Блог бичээгүй удчихсан байна ш дээ. Энэ удаа уншиж байгаа номныхаа талаар бичье. Хамгийн сүүлд уншиж дууссан ном бол зохиолч доктор Spencer Johnson ний бичсэн Who moved my cheese? байлаа. Надад үнэхээр их таалагдсан. Чиний амьдралд гэнэтийн өөрчлөлтүүд зөндөө л тааралддаг байх. Тэр болгонд нь хүн хэрхэн дасан зохицох, хэрхэн амьдраоаас илүү ихийг олох тухай толгойд чинь ортол сайхан тайлбар байдлаар үлгэр маягаар бичсэн зохиол юм. Харин одоо уншиж байгаа ном маань надад миний хайртийн бэлэглэсэн Spencer Johnsonний дараагийн алдарт ном болох Бэлэг(PRESENT) гэдэг ном. Одоохондоо уншиж дуусаагүй ч байгаа гэсэн надад их сонирхолтой санагдаж байгаа. Миний одоогийн байдлаар ойлгоод байгаа хэсэг бол хүн одоо байгаа амьдралд хэрхэн сэтгэл хангалуун байх уу? хэрхэн аз жаргалаа олох талаар хэн ч уншаад ойлгох байдлаар бичсэн сайхан ном. Уншиж дуусчихаад л учрыг нь ойлсоныхоо дараа юу ойлгож авсанаа бичье. Гэхдээ хүн болгон адилхан ном уншаад өөр өөр зүйлүүдийг өөрт хэрэгтэй зүйлсээ ойлгож авдаг гэсэн үнэн байхаа.
Юу ч гэсэн энэ 2ыг номыг уншиж өөртөө хэрэгтэй зүйлсээ ойлгож авч байгаадаа баяртай байна. Дараа дахин илүү ихийг унших болноо. Анагаахын оюутан байж анагаахын ном уншихгүй өөр зүйл уншлаа гэж гайхаж байгаа л биз дээ. Хажуугаар нь бас хичээлийнхээ номыг сайн уншиж байгаа.
Ах дүүс
5 years ago
1 Сэтгэгдэл:
tanai chigleliin nomnuud ch dee berh shuu, aimaar aimaar zuzaaan, zuragtaig ni olj avaad sonirhoh geheer hun harahiin argaggui zuragnuudtai hehe,
btw: oros deer uu eng deer uzdeg uu ta hed odoo nomnuudaa, mgl deer surtai buteel garaagui baih tee, hunii belgiin amidraliig es tootsvol
Post a Comment