Хаа байсан Тайвань улсад над шиг гэрийнхээ хоолыг санадаг зөндөө хүмүүс байгаа байх даа. Эндхийн хоолонд нэг л дасаж өгөхгүй юмаа. Амтгүй санагдаад, дээр нь уйдчихсан. Эндхийн хүмүүс яаж тэр амтгүй хоолоо идээд амьдраад болоод байдаг байнаа гэж хааяа бодогдох юм. Уйтгартай нэгэн хэвийн амт. Жигнэсэн ногоо, амтгүй мах,хэдэн ширхэг далайн хоол, наймаалж , арваалж, тэгээд уул нь эсэн бусын гачин юмнууд их байгаа. Гахайн цусан бялуу хүртэл байгаа. Бүгдээрээ л нэг үлбэгэр амттай. Тэгээд хааяа монголынхоо хоолыг санах юм.
Өчигдөр харин хичээл тараад энд байдаг Төвд хоолны газарлуу анх удаагаа очиж хоол идэж үзлээ. Гайхалтай сайхан санагдсан. Ойрд идээгүй байсан час хийсэн амт. Сандарсан болоод тэр үү захиалсан хоолоо хэдэн минутын дотор идсэнээ ч санахгүй байна. Лав л их хурдан идсэн. Тэгээд нэг ухаан орсон дооо. Үхрийн махтай банштай цай (цай ч бас арай бишээ, гэхдээ сүүтэй шөл) Энд ирээд ингэж нэг үхрийн махтай банш идэх гэж. Нээх өлсөглөнгийн оронд байгаа юм шиг юм бичцэн байна шд. Хааяа ингэж сайхан хоол идэх сэтгэл сэргээдэг юм шиг байгын. Дахиж тэнд очиж хоол иднээ.
0 Сэтгэгдэл:
Post a Comment