October 3, 2011

Marley


Зөндөө том болж байгаа


September 29, 2011

Гоё

Саяхан нэг ийм зүйл хийлээ

http://www.youtube.com/watch?v=78-X8dtkZg


September 4, 2011

Бид 2-н шинэхэн найз

Бид 2 саяхан нэг ийм муухай найзтай боллоо. Бид 2той хөөцөлдөж тоглоод ойрд их л завгүй байлгаж байна да. Нэрийг нь Marley гэдгийн. Нэг хөөрхөн киноны баатрын нэртэй. Өдөр хоногоор л өсөөд улам сахиллагаггүй болоод байх юм.



August 7, 2011

Octopus flower

Shinehen zurag nemsen shuu


July 4, 2011

off road

off road
off road,
originally uploaded by ❤ Giimaa | photography ❤.
shinehen zurag nemleee


June 18, 2011

❤ Giimaa | photography ❤'s photostream

Greenoo10000000 daysHaving funBlue daysSeriousSilence
WaterfallWhen city gets busy with trafficLife can be simpleOver the cloudShark AttackFoggy night
fly to the moonEiffel Tower my student SPFriend of the dayWindy
Goodnight TaipeiCrazy colorDessertBoxy got BowMeet the world Lighthouse


June 7, 2011

Danbo

Өнөөдөр та бүхэнд нэгэн бяцхан найзыгаа танилцуулж байна. Бек Boxy гэдэг нэр хайрласан. Инээдтэй хөөрхөн эд байна уу? Нэг кноп дарахаар нүд нь гэрэлтдэг ид шидтэй. Жижигхэн ч гэсэн миний гэрэл зургийн анд. Уйдчихаад сууж байхад хааяа надад хөөрхөн хөөрхөн санаа өгдөгийн. Ингээд найзынхаа хэдэн зургийг авсан юм.




Бас зураг авч сурахын гэнээ....


 Ойрд надтай барьцаад Angry Bird тоглоод байгааа


Халуун бас чийгтэй

Гарчиг маань нэг л аймаар болчихлоо.За гэхдээ үнэн юм чинь. Энд зун болж халуун болсоор л байна. Ер нь дундаж градус нь одоогоор +30 байна. Энд зун хүмүүс яаж амьдардаг юм болдоо гэх бодол хааяа төрөхийн. Гадаа гарахын ч арга алга. Зүгээр гэртээ сууж байхад хөлс өөрөө урсаад байхад гадаа гарвал бүр урсах гээд байнаа.


April 27, 2011

Төвд хоол идсэн нь

Хаа байсан Тайвань улсад над шиг гэрийнхээ хоолыг санадаг зөндөө хүмүүс байгаа байх даа. Эндхийн хоолонд нэг л дасаж өгөхгүй юмаа. Амтгүй санагдаад, дээр нь уйдчихсан. Эндхийн хүмүүс яаж тэр амтгүй хоолоо идээд амьдраад болоод байдаг байнаа гэж хааяа бодогдох юм. Уйтгартай нэгэн хэвийн амт. Жигнэсэн ногоо, амтгүй мах,хэдэн ширхэг далайн хоол, наймаалж , арваалж, тэгээд уул нь эсэн бусын гачин юмнууд их байгаа. Гахайн цусан бялуу хүртэл байгаа. Бүгдээрээ л нэг үлбэгэр амттай. Тэгээд хааяа монголынхоо хоолыг санах юм. 

Өчигдөр харин хичээл тараад энд байдаг Төвд хоолны газарлуу анх удаагаа очиж хоол идэж үзлээ. Гайхалтай сайхан санагдсан. Ойрд идээгүй байсан час хийсэн амт. Сандарсан болоод тэр үү захиалсан хоолоо хэдэн минутын дотор идсэнээ ч санахгүй байна. Лав л их хурдан идсэн. Тэгээд нэг ухаан орсон дооо. Үхрийн махтай банштай цай (цай ч бас арай бишээ, гэхдээ сүүтэй шөл) Энд ирээд ингэж нэг үхрийн махтай банш идэх гэж. Нээх өлсөглөнгийн оронд байгаа юм шиг юм бичцэн байна шд. Хааяа ингэж сайхан хоол идэх сэтгэл сэргээдэг юм шиг байгын. Дахиж тэнд очиж хоол иднээ. 



April 24, 2011

Муу блог маань

Энэ блог маань бүр тоосонд даруулчихсан уйтгарт автчихсан байна. Уул нь өмнө нь өчнөөн цаг хугацааг энэ блогдоо зориулж, хамаг дурсамж маань энд үлддэг байлаа. Ойрын үед Facebook, flickr, Twitter гэж гүйсээр байгаад өөрсдийнхөө блогыг мартсан бололтой. Миний амьдралын нилээн олон жилийн дурсамж энд хадгалагдаж байгаа.
Энэ удаа өөрийн амьдарч байгаа хотын талаар жоохон танилцуулж бичихээр шийдлээ.
Энэ хот хуучин барилга, орчин үеийн барилга холилдон баригдсан нэг тийм цаанаа л уйтгар агуулсан хот. Хүмүүс нь дандаа л завгүй, ийш тийшээ холхилдож байдаг нилээн хэдэн сая хүн амтай жирийн л нэгэн том хот. 2010 оноос өмнө энэ хотын нэг барилга нь дэлхийн хамгийн өндөр барилгад тооцогдож байлаа. Аргагүй л юм 508 метрийн өндөрт гараад ойр орчимоо хархад бараг л хотын захад байрладаг далайн зах харагддаг. Тэр дээрээс доошоо харвал хүний дүрс бол харагдахгүй шүү. Хамгийн тод харагдах зүйлс бол шоргоолжны хэмжээтэй тэнцэхээр бяцхан өнгө өнгийн автобуснууд. Хааяа манантай өдөр чи үүлийг дээрээс нь харж болно доо.
Энэ хот өвөл жинхэнэ уйтгарын далай болчихдог тал байгаа. Борооны улирал нь эхэлчихвэл тэгээд нар харах боломж нэг сард ер нь 10% л байх даа. Бороо өдөржин шөнөжин асгараад л. Угаасан хувцас хатахгүй овоо хэдэн хоног болох ч юу ч биш. Хэтэрхий их чийгнээс болоод эндхийн хуучин байшингууд улам л халтар царай муутай болоод байх шиг санагддаг. Хуучин байрнууд нь жижигхээн цонхтой, яаж нарны туяа тусдаг юм болдоо гэж хааяа гайхах юм. Монголын байрнууд аз болход цэлийсэн сайхан учраас нарны гэрэл өрөөнд сайхан тусдагсан. Энд өглөө нүүрэн дээр нар тусаад сэрэхээс өөр аграгүй болдог мэдрэмжийг мартчих шахаж байна. Гэхдээ сайхан цаг агаартай үед бол зугаалаад л баймаар санагдах үе их шүү.

Энэ удаа хотын ойрхон уулан дээр гарч оройн нар жаргах мөч-д авсан зугараа оруулж байна.



February 17, 2011

Хайртай хүнээ бат өөрийн болгох

Хаха.Нэг хөгжилтэй зурагт хуудас оруулав.
Ингээд олон үг нуршилгүй шууд зурагт хуудасруу анхааралаа хандуулая


Дарвал томроно


November 25, 2010

goyo duu

sonsson chin goyo sanagdchihlaa
Published with Blogger-droid v1.6.5


Published with Blogger-droid v1.6.5


November 18, 2010

photobook received

Uchigdur ikh saihan udur bla. Barag l 20 honogiin umnu online-r zahisan photobook maani uchigdur end irjee. Flickr deerh heden zuragnaasa songoj bgad nom beldeed teriigee Taipei-ruu shipping-duuleed. Er n bol hevleltiin chanar n davgui sanagdsan. USA-d hiisen geltei bas ikh goyo designtei saihan boljee,. Setgel ikh hangaluun bga. Ireeduid heden set butleeere iim nom hevluuleh bh .


November 14, 2010

Удаан хугацааны дараа

Энэ блогоо бичээгүй хичнээн ч удчихсан юм бэ дээ. Өнгөрсөн хугацаанд амьдрал нилээн өрнөсөн гэж хэлхэд болно. Нэрээ санасанаас бид 2 нь гэрлэлтээ батлуулаад албан ёсны айл гэр болсон, тусдаа гараад байраа тохижуулах гэж овоо л ажил боллоо. Хов хоосон байрыг айл болгох үнэхээр их сэтгэл цаг 2 зарцуулдагыг ойлгосон до. Анх хоосон байрандаа 2лаа хөргөгч аваад хүнсээ муудатгахгүй хадгалж болхоор боллоо. Ингээд л нэг нэгээр нь цуглуулсаар байгаад л нэг л мэдсэн гэр дүүрээд эхэлдэг юм байна лээ. Гэрийн эзэгтэй болох ч бас чамгүй авъяас шаардсан зүйл байна лээ. Хоол хийхээс эхлээд л. Гэхдээ шинэ төрлийн хоол турших сонирхолтой санагдаж эхэлсэн шүү. Оройдоо нэг дессэрт хийж туршина. Өглөө нь хөтлөлцөөд ажилдаа цуг гарна.Орой нь хөтлөлцөөд гэртээ ирнэ. Хааяа нэг зочин хүлээж аваад тэрүүхэн тэндээ хөөрхөн доргиод авна. Тусдаа гарахын нэг сайхан зүйл бол тэгээд орой нь тултлаа гадуур тэнэж байгаад хэдэн цагт ч хамаагүй гэртээ ороод унтаад өгөх нь. Ингээд л нэг мэдхэд зун дуусаад намар боллоо. Миний явах цаг хаяанд хүрээд ирвэээ гэж. Тиймээ би одоо жижигхэн арал дээр амьдарч байна. Тайвань гэдэг улсан Тайпей гэдэг хотод. Энд ирээд 2 сар гаран хугацаа өнгөрчихсөн , овоо орчиндоо дасаад хоол олж иддэг дээрээ ирцэн байна да. Хаха. Анх ирээд бараг л хашираад буцах юм бодож байлаа шд. Халуун гэж аймаар. Хөлрөөд биеийнхээ хамаг шингэнийг алдаад хорчийж эхэлж байгам чинь. Одоо харин нөгөө юун халуун, оронд нь бороо цутгаад амьдрал бүрхэг болчихоод байнаа. Ингээд тасралтгүй 1 сар бороо орчихоор нарны гэрэл харахын түүс болж байна да. Өглөө босохоор өнөөх л бороо ороостой. Энд сурсан ганц гандан буурахгүй нэг дүрэм бол байнга шүхэр авч явж байх. Нэг бол борооноос өөрийгөө хамгаалах, нэг бол нарны хэт туяанаас хамгаалах. За ингээд юу ч гэсэн эхний удаадаа энэ хүртэл бичье дээ. Нэрээ нөхрөө санаад баларч байгаам байна. Хэлэхээ мартчихаж. Хурдан 1 сар болоод амралт эхлээсэй. Гэртээ харина.
Энд ирээд авсан ганц нэг зурагнаасаа хийлээ.


Popular Posts

: