Хvн тєрєлхтєн дэлхийн ертєнцийн олон олон нууцуудыг нээж єнєєдрийн єндєр хєгжилт нийгмийг зохицлоож, хvчирхэг болж чадсан. Тэгвэл эдгээр гайхалтай нээлтvvдээс хамгийн чухал ач холбогдолтой 10 нээлтийг дэлхийн 1500 эрдэмтдийн санал асуулгаар тодруулжээ. Хvн тєрєлхтєн оршин тогтнох, хєгжихийн суурь нь болсон гол ойлголтуудыг шалгаруулах энэ судалгааг гаргахдаа шинжлэх ухааны бvхий л салбарт ажиллаж байгаа 1500 судлаач, эрдэмтнvvдийн саналыг авсан байна.
1. Том тэсрэлтийн онол
Жагсаалтаар том тэсрэлтийн онол энэхvv жагсаалтын нэгдvгээр байрт оржээ. Орчин vеийн ойлголтоор, 13 миллиард жилийн ємнє ертєнцєд томоохон тэсрэлт болж, хэмжээ нь хэд дахин нэмэгдсэн гэж vздэг.
2. Хувьсал
Хувьсал бол нэг хэлбэрээс нєгєєрvv, энгийнээс илvv нарийнруу шилжих хэлбэр билээ. Хvмvvс энэхvv ойлголтыг нээж, амьдралд хэрэглэж эхэлснээр шинжлэх ухаан, нийгэм, эдийн засаг гээд бvхий л салбарт хєгжлийн тєрєл бvрийн онол, хандлагууд гарч, аливаа зvйлийг ойлгох, тайлбарлах боломжтой болжээ.
3. Квантын механик
Физикийн ухааны нэгэн том салбар, макро vзэгдлээс эхлээд атом, молекул, атомын цєм хvртэлх бvхий л биетийн хєдєлгєєний хуулийг тайлбарладаг, судалдаг ойлголт. Хорьдугаар зууны хєгжлийг тодорхойлсон олон олон нээлтvvд энэ л онол, хуулиуд дээр vндэслэсэн. Тухайлбал, цємийн реакторын хvрээнд хийгдсэн бvхий л ажлууд квантын механикийн хуулиуд дээр vндэслэгдсэн байдаг. Мєн 21-р зууны хєгжлийг тодорхойлоод байгаа тєрєл бvрийн инженерийн ухаануудад ч гэсэн чухал vvрэг гvйцэтгэсээр байна.
4. Мега шинжлэх ухааны (Theory of Megascience) онол
Товчхондоо бол бvх юмны шинжлэх ухаан болсон энэ онол нь дэлхийн бvхий л зvйлсийг системчилж, хvн тєрєлхтєнд энэ талаар мэдээлэл хvргэдэг. Єєрєєр хэлбэл бvх шинжлэх ухааны хоорондын холбоог судладаг, бvх шинжлэх ухааны шинжлэх ухаан нь юм.
5. Эрсдэл
Судалгаанд оролцсон судлаачид эрсдэл хэмээх ойлголтыг хvний оюун ухааны хєгжлийн vр дvнд бий болгосон, хамгийн гайхамшигтай зохиомол ойлголтуудын нэг гэж vнэлжээ. Эрсдэл гэдэг бол ямар нэгэн бодитой зvйл биш. Харагддаггvй, баригддаггvй, зєвхєн хvний ой ухаанд бодогдож, тооцоологдож, хvний оюун ухааны хєгжлийн дvнд тоогоор илэрхийлэгдэх боломжтой болсон дэндvv хийсвэр ойлголт. Гэвч энэ нь амьдралын бvхий л салбарт єдєр тутам хэрэглэгдэж байдаг, чухал ач холбогдолтой ойлголт билээ. Ертєнц дээр тохиолдож буй маш олон таагvй зvйлс тодорхойгvй нєхцєл байдалд оршдог. Харин эрсдэл хэмээх энэ зvйлсийг гаргаж ирснээр хvмvvс єєрт буй боломжоо тооцох, болзошгvй таагvй тохиолдлыг урьдчилан харах, тvvний vр дагаварыг тооцоолох боломжтой болсон.
6. Хаос
Амьдрал дээрх бvх зvйлс хаос орчинд байдаг. Єєрєєр хэлбэл тохиолдлын, урьдчилан хэлэхийн аргагvй. Бенжамин Франклин энэ тухайд “Хадаас байгаагvй учир тах алга болсон. Тах байгаагvй учраас морь явж чадаагvй. Морь явж чадаагvй учир морийг унаж явсан цэрэг дайсандаа алагдсан. Ердєє хадаас байгаагvйгээс л тэр алагджээ” гэж хэлсэн нь бий.
7. Эйнштейны харьцангуйн онол
Харьцангуйн онол юуг илэрхийлдэг тухай бид бvгд мэднэ. Энэ онолоор физикийн бараг бvхий л vзэгдэл, хууль тайлбарлагддаг. Yнэхээр Эйнштейн харьцангуйн онолыг нээгээгvй, тайлбарлаагvй байсансан бол маш олон ээдрээтэй ойлголтын талаар бид юу ч мэдэхгvй байх байсан.
8. Цаг уурын єєрчлєлт
Хvн тєрєлхтний орших, эс оршихуйг тодорхойлогч нэг том ойлголт бол яах аргагvй дэлхийн цаг уурын єєрчлєлт. Цаг уурын єєрчлєлт гэдэг бол атмосфер дахь нvvрсхvчлийн хийн агууламжийн єєрчлєлт билээ. Аж vйлдвэржилтийн ємнєх vед энэ агууламж харьцангуй бага байсан. Харин урьдчилсан тооцоогоор 21-р зууны эцэст энэ хэмжээ хоёр дахин нэмэгдсэн байх тооцоо байна.
9. Тектоникийн хєдєлгєєн
Энэ бол дэлхийн газрын гадаргууны бvтэц, тvvний єєрчлєлт хєдєлгєєн, гажилтыг судалдаг геологийн салбар. Тектоникийн газрын зургууд нь томоохон газар хєдлєлт зэргийг урьдчилан таамаглахад ихээхэн хэрэгтэй байдаг бєгєєд олон арван жилийн турш тасралтгvй судлагдаж байх ёстой зvйл юм.
10. Шинжлэх ухаан єєрєє
Ямар нэгэн мэдлэгийн хvрээнд баримт, ажиглалтаар нотлогдсон зvйлсийн нэгдэлийг, ерєнхийд нь дvгнэвэл хvний амьдрал, байгалийн vзэгдлийн хєдєлшгvй vнэн дэс дарааллын талаар хуримтлагдсан системчлэгдсэн мэдлэг, мэдээллийн цогцыг бид шинжлэх ухаан гэдэг. Эрт дээр vеэс л хvмvvс байгаль, хvний амьдралын энэхvv олон зvйлсийг бvгдийг тайлбарлаж, нэгтгэж чадах нэг л шинжлэх ухааныг эрэлхийлсээр ирсэн. Гэвч хэдийгээр шинжлэх ухааны салбар бvр хоорондоо тодорхой хэмжээгээр холбоотой байдаг ч тус тусын онцлогийг илэрхийлэх хуулиуд, vзэгдлvvдээр тайлбарлагдаж байдаг билээ.
Ах дүүс
5 years ago
1 Сэтгэгдэл:
Гоё бичлэг байна. Нээрээ л 1500 эрдэмтэн гэсэндээ ондоо үр дүн гарч шүү. би мэт нь гар утас компьютер энэ тэрээр л төсөөлдөг байв хэхэ тэр Хаос их сонирхолтой санагдлаа. Бенжамин Баттоны түүх билүү тэр кинон дээр тодорхой гардийшд
Post a Comment