April 24, 2008

Сүүлчийн хичээлийн дараа хаачих вэ?

Ингээд Эрүүл мэндийн шинжлэх ухааны их сургуульд сурах хичээлийн маань сүүлчийн өдөр өнөөдөрөөр дуусчих шив. Нэг л мэдэхэд 6н жил ард хоцорцон байх юм. Өглөө болгон босоод хичээлийнхээ том хүнд цүнхээ үүрээд хичээлрүүгээ очиод ангийнхаа хэдэн арзгаруудтай муудалцаж зодолдож ноцолдсоор байгаад өдөр дорхноо өнгөрчихдөг байж дээ. Өнөөдөр уул нь хичээлийн хамгийн сүүлийн өдөр гээд өглөө их л настертай хичээлдээ очлоо. Тэгсэн өглөө хажуугаар нь лаг романтик цас эд нар ороод уул нь их сэтгэл хөдөлж байлаа. Уул нь сүүлийн хичээл юм чинь аятайхан өнгөрөөх санаатай байсан чинь багш зүгээр хамаг настер унагаад хаясаан. Би амьдралдаа анх удаа л тэр тусмаа анагаах-д 6н жил болохдоо нэг л удаа ийм сони багштай дайралдаж байна.Жинхэнэ drive me crazy гэмээр ааштай. Яг жоохон хүүхэд шиг гомдомхой гэхүү дээ. Хичээл яриж байхад нь жоохон өөр тийшээ дэвтэрлүүгээ ч юмуу өөр номруу харчихвал тэгээд л чи яагаад намайг тоохгүй байгын? би тйим сонирхолгүй байна уу гээд л... галзуурмаар...хүн л болсон хойно хичээл дээрээ ном эргүүлээд суудаг биз дээ тэгсэн чи миний хичээл дээр миний заасан стандартыг сурахгүй ном эргүүлж харлаа гэж уурлахын. Учрыг нь ойлгоогүй яг үнэндээ. Багш хүн чинь оюутан нь аль болох олон ном эргүүлж тойруулж хараад илүү ихийг уншаад сууж байвал баярламаар юм. Тэгсэн ганц өөрийнхөө бэлдсэн хэдэн powerpoint-н slide уйтдал минь харуулчихаад одоо зөвхөн энэ стандартыг л мэд гээд суугаад байхаар үнэхээр сонин санагдсан. За гэхдээ яая гэхэв тэр багшийн заасан 4н өдрийн хичээлээс зөндөө л их юм сурч авсан. Тэр нь л хамгийн чухал асуудал.

Ингээд л оюутан нас дуусчихлаа даа.Ангийнхан өнөөдөр уул нь нэг юм тэмдэглэх санаатай байсан чинь дэмий гэгэлзсээр байгаад тарчихсан байх. Маргааш урьдчилсан шалгалттай болохоор. Одоо ингээд шалгалтандаа бэлдэх л үлдэх шив.


April 12, 2008

Modal auxiliaries - Баймж

Модал-р хичээл орууллаа. Ойлгомжгүй зүйл байвал хэлээрэй залуусаа. Тэгээд гоё засаж байгаад дараа шинээр оруулнаа.

Modal auxiliaries

Баймж үгс

Beck can speak EnglishБек англиар ярьж чадна.

He couldn’t come to classТэр ангидаа ирж чадаагүй.

It may rain tomorrowМаргааш бороо орохнээ. (100%)

It might rain tomorrowМаргааш бороо орохнээ. (50%)

Jenni should study harder – Женни шургуу хичээллэх хэрэгтэй

I had better study tonightБи өнөөдөр хичэээлээ хийсэн нь дээр байх (сануулга өгөх битүү утгатай)
BS must see a doctor today
БС өнөөдөр эмчид үзүүлэх ёстой

I will be in class tomorrowБи маргааш ангидаа байх болно.

Would you please close the door?Хаалга хаагаад өгөхгүй юу?

Expressing ability – Чадвар CAN, COULD

I can play the pianoБи төгөлдөр хуур тоглож чадна.

I could swimБи сэлж чаддаг байсан.

Our son could walk when he was one year old – Манай хүүхэд 1 нас хүрээд явж чаддаг болсон.

I cannot(can’t) understand that sentenceБи тэр өгүүлбэрийг ойлгохгүй байна.

Expressing possibility – Боломж, Зөвшөөрөл MAY, MIGHT

May

Might

Why isn’t Bayasaa in class?

I don’t know. He may (might) be sick today.

Яагаад Баясаа ангид байхгүй байгаан?

Мэдэхгүй. Тэр өнөөдөр өвдсөн байхаа.

I may pass examБи шалгалтандаа тэнцсан байхаа (100% магадлалтай)

I might pass exam - Би шалгалтандаа тэнцсан байхаа (50% магадлалтай)

Maybe it will rain tomorrowМаргааш бороо орж магадгүй

Maybe Ganaa is sickГанаа өвдсөн байж магадгүй (дайвар үг)

Ganaa may be sick – Ганаа өвдсөн байж болох юм (үйл үг)

Expressing permission – Зөвшөөрөл илэрхийлэх MAY, CAN

Хүнээс гуйж зөвшөөрөл авч байгаа тохиолдолд хэрэглэнэ.

May – Эелдэг асуулт

Can – Шууд асуулт

May I borrow your pen? – Үзгийг чинь хэрэглэж болох уу?

Can I borrow your pen? – Үзгийг чинь хэрэглэж болох уу?

You can use my car Чи миний машиныг хэрэглэж болно.

Could – Одоо ирээдүй цаг дээр боломж. – Эелдэг асуулт

He could be sickТэр өвчтэй байж болох л юм.

POLITE QUESTIONS – ЭЕЛДЭГ АСУУЛТ MAY I, COULD I, CAN I

May I please open the door?

Can please open the door?

Could I please open the door?

Хүнээр өөрөөс нь гуйж байгаа тохиолдолд эдгээрийг хэрэглэнэ.

EXPRESSING ADVICE – зөвлөгөө илэрхийлэх SHOULD, OUGHT TO, HAD BETTER

My clothes are dirty. I should (ought to) wash them.

Миний хувцаснууд хиртэй байна. Би тэдний угаах хэрэгтэй.

-I’m going to be late. What should I do?

-Run

-Би хоцорчихлоо. Би юу хийх хэрэгтэй вэ?

-Гүй.

Had betterСануулга өгсөн битүү утгатай

Your are driving too fast! You’d better slow down.

Чи хэтэрхий хурдан яваад байна! Чи хурдаа хассан нь дээр байх.

EXPRESSING NECESSITY – Шаардлага илэрхийлэх HAVE TO, HAVE GO TO, MUST

Have toярианд илүү хэрэглэгдэнэ, aсуултанд

Have got toалбан бус харилцан ярианд, асуултанд орохгүй

Must албан бичигт, асуултанд орохгүй

I have to(have got to, must) study tonightБи өнөө орой сурах шаардлагатай.

I had to (өнгөрсөн цаг) – have to, have got to, must – ёстой байсан

I have to (“hafta’) go downtown today.

Rio has to (“hasta”) go to the bank.

I’ve got to (“gotta”) study tonight.


April 11, 2008

Аз жаргалтай өдөр

Өнөөдөр хичнээн сайхан жаргалтай өдөр байсан гээч.. Дандаа завгүй ажилтай хичээлтэй байдаг 2 хүн өнөөдөр бараг л хичээл ч хийсэнгүй ажилдаа ч явсангүй.Битгий бид 2 ийг бүр дампуурсан гэж бодоорой. Зүгээр л нэг тийм day off дөр гэхүү дээ. Өглөө 11 хүртэл унтаж / үд болж үхрийн дуунаар сэрсэн/ өдөрин гэртээ хоол унд хийж байж байгаад нээх лаг охин болоод өсгийтэй гутал өмсөөд гарчихсан байхгүйээээ байхгүй. Өдөржингөө хобби хөдлөж дэлгүүр хэссэнг хэлэхүү сүүлдээ өвдөөд эхэлж байна лээ. Энэ охидууд яаж өдөржин тийм гуталтай явж чаддаг байнаа??? Өнөөдөр ядаж байхад кофе уусан чинь нэг л бишээ зүрх дэлсэх гээд байсан. Тэр юуных вэ гэвэл кофегоо хэтэрхий хурдан залгилсаных л байх гэж бодож байна. Уул нь өнөөдөр гэрээс гарахдаа их том 2 төлөвлөгөөтэй гарсиймаа тэгсэн 2 лаа нурчихсан. Эхнийх нь нэг найзтайгаа уулзах байсан нөгөөдөх маань муриад алга болчихсон. Залгахаар утсаа ерөөсөө авахгүй. Дараа тэгж байгаад би тэрнийг чаднаа хэхэ. 2дохь нь сургууль дээр очиж төгсөгчидийн хуралд суух байлаа. Уул нь суувал шалгалт шүүлэгний талаар овоо юм сонсох байх гэж бодсиймаа тэгсэн нэгдэх өдөр хүртэл хоошилчихсон байсан. Одоо төгсөлтийн улсын шалгалт хүртэл сарын л хугацаа үлдэж байх шиг байна. Сайн бэлдэх хэрэгтэй. Ойрд бид 2 өөрсддөө ч зав гаргаж чадахгүй их завгүй байлаа. Өнөөдөр харин нэг сайхан зугаалах шив. :P орой нь 2лаа сайхан japanese хоол идэж ходоодоо баясгасан. Хааяа нэг иймэрхүү сайхан өдөр байх юмаа.


April 6, 2008

THIS IS SO CUTE


Popular Posts

: