March 31, 2008
March 26, 2008
Mid Spring Madness буюу Галзуугийн эмнэлгийн талаар бичсэн галзуу тэмдэглэл
Хаврын madness Шар хадны эмнэлэг буюу СЭМҮТөв-д бүтэн 2 долоо хоног үргэлжлээд дуусч байна. Тэнд дадлага хийхэд уул ч буруу зүйл байхгүй л дээ. Гэм нь жоохон хол дээр нь зам нь муухай. Ирж очих замдаа сайхан хотоор city tour хийж байгаа юм чинь. Ирж очих замдаа техникийн захаар дайраад машины үнэ харчихаж болно гээд л. Өглөө ажилдаа очих болгонд чинь хэн нэгэн өвчтөн тэр хавиар орилцон эсвэл хэн нэгэн нэг буланд асгартлаа уйлаад эсвэл бүр өөрийгөө хэн гэдгийг хаана байгаагаа мэдэхгүй улс угтан авна. Энэ бол өглөө болгон чамайг ажилдаа очиход чинь угтан авах өнгө төрөх. Өглөө ингээд л амьдрал эхлэнэ дээ. Миний гарч байсан хурцын тасагт бол жинхэнэ галзуурмаар газарын нэг дээ. Өглөө хэдэн истороо бариад өвчтөнгүүдээ үзэхээр гарна даа. Зарим нь унтаад юу болж байгааг ч анзаарахгүй, зарим нь эмчээ намайг үз тэхүү гээд л чамайг өдөржин дагана гээд л. Зарим нь эмчээ би сэтгэлээ онгойтол ярилцмаар байна уйлж унжаад явж байна. Онцгой анхаар гэсэн өвчтөнгүүдийг асрагч нар хараад л өдөржин сууна даа. Амиа хорлочих ч юм билүү эсвэл хэн нэгнийгээ гэмтээчихвий гээд л байнга л сахиастай байдаг. Өдрийн хоолны цагаар ганц ганц аяга хоолондоо цадаад л, гэрээс нь эргэлт ирэхгүй хэдэн сар болчихсон ч хүн байх юм. Ерөөсөө тэгээд л шар хадны эмнэлэг гэр нь болчихсон баагийнууд их байнаа. Бүр нийгмээс тусгаарлагдцан хүмүүс зөндөө л байлаа. Оюутанууд үзэх гээд ирэхээр нь баярлаад л, заримдаа бүр тамхи авчирч өгөхгүй бол үзүүлэхгүй гээд л. Сэтгэцийн өвчтэй хүмүүс чиь бид нар шиг хэзээ ч эрүүл сэтгэхгүй шүү дээ. Өнөөдөр нэг асуулт асуухад нэг хариулт өгч байхад нв маргааш нөгөө асуултандаа шал өөр хариулт өгөөд л. Үнэхээр толгой эргэмээр улс. За юу ч гэсэн шар хадны эмнэлэг нэг иймэрхүү зэврүүн байлаа. Гэхдээ ихийг сурсан шүү.
Нийтлэгч: Jenni 6 Сэтгэгдэл
label: Blog of day
March 16, 2008
Сарны зураг
Бид 2 өнөөдөр саран дээрх дүрсний талаар жоохон ярисийн. Гэхдээ Бек болохоор дугуй унаж байгаа туулай байдагийн гээд байхын. Би болохоор тэрийг нь олж харахгүй юмаа. Юу ч гэсэн туулайн дүрс байх нь байдаг л байх.Юу ч гэсэн энэ талаар wikipedia с жоохон уншлаа.Эртний нэгэн буддийн сургааль бүхий үлгэрээс гаралтай юм байна. Орчин үеийнх нь болохоор өөр бас үлгэр байна лээ.
