August 12, 2014

Сүүлд авсан зурагнуудаас

Зун Монгодоо амрахдаа авсан хэдэн зурагнаас 





Блогоо санасан хүн

Өдрийн мэнд. Их ажлын хажуугаар гэнэт хуучин блогоо санаад ороод ирээ. Нэг л мэдэхэд олон жил өнгөрчих юм. Өдөр хоног урсан өнгөрч байгааг бараг л мэдрэхгүй ажиллаж сурсаар байгаад таарлаа. Одоо удахгүй сургуулиа төгсөх боллоо. Анагаах ухааны доктор гэдэг эрхэм цол.г авахад дөхөж л байна. Хүний нутагт олон өдрийг ганцаараа өнгөрөөсний дараа эргээд бодохоор ойлгож ухаарсан юм зөндөө. Юу ч гэсэн цолоо авчихаад энд өнгөрүүлсэн амьдралынхаа талаар аймаар урт пост оруулнаа. Эхнээс нь сайхан жагсааж бичиж байгаад :)


March 15, 2013

Ulaanbaatar city 2013


Shuud haragduulahgui hesgig end bicheerei.


January 30, 2013

Бүгдээрээ сайн байна уу?

 Блогоо бараг л мартах шахсан байна шүү. Амьдрал минь үргэлжилсээр л байна. Нохой маань хөөрхөн том болчихсон байгаа. Багадаа их сахиллаггүй амьтан байсан одоо овоо нэг дээрдэж байгаа. Би Тайваны улсдаа сурсаар л... Хэзээ нэгэн цагт эрдэмтэн болчихоод эх орондоо бүр мөсөн харина даа. Тэх мөч хурдан ирээсэй. Хүний нутагт удах тусам гэрээ санах нь нэмэгдээд байх шиг. Гэхдээ нэгэнт тээгээд ирсэн том зорилгоо биелүүлээд харих болноо. Энэ улсын талаар сурч дуусчихаад нээх сайхан урт нийтлэл хийнээ. Тэр хүртэлээ энэ улсаас сурахаа сурч аваад амьдарч байна. Та бүхэний ажил төрөл бүгд сайн биздээ?


July 15, 2012

Naadam festival firework



December 25, 2011

#5 Гадны орны клуб.д Монгол дуу явах

Бүгдэнд нь ирж буй шинэ оны мэнд хүргье.
Өчигдөр энд Монгол оюутнуудын шинэ жилийн баяр болов. Сайхан баярлаад өөртөө шинэ жилийн настер оруулав. Нэг клуб.д бүгдээрээ цуглаад сайхан идэж уугаад, монгол хөтлөгч, дж.тэй, дээр нь сайхан монгол шинэ жилийн дуунууд яваад л.  Гайхалтай



December 20, 2011

#4 Эр өсч, эсгий сунаад, дээр нь манай Марли том болж

Өмнөх постнуудаас анзаарсан бол бид 2 нэг инээдтэй жижигхээн гөлөгтэй болсон талаар байгаа. Манай бяцхан Марли нэг л мэдхэд өсөж томроод, одоо л нэг нохой төрхөндөө орж байгаа. Өмнө нь нэг тийм инээдтэй жижигхэн амьтан байсан юм. Одоогоор 4н сар хагастай. Цаг хугацаа ямар хурдан явдаг юм бээ.
Анх авч өгч байсан орон дотроо одоо багтахгүй болчихоод, хамаг тоглоомуудаа зажилаад хаяцан лаг байнаа. Анх манайд ирж байхдаа өөрөө ч сүүгээ ууж чаддаггүй. Бид 2 амруу нь шфрицээр шахаж өгдөг байлаа. Нялх хүүхэд шиг шөнө хэд хэдэн удаа босож хооллоно. Шалан дээр явж чадахгүй хальтраад нэг тиймэрхүү л инээдтэй амьтан байлаа. Одоо харин бүр дийлдэхгүй сахиллагагүй гөлөг болсон. Идэж чадахаар юу л байна бүгдийг иднэ. Мэрж болох болгоныг мэрнэ. Тэгээд саяханаас вакцинаа хийлгээд дууссан учир өөр нохойтой танилцуулж тоглуулах санаатай өөртөө нь ойролцоо гөлөгтэй болзуулаваа. Марли болон Макс

Тэр цаадах нь Марли, наана нь байгаа Макс 2лаа 4н сартай
Ингээд Марли ийт том болчих гэж.......



Гайхалтай


December 19, 2011

#3 Онгоцны минь тасалбар хүссэн өдөр маань байх

Шинэ долоо хоногийн мэнд хүргье....
Гэрээсээ хол байх нэг бодлын асар хэцүү ч гэсэн, амралт дөхөөд гэртээ харих ойртох тусам сэтгэл догдлоод гайхалтай санагдана гээч. Тэр тусмаа сүүлийн сар нь бүр өдөр хоног нь явж өгөхгүй байгаа юм шиг удаан өнгөрөнө. Юун хичээл ажил, толгойд тувтан гэр бодогдоостой. Сэтгэлээрээ бол аль хэдийн гэртээ харьчихсан санагдана. Буцах өдрийн маань онгоцны билет хүлээлгэнд орчихоод нэг хэсэг сэтгэлээр баахан унаваа. Хүмүүс бүгдээрээ л билет нь зүгээр, минийх л гэж балайраад хүлээлгэнд.... Яаанаа суудал гарахгүй бол яах билээ гэж өдөр шөнөжин бодсоор байгаад мэдрэлээрээ нилээн л наадлаа. Тэгсэн харин аз болж хүлээлгэнд байгаа өдрийн минь өмнөх өдөр нислэгтэй болж таараад би тэрэнд нь багтчихдаг байна шд. Гайхалтай. Одоо бүр суудалтай дээр нь нэг өдрийн өмнө гэртээ харих нь байна шдээ. Амралт дөхөх сайхан шүү. Харин амарч байгаад буцаад нисэх бол жинхэнэ уйтгар гуниг.
Гэхдээ тэр хүртэл хол байна доо. Юу ч гэсэн эхлээд амраад гэртээ хариад авья.
Би нэрээ ихэнхдээ Korean Air.р нисэж таараад байх юм. Нэг давуу тал нь онлайн.р суух суудалаа захиалж болдог. Хэн ч танихгүй хүмүүсийн дунд яг голд нь нислэгийн турш суухыг хүсэхгүй нь мэдээж. Тийм болохоор өөрийнхөө дуртай суудалаа урьдчилаад захиж болно. Би цонхны хажуууд суух дуртай. Утаатай ч гэсэн Улаанбаатараа дээрээс харах дуртай.
За ингээд онгоцны билет мандтугай.


Гэртээ харих дөхлөө. Гайхалтай




December 17, 2011

#2 Амралтын өдрийн өглөө хонх дуугарах

Өнөөдөр амралтын өдөр. Завгүй өнгөрөөсөн 5 өдрийн нойроо ханатал авах гээд шунаж үд хүртэл унтдаг өдөр.  Энд ойрд сэрүүсээд гэртээ байхдаа даараад байдаг болжээ. Хөнжилнөөсөө толгойгоо цухуйлгах төдийд даараад буцаад хөнжилрүүгээ шургана. Яг сайхан зүүдлэж байхад хаалганы хонх дуугарав. Босоод онгойлгочих хүсэл үнэхээр их байсан ч нойроо дийлэхгүй байлаа. Ямар азаар нөгөө өрөөний маань хөрш roommate маань босож очиод онгойлгоод өгөвөө. Тэгээгүй байсан бол надад ирэх тэр илгээмж ирэх долоо хоногоос наашгүй болох байлаа. Надад зориулсан анхны шинэ жилийн маань бэлэг эгчээс ирсэн байв. Өөртөө шинэ жилийн уур амьсгал яаж оруулдаг юм билээ гээд ойрд их бодож байсан чинь ашгүй энэ жилийн анхны бэлэгээ аваад овоо настер орох шиг боллоо. Илгээмж аваад л өөртөө баярын настер орчихоно гэж бодсонгүй шүү. Гайхалтай биш гэж үү ....

Гайхалтай :)
Гол нь хагасайн өдөр хүргэж өгдөг шуудангийн ах мундаг байгаа байхгүй юу.
Би амралтын өдрөөр илгээмж хүргэдэг байсанг даанч мэдээгүй байсан юмаа.
Яг үнэндээ өглөө хонх дуугарахад өнөөх шашны номлогч эр 2 загалнууд л байх гэж бодож байлаа шд.


December 16, 2011

Гайхалтай өдрийн тэмдэглэл

Намайг гэнэт блогоо бичээд эхлэхээр гайхаж байна уу? Хааяа нэг блогтоо салхи оруулах сайхан байдаг юм. Блог бичнэ гэдэг над шиг хэл бичгийн аяьсгүй хүнд бол овоо л ажил болоод байдагын. Ингээд одооноос эхлээд өдөр бүр тохиолддог жижигхэн ч гэсэн гайхалтай зүйлүүдийн талаар бичиж байхаар боллоо.

#1 Нар бараг гарах шахсан өдрийн өглөө

Би энэ жижигхэн арал дээр нарны бараа хараагүй нилээн хэд хоночихлоо шүү. Хүйтэн борооны улирал эхэлчихээр амьдрал барзгар болоод явчих юм. Нар гэдэг зүйлийг ер нь ховорхон хардаг боллоо. Өдөр шөнөгүй бороо уйлагнаад сүүлдээ бүр хуурай ч хувцасгүй болох нь.
Тэгээд жоохон сониуч зан хөдлөөд цаг агаар судлаад үзвээ. 12р сард нийт нар гардаг цаг нь дөнгөж 90 хүрч байна. Тэгэхээр миний нарны туяа хараагүй удах нь гарцаагүй юм байна.


Гэтэл өнөөдөр өглөө гэрээс гараад явж байхад бороо орох нь арай л гайгүй болчихсон дээр нь тэнгэр дэхь үүл арай л шингэрцэн харагдав. Бүр сайн харвал цаана нь нар цухуйх шиг болов. Өөрийн эрхгүй нүүрэнд инээмсэглэл тодроод ирдэг юм байна. Гайхалтай санагдаж эхэллээ. Хүн цаанаасаа баярлах мэдрэмжийг мэдрээгүй , тэр тусмаа нарны зүгээр жижигхээн сурагаар ингэтлээ өөрийгөө баярлана гэж санасангүй. Тэрүүхэн тэндээ л гайхалтай мөч байлаа. Гэхдээ 5 мин ч хүрэхгүй буцаад л бороо ороод эхэлсэнг эс тооцвол өнөөдөр өглөө сайхан эхэллээ гэж хэлхэд бараг буруудахгүй боловуу.


Дараагийн гайхалтай зүйл тохиолдтол түр баяртай.


October 3, 2011

Marley


Зөндөө том болж байгаа


September 29, 2011

Гоё

Саяхан нэг ийм зүйл хийлээ

http://www.youtube.com/watch?v=78-X8dtkZg


September 4, 2011

Бид 2-н шинэхэн найз

Бид 2 саяхан нэг ийм муухай найзтай боллоо. Бид 2той хөөцөлдөж тоглоод ойрд их л завгүй байлгаж байна да. Нэрийг нь Marley гэдгийн. Нэг хөөрхөн киноны баатрын нэртэй. Өдөр хоногоор л өсөөд улам сахиллагаггүй болоод байх юм.



August 7, 2011

Octopus flower

Shinehen zurag nemsen shuu


July 4, 2011

off road

off road
off road,
originally uploaded by ❤ Giimaa | photography ❤.
shinehen zurag nemleee


Popular Posts

: