September 12, 2007

Never forget 911

Энэ өдөр хичнээн хүнд уйтгар гуниг уй гашуу авчирсанг би мэдэхгүй. Гэхдээ би энэ тоо цөөн биш л гэдгийг сайн мэдэж байна. Одоог хүртэл тэр өдөр санаанаас минь гардаггүйн. Тэр өглөө энгийн д нэгэн намрын сайхан өглөө байлаа. Би ч хичээлдээ очиод эхний пар геометр орж байлаа. Хичээл ороод 30 мин л болж байсан байх. Анги дотор байдаг радиугаар сургуулийн захирал мэдэгдэл хийн телевизороо асааж үзэхийг хүсээд бүх сурагчид сургуулын байрыг орхиж явахгүй байхыг хүссэн. ТВ-р New York дахь Дэлхийн худалдааны төвийн 2 цамхагыг шууд дамжуулан үзүүлж байлаа. Анх үзэж эхэлэхэд дөнгөж анхны онгоц нь ихэр цамхагын нэгийг нь мөргөцөн харагдаж байсан. Тэгээд удаагүй байтал бидний нүдэн дээр л дараагийн онгоц 2дахь цамхагыг мөргөсөн. Бид нар ангидаа сандралдаад л . Бүгдээрээ л утасаа гарган гэрлүүгээ утасдаж эхэлсэн. Тэгээд нэвтрүүлэг шууд дамжуулж байх хооронд эхний хичээлийн цаг дуусч дараагийн ангируу явсан. Тэнд бас л ТВ асаалттай байлаа. Юун хичээл хүн болгон л сандарцан царайтай ТВ ширтэж өнгөрсөн. Тэгээд удалгүй 3 дахь 4 дэхь гээд л онгоцууд унасан талаар мэдээ ирсэн. Пентагоныг хүртэл нэг нь оноод унацан байсан. Надад тэр үед үнэхээр аймшигтай санагдаж байсан. Тэр өдөр манай сургууль тугаа бөхийлгөөд бүтэн 5н өдөр хичээл ороогүй дээ. Дараа хичээл орох өдөр бид нар сургуулынхаа өмнө гашуудлын жагсаал хийж нэг охинд эмгэнэл илэрхийлсэн. Учир нь түүний эгч нь худалдааны төв-д ажилладаг байсан бөгөөд ор сураггүй алга болсон байсан юм. Энэ их уй гашуутай өдрүүдийг Америкчуудтай цуг хуваалцаж өнгөрөөсөнөө би хэзээ ч мартахгүй. Манай хөршүүд хэдэн өдрийн турш лаа асааж хүндэтгэл үзүүлж байлаа. Би тэр үед их том хотод амьдардаг байлаа. Тэгээд дахин том хотуудруу дайралт хийж магадгүй гээд хамгаалалт сайн байлаа. Гэхдээ л одоог болтол энэ халдлага хэний буруугаас болсонг ойлгож нэг л чадахгүй юм.

4 Сэтгэгдэл:

Монголын шударга, эгэл ард түмэн said...

manai http://avilgachid.blogspot.com
blogiin linkiig blogtoo bairluulj tuslaval olon tumen ard chini bayarlah bolno

Anonymous said...

911
ene odor ch yalt ch gui american humuust hetsuu odorbaisna gehdee ed nariin neg yum ni nadad taalagddagui yu, yu geheer barag l 911 bol ene horvoo deerh hamgiin tom gamshig geh murtluu huurhii muu afgan, iraq-uudiig buun buunuur ni hyadaj baigaagaa ogt surtalchilahgui. ter ni jaahan zevuun. zuvhun 911 gej surjigneed bdag tee. oh neeren BECK and JENI thanks shuu blogtoo easy english taviusand . bi bugdiig ni devtertee huulaad avchihsan. tegeed hanandaa naachihsan. dajgui yum bichsen bailee . baahan dalii yum bichlee sorry.

Anonymous said...

dahiad l nogoo dalii

Hey Beck and Jenie bi USA-d baidag bolovch hel gej avah yumgui hun. he he tiimees ooriinhoo blogt ene easy englishee bainga tsaash urgeljuuleed taviach ee gej husej bna
hamtdaa suraltsaya .

Зүүдний тэмдэглэл said...

хэ хэ, нээрээ 911-ийг яаж мартах билээ, бараг л толгой жаахан өвдчих гэхээр л дуудчих гээд байдаг юм чинь, тэр ч бүү хэл манай дүнсгэр хөрш намайг гэртээ жаахан чангахан дуудахаар л бас 911-рүү залгачихсан байдаг юм чинь, мартахын аргагүй л дээ... хэ хэ

Popular Posts

: