January 31, 2008

Энэн хаягаар бүртгүүлээд үзээрэй

http://www.8x8.mn/?ref=jenni

Сонирхолтой л эд байна


January 28, 2008

Миний хайртай Атланта хот / эртний нэгэн бичлэгээ сэргээн тавив/

Энэ хот-д нэг хэсэг амьдарсаных гээд жоохон рекламддаг юм билүү.Америкийн нэгдсэн улсын Жеоржа мужийн нийслэл болох Атланта хот анх 1847 онд байгуудагдсан бөгөөд халуун дулаахан уур амьсгалтай сайхан хот. Жеоржа муж зүүн эргээрээ Атлантикийн далайтай хэлэлдэг болохоор цаг уур нь их чийглэг зөөлөн. Гэхдээ өвөлдөө ногооноороо өвөлждөг болохоор өвөл болж нээх шалихгүй. Цас орлоо ч сайндаа л 2 цаг болоод л хайлаад алга болчихоно. Одоогийн байдлаар бараг 3,5 сая хү амтай энэ хот-д сэтгэл татмаар олон зүйл байдаг. 1996 онд энэ хот Олимп зохион байгуулах эрхийг авч зуны олимпийг ёайн зохион байгуулаж байсан түүхтэй. Гэхдээ тэр үед болсон ганц нэг дэлбэрэлтийг эс тооцвол шүү дээ. Энэ хот-д дэлхийн хамгийн том мэдээний төв болох CNN байрладаг. Мөн хамгийн том Coca Cola компаний төв байр болон уг Coca Cola бүтээгдхүүний тухай аврага том музей байрладаг. Мэдээж энэ хот зүүн эргийн эртний мужийн хот болохоор хар америкчууд хотын төвдөө ихээр амьдардаг боловч нээх бие биендээ яршиг удахгүй сайхан амьдардаг.

Миний мэдэхээр бас энэ хотод маань том том уран зургийн галлерейнууд их байдаг. Намайг тэнд амьдардаг байхад аз болж алдарт зураач Edward Munch-н After the Scream гэсэн уран бүтээлийнх нь үзэгсэлэн гарч тэр алдарт Scream болон Starry night гэдэг 3н цуврал зэрэг алдарт уран зургуудыг өөрийн нүдээр үзэх боломж олдсон юм. Гайхалтай мэдрэмж төрдөг юм байна лээ. Энэ хот-д мөн алдарт The FOX THEATER байрладаг.Миний сонсох дуртай Usher Ludacris мөн Lil Bow Wow гээд л том том Hip Hop одуудад Атланта хотын ууган иргэд,

Ингээд л бичээд байвал энэ хотын талаар маш их зүйл бичих болотой. Мянга уншсанаас нэг үзсэн нь илүү дээр байхаа.

Хувийнхаа авсан зурагнуудаас та бүхэнд:





January 11, 2008

Amai The Mongolia - Around The World Trip

Amai -н бичлэгүүдийг уншаад үнэхээр бахархах сэтгэгдэл төрлөө. Дэлхийг ганцаараа эр зоригоороо туулна гэдэг хэрийн аавын хүүхдүүдийн зориглох зүйл биш байх. Амай шиг зовхи нь өөдөө залуус Монголд олон байгаасай. Бүх оруулсан аялалын нийтлэлүүдийг сая амтархаад унших дөхлөө. Даанч цаг байсангүй. Бас нэг өдөр уншчихвал сонирхолгүй. Ялангуяа Sollo’s album cover by Amai, Грекэд биеэ үнэлэх зөвшөөрөгдсөн, Монгол тамхи / Mongolian Tabacо /, SNUS буюу зөвшөөрөгдсөн MABO, SOWETO-г мэдэх үү? гэх зэрэг бичлэгүүд үнэхээр их таалагдлаа. Хэрэв боломжтой бол аялалыг нь ивээн тэтгэвэл их тус хүргэнэ дээ. Ирэхэд нь бүх бичсэн нийтлэлүүдийг нь уншиж байгаад та Soweto-д яаж айдасаа дарсан юм бэ? гэж асууухгүй юу? Блогчид минь Амайг дэмжиж байгаарай. Амайд амжилт хүсье!


January 3, 2008

Эргээд бяцхан чи

Хааяа эргээд бяцхан болчихмоор санагддаг уу? Би ч болчихмоор л байдаг. Хэрвээ хүсвэл миний бичих зөвөлгөөнүүдээс хийгээд үзээрэй.

Өөрийнхөө хамгийн дуртай дууг хамгаас чанга тавиад хэдэн дахин удаа сонс

  1. Хүсвэл чи үснийхээ самыг бариад дагаад дуулж болно ш дээ
  2. Бас нэг тэнэг санаа гэвэл чи хэзээ нэгэн цагт англиар бичлээ гэхэд " i " үсэгнийхээ цэгийг дандаа жижигхэн smily face болгоод зураад үзээрэй

  3. Хүсвэл өглөөний цайндаа мөхөөлдөс идэж болохын

  4. Эсвэл оройн хоолны дараа иддэг дессертээ хоолныхоо өмнө идчих

  5. Багадаа цайны печени цэцэрлэг дээрээ иддэг л байсан биз дээ. Тэгвэл нэгийг дэлгүүрээс зөвхөн өөртөө зориулаж аваад тэрийгээ хэлбэр гаргаж идээд үз. Бөөрөнхий болгож мэрээд, дараа нь дөрвөлжин болгоод л, чадвал 5н хошуу болгох гээд оролдоорой.

  6. Цэвэрхэн цаасан дээр багадаа зурах дуртай байсан зургаа нэг зураад үзээрэй.

  7. Унтах цаг чинь болчихоод байхад унтахгүйгээр орон дотроо гар чийдэн бариад зурагтай ном үзвэл ч гоё шүү.

  8. Зун байсан бол мэлхий барьж байгаад нэг үнсээд авхад буруудахгүй л байх байсан

  9. Хажууд чинь хэрвээ хэн нэгэн байвал өөртөө зориулуулаад үлгэр уншуулаарай

  10. Дэлгүүр орохдоо гэр орныхоо зүйлсийг биш өөртөө зориулаад ундаа,модтой чихэр, наадаг зураг аваарай. Тэгснийхээ дараа модтой чихэрээ амандаа зуунгаа хаана ч хамаагүй наадаг зурагнуудаа наачих

  11. Хоолныхоо ногоог идмээргүй санагдаад байвал хурдхан шиг салфитикныхаа доогуур нуучих

  12. Гадуур алхахдаа замын хажуугийн хашлага дээгүүр болгоомжтой гараа алдлаад нэг алхаад үз

  13. Ув улаан өнгийн дасгалын хувцас, пүүз өмсөөд гүйвэл ч

  14. Хаа нэг газар явж байхад чинь чамд ойрхон зогсож байгаа хүн байвал амандаа байсан бохио аваал үсэнд нь наагаад зугт

  15. Намайг цохь гэж наадаг цаасан дээр тод бичээд ажлынхаа хэн нэгэнтэй зөрөхдөө нуруун дээр нь наачих

  16. Гэрээсээ гарахдаа хажуу айлынхаа хонхыг дараад хар хурдаараа зугтаарай.

  17. За ингээд эцэст нь энэ өдөр хийсэн бүх зүйлдээ онц үнэлгээ тавьж өөртөө алтан 5н хошуу бэлэглээрэй. Амжилт хүсье

За ингээд намайг багадаа ямар аймаар үйиүүлдэг хүүхэд байсанг олж харвуу?


Popular Posts

: