Яана даа нэг л мэдхэд миний сайхан зуны амралт дуусч байна ш дээ. Жоохон байхад 9 сарын 1н болох гээд зөндөө их догдолдлг байж дээ. Манай ангийнхан хэр өөрчлөгдсөн бол гээд л харахын түүс болоод л, уулзаад хэдэн цаг зун хийсэн зүйлээ ам булуулдан яриад л.Одоо тэгээд энэ жил миний сүүлчийн 9 сарын 1 н болохоор жоохон сэтгэл гонсгор байна. Дахиад ингээд сурагч насны оюутан насны минь дурсамжтай өдрүүд ирэхгүй гэж бодохлоор. Ингээд энэ жил их сургуулиа төгсөөд ажилчин ангид нэг нэр нэмэгдэх болжээ гэж бодохоор сонин санагдаж байна. За энэ ч яахав сүүлийн жил гэсэн шиг үзүүлээд өгнөө энэ жил. Цоглог оюутан гэдэг дууг мэднэ биз дээ. Яг л тэр дээр гардаг шиг......Хичээл эхлэх гээд байдаг бэлдсэн юм юу ч байдаггүй шүү. Надаа ч нээх бэлдээд байх юм байх биш дээ. Нэг сайхан шинэ халад аваад, нэрээ даралтныхаа аппратаа алга болгосон учраас бас нэг шинийг авах хэрэгтэй юм байна. Тэгээд нэг сайн гардаг бал, зузаахан дэвтэр ганц байхад ч томоос том цүнхэндээ хийгээд хичээлдээ явхад бараг бэлэн дөө. Дээр нь хэдэн номоо цүнхлээд дагалдан эмчийнхээ ажилд орно доо. Энэ жил их ч олон эмнэлгээр явж их ч олон янзын эмчтэй уулзаж, уулзсан харсан сонссон болгоноороо мэдлэгээ тэлж улам ихийг сурах байхаа гэж найдаж байна
Ах дүүс
5 years ago
4 Сэтгэгдэл:
сураад байж дээ
>>>ШУТИС д сурч байсан үе санагдаад явчлаа нээх гоё, хааяа Монголдоо сурч байсан бол., гээд бас бус юм бодогдхоор сэтгэл нэг л сонин байдын!
...сайхаан сайхан :D
Амжилт хүсье!
Unuudur ovoo zav garaad taalagddag bloguudaar orj shine shine zuil yu nemegdsen baina gej unshij yavna. Za Beck Jenni 2too surlagiin undur amjil husei. Ta 2-iin blogd oroh durtai shuu
Surguuli tugssunii daraah namriin 9-1nd neeh evgvi baij bilee. Bvhel bvten 14 jil tsvnh vvreed yavdag baisan ajil baihgvi bolchihoor sonin l medremj turdiin bainalee.
Post a Comment