Энэ бичлэгийг харин эрчүүдэд зориулая. Найз охины чинь хүлээж байсан хариултыг түүний тавьсан асуултанд хариулахад тийм ч хэцүү биш.
October 5, 2007
Найз охиндоо зөв үг хэлж байгаарай
Нийтлэгч: Jenni 0 Сэтгэгдэл
label: Blog of day, Happy, Танд хэрэгтэй
Найз залуугынхаа найз нарыг гайхашруул
Энэ бичлэгийг зөвхөн охиудаадаа зориулж бичиж байгаа юм шүү. Найз залуунгынхаа найз нарыг өөртөө сайн болгох хэдэн үнэтэй зөвөлгөөнүүд бичье
Нийтлэгч: Jenni 3 Сэтгэгдэл
label: Blog of day, Happy, Танд хэрэгтэй
September 30, 2007
Анагаах ухааныг сонгосон чамаас асууя.
Цааш нь асууя. Бусдад зориулах, өөрийгөө золиослох урам зориг чамд байгаа юу? Эмчийн мэргэжил олон ангит кинон дээр гардаг шиг тийм сайхан эд биш. Хүнд өвчтөний төлөө хэдэн хоног дарааллан жижүүрлэж, яаралтай өвчтөний төлөө амралтынхаа төлөвлөгөөг гэнэт болих зэрэг өдөр тутам тохиолдох асуудал.
Инсулины нээлтийн өмнө эмч чихрийн шижингийн комонд орсон хүнд өвчтөнгийн өмнө тэдний төлөө юу ч хийж чадахгүй арга мухардан суудаг байсан. Харин Бантинг, Бест нарын ололтоор дэлхийн өнцөг булангийн хэдэн зуун сая хүн аврагдаж одоо ч аврагдсаар байна.
Эхний баярыг амсахын төлөө зүтгэх нь эмчийн үүрэг. Гэвч нэгээр дуусахгүй хоёр дахь баярыг амсахын төлөө ч зүтгээсэй гэж хүсэж байна. Сэтгэлийн жинхэнэ тайвшралыг авчрах нь эд баялаг, нэр хүнд, байр суурь биш хүний төлөө гэсэн хүчин зүтгэл юм шүү
Нийтлэгч: Jenni 3 Сэтгэгдэл
label: Blog of day, Анагаах ухаан
September 29, 2007
Блог дээр бичлэг нэмж болдог боллоо
Ойрноос блог дээрээ бичлэг нэмж чадахгүй унших л үүрэгтэй хэцүү байлаа. Одооноос овоо блогт маань post нэмдэг болж нар мань гардаг гэж байна шт. Тэгээд баяраа тэмдэглээд ганц бичлэг нэмье. Хүн ер нь өөрийн дураар байж байгаад гэнэт хамаг юмаа боолгуулаад байхаар хэцүү юм байна шүү. Тэгээд бичлэг нэмж болохгүй болохоор блогоороо ч орохоос дургүй хүрээд хэдэн блогчидын блогоор ороход зөндөө гоё гоё блог нэмэгдсэн байна лээ шүү. Одоо яг санадаггүй ээ. Дараа нь хэдэн шинэ блоггеруудыгаа зад рекламданаа. Блог бичээд нилээн ч удчлаа. Гоё гоё юм тавимаар байвч. Зарим сайт орохгүй хэцүү хэцүү хэхэ.. Одоо яаая гэхэв. Dersu uzala гэж Deppsu-д маань гоё нэр өгсөн байна шт хэхэ. Ойрд нээрээ хууччуулынхаа блогоор ч орох зав байсангүй. Дараа нээрээ блогчид нэг Beer fest хийвэл яасан юм болоо.
Нийтлэгч: Beck 11 Сэтгэгдэл
label: Blog of day
September 22, 2007
Genealogy (www.geni.com)
Энэхүү Genealogy буюу гэр бүлийн уг гарал нь маш сонирхолтой юм байна. Бүх гэр бүл болон хамаатнуудаа оруулаад хэддэх хүүхэд нь гээд мэдээллээ оруулахад шууд мод хэлбэрээр харуулчихдаг юм байна. Тэгээд бүгдийнх нь information -г оруулахад e-mail -р invite очоод бүгд нэгдээд бүртгүүлчих боломжтой. Та хэрвээ хэн нэгнийх төрсөн өдрийг мэдэхгүй бол 2, 3 хоногийн өмнө танд тэр ахын чинь төрсөн өдөр боллоо та greeting явуулах уу? гээд и-захиа ирнэ дээ. Та тэхээр гэр бүлийнхээ хэн нэгнийг гомдоохооргүй боллоо. Танд ажилт хүсье. Ойрд нээрээ пост нэмж чадаагүйд уучлаарай.
Нийтлэгч: Beck 2 Сэтгэгдэл
label: Blog of day
September 21, 2007
Матерлист эсүүл Идиалист
Өнгөрч байгаа энэ долоо хоногт манайд Уламжлалт анагаах ухаан гэдэг хичээл ороод өнгөрлөө.Над шиг барууны анагаах ухаанаар 6н жил сурчихаад байгаа хүнд бол Уламжлалт анагаах ухаан үнэхээр харь хэл шиг л санагдсан. Номыг нь бариад уншаад суухаар яг нэг өөр гаригын хэлээр юм уншиж байгаа мэт. Гэхдээ бас асар том шинжлэх ухаан гэдгийг нь сайн ойлгож авсан. Тэр тусмаа хүнийг эрхтэн тус бүрээр нь биш цогц бүрэн байдлаар нь судладаг шинжлэх ухаан юм. Анх багшынхаа яриад байгааг ойлгох гэж хамаг толгойгоо эргүүлээд сүүлдээ овоо нөгөө хий, шар, бадгана гэх мэт үг хэллэгт нь дасан зохицож авлаа. Ерөнхийд нь уламжлалт анагаах ухаанд хүнийг 3 ангилдаг. Хий, Шар, Бадгана гэж. Тус тусдаа өөрийн гэсэн онцгой шинжүүдтэй бөгөөд хүн болгонд 3н шинж нь 3лаа ямар нэгэн байдлаар агуулагдаж байдаг байна. Хэрвээ 3лаа тэнцүүхэн байвал тэр хүн бол хүний дээд буюу төгс хүн юм. Эсвэл энэ 3н шинжийн аль нэг нь илүү давамгайлсан хүн ч байдаг. Жишээ нь Хий шинжтэй хүн бол их дэврүүн сэтгэхүйтэй. хурдан шаламгай гэх мэт яг нөгөө хөлөнд нь хий орчихсон гэдэгтэй яг адилхан хүн байдаг. Шар хүн гэвэл их шар нь гозолддог, ууртай, шазруун хүн байх, Бадгана хүн бол их тайван удаан, сэтгэхдээ бага зэрэг удаан боловч зөв сэтгэдэг гм зөндөө олон шинжүүд байдаг байна.
Уламжлалт анагаах ухааныг үндсэн 3н том онолоор тайлбарладаг.
1. Арга билэгийн онол
2. 5н бие махбодын онол
3. 3н бие махбодын онол...
Эдгээр онолууд нь хэдийгээр хийсвэр юм шиг боловч бас үнэн байх боломжтой. Ер нь Уламжлалт анагаах ухаан бол нотолгоон дээр суурилсан гэхэд бас нэг тйимэрхүү, харин европын анагаах ухаанд бол хүний биеийг бүрэн шинжилгээнд оруулаад аль нь яаг яагаад байна гэдгийг оношлоход амар. Тийм болохоор илүү матерлист талруугаа юмуу даа. Уламжлалт бол харин илүү идиалист талтай болвуу гэж бодлоо. Гэхдээ эд юмс бүхэн 2талтай байдаг гэж багш минь хэлсэн. Хүйтэнээ халуун нь дарж халуун нь хүйтэнээ дарж байдаг шиг, бас өглөө нөр мандаж байхад үдэш нь сар мандаж байдаг ч юмуу. Байнгын харилцан холбоон дээр энэ ертөнц тогтдог гэх Арга билэгийн онолыг YING YANG ын онол гэдэг.Уул нь ингээд бичээд байвал маш их зүйл байгаа.
Нийтлэгч: Jenni 1 Сэтгэгдэл
label: Blog of day, Анагаах ухаан, Мэдлэг
September 20, 2007
September 12, 2007
Never forget 911
Энэ өдөр хичнээн хүнд уйтгар гуниг уй гашуу авчирсанг би мэдэхгүй. Гэхдээ би энэ тоо цөөн биш л гэдгийг сайн мэдэж байна. Одоог хүртэл тэр өдөр санаанаас минь гардаггүйн. Тэр өглөө энгийн д нэгэн намрын сайхан өглөө байлаа. Би ч хичээлдээ очиод эхний пар геометр орж байлаа. Хичээл ороод 30 мин л болж байсан байх. Анги дотор байдаг радиугаар сургуулийн захирал мэдэгдэл хийн телевизороо асааж үзэхийг хүсээд бүх сурагчид сургуулын байрыг орхиж явахгүй байхыг хүссэн. ТВ-р New York дахь Дэлхийн худалдааны төвийн 2 цамхагыг шууд дамжуулан үзүүлж байлаа. Анх үзэж эхэлэхэд дөнгөж анхны онгоц нь ихэр цамхагын нэгийг нь мөргөцөн харагдаж байсан. Тэгээд удаагүй байтал бидний нүдэн дээр л дараагийн онгоц 2дахь цамхагыг мөргөсөн. Бид нар ангидаа сандралдаад л . Бүгдээрээ л утасаа гарган гэрлүүгээ утасдаж эхэлсэн. Тэгээд нэвтрүүлэг шууд дамжуулж байх хооронд эхний хичээлийн цаг дуусч дараагийн ангируу явсан. Тэнд бас л ТВ асаалттай байлаа. Юун хичээл хүн болгон л сандарцан царайтай ТВ ширтэж өнгөрсөн. Тэгээд удалгүй 3 дахь 4 дэхь гээд л онгоцууд унасан талаар мэдээ ирсэн. Пентагоныг хүртэл нэг нь оноод унацан байсан. Надад тэр үед үнэхээр аймшигтай санагдаж байсан. Тэр өдөр манай сургууль тугаа бөхийлгөөд бүтэн 5н өдөр хичээл ороогүй дээ. Дараа хичээл орох өдөр бид нар сургуулынхаа өмнө гашуудлын жагсаал хийж нэг охинд эмгэнэл илэрхийлсэн. Учир нь түүний эгч нь худалдааны төв-д ажилладаг байсан бөгөөд ор сураггүй алга болсон байсан юм. Энэ их уй гашуутай өдрүүдийг Америкчуудтай цуг хуваалцаж өнгөрөөсөнөө би хэзээ ч мартахгүй. Манай хөршүүд хэдэн өдрийн турш лаа асааж хүндэтгэл үзүүлж байлаа. Би тэр үед их том хотод амьдардаг байлаа. Тэгээд дахин том хотуудруу дайралт хийж магадгүй гээд хамгаалалт сайн байлаа. Гэхдээ л одоог болтол энэ халдлага хэний буруугаас болсонг ойлгож нэг л чадахгүй юм.
Нийтлэгч: Jenni 4 Сэтгэгдэл
label: Blog of day
Ард түмнийг гарцаар гаргаж сургах аян
Ард түмнийг анхлаад комьпютержуулах аян явж баахан худлаа ПС нууд хүмүүсд хулхидаж зарсан. Дараа нь Интернэтжүүлэх аян. Тэгснээ одоо айл бүрийг аппратжуулах аян гээд нэг аппрат зараад байгаа. Тэгж олон янзын юм хийж байснаас анхнаас нь айл бүрийг гарцаар гаргаж сургах аян явуулдаг газар байсиймдаа. Одоо гудамжаар зай завсаргүй холхилдож байгаа хүмүүсийн сайндаа л 10н хувь нь гарц гэж юу байдгыг мэдэж хэргэлдэг улс байдаг байх. Тэрнээс бусад нь бол за бүү мэдээ. Зам дээгүүр хөндлөн голд алхаад л амар амар. Тэгээд бас муугаа мэдэхгүй машинд дайрдуулаад мөргүүлээд тэгээд дараа нь олон юм ярихыг нь яаана. Өнөөдөр л гэхэд Гэмтэлийн эмнэлгийн хүлээн авахад цагын дотор 3н хүн машин мөргүүлсэн гээд ирсэн. Мэдээж дандаа онгироо зантай залуучууд. Тэгээд шарханд нв оёдол тавих гэсэн бараг уйлах шахсан даа.Эр юм байж ямар ч аймхайн.Зүгээр мэдээ алдуулагч тарихын хооронд л орилоод чарлаад бөөн юм болсон. 3лаа хөдөөнийх ядаж байхад. Их хотын соёл гэдгийг бодвол амьдралдаа ч сонсож үзээгүй царайны гарууд. Ядаж л гарцаар гарж сурчихаад хотод ирж амьдармаар юм. Би өөрөө тэгээд бас хамаагүй хааяа хурд хэтрүүлчих гээд байдаг талтай жолооч. Явган хүмүүсийн цуваа замын хөдөлгөөнд ямар их саад болдог гээч. Хүмүүс гарцаар гарч сураагүй юмаа гэхэд хөдөлгөөн ихтэй замуудын доогуур туннэл татаад тэрэнгээрээ хүмүүсийг зам гаргаад байж болдоггүй юм байх даа. Уул нь ч сая нэг 2 хоног хэдэн замын цагдаа ядартлаа л зайлуулал гудамжинд зогсож ажиллаад байх шиг байсан. Тэрнийх нь үр дүн гэж юу ч алга. Бүгдээрээ л хаа хамаагүй замаар гардаг хэвээрээ. ХҮмүүсээ гарцаар зам гарцгааж байгаарай
Нийтлэгч: Jenni 5 Сэтгэгдэл
label: Blog of day
September 8, 2007
Барцадаа гаргасан нь
Гарчигнаасаа эхлээд үнэн бүтэлгүй юмны талаар бичих гэж байгаа нь тодорхой байгаа байхаа. Өчигдөр хичээлээсээ ирж байгаад машиндаа сэв суулгацан. Муу чулуу хисэж хүрч ирээд урп салхины шил цуулаад, дээр нь машины хамар, хажуу талд нь бас нэг жижиг хонхойлгоцон. Муухай харагдаад байгаа. Машин маань хамран дээрээ юм гаргацан юм шиг л харагдаад. ядаж байхад салхины шилийг хүртэл цуулаад байхдаа явахав дээ. Тэр нь одоо улам нэмэгдэж цуураад байна биз. За юу ч гэсэн нэг иймэрхүү л барцадтай байна даа. Маргааш кузов засварт аваачиж өгөхөөс. Бас урдаас бөөн мөнгө нэхэх байх даа. Шилээ солиулж чадахгүй юмаа гэхэд ядаж сэвийг нь арилгуулая даа. Тэгээд нэг сайхан Гандан гарч өөртөө ном уншуулж бурхан багшдаа нэг мөргөөд ирнээ.Энэ жилийн минь барцад ингээд дуусаг гээд. Өнөөдөр дуучин Болдын тоглолт болоод бөөн л хөл хөдөлгөөнтэй байх шиг байна. Би ч очиж үзэж чадсангүй. Ажилтай байсан болохоор. За тэгээд хүмүүс минь машиныг минь хурдан эдгээсэй гэж залбираарай
Нийтлэгч: Jenni 2 Сэтгэгдэл
September 6, 2007
Хичээл эхлээский
Нийтлэгч: Jenni 2 Сэтгэгдэл
label: Blog of day, Анагаах ухаан
August 21, 2007
Back to School Jenni
Яана даа нэг л мэдхэд миний сайхан зуны амралт дуусч байна ш дээ. Жоохон байхад 9 сарын 1н болох гээд зөндөө их догдолдлг байж дээ. Манай ангийнхан хэр өөрчлөгдсөн бол гээд л харахын түүс болоод л, уулзаад хэдэн цаг зун хийсэн зүйлээ ам булуулдан яриад л.Одоо тэгээд энэ жил миний сүүлчийн 9 сарын 1 н болохоор жоохон сэтгэл гонсгор байна. Дахиад ингээд сурагч насны оюутан насны минь дурсамжтай өдрүүд ирэхгүй гэж бодохлоор. Ингээд энэ жил их сургуулиа төгсөөд ажилчин ангид нэг нэр нэмэгдэх болжээ гэж бодохоор сонин санагдаж байна. За энэ ч яахав сүүлийн жил гэсэн шиг үзүүлээд өгнөө энэ жил. Цоглог оюутан гэдэг дууг мэднэ биз дээ. Яг л тэр дээр гардаг шиг......Хичээл эхлэх гээд байдаг бэлдсэн юм юу ч байдаггүй шүү. Надаа ч нээх бэлдээд байх юм байх биш дээ. Нэг сайхан шинэ халад аваад, нэрээ даралтныхаа аппратаа алга болгосон учраас бас нэг шинийг авах хэрэгтэй юм байна. Тэгээд нэг сайн гардаг бал, зузаахан дэвтэр ганц байхад ч томоос том цүнхэндээ хийгээд хичээлдээ явхад бараг бэлэн дөө. Дээр нь хэдэн номоо цүнхлээд дагалдан эмчийнхээ ажилд орно доо. Энэ жил их ч олон эмнэлгээр явж их ч олон янзын эмчтэй уулзаж, уулзсан харсан сонссон болгоноороо мэдлэгээ тэлж улам ихийг сурах байхаа гэж найдаж байна
Нийтлэгч: Jenni 4 Сэтгэгдэл
label: Blog of day
August 10, 2007
За за явган л алхахаас
Нэг өглөө босоод харсан нөгөө муу машины минь ганц эрдэнэ нь болсон бинзений үнэ нь тэнгэрт хадцан байдаг байгаа. 92 хуучин 8н зуу гаруй л гэдэг байдаг байлаа тэгсэн одоо ганц литр бинзен 1000н төгрөг гэдэг чинь юу гэсэн үг вэ? Арай л даварцан юмаа. Юу хийсэн гэж ингэж үнээ нэмээд байгаа юм бол? Энэ муу тэнэг 76н хийсэн юм ч байхгүй шүү. хараад л инээд алдаад сууж байгаа л даа. Өөрсдийнх нь унах унааг нь төрөөс бодвол сайхан тэтгээд өгч байгаа юм чинь тэд нарт энэ үнэ өсөлт бол нээх сүртэй эд биш бололтой. Тоосон ч шинжгүй сууж байгаа харагдах юм даа.
Нийтлэгч: Jenni 0 Сэтгэгдэл
label: Blog of day
August 2, 2007
Боссууд хүн дуурайгаад байхын
Тиймээ тийм Монголын боссуд хүн дуурайхаа больмоор юмаа.хаха Хичээл орж байгаа үед бол яг хүнтэй зэрэгцээд л ажилдаа явахыг нь яана.Өглөө яг 8 н цаг гэж гэрээсээ гарвал тэгээд л өнгөрөх нь тэр. Энх тайваны гүүрлүү эргэхийн даваан дээр л замын цагдаа хөдөлгөөн хаагаад зогсоочихож байгаа юм чинь. Тэгээд тэр хэдэн босс нь ямар ч удаан ирдэгийн. Бүтэн бараг 10 мин бол хангалттай зогсооно ш дээ. Мэдээж би хичээлээсээ хоцрооский. Жоохон түрүүлээд гарчих санаатай эртхэн гарвал яахав өглөө нь тааралдахгүй юмаа гэхэд өдөр нь бол зоолттой тааралдаж байгаа юм чинь. Боссууд яг миний цайгаа уудаг цагаар бас өдрийн цайндаа ордог байхгүй юу.Хүн дандаа дуурайнаа. Тэгээд л дахиад төв замын хөдөлгөөн хаагаад бөөн гацаа түгжрээ үүсгээд хачна. Тэрнээс нь болж хичнээн хүний ажил алдагддаг болоо. Даварцан улсууд шүү. За яахав тэгээд өдөр нь тааралдахгүй юмаа гэхэд яг сайхан хүмүүсийн ажил тараад бүгдээрээ өлсчихсөн гэртээ харьж хоолоо идэхийн түүс болж байхад нь бас дахиад зам хааж цаадуул чинь уур хүргэнэ дээ. Үнэхээр л тийм Монголоо гэсэн сэтгэлтэй улсууд байдаг юм бол адилхан л гацаад явж байх хэрэгтэй ш дээ. Цонхоо онгойлгоод салхи амьсгалаад хажуудаа бас гацаад зогсож байгаа жолоочтой хууч хөөрөөд, хэн л тэр хэдийг нээх гудамжинд халдав гэж. Халдлаа гээд яаавал гэж. Өөрсдөө дунд нь орж цуг гацаж амьдарч үзэж байж л монголын тэр тусмаа улаанбаатар хотын замын хөдөлгөөн хэр байдаг, хүмүүсийн амьдрал хэрхэн өрнөдөгийг ойлгож авах хэрэгтэй юм шиг санагддагын. Үнэхээр тийм л сайхан ухаантай улс юм бол яагаад тэр аль диваангарт нурсан Маршалын гүрээ засаад авчихаж болку байгаа юм болоо. Зайлуул миний мэдэхээр саяханаас л нэг засаж эхэлж байгаа сурагтай. Тэр нь тэгээд ойлгомжтой хичнээн л жил болохын бүү мэд. За тэгээд боссууд зүгээр миний явдаг замаар дандаа хүнтэй давхцаж явахаа больмоор юмаа гэж захимаар байна даа. хэхэ.
Нийтлэгч: Jenni 9 Сэтгэгдэл
label: Blog of day
August 1, 2007
Хялбар англи хэл - 6
Ойрдоо шинэ үг тавиагүйд уучлаарай. Дэлхийн торон хэлхээгээр дамжих маань улам багасаад мяа байна шүү.
251. I meet the boss himself - Би босстой өөртэй нь уулзсан
252. I owe you for my dinner - Би чамайг оройн хоолондоо урих өртэй байгаа
253. I really enjoyed myself - Надад үнэхээр таатай байсан
254. I'm fed up with my work! - Би ажилдаа дарагдчихаад байна
255. It's no use complaining - Маяглаад одоо нэмэргүй
256. The child sobbed sadly -
257. The rumor had no basis - Цуу яриа бол ямар ч үндэслэлгүй
258. She's under the weather -
259.The praised him highly -
260. Winter is a cold season - Өвөл бол хүйтэн улирал
261. You can call me any time - Над руу хэзээ ч залгаж болно
262. 15 divided by 3 equals 5 - 15-г 3-т хуваагаад тэнцүү 5
263. All for one, one for all - Нэг нь нийтийн төлөө, нийт нь нэгийнхээ төлөө
264. He grasped both my hands - тэр миний 2 гарыг атгасан
265. He is physically mature - Тэр төрөлхийн сайхан
266. I am so sorry about this - Надад маш харамсалтай байна
267. I can't afford a new car - Би шинэ машин авч чадах мөнгөгүй
268. I do want to see him now - Би түүнтэй яг одоо л уулзмаар байна
269. I have the right to know - Надад мэдэх эрх байгаа
270. I heard some one laughing- Би хэн нэгнийг инээхийг сонссон
271. I suppose you dance much - Миний бодлоор чи их бүжиглэдэг
272. I walked across the park - Би парк дундуур алхсан
273. I'll just play it by ear -
274. I'm not sure i can do it - Би хийж чадна гэдэгтээ итгэхгүй байна
275. I'm not used to drinking - Би ууж чаддаггүй л дээ
276. It the cut still painful? - Зүссэн чинь өвдсөн хэвээрээ юу?
277. It's too good to be true! - Үнэн гэхэд хэтэрхий сайн байна
278. Jean is a blue-eyed girl - Цэнхэр нүдтэй охин
279. Let's not waste our time - Цагаа дэмий битгий үрцгээе
280. May is ask some questions? - Би юм асууж болох уу?
281. Money is not everything - Мөнгө бол бүх зүйлийг шийдэхгүй
282. Neither of the men spoke - Хэн ч дуугарсангүй
283. Stop making such a noise- Чимээ гаргахаа болио
284. The makes no difference - Ингэлээ гээд өөрчлөгдөх юм алга
285. The price is reasonable - Утгагүй үнэтэй юмаа.
286. They crowned him king - Тэд түүнийг хаан шигээ өргөмжилсөн
287. They're in red and white - Тэд улаан цагаан хувцастай
288. We all desire happiness - Бид бүгдээрээ аж жаргалыг хүсдэг
289. We just caught the plane - Би дөнгөж онгоцонд суугаад байна
290. What shall we do tonight? - Өнөө орой бүгдээрээ юу хийх вэ?
291. What's your goal in life - Чиний амьдралын зорилго юу вэ?
292. When was the house built - Энэ байшин хэдэн онд баригдсан бэ?
293. Why did you stay at home? - Чи яагаад гэртээ үлдсийн?
294. You mustn't aim too high - Чи хэтэрхий ихийг хүсээд хэрэггүй дээ
295. You're really killing me! - Чи үнэхээр намайг алж байна даа
296. You've got a point there - Чи яг голыг нь олж хэлэх гээд байна
297. Being criticized is awful! - Шүүмжлүүлэх гэдэг бол аймшиг
298. Don't matter - Хамаагүй
299. To be continued - Үргэлжлэл бий...
300. Keep doing something - Ямар нэгэн зүйл үргэлжлүүлээд бай
Нийтлэгч: Beck 1 Сэтгэгдэл
label: English
Popular Posts
-
Би бодоод байсан анагаахын сургууль төгссөн хүний төрхгүй дандаа өөр сэдвээр бичлэг хийдэг юм байна. Ингээд одооноос хааяа эрүүл мэндийн зөв...
-
Хүмүүсээ туслаарай. Би өөртөө нэг трак лист үүсгэх гэсэн юмаа. Хааяа машинд сонсоод явж байхад яг болохоор. Надад өөрсдийнхөө дуртай дуунууд...
-
Өнөөдөр жоохон ачаалалтай өдөр байлаа. Өглөөнөөс орой 6 өнгөртөл ажил минь барагдахгүй, гэртээ харихын түүс болж байлаа. Гэртээ ирээд хооло...
-
Анх Оригами буюу цаасыг нугалан дүрс хийдэг энэ урлаг Хятад улсад үүссэн бөгөөд сүүлд Япон улсад хүчээ аван түгсэн байна. Оригами гэдэг нэг ...
-
Шалгалт шүүлэг эхлээд зав тун муутай байгааг нь ойлгоно гэж найдаж байна. Хичээлээ уншаад л...Тэгээд шалгалтаа өгчихөөл нээх сайхан эрх чөл...
-
Хүний хамгийн үнэнч сайн нөхөр нохойн маань үүлдэр угсаа. Зарим нохойнууд их хөөрхөн юмаа тэ. French bulldog -ий гөлөг марзан харагдаж байга...
-
Өдрийн мэнд. Их ажлын хажуугаар гэнэт хуучин блогоо санаад ороод ирээ. Нэг л мэдэхэд олон жил өнгөрчих юм. Өдөр хоног урсан өнгөрч байгааг б...
-
Нэг судалгааны ажил эхлүүлэх гэж байгаагаа танилцуулахад таатай байна. Яг одоохондоо зөвхөн загвар хэсэг буюу draft нь бэлэн болоод байгаа б...
-
Зун уул нь хэдэн сайхан цэцэгний нэр мэдэж авсан боловч энэ цэцэгний нэрийг мэддэггүй шүү. HELP ME Аа харин энэ бол Бэр цэцэг Авсан зур...


