Хэдэн зураг fickr дээр орууллаа :)
December 29, 2007
December 27, 2007
Бодрол
Ойрд блогтоо бичлэг нэмээгүй юм байна. Арга ч гүй биздээ. Интернетэд бараг орж чадахгүй байгаа болохоор. Гэртээ нэттэй бол сайхан байхгүй юу? Өнөөдөр өглөө гэнэт цас орж байгаль дэлхий манийгаа баярлуулдаг гэж байна шт. Гадаа сайхан байлээ. Жинхэнэ шинэ жил ийм цастай сайхан байдаг шүү дээ. Цасгүй шинэ жилийг ямар шинэ жил гэхэв. Ойрд Асуулт.Нэт -ийн фото уралдаанд оролцоод байгаа. 12-р сарын тэмцээн бохирдол нэртэй. Flickr дээр байгаа галын наадам зургаараа оролцсон хэр зураг байна гишүүдээ шүүмжилвэл сайна байна шүү. Бас ийм зураг авбал зүгээр гэж санал оруулвал оноос өмнө аваад давхар оруулчмаар байнаа. Шагнал нь 100$ гэсэн хуваалцана шүү :) Таньдаг гишүүд маань нээрээ хэр ёолкдож байна даа.
Нийтлэгч: Beck 5 Сэтгэгдэл
label: New year
December 19, 2007
Road Trip
Road гэж бараг Train Trip хийцэн юм байна ш дээ.Jenni охин ангийнхантайгаа Дархан орчихоод сайхан амраад ирсэн дээ. Дарханруу вагоноор 6н цаг явсан даа. Зам хальтиргаатай байх гээд бүгдээрээ сайхан вагондсон. Сайхан амарчихаад ирсэн чинь хотын утаа ч хэцүү санагдаж байна лээ шүү. Дархан сайхан газар байна лээ. Уул нь хөгжүүлэе гэвэл дороо хөгжихөөр газар харагдсан. Дарханд байдаг хэдэн үзүүштэй зүйлс нь Морин Хуур цогцолбор бас Бурханы хүрээлэн, парк гээд газруудаар нь явж үзсэн дээ. Хамгийн сайхан зүйл нь агаар нь. Тэнгэр нь цэв цэнхэр од харагдаад л. Энд ирсэн чинь нил утаан дотор юун сайхан од харагдах маньтай л байна даа. Ганц 2 зураг утасаараа авчихсан чинь жоохон дүрслэл миа байгаа шүү
Энэ сандалыг хаягдал уутаар хийсэн гэсэн.
Нийтлэгч: Jenni 3 Сэтгэгдэл
label: Blog of day, Happy
December 13, 2007
Гэр- эмнэлэг- ажил-гэр
Гэр- эмнэлэг- ажил-гэр яаг ийм маршрутаар нилээн хэдэн өдрийг ардаа үлдээлээ. Гадаа хүйтэн болоод ч тэрүү гадагшаа гарах нээх сонирхолгүй байна. Өнгөрсөн долооо хоногт төгсөлтйинхөө монтажны зургийг авхуулах гэж нилээн л юм боллоо. Нөгөө хослол эд нар өмсөж сураагүй охин чинь ромбоны зураг гээд заавал пиджак өмсөөд, дараа нь авхуулсан зургаа харсан чинь их өөр харагдаж байна лээ. За тэр яахав. Энэ долоо хоногт Нүдний тасагуудаар дадлага хийлээ. Эхний 3н хоног Сонгино Хайрхан дүүргийн эмнэлэг дээр. Ёстой нэг түм түжигнэж бум бужигнасан газар байна лээ. Өглөө 8,30 гээд очиход л үүдэнд үзүүлэх хүмүүс уртаа цуваа үүсгэцэн хүлээж байна даа. Аргагүй биз дээ. Монголчууд минь өвчлөх дуртайй улс ш дээ. Юм л болвол өөртөө онош тавиад өөрийгөө эмчлэх гээд үзчихдэгийн. Өчигдөр л гэхэд нэг эгч нүд нь улайгаад жоохон үрэвсээд байхаар нь эмийн сан ороод хамаагүй тос аваад түрхчихсэн чинь тэр нь улам дордуулаад хаяцан байсан. Зүгээр л бага зэрэг нүднээс нь нулимс гоожоод улайсан нүдэндээ гормоны тос түрхэж байгаа улсууд чинь яаж хөгжихөв дээ. Хамгийн хэцүү нь эмч маань ганцаараа үзэж ерөөсөө дийлдэггүй тийм их хүнтэй. Хажуу талын өрөөнд нь сувилагч эгч орж ирсэн хүн болгоны харааг шалгаж бүртгэж өгнө. Орж ирж байгаа хүмүүсийн лав л 80% нь хараа муутай байхын. Бодоод байхар монгочуудын маань ихэнх хувь нь хараа муутай нь үнэн байхаа. Аргагүй биз дээ. Ийм эрё тэрс уур амьсгалтай оронд, дээр нь нарны хурц ягаан гэрэл байна. Ядаж байхад л айлгүй охидууд нь гоёлын линз зүүж байна гээд нүдээ үрэвсүүлээд хаяхын. Хүмүүсээ нүдээ хайрлаж байгаарай
Ингээд бага зэрэг нүдний дасгал бичье
-Удаан хугацаагаар компьютер эсвэл бичигийн ажил хийсний дараа бага зэрэг завсарлага аваад нүдээ хэд хэдэн удаа анивчаад, дараа нь нүдээ аниж байгаад нүднийхээ алимыг хэд хэдэн удаа цагын зүүний дагуу болон эсрэг чиглэлд нь хэд хэдэн удаа эргүүлээд амьсгаагаа гүнзгий авна. Ингээд нүдээ нээхдээ амьсгаагаа зөөлөн гаргана. Энэ дасгалыг 3н удаа давтаж хийнэ.
-Бас нэг арга байна. Би өөрөө их хэрэглэдэгийн. Үр дүнтэй шүү. Нэг йлсын зүйлрүү хараагаа шилжүүлээд дараа нь огцом ойрхон зүйлд тусга. Ингэхэд нүдний фокуслах чадвар илүү хөгждөг байна. Энэ дасгалыг цаг болгон 5н удаа хийгээрэй
Нийтлэгч: Jenni 2 Сэтгэгдэл
label: Blog of day, Анагаах ухаан, Танд хэрэгтэй
December 5, 2007
Дүрмийн үг үү? Дүрмийн бус юмуу
Өнөөдөр гудамжинд явж байгаад Монгол Банкны хажуудах нэг том рекламны самбарыг харсан чинь MCS ийн Канон брэндийн реклам харагдлаа. Дээр нь Орчин үеийн Офисийн стандарт гэсэн үзэсгэлэнгийн талаар бахх шиг байсан. Ганц онцолж харсан зүйл минь Офис гэдэг үг байлаа. Би угийн монгол хэлний дүрэм сайн мэдэхгүй л дээ. Гэхдээ бас дотроо баахан бодлоо. Ном сонин уншиж байхад дандаа л Оффис гэж 2 Ф тэй бичсэн харагддаг. Тэгээд яагаад энэ дээр нэг байгаа юм болоо гээд. Тэгээд бүр сонирхол татаад YMын бүх хүмүүсрүү асуусан масс явуулаад үзвээ. Тэгсэн ганц хүнээс бусад нь бүгдээрээ 2 Ф тэй гэхийн. Ганц хүн л орос хэлний дүрэмээр бол О үсгээр эхэлсэн үгийн ардаас 2 ф бичдэггүй гэсэн дүрэм байдаг тийм болохоор ганц ф буюу Офис гэж бичих нь зөв гэлээ. Тэгээд Google р офис гэж бичиж байгаад хайсан чинь Оффис гэдэг үгнээсээ хэдэн мянга дахин илүү хайлт олдож байна. Тийм болохоор нэг Ф тэй бичдэг нь зөв болж таарах нь ээ дээ. Гэхдээ бас оросууд өөрсдөө оффис гээд 2 ф тэй бичцэн зүйлүүд харагджил байна лээ. Бүр гайхаад барахгүй нь. За юу ч гэсэн нэг Ф тэй бичдэг нь зөв боловуу гэж бодож байна. Гэхдээ бас нэг гайхмаар зүйл нь MCS лаг болоод ингээд бичцэн юм болуу гэхлээр та нар доор байгаа бичлэгийн сүүлийн хэсгийг уншаад үзээрэй. Тус компаны дэд захиралын ярилцлага байгаа юм даа. Оффис гээд 2 фтэй бичцэн бололтой. Ингээд бодохоор монголчууд гэж нэг л их Орос хэл үзсэн гарууд, ойр зуурын үгнийхээ алдааг мэдрэхгүй амьдраад байхын. Яахав англиар Office гээд 2 F тэй бичдэг нь үнэн. Гэхдээ арай ч английг нь дууриаж бичээгүй байлгүй дээ. Гэхдээ энэ тал дээр хүн болгон бодлоо хуваалцана гэдэгт итгэж байна.
Улсыг хөгжүүлэх ганц зөв гарц бол Иргэний боловсрол юм.
Ааг омогтоо шатаж байгаа залуу халуун насандаа энэхүү боловсролын хувьсгалыг өөртөө хийхгүй бол ирээдүйд биднийг их эмгэнэлтэй нийгэм хүлээж буй. Энэхүү хувьсгалыг цаг алдалгүй хийх нь чухал.
Энэ хэсгийг нэгэн найзынхаа бичсэнээс иш татан авав.
Нийтлэгч: Jenni 7 Сэтгэгдэл
label: Blog of day, Мэдлэг
December 4, 2007
Цаг хугацаа
Өнөө өглөө багшийн өрөөнд хувиараа авах гээд зогсож байхад багш өнөөдөр чинь хэдэн билээ гээд календар харангаа пөөх энэ цаг хугацаа чинь харвасан сум шиг яасан хурдан өнгөчихөө вэ гэхэд миний ч гэсэн дотор гэнэт тийм билүү гэх бодол орж ирлээ. Нэрээ л энэ цаг хугацаа яасан хурдан нүдэн дээр нь урсан өнгөрөнө вэ. Саяхан л хичээл маань орж эхлээд бөөр л завгүй охин болсон одоо тэгсэн мөдхөн шалгалт ойртчихсон байна ш дээ. Хэдэн хоногийн дараа монтажныхаа зурагыг авхуулана. Манай ангийн банди нар бараг гоо сайханд орох юм яриж байна лээ. Хаха. баларсийн тээ. Нэрээ л насан туршдаа хадгалж явах болохоор аятайхан харах хэрэгтэй юм байна шүү. Ядаж нэг цагаан халадаа цэмцийтэл индүүдээд өмсчихсөн байвал ч. Тэгээд байж байтал удахгүй манай курсын шинэ жилийн party болно. Юу өмсөнөө гэж хэдэн охидууд шаналсаар байгаад нэг мэдхэд хоосон юу ч үгүй party дах шахдаг улс даа.Одоо хамгийн сүүлийн удаа сургуульдаа тэмдэглэж байгаа шинэ жил маань болохоор гоё болох хэрэгтэй.Дээр нь ангийнхантайгаа цагыг зугаатай өнгөрөөнөө.Ингээд л нэг мэдхэд шинэ жил болоод 2008 он гарчих байх даа.
Нийтлэгч: Jenni 3 Сэтгэгдэл
label: Blog of day
Popular Posts
-
Би бодоод байсан анагаахын сургууль төгссөн хүний төрхгүй дандаа өөр сэдвээр бичлэг хийдэг юм байна. Ингээд одооноос хааяа эрүүл мэндийн зөв...
-
Хүмүүсээ туслаарай. Би өөртөө нэг трак лист үүсгэх гэсэн юмаа. Хааяа машинд сонсоод явж байхад яг болохоор. Надад өөрсдийнхөө дуртай дуунууд...
-
Өнөөдөр жоохон ачаалалтай өдөр байлаа. Өглөөнөөс орой 6 өнгөртөл ажил минь барагдахгүй, гэртээ харихын түүс болж байлаа. Гэртээ ирээд хооло...
-
Анх Оригами буюу цаасыг нугалан дүрс хийдэг энэ урлаг Хятад улсад үүссэн бөгөөд сүүлд Япон улсад хүчээ аван түгсэн байна. Оригами гэдэг нэг ...
-
Шалгалт шүүлэг эхлээд зав тун муутай байгааг нь ойлгоно гэж найдаж байна. Хичээлээ уншаад л...Тэгээд шалгалтаа өгчихөөл нээх сайхан эрх чөл...
-
Хүний хамгийн үнэнч сайн нөхөр нохойн маань үүлдэр угсаа. Зарим нохойнууд их хөөрхөн юмаа тэ. French bulldog -ий гөлөг марзан харагдаж байга...
-
Нэг судалгааны ажил эхлүүлэх гэж байгаагаа танилцуулахад таатай байна. Яг одоохондоо зөвхөн загвар хэсэг буюу draft нь бэлэн болоод байгаа б...
-
Өдрийн мэнд. Их ажлын хажуугаар гэнэт хуучин блогоо санаад ороод ирээ. Нэг л мэдэхэд олон жил өнгөрчих юм. Өдөр хоног урсан өнгөрч байгааг б...