April 28, 2009

Шинэхэн

Бид 2 ийн шинэхэн дарсан зурагнууд
Эхнийх ч мэдэхгүйээ энэ Бек л их үсэрч дэвхцэн байж авсан байхаа

 Удаах 2 миний туршилтын зурагнууд, уйдаад авсын
Үзэсгэлэнт охин жонон 2 гэдэг нэртэйн хэхэ хөөрхий тэр тавчик
 
Энэ Бекийн дарсан masterpiece
ЗУРАГНУУД ДЭЭР ДАРВАЛ ТОМООР ХАРАГДАНА


Их тулааны өмнө

 
Агуу тулааны өмнөх миний бодол нэг иймэрхүү байна. Энэ аваргын төлөө биш ч гэсэн миний хувьд түүний дайтай тоглолт гэж бодож байна. Барсагийн гол зэвсэг Месси, Челсигийн гол
зэвсэг агаараар довтлох. За орой босч үзье... :) 


April 27, 2009

drawing



April 26, 2009

Хэрхэн урт наслах вэ?

Би өнөөдөр сонин дээрээс нэг сонин мэдээ олж уншсан. Бодоод байсан чинь үнэн ч юм шиг.
sex+chocolate+golf= LONG LIVE гэжинэ шүү


Амралтын өдрүүдийн зурагнууд

Бид 2 ын амралтын өдөр иймэрхүү байдалтай өнгөрлөө. Идсэн гоё chocolate ныхоо зургийг авахаа мартчихаж

Лагер явсан нь


April 25, 2009

NBA Playoff Chess



Энэ реклам таалагдав. Доорхыг орчуулаад өгвөл баярлана шүү.

The first move requires no pieces.
It is the look in the eyes of your opponent.
The iron gaze of a warrior.
The frozen stare of a man possessed.
The piercing glare of a champion

Feel his years, a lifetime of hunger and hope,
trifles and triumphs.
Search his heart for fear, show him none in return

No single piece can win a match. Combine several,
move them in concert and behold; a synchronized
symphony of force, push forward, attack, retreat
Or is it a trick? a ruse to draw out
the opposition.

Be watchful, as one avenue closes, another opens.
Employ tactics that advance your aims, while
perplexing your rival.

Be mindful of time but do not
grant a clock authority over your reason.

Defend with vigor. A skilled adversary is
beatable when his movements are restricted and his
patterns are exposed.

Tension grinds at the nerves.
Emotion can weigh a man down, or lift him in the air.
This is a game of kings, it is ballet of the brave choriagraphed on a wooden slam.
Promise your foe one thing,

Doom. Except only ultimate glory as your prize.
Know that winning and losing are black and white.
Master this game, and you will make the final move.
After all have fallen, you must stand alone crowned intact.


April 23, 2009

Хүүхдийн яриа


Ээж: - Миний хүү эмч хүн гэж ямар хүнийг хэлдэг билээ?...
Хүү: - Эмийн сан үүрч явдаг хүнийг ээмч гээнэ...

хэхэ.....


Now - I'm hungry
















Ммммммммм....
Өлсөөд байхаар нь нэг зураг тавьчихлаа хэхэ.


April 22, 2009

Ингэж хичээл хийдэг бол яаанаа

Дэвтэрнийхээ хойд талаас эхлээд зурдаг хүн дээ. Ер нь бол байнгын зураастэй байдаг.


Dinner is served ...

Demii suuj bgad idej bga oroin hoolniihoo zurgiig halit darav.
30% -nogoo
30%-Makh
30%-guril
10%-haluun saihn suutei tsai
Erunhiiduu nogoo ikh iddeg gej helj bolno :)


April 21, 2009

Nikon S60


Duck: Help me?...

Duck: Help me?...


Блоггер Дашбоард

Блогын дашбоард маань http://draft.blogger.com гээд update хийгдчиж, та бүхэн анзаарсан байх даа.
Нэмэгдсэн зүйл гэвэл байрлалаа оруулдаг юм байна. Монголоос бичлэг нэмлээ гэж харагдах юм байна. Бас их гоё цэнхэр өнгөтэй. Ер нь дизайнлаг болжээ. За Блоггерын фанууд бичээд байгаарай.



My pet dinosaur (paint by Beck)

Дүүдээ авьяасаа гаргаж балын харандаагаар нэг зураг зурлаа хэхэ. Хар болгоод жаахан өнгийг нь засах гэсэн барсангүй ээ :)


April 20, 2009

Impossibility...

For Yvette, it was love at first sight. Sadly, she hadn't yet begun to grasp the impossibility of the situation.


April 13, 2009

Гоё дуу


Заавал сонсож үзээрэй


Photo tour хийсэн нь

Амралтын өдрөөр чөлөөт цагаа нэг иймэрхүү байдалтай өнгөрөөлөө.
Эхлээд гэрийнхээ зургийг авлаа
Дараа нь нөгөө олон вагон байдаг газар очиж хаашааг нь зөвшөөрөлгүй давж сахилгүйтэвСүүлд нь бурхан багшийн цэцэрлэгт очиж машинд явж байсан хэдэн лаагаа асаагаад залбирчихаад харьсан даа


April 9, 2009

Bolor Toli

Юм орчуулах хэрэг гараваа.Толь эргүүлэх гэсэн залхуу хүрээд babylon - оо ашиглах гэтэл 2 үг нийлмэл үг орчуулж чадахгүй байна. Дээрээс нь нэмэлт Бабулоны хэрэгслээ суулгаагүйг хэлэхүү. Интернет ашиглаж хайхаар шийдэв. Тэгээд Болор толийг ашиглаж үзлээ. Тун дажгүй шүү.



espnstar.com


http://www.espnstar.com/tv-listings/region1/day1/

Аваргуудын лигийн давталтыг espn -р үзэх гэж байгаа бол www.espnstar.com гэж ороод tvguide гэж орно. Tv listings гэсэн рүү ороод select region гэдгийг malaysia -р сонгочих. Тэгвэл Монголын цагтай таарна гэсэн үг. Тэгэхээр Chelsea - Liverpool доор 23.00 давтах юм байна. За үзлээ одоо. Бака.


Tvlogo.com - р highlight үзээрэй

http://www.tvgolo.com/football.php

Хөлбөмбөгийн ширүүн тулаануудын highlight-г эндээс сонирхоорой. Шөнө болсон тоглолтыг өглөө нь л оруулдаг юм байна. Тун дажгүй шүү. Бүх л улсын лиг, дэлхийн аварга, аваргуудын лиг, цомын аварга гээл бүх бичлэгийг хэдхэн цагийн дотор тавьдаг юм байна. За үзээд байж дээ. Би гэхэд өчигдөр шөний Аваргуудын лигийн үзээгүй тоглолтын тоймыг эндээс үзчихлээ.


Chelsea beat Liverpool

Чилсигийн фанат би үнэхээр баяртай байноо гэж... Anfied цэнгэлдэхэд Цэнхэрүүд ийм амжилт гаргана гэж Гуус ахаас өөр хэн ч зүүдлээгүй гэж хэлж болно.

Chelsea гоё хожлоо гэж... Барса ч яахав миний хувьд угийн ойлгомжтой байсан. Челси Ливерпүүлийг ингэж 3-1 р няцалж орхино гэж санасангүй.
Тоглолтын салхийг Торрес хагаллаа... Энэ бол 6 минут.


Баяраа тэмдэглээд удаагүй байтал Branislav Ivanovic гайхалтай мөргөлт. Төвийн хамгаалагч ч гайхалтай юмаа. 39 мин. Bosingwa гэмтэлтэй байсан учир түүнд Guus итгэл хүлээлгэжээ. Serbia -н хамгаалагч Ivanovich од болох замналаа Оросын Локомотивоос эхлүүлсэн юм байна.

Иванович дахин мөргөөд гайхалтай тоглогч гэдгээ харууллаа. Энэ бол 62 мин.

Дрогба Хотон шувуунуудыг бүр мөсөн булшиллаа. 67 мин.

Ирэх долоо хоногт уулзья даа...


April 6, 2009

Миний усан нүдэлсэн түүх

Би уул нь нээх кино үзэж уйлдаггүй л дээ. Гэхдээ л өнөөдөр нэг кино үзсэн чинь нүднээс нулимс цийлэгнээд явцан шүү. Яагаад ч юм энэ кино их зүйл бодогдуулсан шүү. Ганцаараа үзсэнг хэлэхүү бүр хэцүү байлаа.MArley & Me ингэж


Бүгдээрээ энэ киног үзээрэй. Гайхалтай санагдах болно. Энэ киног үзсэн чинь хуучин тэжээдэг байсан хөөрхөн нохойгоо саначихлаа. Тэр маань жоохон сахилагагүй байсанаас биш уул нь эгдүүтэй амьтан байсан юмаа. Яах ч аргагүй айлд өгөх хэрэгтэй болчихсон. Манайд миний бяцхан дүү маань амьдрах болсон болохоор том нохой байлгаж болохгүй байлаа. Нохойгоо айлд өгсөний дараа гэртээ хулгай оруулчихсан даа. Хоол хийх үед бол хажуунаас холдохгүй шүү дээ. Хэзээ нэг хэрчсэн мах дээрээс унаад ирэх болоо гээд л нээх том нүдээрээ цоо ширтчихдэг байлаа.
Хамгийн хөөрхөн нь манай Ре бохь зажилдаг байсымаа. Бараг 5 мин амандаа зажилж байгаад залгичихдаг байсын. Аймаар хөөрхөн. Хааяа гадаа зодоон хийж чихээ шалбалчихаад орж ирнэ. Хааяа бүр зүүж гарсан хошуувчаа хаячихаад ирдэгсэн. A dog has no use for fancy cars or big homes or designer clothes.
A waterlogged stick will do just fine.
A dog doesn't care if you are rich or poor, clever or dull, smart or dumb
Give 'em your heart and he will give you his.


April 5, 2009

Яаая энийг хардааа

Та нар энэ амьтанг хардаа. Ямар байна? Бүүр болдогсон болоод базаж аваад үнсмээр байгааз...


April 1, 2009

HAHA APRIL FOOL's DAY

Ta nar namaig BLOGOO haaana gej bodooo yu? whahaha.. ( tegj ta nariig bayarluulahgui shuu..geed bhgui yu..)ene bol zugeer 4n sariin 1 bla :P gehdee bitgi haa gej uram hairlasan nuhduuded bayarllaa. Uram avsan :P


Энэ 10 нээлт байгаагүй бол...


Хvн тєрєлхтєн дэлхийн ертєнцийн олон олон нууцуудыг нээж єнєєдрийн єндєр хєгжилт нийгмийг зохицлоож, хvчирхэг болж чадсан. Тэгвэл эдгээр гайхалтай нээлтvvдээс хамгийн чухал ач холбогдолтой 10 нээлтийг дэлхийн 1500 эрдэмтдийн санал асуулгаар тодруулжээ. Хvн тєрєлхтєн оршин тогтнох, хєгжихийн суурь нь болсон гол ойлголтуудыг шалгаруулах энэ судалгааг гаргахдаа шинжлэх ухааны бvхий л салбарт ажиллаж байгаа 1500 судлаач, эрдэмтнvvдийн саналыг авсан байна.

1.  Том тэсрэлтийн онол
 Жагсаалтаар том тэсрэлтийн онол энэхvv жагсаалтын нэгдvгээр байрт оржээ. Орчин vеийн ойлголтоор, 13 миллиард жилийн ємнє ертєнцєд томоохон тэсрэлт болж, хэмжээ нь хэд дахин нэмэгдсэн гэж vздэг.

2.  Хувьсал
Хувьсал бол нэг хэлбэрээс нєгєєрvv, энгийнээс илvv нарийнруу шилжих хэлбэр билээ. Хvмvvс энэхvv ойлголтыг нээж, амьдралд хэрэглэж эхэлснээр шинжлэх ухаан, нийгэм, эдийн засаг гээд бvхий л салбарт хєгжлийн тєрєл бvрийн онол, хандлагууд гарч, аливаа зvйлийг ойлгох, тайлбарлах боломжтой болжээ.

3.  Квантын механик
Физикийн ухааны нэгэн том салбар, макро vзэгдлээс эхлээд атом, молекул, атомын цєм хvртэлх бvхий л биетийн хєдєлгєєний хуулийг тайлбарладаг, судалдаг ойлголт. Хорьдугаар зууны хєгжлийг тодорхойлсон олон олон нээлтvvд энэ л онол, хуулиуд дээр vндэслэсэн. Тухайлбал, цємийн реакторын хvрээнд хийгдсэн бvхий л ажлууд квантын механикийн хуулиуд дээр vндэслэгдсэн байдаг. Мєн 21-р зууны хєгжлийг тодорхойлоод байгаа тєрєл бvрийн инженерийн ухаануудад ч гэсэн чухал vvрэг гvйцэтгэсээр байна.

4.  Мега шинжлэх ухааны (Theory of Megascience) онол
Товчхондоо бол бvх юмны шинжлэх ухаан болсон энэ онол нь дэлхийн бvхий л зvйлсийг системчилж, хvн тєрєлхтєнд энэ талаар мэдээлэл хvргэдэг. Єєрєєр хэлбэл бvх шинжлэх ухааны хоорондын холбоог судладаг, бvх шинжлэх ухааны шинжлэх ухаан нь юм.

5.  Эрсдэл
Судалгаанд оролцсон судлаачид эрсдэл хэмээх ойлголтыг хvний оюун ухааны хєгжлийн vр дvнд бий болгосон, хамгийн гайхамшигтай зохиомол ойлголтуудын нэг гэж vнэлжээ. Эрсдэл гэдэг бол ямар нэгэн бодитой зvйл биш. Харагддаггvй, баригддаггvй, зєвхєн хvний ой ухаанд бодогдож, тооцоологдож, хvний оюун ухааны хєгжлийн дvнд тоогоор илэрхийлэгдэх боломжтой болсон дэндvv хийсвэр ойлголт. Гэвч энэ нь амьдралын бvхий л салбарт єдєр тутам хэрэглэгдэж байдаг, чухал ач холбогдолтой ойлголт билээ. Ертєнц дээр тохиолдож буй маш олон таагvй зvйлс тодорхойгvй нєхцєл байдалд оршдог. Харин эрсдэл хэмээх энэ зvйлсийг гаргаж ирснээр хvмvvс єєрт буй боломжоо тооцох, болзошгvй таагvй тохиолдлыг урьдчилан харах, тvvний vр дагаварыг тооцоолох боломжтой болсон.

6.  Хаос
Амьдрал дээрх бvх зvйлс хаос орчинд байдаг. Єєрєєр хэлбэл тохиолдлын, урьдчилан хэлэхийн аргагvй. Бенжамин Франклин энэ тухайд “Хадаас байгаагvй учир тах алга болсон. Тах байгаагvй учраас морь явж чадаагvй. Морь явж чадаагvй учир морийг унаж явсан цэрэг дайсандаа алагдсан. Ердєє хадаас байгаагvйгээс л тэр алагджээ” гэж хэлсэн нь бий.

7.  Эйнштейны харьцангуйн онол
Харьцангуйн онол юуг илэрхийлдэг тухай бид бvгд мэднэ. Энэ онолоор физикийн бараг бvхий л vзэгдэл, хууль тайлбарлагддаг. Yнэхээр Эйнштейн харьцангуйн оно­лыг нээгээгvй, тайлбарлаагvй байсансан бол маш олон ээдрээтэй ойлголтын талаар бид юу ч мэдэхгvй байх байсан.

8.  Цаг уурын єєрчлєлт
Хvн тєрєлхтний орших, эс оршихуйг тодорхойлогч нэг том ойлголт бол яах аргагvй дэлхийн цаг уурын єєрчлєлт. Цаг уурын єєрчлєлт гэдэг бол атмосфер дахь нvvрсхvчлийн хийн агууламжийн єєрчлєлт билээ. Аж vйлдвэржилтийн ємнєх vед энэ агууламж харьцангуй бага байсан. Харин урьдчилсан тооцоогоор 21-р зууны эцэст энэ хэмжээ хоёр дахин нэмэгдсэн байх тооцоо байна.

9.  Тектоникийн хєдєлгєєн
Энэ бол дэлхийн газрын гадаргууны бvтэц, тvvний єєрчлєлт хєдєлгєєн, гажилтыг судалдаг геологийн салбар. Тектоникийн газрын зургууд нь томоохон газар хєдлєлт зэргийг урьдчилан таамаглахад ихээхэн хэрэг­тэй байдаг бєгєєд олон арван жилийн турш тасралтгvй судлагдаж байх ёстой зvйл юм.

10.  Шинжлэх ухаан єєрєє
Ямар нэгэн мэдлэгийн хvрээнд баримт, ажиглалтаар нотлогдсон зvйлсийн нэгдэлийг, ерєнхийд нь дvгнэвэл хvний амьдрал, байгалийн vзэгдлийн хєдєлшгvй vнэн дэс дарааллын талаар хуримтлагдсан системчлэгдсэн мэдлэг, мэдээллийн цогцыг бид шинжлэх ухаан гэдэг. Эрт дээр vеэс л хvмvvс байгаль, хvний амьдралын энэхvv олон зvйлсийг бvгдийг тайлбарлаж, нэгтгэж чадах нэг л шинжлэх ухааныг эрэлхийлсээр ирсэн. Гэвч хэдийгээр шинжлэх ухааны салбар бvр хоорондоо тодорхой хэмжээгээр холбоотой байдаг ч тус тусын онцлогийг илэрхийлэх хуулиуд, vзэгдлvvдээр тайлбарлагдаж байдаг билээ.

 


Popular Posts

: