Хамгийн сүүлийн үеийн шийдэлтэй орон сууцанд амьдрах боломжийг Тайванийн хөрөнгө оруулалттай “Кэй энд Ти констракшн” компани иргэдэд олгоод байна. Шинэ зууны хамгийн сүүлийн үеийнх гэж тодотгохын учир нь “Кэй энд Ти констракшн” компани нь Монголд дижитал хороолол сүндэрлүүлэхээр ажиллаж байгаа гэнэ. Монгол Улсын Засгийн газраас хэрэгжүүлж буй “40 мянган айлын орон сууц” хөтөлбөрийг хэрэгжүүлэхэд хувь нэмрээ оруулж буй “Кэй энд Ти констракшн” компани болон тэдний бүтээн босгож буй Дижитал хорооллыг танилцуулъя.
Тайваньчууд Монголын барилгын салбарт хөрөнгө оруулж эхэлсэн нь “Кэй энд Ти констракшн”
Нийслэлийн Засаг даргын тамгын газар, Барилга хот төлөвлөлтийн газар шинээр баригдах орон сууцны хорооллын төлөвлөгөө гаргаад байгаа. Тухайлбал, Баянзүрх дүүргийн XIII, XIҮ хорооны нутаг дэвсгэрт буюу “Нарантуул” захын ар талын102 га газарт “Кэй энд Ти констракшн” компани Орон сууцны XIҮ жишиг хорооллыг иж бүрнээр нь барьж байгуулах ажлыг эхлүүлэн ажиллаад байгаа юм байна.
“Кэй энд Ти констракшн” компани нь 2007 оны хоёрдугаар сарын 9-ний өдөр Тайванийн “Гуо Дэн” барилга угсралтын компанийн хөрөнгө оруулалттайгаар байгуулагдаж, хөрөнгө оруулалт, барилга угсралт, барилгын материал үйлдвэрлэлийн чиглэлээр үйл ажиллагаа явуулж байгаа аж.
Тайванийн барилга угсралтын шилдэг арван компанийн нэг “Гуо Дэн” компани нь 1986 онд байгуулагдсан цагаас хойш барилгын олон салбарт ихээхэн туршлага хуримтлуулж, өнөөдрийн байдлаар 16 сая ам.долларын үндсэн хөрөнгөтэй, бетон зуурмаг, асфальт бетон зуурмагийн үйлдвэр, цахилгаан угсралт үйлдвэрлэлийн “Чэнг Ань шинэ технологи” компанийг нэгтгэсэн том групп болон өргөжжээ. Тайванийн өмнөд хэсгийн дэд бүтцийн үсрэнгүй хөгжлийг “Гуо Дэн” групптэй холбон тайлбарлахаас өөр аргагүй. Учир нь Тайванийн хурдны томоохон зам, хурдны замын уулзвар, зангилаа, нисэх онгоцны буудал, нислэгийн хөөрөх зурвас, усан боомтын далан, ачих буулгах тавцан, ус цэвэрлэх байгууламж гэх мэт тусгай зориулалтын барилга байгууламжийг “Гуо Дэн” групп барьж байгуулан улсдаа хүлээлгэж өгчээ.
“Гуо Дэн” групп барилга угсралтын арвин мэдлэг туршлагадаа тулгуурлан манай улсад “Кэй энд Ти констракшн” компанийг байгуулж, Улаанбаатар хотын хамгийн өндөр чанартай дижитал хороолол болох Баянзүрх дүүргийн XIҮ хорооллыг бүтээн байгуулах ажилдаа ороод байна. Ингэхдээ эхний ээлжинд үйлчилгээний төв, автомашины зогсоол бүхий 276 айлын орон сууцны ес, 12 давхар дөрвөн барилгын ажил эхлүүлжээ. XIҮ хороолол нь Орчин үеийн орон сууцны хорооллын зөв төлөвлөлтийн бүхий л шаардлагыг тусгасан, иргэдийн ая тухтай, амар тайван орчинд сэтгэл хангалуун амьдрах бүхий л бололцоог хангасан байх аж. Тухайлбал, хорооллын доторх авто болон явган зам, хүүхдийн тоглоомын талбай, ногоон байгууламж, авто машины зогсоол, харуул хамгаалалт зэрэг оршин суугчдад шаардлагатай байгууламжуудыг цогц шийдэх юм. Барилгын ажилд сүүлийн жилүүдэд шинээр нэвтэрч буй байгаль орчинд хоргүй олон шинэ технологи, шинэ материал, барилгын техникүүд ашиглаж, богино хугацаанд чанартай барилгыг хүлээлгэн өгөхөөр ажиллаж байгаа.
Тайванийн барилгын компаниудаас анх удаа Монгол Улсад томоохон хэмжээний хөрөнгө оруулалт хийж байгаа учраас барилгын салбарын нэртэй мэргэжилтнүүдээр лекц уншуулан, туршлага солилцож байна. Тухайлбал, АНУ-ын профессор Ли Шэнг, түүний багийн нөхдийг урьж өнгөрсөн сарын 18-нд “XXI зууны барилгын чиг хандлага” сэдэвт сургалт, семинар зохион байгуулж байлаа. Хамгийн сүүлд буюу энэ сарын 18-нд Ли Шэнг, түүний багийн нөхөд “Шинэ зууны дижитал хороолол, одоогийн хэрэглээ, ирээдүйн чиг хандлага” сургалт явуулж, барилгын салбарынхантай санал солилцлоо. Тэд дижитал орчин, дижитал гэр гэж юу болох талаар танилцуулж, дижитал хороололд амьдрахын ач холбогдлын талаар дэлхийн улс орнуудаас жишээ аван ярьж байлаа.
Дижитал орчин, дижитал гэр гэж юу вэ?
XXI зууны хүн төрөлхтнийг азтай гэж дүгнэж болмоор. Мэдээлэл, технологийн асар өргөн орон зайд амар тайван аж төрөх боломж дэлхийн хүн төрөлхтөнд байна. Ажилдаа явсан хойгуур гэрт хулгай орчих вий, гал гарах вий, хар буруу санаатан биднийг заналхийлэх вий гэх мэтийн айдасыг ардаа орхих цаг болжээ. Учир нь танайд “Кэй энд Ти констракшн” компанийн хамт олон хамгийн сүүлийн үеийн шийдэлтэй, дижитал орон сууц барьж өгөх гэж байна. Өндөр хөгжилтэй олон орны айл өрх дижитал гэрт амар тайван амьдарч, мөнгө, энергиэ хэмнэж байгаа гэнэ. Дижитал орон сууц гэж чухам ямар байдаг талаар энгийнээр тайлбарлая.
Өндөр хурдны интернэтээр хангаж өгнө - “Кэй энд Ти констракшн”-ийхан таны амьдрах орон сууцыг барихдаа өндөр хурдны интернэтийг суурилуулж өгнө гэсэн. Та гэртээ интернэт суурилуулах гэж цаг зав, мөнгө төгрөгөө зарлагаддаг байсан цаг ард хоцорчээ. Ингэснээр интернэт сүлжээгээр таны амьдрах хороолол тэр чигээрээ хангагдана гэсэн үг. Хорооллын интернэт сүлжээгээг хянах, ажиллуулах тусгай хамт олон ажиллаж байгаа учраас та энэ үйлчилгээнд эргэлзэх хэрэггүй. Хороолол тэр чигээрээ интернэтэд холбогдсон учир хоорондоо интернэт утсаар үнэгүй ярина. Бас таны хүүхэд гадаадын аль нэг оронд дижитал орон сууцанд амьдардаг бол хэдэн цаг ч хамаагүй үнэгүй ярих боломж байна гэсэн үг. Энэ холбоог гэртээ тавиулахад та аль нэг цахилгаан холбооны компанид хандах шаардлагагүй. Учир нь дижитал хорооллынхон бүгдийг зохицуулчихна.
Танд тансаг амьдрах боломжийг олгоно - Таны дижитал гэрт иж бүрдэл HI-END төхөөрөмжийг байршуулснаар гэрийн бүхий л систем хөгжим, мультмедиа төхөөрөмжийг нэгдсэн удирдлагаар хангах боломжтой. Та удирдлагаар хөгжим, эсвэл дуртай киногоо сонгож үзэх боломжтой. Дэлхийн топ киног прокатнаас биш дижитал хорооллынхоо интернэт үйлчилгээнд захиалахад л хангалттай юм байна. Учир нь тэндээс таны хүссэн кино, хөгжмийг танд хүргэнэ.
Гадна, дотно гэрэлтүүлгийг нэгдсэн удирдлагаар хангана - Таны амьдрах хороолол шөнөд ч өдөр шиг байна гэсэн үг. Гудамжны гэрэлтүүлэг, хяналтын камерыг дижитал программын тусламжтайгаар нэгдсэн удирдлагаар хангах юм байна. Ингэснээр таны хүүхэд байрныхаа гадаа тоглохоос айхгүй, охин чинь сургуулиасаа оройтох бол гадны халдлагад өртөх вий гэж санаа зоволтгүй болно. Мөн та орондоо орсон хойно гэрлээ унтраах гэж босох шаардлагагүй. Танай гэрт байх бүхий л цахилгаан хэрэгслийг удирдах төхөөрөмж суурилуулахад л хангалттай. Та удирдлаган дээрээ гэрэл унтраах, асуух цагийг сануулахад яг тэр цагт гэрэл, унтарч асна. Галынхаа өрөөнөөс зочны өрөөний гэрлийг унтрааж асаахад удирдлага байхад л хангалттай гэнэ.
Гэрийнхээ цахилгаан хэрэгслийг алсаас болон программаар удирдана - Бид ажилдаа ирсэн хойноо индүүгээ залгаад орсон болов уу, гэрлээ унтраасан билүү гэх мэтээр байнга санаа зовдог. Зарим үед бүр чухал ажлаа хаяад гэр рүүгээ явна гээч. Тэгвэл Дижитал гэрт амьдарч буй хэнд ч ийм бэрхшээл байхгүй. Учир нь та ажлаасаа, зуслангаасаа гэртээ байгаа цахилгаан хэрэгслээ унтрааж, агааржуулалт халаалтаа удирдаж болно. Гэртээ цахилгаан зуухаа асаагаад гарсан ч байсан санаа зоволтгүй. Нэг товч дараад л болох нь тэр. Гадаа хүйтэн байвал, ажлаасаа гэрийнхээ халаалтыг ихэсгэж болно. Харин өдөржин халуунд ажлаа амжуулах гэж гүйгээд сайхан сэрүүцмээр байвал, агааржуулалт ажилуулах товчин дээр дарахад л гэр чинь сэрүүхэн байна. Бас та хөшгөө нээгдэх, хаагдах хугацааг удирдлагаар сануулчих. Өглөөний нартай уралдан хөшиг чинь аяндаа нээгдэнэ. Таатай байгаа биз.
Орох, гарах хөдөлгөөн хаалгыг удирдлагаар хангах - Энэ төрлийн үйлчилгээ манайд хөгжиж байгаа. Гэхдээ төгс биш л дээ. Харин орчин үеийн дижитал хороололд энэ төрлийн үйлчилгээг цогцоор нь шийдэж болно. Авто машины зогсоолд таны машин байрлах зай байгаа эсэхийг гэр рүүгээ явах замдаа л харчихаж болно. Бас танай орчимд ямар хүн явж байгааг ч харах боломжтой. Ингэснээр урт гарт танаас, танай гэрээс хол байна гэсэн үг. Бас та хүсвэл хурууныхаа хээгээр гэртээ орох боломжтой. Танай гэр бүлийн гишүүд хяналтын программад хурууныхаа хээг уншуулсны дараа та нараас өөр хэн ч танайд орох боломжгүй болно. Мэдээж карт уншуулаад ч гэртээ орж болно. Ямар ч байсан түлхүүр эргүүлж зогсох шаардлагагүй болох нь.
Хэрэглээгээ алсаас хянах - Бид сар бүр байр, тог, цахилгаанд хэдэн төгрөг гараа бол гэж санаа зовдог. Тэгвэл дижитал хороололд хэрэглээг алсаас хянах, хэрэглээнийхээ тооцоог хийх хяналтаар хангаж өгөх нь. Таны хэрэглээний бүхий л тооцоог нэгтгэж, мэдээллийг интернэтээр танд өгнө гэсэн үг. Харин та гэрээсээ төлбөрөө хийхэд л хангалттай. Цахилгаан, агааржуулат, халаалтаа та өөрийнхөө хэрэглэх хэмжээнд удирдсан учраас төлбөр тийм ч их гарахгүй болов уу.
Ажил дээрээ байхдаа ч хоолоо хийчихнэ - Орчин үеийн гэрийн эзэгтэй бүр ажил хэрэгч болсон гэдэгтээ санал нийлэхгүй хүн байхгүй биз. Эхнэр тань өдөржин ажилтай ч орой амттай, халуун хоол бэлэн байдагт эргэлзэх хэрэггүй. Таны гэргий ажлаасаа хоолоо хийчихдэг гэвэл та итгэх үү. Интернэт холболтын тусламжтайгаар алсаас будаа агшаагч, цахилгаан зуухаа ажилуулах боломжтой. Өглөө гэрээсээ гарахдаа л хоолоо болоход бэлэн хийхэд болно. Хүсвэл удирдлагаараа унтраачихаж болно. Ийм амар юм гэж байх уу гэж эргэлзэж байна уу. Таны сайхан амьдралын төлөө “Кэй энд Ти констракшн”-ийхан дижитал хорооллын цогц шийдлийг бий болгож байгаа нь энэ.
Дохиолол, аваарын мэдээ дамжуулна - Таны гэрт хэн нэгэн зөвшөөрөлгүй ойртоход л таны дуут дохио хангинана. Бас санамсаргүй байдлаар хорооллын аль нэг айлд гал гарлаа гэж бодоход мэдээллийн нэгдсэн сангаар мэдээлэл цацагдаж эхэлнэ. Ийм учраас та гэртээ юу болж байгаа бол гэж санаа зоволтгүй ажлаа амжуулах боломжтой. “Кэй энд Ти констракшн” компанийн байршуулж буй дижитал төхөөрөмж дан ганц айл өрхийг гэнэтийн аюулаас хамгаалаад зогсохгүй, бүхэл бүтэн хорооллыг хамгаалах чадвартай гэнэ. Энэ талаар “Кэй энд Ти констракшн” компанийн дэд захирал Ц.Эрдэнэбаяр “Бид барьж буй хороололдоо бүрэн интернэт холболтыг суурилуулж байгаа. Энэ бол танайхыг дижитал гэр болох дэд бүтцээр хангаж байна гэсэн үг. Үүний тусламжтайгаар та гэртээ байгаа бүхий л хэрэгслийг алсаас удирдах боломжтой. Энэ бол Монголд анхдагч үйлчилгээ. Компанийн зүгээс дижитал хороолол байгуулахад маш их сэтгэл, хүч хөрөнгө зарлагадаж байгаа л даа.Тийм ч учраас сүүлийн жилүүдэд нэвтэрч байгаа буй, байгаль орчинд хоргүй олон шинэ технологи, шинэ материал, барилгын техникүүд ашиглаж богино хугацаанд чанартай барилгыг хүлээлгэн өгөхөөр ажиллаж байна” гэсэн юм.
Дижитал гэрт амьдрах хүсэл
Сайхан амьдрахыг хүсэхгүй хэн байх билээ. Ганцхан олдох амьдралаа сэтгэл хангалуун, бардам өнгөрөөх нь л амьдралын учир утга гэлтэй. Өглөөний нартай уралдан нээгдэх торгон хөшиг, кино театр л байх бүдэг гэрэл, дуу чимээ, гэртээ ажлаа амжуулах орчин... Энэ бүхэн танд өөрийгөө хүндлэх сэтгэл үлдээнэ. Та эх орондоо дэлхийн одуудтай эн зэрэгцэн тансаг амьдрах тэр л үед өөрийгөө хүндлэх сэтгэл төрөх болов уу. Энэ бол энергийн асар их хэмнэлт. Танд эерэг энерги хуримтлагдсанаар нас чинь уртасна шүү дээ. Нийгэм тэр чигээрээ бухимдаж буй энэ үед гэртээ тайван амьдрах чухал шүү дээ. Та гэрийнхээ цахилгаан, агааржуулалт, халаалтынхаа хэрэглээг удирдлагаар хянаж, зохицуулах учир эдийн засгийн хэмнэлт гарна.
НАМИРАА САЛХИ (Өгүүллэг)
1 year ago
6 Сэтгэгдэл:
Uuchlaarai. Tanii oodrog bichlegt jaakhan syyder tusgaj baigaad. Bi ene bichlegees doorkhi zyils deer sanaa zoroj baina.
1. 16 say dollariin khorongo gedeg chin ter barikh gej baigaa khoroololiin neg baishingiin tald ni ch khyrekhgyi baga mongo. Baishin barina geed mongo abaad butbal ter ed khorongiig ni khuraaj abaad ch khooson yldekh uym baina.
2. Internet-eer geree khyanaj udirdana gedeg chin odoo barag ikh bolomjiin sanagdaj baigaa bolobch manai MGL-iin ikh muu internettei nokhcold bol utopi moroodol shig baina.
3. Bi Australia-d amirdag khyn. End geree ingej tokhicuulna gekhed l barag dor khayaj 500,000$ kheregtei bolno. MGL-d kharin khyatadiin khyamd electronic tabiad khiilee gekhed l dor khayag 150-200,000$ ynetei garakh bolob yy? Iim ynetei tokhooromjloson baishin (1 baishin bus barag khoroolol) bariad khyn khudaldaj abna gesen toocoo ni khir uym be?
4. Yag ingej ylgerchlen tokhicuulsan showroom esbel Taiwand ni baigaa baishing yzsen khyn baigaa bolood manaikhan barikhiig zobshooroj baigaa bolob yy gej naidaj baina.
Ooriin tani blogiig khaaya orj iren shine shineleg oyunlag sanaag abdag bilee. Kharin genet commercial bichleg orood irekheer ni duugyi baij chadsangyi, uuchlaarai.
Cheers,
JackD
1. Company ii vndsen hurungu hiij baigaa ajliin hurunguus dawsan baih albagvi. End yapond neg company ii vndsen hurungu say dollar bailaa gehed jild olj bui orlogo n heden arwan say dollar baidag.
2. Mongold 512 kbps iin internet barag 20$ bolson baisan baih shvv. 512 kbps tei baihad harin ch neg webruu (Bodwol udirddag web baih bailgvi) orood heden knop darchih bailgvi. 512 bol gadagsh garah bandwidth. Mongoliin dotood shvljeendee bvr hurdan baih.
3. Buniness iin baiguullaga uuruus chini l dutuu tootsow gej
Etsest n yum hiij bvteej baigaa hvmvvsiig demjdeggvi yumaa gehed muulahgvi baij boldgvimvv?
bayasaatai sanal neg bn. ataarkhu zolig wee? harin ch hyataduud bish ene taiwan uud barij bgaa. Chanartai mergejliin humuus irsen bga. MOngoliin muu internettei ved bolohgui gesen chin yu gesen ug we? 128K -r orson bsn ch bolno gej bodoj bn. SHowroom n bohiin orgoonii urd barigdaj bnlee. :)
sainhan bichleg bn, er n bolomjiin sanagdaj bn , ter deed talin hund helehed mgl-d oor bolson bn lee shuu, chamaig garhad joohon tiim bsiin bgaaz bi say ochood irsen goy bolson bn lee , net-d ch gesen 516-n net dariin 1USD geh gazar zunduu bn lee, bi bas kuo teng-n taiwan dah baishind amidargdag hun ih dajgyi shdee, er n mgl-d iim baishin barij bgaa bn uneheer baharhuushtai, bi law negiig zahialchihsan bgaa, er n ih dajgyi , mgl-d endehteigee adil barih biz de
512 kbps sariin 10USD citinet gdg gazar
Post a Comment