Шинэ долоо хоногийн мэнд хүргье....
Гэрээсээ хол байх нэг бодлын асар хэцүү ч гэсэн, амралт дөхөөд гэртээ харих ойртох тусам сэтгэл догдлоод гайхалтай санагдана гээч. Тэр тусмаа сүүлийн сар нь бүр өдөр хоног нь явж өгөхгүй байгаа юм шиг удаан өнгөрөнө. Юун хичээл ажил, толгойд тувтан гэр бодогдоостой. Сэтгэлээрээ бол аль хэдийн гэртээ харьчихсан санагдана. Буцах өдрийн маань онгоцны билет хүлээлгэнд орчихоод нэг хэсэг сэтгэлээр баахан унаваа. Хүмүүс бүгдээрээ л билет нь зүгээр, минийх л гэж балайраад хүлээлгэнд.... Яаанаа суудал гарахгүй бол яах билээ гэж өдөр шөнөжин бодсоор байгаад мэдрэлээрээ нилээн л наадлаа. Тэгсэн харин аз болж хүлээлгэнд байгаа өдрийн минь өмнөх өдөр нислэгтэй болж таараад би тэрэнд нь багтчихдаг байна шд. Гайхалтай. Одоо бүр суудалтай дээр нь нэг өдрийн өмнө гэртээ харих нь байна шдээ. Амралт дөхөх сайхан шүү. Харин амарч байгаад буцаад нисэх бол жинхэнэ уйтгар гуниг.
Гэхдээ тэр хүртэл хол байна доо. Юу ч гэсэн эхлээд амраад гэртээ хариад авья.
Би нэрээ ихэнхдээ Korean Air.р нисэж таараад байх юм. Нэг давуу тал нь онлайн.р суух суудалаа захиалж болдог. Хэн ч танихгүй хүмүүсийн дунд яг голд нь нислэгийн турш суухыг хүсэхгүй нь мэдээж. Тийм болохоор өөрийнхөө дуртай суудалаа урьдчилаад захиж болно. Би цонхны хажуууд суух дуртай. Утаатай ч гэсэн Улаанбаатараа дээрээс харах дуртай.
За ингээд онгоцны билет мандтугай.
Гэртээ харих дөхлөө. Гайхалтай
1 Сэтгэгдэл:
Сайхан мэдээ байна... Хүссэн өдөр суудалтай байх нээрээ сайхан шүү.
Post a Comment