Энэ хот-д нэг хэсэг амьдарсаных гээд жоохон рекламддаг юм билүү.Америкийн нэгдсэн улсын Жеоржа мужийн нийслэл болох Атланта хот анх 1847 онд байгуудагдсан бөгөөд халуун дулаахан уур амьсгалтай сайхан хот. Жеоржа муж зүүн эргээрээ Атлантикийн далайтай хэлэлдэг болохоор цаг уур нь их чийглэг зөөлөн. Гэхдээ өвөлдөө ногооноороо өвөлждөг болохоор өвөл болж нээх шалихгүй. Цас орлоо ч сайндаа л 2 цаг болоод л хайлаад алга болчихоно. Одоогийн байдлаар бараг 3,5 сая хү амтай энэ хот-д сэтгэл татмаар олон зүйл байдаг. 1996 онд энэ хот Олимп зохион байгуулах эрхийг авч зуны олимпийг ёайн зохион байгуулаж байсан түүхтэй. Гэхдээ тэр үед болсон ганц нэг дэлбэрэлтийг эс тооцвол шүү дээ. Энэ хот-д дэлхийн хамгийн том мэдээний төв болох CNN байрладаг. Мөн хамгийн том Coca Cola компаний төв байр болон уг Coca Cola бүтээгдхүүний тухай аврага том музей байрладаг. Мэдээж энэ хот зүүн эргийн эртний мужийн хот болохоор хар америкчууд хотын төвдөө ихээр амьдардаг боловч нээх бие биендээ яршиг удахгүй сайхан амьдардаг.
НАМИРАА САЛХИ (Өгүүллэг)
1 year ago
0 Сэтгэгдэл:
Post a Comment