March 17, 2009

Замын гайнууд


Өнөөдөр би аймаар ууртай байгаа. Хэхэ. Гэнэт л дургүй хүрээд явцан шүү. Яарч явахад замын гацаа гэж авах юм алгаа. Зам ч гэж дээ. Катарын цөлийн бартаат замаар явж байгаа юм шиг л юм болохын. Дээшээ доошооо түн тан гээд л. Энд тэнд нь цоорхой нүх сүвтэй. Зам дагаж улс орон хөгждөг байтал манай монгол ч энэ яваа насанд минь хөгжих шинжгүй байна. Дээр нь бас энэ замын хөдөлгөөнд оролцож чаддаггүй жолооч нар больвол таарна. Замын голд түгжрээ үүсгэхээс өөр авъяасгүй гарууд. Болдогсон бол нисээд дээгүүр нь өнгөрөх юмсан. Сайхан мөрөөдөл шүү. Тэгээд бодоод байсан би өнөөдөр аймаар эх оронч биш бодол төрсөн нь юу гээч монгол улсын иргэн байхаасаа татгалзаж болдог болуу гэж... хэхэ. Энэ байдлаараа энэ улсад амьдраад байвал өөдлөх юм нэг ч алгаа. Аймаар гутранга бичлэг бичдэг байна шд.

Жич: Баацганасан хөдөлгөөнтэй удаан жолооч нарт зориулсан тусгай зам хийж өгөөсөй. Гэхдээ тэрийг хийх мөнгөгүй улсад амьдарч байгаагаас хойно дасан зохицдог байгаа дааа

3 Сэтгэгдэл:

sanakae said...

Над шиг алхаж яваа.
2 дахин хурдан очно.

Anonymous said...

sanakae шиг алхаж яваа.2 дахин хурдан очно гэнэ.

Anonymous said...

Хэхэ,Санаке ч мундаг юм байна.Тэгвэл над шиг тайван байж сур аа,янз бүрийн Buddha Bar-н аянууд сонсоод шал өөр юм бодоод яв гэж зөвлөдөг юм билүү Муланка нь,хэхэ

Popular Posts

: