January 3, 2008

Эргээд бяцхан чи

Хааяа эргээд бяцхан болчихмоор санагддаг уу? Би ч болчихмоор л байдаг. Хэрвээ хүсвэл миний бичих зөвөлгөөнүүдээс хийгээд үзээрэй.

Өөрийнхөө хамгийн дуртай дууг хамгаас чанга тавиад хэдэн дахин удаа сонс

  1. Хүсвэл чи үснийхээ самыг бариад дагаад дуулж болно ш дээ
  2. Бас нэг тэнэг санаа гэвэл чи хэзээ нэгэн цагт англиар бичлээ гэхэд " i " үсэгнийхээ цэгийг дандаа жижигхэн smily face болгоод зураад үзээрэй

  3. Хүсвэл өглөөний цайндаа мөхөөлдөс идэж болохын

  4. Эсвэл оройн хоолны дараа иддэг дессертээ хоолныхоо өмнө идчих

  5. Багадаа цайны печени цэцэрлэг дээрээ иддэг л байсан биз дээ. Тэгвэл нэгийг дэлгүүрээс зөвхөн өөртөө зориулаж аваад тэрийгээ хэлбэр гаргаж идээд үз. Бөөрөнхий болгож мэрээд, дараа нь дөрвөлжин болгоод л, чадвал 5н хошуу болгох гээд оролдоорой.

  6. Цэвэрхэн цаасан дээр багадаа зурах дуртай байсан зургаа нэг зураад үзээрэй.

  7. Унтах цаг чинь болчихоод байхад унтахгүйгээр орон дотроо гар чийдэн бариад зурагтай ном үзвэл ч гоё шүү.

  8. Зун байсан бол мэлхий барьж байгаад нэг үнсээд авхад буруудахгүй л байх байсан

  9. Хажууд чинь хэрвээ хэн нэгэн байвал өөртөө зориулуулаад үлгэр уншуулаарай

  10. Дэлгүүр орохдоо гэр орныхоо зүйлсийг биш өөртөө зориулаад ундаа,модтой чихэр, наадаг зураг аваарай. Тэгснийхээ дараа модтой чихэрээ амандаа зуунгаа хаана ч хамаагүй наадаг зурагнуудаа наачих

  11. Хоолныхоо ногоог идмээргүй санагдаад байвал хурдхан шиг салфитикныхаа доогуур нуучих

  12. Гадуур алхахдаа замын хажуугийн хашлага дээгүүр болгоомжтой гараа алдлаад нэг алхаад үз

  13. Ув улаан өнгийн дасгалын хувцас, пүүз өмсөөд гүйвэл ч

  14. Хаа нэг газар явж байхад чинь чамд ойрхон зогсож байгаа хүн байвал амандаа байсан бохио аваал үсэнд нь наагаад зугт

  15. Намайг цохь гэж наадаг цаасан дээр тод бичээд ажлынхаа хэн нэгэнтэй зөрөхдөө нуруун дээр нь наачих

  16. Гэрээсээ гарахдаа хажуу айлынхаа хонхыг дараад хар хурдаараа зугтаарай.

  17. За ингээд эцэст нь энэ өдөр хийсэн бүх зүйлдээ онц үнэлгээ тавьж өөртөө алтан 5н хошуу бэлэглээрэй. Амжилт хүсье

За ингээд намайг багадаа ямар аймаар үйиүүлдэг хүүхэд байсанг олж харвуу?

8 Сэтгэгдэл:

Anonymous said...

Ямар хөөрхөн санаа вэ. хэхэ. Хүүхэд насанд хүргэж өгдөг галт тэрэг хэрвээ байдаг бол гээд л дуулаад сужийдий би дандаа. :P

Одоохондоо дүүтэйгээ тоглоод л жаахан хүүхдүүдтэй үймүүлэхээр л хамгйин бга нас маань санаанд орох юм даа ;)

Pearle Deppsu said...

Их олон зөвлөгөө байна. Надад бол хэн нэгэнд эрхлэхэд л хангалттай. Найз залуудаа ч юм уу. Даанч одоогын байдлаар хамгийн харамсалтай нь намайг эрхлүүлэх хүн алга. Яаж эрхэлдэгээ ч мартчиж...

A.Амарсайхан said...

Саак зөвлөгөө байна. Даанч тус болсонгүй.
Хажуудаа суудаг бүсгүйгээ үлгэр уншаад өгөөч гэлээ. Инээж байснаа зөвшөөрч байна. Харамсалтай нь үлгэрийн ном олдсонгүй. /Даваа гаригт ажил руугаа заавал үлгэрийн номтой ирнэ ээ/
Печень хэлбэр гаргаж идэх санаатай нэгийг авлаа. Үйрч унаад болохгүй юм. Орчин үеийн печенье ч дээ.

A.Амарсайхан said...

Хариад эхнэртээ эрхэлмээр л байна. Даанч ойрдоо ууртай байгаа. Шалтгаан нь гэвэл, би ёолохдоод, дээрээс нь найз нөхөд "Алтан өд", "Оны шилдэг" ... гэх мэтийн шагналууд аваад, 25-26-наас хойш тушдаа үнэртүүлсэн амьтан гэрийн бараа харсан.

Arsun said...

Зиак, 16-г өглөө туршина аа

SARANTENGER said...

Маанка чинь хамаг юм хөдөлгөчихдөг байна шд. Эхнэргүй миний эмзэг сэдвийг хөндөөд.... Ядаж байхад энэ Pearle найз залуу ч юм уу найз бүсгүйдээ эрхэл мэрхэл гэж зүрх шимшрүүлээд л... Ядаж байхад шинэ оны эхний шөнийг хуучин gf тэйгээ хэрүүл хийж эхэлдэг наас.... За яахав. Энэ онд ихийг хийж бүтээнэ ээ. GL HF

oyunaa said...

Goe sanaanuud bna aa. Oor hunii oroltsootoigoos busdiig ni turshij uzne ee... Bagiin yabdaluud sanaand orood geree buur ih sanachihlaa...

Beck said...

Манай Женни ийм л сахилгагүй хүүхэд байсан юм шиг байгаа. Одоо ч гэсэн хэхэ.

Popular Posts

: