April 24, 2008

Сүүлчийн хичээлийн дараа хаачих вэ?

Ингээд Эрүүл мэндийн шинжлэх ухааны их сургуульд сурах хичээлийн маань сүүлчийн өдөр өнөөдөрөөр дуусчих шив. Нэг л мэдэхэд 6н жил ард хоцорцон байх юм. Өглөө болгон босоод хичээлийнхээ том хүнд цүнхээ үүрээд хичээлрүүгээ очиод ангийнхаа хэдэн арзгаруудтай муудалцаж зодолдож ноцолдсоор байгаад өдөр дорхноо өнгөрчихдөг байж дээ. Өнөөдөр уул нь хичээлийн хамгийн сүүлийн өдөр гээд өглөө их л настертай хичээлдээ очлоо. Тэгсэн өглөө хажуугаар нь лаг романтик цас эд нар ороод уул нь их сэтгэл хөдөлж байлаа. Уул нь сүүлийн хичээл юм чинь аятайхан өнгөрөөх санаатай байсан чинь багш зүгээр хамаг настер унагаад хаясаан. Би амьдралдаа анх удаа л тэр тусмаа анагаах-д 6н жил болохдоо нэг л удаа ийм сони багштай дайралдаж байна.Жинхэнэ drive me crazy гэмээр ааштай. Яг жоохон хүүхэд шиг гомдомхой гэхүү дээ. Хичээл яриж байхад нь жоохон өөр тийшээ дэвтэрлүүгээ ч юмуу өөр номруу харчихвал тэгээд л чи яагаад намайг тоохгүй байгын? би тйим сонирхолгүй байна уу гээд л... галзуурмаар...хүн л болсон хойно хичээл дээрээ ном эргүүлээд суудаг биз дээ тэгсэн чи миний хичээл дээр миний заасан стандартыг сурахгүй ном эргүүлж харлаа гэж уурлахын. Учрыг нь ойлгоогүй яг үнэндээ. Багш хүн чинь оюутан нь аль болох олон ном эргүүлж тойруулж хараад илүү ихийг уншаад сууж байвал баярламаар юм. Тэгсэн ганц өөрийнхөө бэлдсэн хэдэн powerpoint-н slide уйтдал минь харуулчихаад одоо зөвхөн энэ стандартыг л мэд гээд суугаад байхаар үнэхээр сонин санагдсан. За гэхдээ яая гэхэв тэр багшийн заасан 4н өдрийн хичээлээс зөндөө л их юм сурч авсан. Тэр нь л хамгийн чухал асуудал.

Ингээд л оюутан нас дуусчихлаа даа.Ангийнхан өнөөдөр уул нь нэг юм тэмдэглэх санаатай байсан чинь дэмий гэгэлзсээр байгаад тарчихсан байх. Маргааш урьдчилсан шалгалттай болохоор. Одоо ингээд шалгалтандаа бэлдэх л үлдэх шив.

6 Сэтгэгдэл:

Anonymous said...

Мундаг эмч болоорой

Anonymous said...

Өнөөдөр хонхны баяр нь болсон биз дээ. Баяр хүргий

Сайн эмч болоорой ;)

Pearle Deppsu said...

well buddy, good luck

A.Амарсайхан said...

За ингээд, таньдаг эмч нэгтэй боллоо. Гэхдээ би шүдний эмчээс айдаг хүн дээ. Багад минь зүрхэнд орчихсон юм л даа.

SARANTENGER said...

Сүүлчийн хичээлийн дараа шууд BRILLIANT :p

Anonymous said...

Шалгалтуудаа амжилттай өгөөд эх орондоо, ард иргэддээ ээлтэй эмч болоорой... :) Chandmani

Popular Posts

: