June 29, 2008

Сонгуулиа өгөв



Өнөөдөр иргэнийхээ эрхийг эдлэн сонгуулиа өгөв. Өдөр залхууран залхууран байж нэг юм очиж өгсөн. Ганц юм нь таалагдсангүй. Тэр гар дээр зурдаг нэг муухай чирнэл шиг зүйл нь гар туухай болгоцон. Тэр бүдүүлэг зүйлээ одоо боимоор юм. Гоо сайханд ч гэсэн зохимжгүй. Тэр тэмдэглэгээ нь одоо арилахгүй овоо хэд хонох байх даа. Нээх муухай харагдаад байгаа. Нөгөө бага ангид байхдаа чирнэлээр бичиж чадахгүй гар хачин эрээн юм болчихсон байдаг байлаа. Тэрнээс бусад нь дажгүй өнгөрсөн гэж бодож байна. Яг одоо саналаа тоолж байгаа байх даа. Нэр дэвшигч нарын байдал ч хэцүүдэж байгаа даа. Яаанаа би яасан бол гээд л байж ядаж байгаа даа. ХАХА,,, за ингээд маргааш монголын ирээдүй шийдэгдэх нь дээ.


June 28, 2008

Дараагийн жагсаалт

Магадгүй зарим нь үнэхээр галзуу санаанууд байж болох юм. Гэхдээ юмыг яаж мэдхэв биелэх ч юм билүү. Хэвлэж авч байгаад урд нь checklist хийж байгаад туршаад үздэг ч юм билүү


  1. 1. Дэлхийн төгсгөл хүртэл явах

  2. 2. Хар цахирмаа цэцгийг байгаль-д ургаж байхад нь харах

  3. 3. Шотланд орж шотланд виски уух

  4. 2 хүнд зориулсан дугуй унах

  5. Italy-д очиж дуурь үзэх

  6. Лонхонд захиа хийж далайд хөвүүлэх

  7. Өөрийнхөө гэр бүлийн түүхийг судлах

  8. Хэрхэн бартендер/ Бармен хийхийг сурах

  9. Төлөөлөгчдийн шүүхэд сууж үзэх

  10. New Orleans дахь Mardi Gras карнивалд оролцох

  11. Milan-д загварын шоу үзэх

  12. Кинонд ямар нэгэн байдлаар гарах

  13. Vegas чиж бооцоогоо бүгдийг улаан дээр эсвэл хар дээр тавих

  14. Mobe Dickн зохиолыг уншиж дуусгах

  15. Bungee Jump-р үсрэх буву аймаар өндрөөс олсоор ороож байгаад үсрэх

  16. Өөрийн гэсэн жинхэнэ үнэртэй устай болох

  17. Нисдэг тэрэгээр явж үзэх

  18. Belize / mexica болон Guatemela -н хэл дээр/ очиж усанд шумбах

  19. Зохиол бичих

  20. Autobahn буюу германы хурдны замаар машин бариж давхих

  21. Хүнгүй арал дээр очиж үзэх

  22. Эцэг эхээ амралтанд дагуулж авах

  23. 5н далайд сэлж үзэх

  24. British Columbia ( Canada-д байрладаг) газар очиж heli-ski буюу нисдэг тэргээр өндөрт бууж цанаар гулгах

  25. Iguaze хүрхрээг үзэх ( Brazil Argentina 2 -н хил дээр байрладаг )

  26. Газрын татах хүч-г зөрчиж үзэх

  27. Эх тайван, хайр , ухааралыг олж ав

  28. Дублин-д очиж St.Patty's өдрийг тэмдэглэх

  29. Spain ны Pamplona очиж бухнуудтай цуг гүйх

  30. Pisa ын цамхагын хазайсанг харах

  31. Australia дахь Seveb Mile далайн эрэг дээр амрах

  32. Шавьж идэх

  33. Кареоке-н тэмцээнд орж түрүүлэх

  34. Сансрын хөлөг хөөрөхийг харах

  35. Гар хийцийн гар тээштэй аялах

  36. Isle Margarita аралд зочлон Margarita уух

  37. Big Dipper буюу 7н бурхан одыг олж харах

  38. Байгаль-даа байгаа оцон шувуудыг харах

  39. Moher -н хавцалаас доошоо харах

  40. Гүнзгий далайгаас загас бариад түүнийгээ идэх

  41. Argentine Polo Championship-д оролцох


Амьд байхдаа хийж үзэх хэрэгтэй зүйлс ( part I )

Дээр үеийн гэж ноднин жилийнх байхаа Visa signature картын рекламуудыг сая баахан харж суулаа. Тэгсэн их сонирхолтой санагдчихлаа. Нийт 5 н рекламын хуудас байдагаас нэг хуудас дотор нь бүр Монголын наадамыг хүртэл очиж үзэх гээд жагсаалтанд нь орчихож. Энэ яваа насандаа хийгээд үзчихэд илүүдэхгүй зүйлсийн жагсаалтыг одоо хүргэе. Жагсаалт нь зөндөө урт учир тал талаар нь хувааж бичье






  • NY-н Broadwayд болдог шоу-г хамгийн урд талын суудлаас үзэх

  • Rio-д очиж Carnival д нь оролцох

  • Байшин барих

  • Дэлхийн ямар нэгэн рекорд эвдэх

  • Ямар нэгэн юм зохион бүтээх

  • Everest ийн ууланд авирах

  • Хүний амь аврах

  • Taj Mahal д очих

  • Washington D.C дэх сакура цэцгэлэхийг харах

  • Triathlon буюу 3н спортыг нийлүүлсэн тэмцээнд оролцох / ж: гүйлт, усанд сэлэлт, унадаг дугуй /

  • Зэрлэг байгальд амьд үлдэхийг сурах

  • Экаваторын бүс дээр зогсож үзэх

  • USA ын 50н мужаар аялах

  • Өөрийн гэсэн эдийн засгийн эх үүсгэвэртэй болох

  • Солирын бороо үзэх

  • MoMAд хувийн тайлбарлагчтайгаа аялах / The Museum of Modern Art , NY city /

  • National Football League ын draft- шууд үзэх

  • Super Bowl ын тэмцээн үзэх

  • Deer Valley (Utah 2002 Winter Olympic games болсон уул) очиж цанаар гулгах

  • Baseball Major League н бөмбөгийг шидэж үзэх

  • 5-н одтой зочид буудалд буудллах

  • Умард туйлын туяа-г харах

  • Orient Express галт тэрэгээр нэг эхлэлээс нь төгсгөл хүртэл нь аялаж үзэх

  • Galapagos Island буюу номхон далайн орчим дохь бүлэг аралд зочлох

  • USA- г хөндлөн голд мотоцикл-р туулах

  • Үлэг гүрвэлийн яс ухахад тусалцах

  • Nile мөрний дагуу хөвөж үзэх

  • Frette lines буву Италийн алдарт маалинга үйлдвэрлэгчийн бүтээгдхүүнтэй болох

  • Байгаль орчнооо хамгаалахад сайн дураараа туслх

  • Olympus ууланд авирах

  • Япон орж сумо барилдаан үзэх

  • Луус унаж USA ын Grand Canyon-р аялах

  • Сансрын camp-д очиж жинхэнэ сансрын нисгэгч шиг бэлтгэл хийх

  • Хувийн онгоцоороо Atlantic дээгүүр нисэх

  • House of Blues (хамгийн том music hall хэлбэрийн ресторанд) Gospel brunch идэх буюу христосын шашны хэлбэрийн бага үдийн зоог барих

  • Рашаан эмчилгээнд бүхэл бүтэн баг бүхий хүмүүсээр үйлчлүүлэх

За эхний хэсгийг нь орууллаа. Дахиад овоо жагсаалт байгаа. Тэгж байгаад орууланаа


June 26, 2008

Lovely day for the GUINNESS

Би пиво уудаггүй л дээ. Гэхдээ энэ Guinness-г дэлхийн хамгийн сайн хар пиво гэдэгт нь итгэдэг. Бүр Heinekenны хар пивоос илүү сайн гэсэн шүү. Энэ пиво Ираланд улсын Дублин хотод үйлдвэрлэдэг байна.




June 24, 2008

I MISS YOU SUNSHINE


NAR CHAMAIG GENET SANAAD...


June 21, 2008

WE ARE THE ONES

Энэ клипийг аль дээр л бид 2 үзэж байсын. Тэгсэн саяхан ТВ р нээх танил ая яваад байхаар нь харсан чинь Иргэний зориг нам балайг нь авч байнаа. Сайн цаг ирээсэй гээд л..Ядаж байхад ингэтлээ энэ Brack Obama -н суртчилгааг дуурайгаад байхдаа яахав дээ. Бүр бичгийг нь хүртэл шүү. Ийм байж тэгээд бас сонгуульд нэр дэвшээд улс орноо авч явах юм байхаа. За хэн мэдхэв. Энэ сонгууль хурдан дуусаасай. Иргэний зоригынхон хөөрхий ядуу монголчуудаа ийм суртчилгааны дуу байдаг гэдгийг мэдэхгүй гэж бодсийн боловуу албаар дуурайсын боловуу?


June 20, 2008

Go Netherlands!!

Хөлбөмбөг гэж халуун цустнуудыг хөөргөсөн сайхан нойрны дайсан байх шиг байнаа. Euro 2008 сайхан болдгоороо болж өрсөлдөөнтэй ширүүхэн л болж байна. Өнөөдөр Португалыг битүүхэндээ дэмжиж байсан боловч нягт нямбай Dutch! -үүдэд хусуулчлаа. Тэгээд аваргын төлөө манай шаргалуудтай таараасай гэж бодож байсан юмсан. За яахав!

Дээрээс нь нөгөө хөрш Иван ах нар маань сүйдийг нь авч байнаа. 2 тоглолтыг нь үзлээ. Sweden, Greece 2 дээр хамаагүй илүү тоглож байна. Энэ нь Хиддинк-ийн гавьяа биз....

Уул нь Орос Голланд 2 ядаж 1/4 -т таарсан бол сайхан байхгүй юу? Шаргал өмсгөлөө өмсөөд нөгөөдөр TV -ээ тас ширтээд суучихнаа...


June 10, 2008

Хүнээ гэж.....(edited old post )

Эмэгтэй хүн эрэгтэй хүнээс бараг 2 дахин илүү нүдээ авичдаг. Эхийнхээ умайд байгаа бяцхан хүүхэдийн зүрх төрөхөөсөө өмнө бараг 60 сая удаа цохилсон байдаг байна.хэхэ. Тэгсэн дэлхийн нийт хүн амын 17% нь зүүн гараараа бичдэг солгой гартангууд бөгөөд хэрвээ та зүүн гараараа бичдэг бол ихэнхдээ хоол ундаа идэхдээ амныхаа зүүн талыг ашигладаг байна. Баруун гараараа бичдэг бол баруун талаа илүү түлхүү ашигладаг гэсэн байх юм анзаараад үзээрэй.Ихэнх насанд хүрэгчид гэрэл унтраасаны дараа бараг 7 мин өнгөрсний дараа унтдаг байна. Хамгийн аймаар зүйл бол хүн нийт амьдралынхаа туршид бараг хагас кг шавьж иддэг бөгөөд ихэнхдээ санамсаргүй байдлаар иддэг байна.Судалгаагаар баруун гараагаа бичдэг хүмүүс зүүн гартангуудаас 9н жилээр урт амьдардаг ажээ.Би ч урт наслах нь ээ ХАХА ... Хүн амын 15% нь нууцааар ч хамаагүй хумсаа иддэг гэнэ.Хамгийн инээдтэй нь хүн 6н жил 9 сарын турш тасралтай хийгээ /унгах/ гаргах юм бол тэр хийний хүч нь анхны атомын бөмбөг шиг хүчтэн дэлбэрэлт өгөх юм байна.


June 8, 2008

EURO 2008

MINII DEMJIJ BGA BAG


June 5, 2008

HAPPY BIRTHDAY


June 1, 2008

Lakers VS Celtics

NBA финалд миний дуртай 2 баг үлдсэн нь таатай хэрэг боллоо. Энэ удаад харин Celtics болон BIG 3-аа дэмжээд суучихнаа. Яагаад гэхээр 21 жилийн дараа финалд шалгарч байгаам. Мөн Garnett -ийг нэг бөгж зүүчихээсэй гэж боддог юм. Энэ хүчирхэг баг маань финалд 10 таарч байснаас Бостон 8 хожиж байсан юм байна. Go go Celtics! Big 3 will be award first rings!! Монголын цагаар 6-р сарын 6-нд эхний тоглолт болох юм байна.


May 19, 2008

today

unuudur genet blog bichej bmaargui sanagdlaa. too many reasons to say..

p.s: yu ch gesen shalgaltuudaa amjilttai ugch bga.


April 24, 2008

Сүүлчийн хичээлийн дараа хаачих вэ?

Ингээд Эрүүл мэндийн шинжлэх ухааны их сургуульд сурах хичээлийн маань сүүлчийн өдөр өнөөдөрөөр дуусчих шив. Нэг л мэдэхэд 6н жил ард хоцорцон байх юм. Өглөө болгон босоод хичээлийнхээ том хүнд цүнхээ үүрээд хичээлрүүгээ очиод ангийнхаа хэдэн арзгаруудтай муудалцаж зодолдож ноцолдсоор байгаад өдөр дорхноо өнгөрчихдөг байж дээ. Өнөөдөр уул нь хичээлийн хамгийн сүүлийн өдөр гээд өглөө их л настертай хичээлдээ очлоо. Тэгсэн өглөө хажуугаар нь лаг романтик цас эд нар ороод уул нь их сэтгэл хөдөлж байлаа. Уул нь сүүлийн хичээл юм чинь аятайхан өнгөрөөх санаатай байсан чинь багш зүгээр хамаг настер унагаад хаясаан. Би амьдралдаа анх удаа л тэр тусмаа анагаах-д 6н жил болохдоо нэг л удаа ийм сони багштай дайралдаж байна.Жинхэнэ drive me crazy гэмээр ааштай. Яг жоохон хүүхэд шиг гомдомхой гэхүү дээ. Хичээл яриж байхад нь жоохон өөр тийшээ дэвтэрлүүгээ ч юмуу өөр номруу харчихвал тэгээд л чи яагаад намайг тоохгүй байгын? би тйим сонирхолгүй байна уу гээд л... галзуурмаар...хүн л болсон хойно хичээл дээрээ ном эргүүлээд суудаг биз дээ тэгсэн чи миний хичээл дээр миний заасан стандартыг сурахгүй ном эргүүлж харлаа гэж уурлахын. Учрыг нь ойлгоогүй яг үнэндээ. Багш хүн чинь оюутан нь аль болох олон ном эргүүлж тойруулж хараад илүү ихийг уншаад сууж байвал баярламаар юм. Тэгсэн ганц өөрийнхөө бэлдсэн хэдэн powerpoint-н slide уйтдал минь харуулчихаад одоо зөвхөн энэ стандартыг л мэд гээд суугаад байхаар үнэхээр сонин санагдсан. За гэхдээ яая гэхэв тэр багшийн заасан 4н өдрийн хичээлээс зөндөө л их юм сурч авсан. Тэр нь л хамгийн чухал асуудал.

Ингээд л оюутан нас дуусчихлаа даа.Ангийнхан өнөөдөр уул нь нэг юм тэмдэглэх санаатай байсан чинь дэмий гэгэлзсээр байгаад тарчихсан байх. Маргааш урьдчилсан шалгалттай болохоор. Одоо ингээд шалгалтандаа бэлдэх л үлдэх шив.


April 12, 2008

Modal auxiliaries - Баймж

Модал-р хичээл орууллаа. Ойлгомжгүй зүйл байвал хэлээрэй залуусаа. Тэгээд гоё засаж байгаад дараа шинээр оруулнаа.

Modal auxiliaries

Баймж үгс

Beck can speak EnglishБек англиар ярьж чадна.

He couldn’t come to classТэр ангидаа ирж чадаагүй.

It may rain tomorrowМаргааш бороо орохнээ. (100%)

It might rain tomorrowМаргааш бороо орохнээ. (50%)

Jenni should study harder – Женни шургуу хичээллэх хэрэгтэй

I had better study tonightБи өнөөдөр хичэээлээ хийсэн нь дээр байх (сануулга өгөх битүү утгатай)
BS must see a doctor today
БС өнөөдөр эмчид үзүүлэх ёстой

I will be in class tomorrowБи маргааш ангидаа байх болно.

Would you please close the door?Хаалга хаагаад өгөхгүй юу?

Expressing ability – Чадвар CAN, COULD

I can play the pianoБи төгөлдөр хуур тоглож чадна.

I could swimБи сэлж чаддаг байсан.

Our son could walk when he was one year old – Манай хүүхэд 1 нас хүрээд явж чаддаг болсон.

I cannot(can’t) understand that sentenceБи тэр өгүүлбэрийг ойлгохгүй байна.

Expressing possibility – Боломж, Зөвшөөрөл MAY, MIGHT

May

Might

Why isn’t Bayasaa in class?

I don’t know. He may (might) be sick today.

Яагаад Баясаа ангид байхгүй байгаан?

Мэдэхгүй. Тэр өнөөдөр өвдсөн байхаа.

I may pass examБи шалгалтандаа тэнцсан байхаа (100% магадлалтай)

I might pass exam - Би шалгалтандаа тэнцсан байхаа (50% магадлалтай)

Maybe it will rain tomorrowМаргааш бороо орж магадгүй

Maybe Ganaa is sickГанаа өвдсөн байж магадгүй (дайвар үг)

Ganaa may be sick – Ганаа өвдсөн байж болох юм (үйл үг)

Expressing permission – Зөвшөөрөл илэрхийлэх MAY, CAN

Хүнээс гуйж зөвшөөрөл авч байгаа тохиолдолд хэрэглэнэ.

May – Эелдэг асуулт

Can – Шууд асуулт

May I borrow your pen? – Үзгийг чинь хэрэглэж болох уу?

Can I borrow your pen? – Үзгийг чинь хэрэглэж болох уу?

You can use my car Чи миний машиныг хэрэглэж болно.

Could – Одоо ирээдүй цаг дээр боломж. – Эелдэг асуулт

He could be sickТэр өвчтэй байж болох л юм.

POLITE QUESTIONS – ЭЕЛДЭГ АСУУЛТ MAY I, COULD I, CAN I

May I please open the door?

Can please open the door?

Could I please open the door?

Хүнээр өөрөөс нь гуйж байгаа тохиолдолд эдгээрийг хэрэглэнэ.

EXPRESSING ADVICE – зөвлөгөө илэрхийлэх SHOULD, OUGHT TO, HAD BETTER

My clothes are dirty. I should (ought to) wash them.

Миний хувцаснууд хиртэй байна. Би тэдний угаах хэрэгтэй.

-I’m going to be late. What should I do?

-Run

-Би хоцорчихлоо. Би юу хийх хэрэгтэй вэ?

-Гүй.

Had betterСануулга өгсөн битүү утгатай

Your are driving too fast! You’d better slow down.

Чи хэтэрхий хурдан яваад байна! Чи хурдаа хассан нь дээр байх.

EXPRESSING NECESSITY – Шаардлага илэрхийлэх HAVE TO, HAVE GO TO, MUST

Have toярианд илүү хэрэглэгдэнэ, aсуултанд

Have got toалбан бус харилцан ярианд, асуултанд орохгүй

Must албан бичигт, асуултанд орохгүй

I have to(have got to, must) study tonightБи өнөө орой сурах шаардлагатай.

I had to (өнгөрсөн цаг) – have to, have got to, must – ёстой байсан

I have to (“hafta’) go downtown today.

Rio has to (“hasta”) go to the bank.

I’ve got to (“gotta”) study tonight.


April 11, 2008

Аз жаргалтай өдөр

Өнөөдөр хичнээн сайхан жаргалтай өдөр байсан гээч.. Дандаа завгүй ажилтай хичээлтэй байдаг 2 хүн өнөөдөр бараг л хичээл ч хийсэнгүй ажилдаа ч явсангүй.Битгий бид 2 ийг бүр дампуурсан гэж бодоорой. Зүгээр л нэг тийм day off дөр гэхүү дээ. Өглөө 11 хүртэл унтаж / үд болж үхрийн дуунаар сэрсэн/ өдөрин гэртээ хоол унд хийж байж байгаад нээх лаг охин болоод өсгийтэй гутал өмсөөд гарчихсан байхгүйээээ байхгүй. Өдөржингөө хобби хөдлөж дэлгүүр хэссэнг хэлэхүү сүүлдээ өвдөөд эхэлж байна лээ. Энэ охидууд яаж өдөржин тийм гуталтай явж чаддаг байнаа??? Өнөөдөр ядаж байхад кофе уусан чинь нэг л бишээ зүрх дэлсэх гээд байсан. Тэр юуных вэ гэвэл кофегоо хэтэрхий хурдан залгилсаных л байх гэж бодож байна. Уул нь өнөөдөр гэрээс гарахдаа их том 2 төлөвлөгөөтэй гарсиймаа тэгсэн 2 лаа нурчихсан. Эхнийх нь нэг найзтайгаа уулзах байсан нөгөөдөх маань муриад алга болчихсон. Залгахаар утсаа ерөөсөө авахгүй. Дараа тэгж байгаад би тэрнийг чаднаа хэхэ. 2дохь нь сургууль дээр очиж төгсөгчидийн хуралд суух байлаа. Уул нь суувал шалгалт шүүлэгний талаар овоо юм сонсох байх гэж бодсиймаа тэгсэн нэгдэх өдөр хүртэл хоошилчихсон байсан. Одоо төгсөлтийн улсын шалгалт хүртэл сарын л хугацаа үлдэж байх шиг байна. Сайн бэлдэх хэрэгтэй. Ойрд бид 2 өөрсддөө ч зав гаргаж чадахгүй их завгүй байлаа. Өнөөдөр харин нэг сайхан зугаалах шив. :P орой нь 2лаа сайхан japanese хоол идэж ходоодоо баясгасан. Хааяа нэг иймэрхүү сайхан өдөр байх юмаа.


Popular Posts

: