Хаа байсан Тайвань улсад над шиг гэрийнхээ хоолыг санадаг зөндөө хүмүүс байгаа байх даа. Эндхийн хоолонд нэг л дасаж өгөхгүй юмаа. Амтгүй санагдаад, дээр нь уйдчихсан. Эндхийн хүмүүс яаж тэр амтгүй хоолоо идээд амьдраад болоод байдаг байнаа гэж хааяа бодогдох юм. Уйтгартай нэгэн хэвийн амт. Жигнэсэн ногоо, амтгүй мах,хэдэн ширхэг далайн хоол, наймаалж , арваалж, тэгээд уул нь эсэн бусын гачин юмнууд их байгаа. Гахайн цусан бялуу хүртэл байгаа. Бүгдээрээ л нэг үлбэгэр амттай. Тэгээд хааяа монголынхоо хоолыг санах юм.
April 27, 2011
Төвд хоол идсэн нь
Нийтлэгч: Jenni 0 Сэтгэгдэл
April 24, 2011
Муу блог маань
Энэ блог маань бүр тоосонд даруулчихсан уйтгарт автчихсан байна. Уул нь өмнө нь өчнөөн цаг хугацааг энэ блогдоо зориулж, хамаг дурсамж маань энд үлддэг байлаа. Ойрын үед Facebook, flickr, Twitter гэж гүйсээр байгаад өөрсдийнхөө блогыг мартсан бололтой. Миний амьдралын нилээн олон жилийн дурсамж энд хадгалагдаж байгаа.
Энэ удаа өөрийн амьдарч байгаа хотын талаар жоохон танилцуулж бичихээр шийдлээ.
Энэ хот хуучин барилга, орчин үеийн барилга холилдон баригдсан нэг тийм цаанаа л уйтгар агуулсан хот. Хүмүүс нь дандаа л завгүй, ийш тийшээ холхилдож байдаг нилээн хэдэн сая хүн амтай жирийн л нэгэн том хот. 2010 оноос өмнө энэ хотын нэг барилга нь дэлхийн хамгийн өндөр барилгад тооцогдож байлаа. Аргагүй л юм 508 метрийн өндөрт гараад ойр орчимоо хархад бараг л хотын захад байрладаг далайн зах харагддаг. Тэр дээрээс доошоо харвал хүний дүрс бол харагдахгүй шүү. Хамгийн тод харагдах зүйлс бол шоргоолжны хэмжээтэй тэнцэхээр бяцхан өнгө өнгийн автобуснууд. Хааяа манантай өдөр чи үүлийг дээрээс нь харж болно доо.
Энэ хот өвөл жинхэнэ уйтгарын далай болчихдог тал байгаа. Борооны улирал нь эхэлчихвэл тэгээд нар харах боломж нэг сард ер нь 10% л байх даа. Бороо өдөржин шөнөжин асгараад л. Угаасан хувцас хатахгүй овоо хэдэн хоног болох ч юу ч биш. Хэтэрхий их чийгнээс болоод эндхийн хуучин байшингууд улам л халтар царай муутай болоод байх шиг санагддаг. Хуучин байрнууд нь жижигхээн цонхтой, яаж нарны туяа тусдаг юм болдоо гэж хааяа гайхах юм. Монголын байрнууд аз болход цэлийсэн сайхан учраас нарны гэрэл өрөөнд сайхан тусдагсан. Энд өглөө нүүрэн дээр нар тусаад сэрэхээс өөр аграгүй болдог мэдрэмжийг мартчих шахаж байна. Гэхдээ сайхан цаг агаартай үед бол зугаалаад л баймаар санагдах үе их шүү.
Энэ удаа хотын ойрхон уулан дээр гарч оройн нар жаргах мөч-д авсан зугараа оруулж байна.
Нийтлэгч: Jenni 1 Сэтгэгдэл
Popular Posts
-
Би бодоод байсан анагаахын сургууль төгссөн хүний төрхгүй дандаа өөр сэдвээр бичлэг хийдэг юм байна. Ингээд одооноос хааяа эрүүл мэндийн зөв...
-
Хүмүүсээ туслаарай. Би өөртөө нэг трак лист үүсгэх гэсэн юмаа. Хааяа машинд сонсоод явж байхад яг болохоор. Надад өөрсдийнхөө дуртай дуунууд...
-
Өнөөдөр жоохон ачаалалтай өдөр байлаа. Өглөөнөөс орой 6 өнгөртөл ажил минь барагдахгүй, гэртээ харихын түүс болж байлаа. Гэртээ ирээд хооло...
-
Анх Оригами буюу цаасыг нугалан дүрс хийдэг энэ урлаг Хятад улсад үүссэн бөгөөд сүүлд Япон улсад хүчээ аван түгсэн байна. Оригами гэдэг нэг ...
-
Шалгалт шүүлэг эхлээд зав тун муутай байгааг нь ойлгоно гэж найдаж байна. Хичээлээ уншаад л...Тэгээд шалгалтаа өгчихөөл нээх сайхан эрх чөл...
-
Хүний хамгийн үнэнч сайн нөхөр нохойн маань үүлдэр угсаа. Зарим нохойнууд их хөөрхөн юмаа тэ. French bulldog -ий гөлөг марзан харагдаж байга...
-
Нэг судалгааны ажил эхлүүлэх гэж байгаагаа танилцуулахад таатай байна. Яг одоохондоо зөвхөн загвар хэсэг буюу draft нь бэлэн болоод байгаа б...
-
Өдрийн мэнд. Их ажлын хажуугаар гэнэт хуучин блогоо санаад ороод ирээ. Нэг л мэдэхэд олон жил өнгөрчих юм. Өдөр хоног урсан өнгөрч байгааг б...