллгаа нь Хятад улсын хөгжил дэвшил, шинжлэх ухаан, техник технологи, уран барилгын сүр хүчийг харуулсан 90000 хүний суудалтай “Шувууны Үүр” хэмээх цэнгэлдэх хүрээлэнд болох юм.
Олимпын тоглолт Хятадын 7 хотын 37 цэнгэлдэх хүрээлэнд спортын 28 төрлөөр явагдах юм. Гол тоглолтууд нь Бээжин хотын төвөөс холгүй орших “Олимпын Ногоон хотхон”-д байрлах 7 цэнгэлдэх хүрээлэнд болон Бээжин хот дахь бусад томоохон цэнгэлдэх хүрээлэнд зохиогдох юм.
2008 оны олимпийн наадмын албан ёсны маскот - FUWA Like the Five Olympic Rings from which they draw their color and inspiration, Fuwa will serve as the Official Mascots of Beijing 2008 Olympic Games, carrying a message of friendship and peace -- and good wishes from China -- to children all over the world.
2008 олимпийн наадмын пистограмууд
2008 оны олимпийн наадмын медалиуд
Хятадын соёлын хэв шинжийг олимпизмтэй хослуулсан медалийн нүүрэн талд ялалтын бурхан Никийг дүрсэлж, ар хэсэгт нь тус олимпийн логог эрдэнийн чулуу ороцуулан бүтээжээ. Аваргын медальд алтны орц 6 грамм орчим байх бол дэд аваргынх цул мөнгөөр цутгуулах юм байна. Нийтдээ 6000 орчим медалийг Бээжин 2008-д зориулан бэлтгэх ба медалийн хайрцаг, тууз, сертификатыг ч хятад үндэсний агуулгатайгаар хийсэн.Олимпийн медалийн түүх:
1 Сэтгэгдэл:
Ene medaliinh ni zavgar ikh taalagdaj baina. Ikh dajgui haragdaj baian shuu. Goyo medeelel tavisand bayarllaa
Post a Comment