2лаа ер нь дараа өөрсдөө нэг бүтэн сар гарахаар зургийг нь авч үзэх хэрэгтэй юм байна даа. Тэгээд л юу харагдаж байгааг нь шинжилж үзье тэхүү
Нийтлэгч: Jenni 4 Сэтгэгдэл
label: Blog of day, Happy
March 15, 2008
Canon Logo Stories
4 жилийн дараа тэд анхны камераа нээсэн ба түүний kwanon гэж нэрлэсэн. Kwanon нэр нь дараа нь Нигүүслэлийн буддын ламын нэрийг билэгдэж Kwanon гэж нэрлэжжээ. Лого нь 1000 гар ба дүрэлзсэн дөлийг дүрсэлсэн байдаг.Амгалан байдлыг илэрхийлсэн боловч компани болон бүртгүүлмэгцээ өөрөөр үйлдвэрийн тамга тэмдэг болгож Canon гэж бичигддэг болсон. Учир нь энэ Kwanon-оос Canon гэж хялбар бичигддэг ба дуудахад амархан байсан тул энэ нэрээрээ компани нь олонд танигдсан.
Нийтлэгч: Beck 2 Сэтгэгдэл
label: Logo
March 13, 2008
Huuchinii dursamj
Энэ дууг сонсоод байсан чинь яагаад ч юм хуучины гоё гоё хамтлаг дуучид санаанд ороод гоё байна. Багадаа MTV, Cartoon network 2с салдаггүй байж билээ. Одоо зарим дуучидынх нт нэрийг мартчихсан байна. Гэхдээ л бас гоё дуу шүү. ENJOY IT
Нийтлэгч: Jenni 1 Сэтгэгдэл
Ширээний ном
Блог бичээгүй удчихсан байна ш дээ. Энэ удаа уншиж байгаа номныхаа талаар бичье. Хамгийн сүүлд уншиж дууссан ном бол зохиолч доктор Spencer Johnson ний бичсэн Who moved my cheese? байлаа. Надад үнэхээр их таалагдсан. Чиний амьдралд гэнэтийн өөрчлөлтүүд зөндөө л тааралддаг байх. Тэр болгонд нь хүн хэрхэн дасан зохицох, хэрхэн амьдраоаас илүү ихийг олох тухай толгойд чинь ортол сайхан тайлбар байдлаар үлгэр маягаар бичсэн зохиол юм. Харин одоо уншиж байгаа ном маань надад миний хайртийн бэлэглэсэн Spencer Johnsonний дараагийн алдарт ном болох Бэлэг(PRESENT) гэдэг ном. Одоохондоо уншиж дуусаагүй ч байгаа гэсэн надад их сонирхолтой санагдаж байгаа. Миний одоогийн байдлаар ойлгоод байгаа хэсэг бол хүн одоо байгаа амьдралд хэрхэн сэтгэл хангалуун байх уу? хэрхэн аз жаргалаа олох талаар хэн ч уншаад ойлгох байдлаар бичсэн сайхан ном. Уншиж дуусчихаад л учрыг нь ойлсоныхоо дараа юу ойлгож авсанаа бичье. Гэхдээ хүн болгон адилхан ном уншаад өөр өөр зүйлүүдийг өөрт хэрэгтэй зүйлсээ ойлгож авдаг гэсэн үнэн байхаа.
Юу ч гэсэн энэ 2ыг номыг уншиж өөртөө хэрэгтэй зүйлсээ ойлгож авч байгаадаа баяртай байна. Дараа дахин илүү ихийг унших болноо. Анагаахын оюутан байж анагаахын ном уншихгүй өөр зүйл уншлаа гэж гайхаж байгаа л биз дээ. Хажуугаар нь бас хичээлийнхээ номыг сайн уншиж байгаа.
Нийтлэгч: Jenni 1 Сэтгэгдэл
label: Blog of day, Book
March 11, 2008
Хямд төсөр Atom CPU худалдаанд гарах гэж байна.
Энэхүү процессор нь жижиг төрлийн чиптэй(chip), зөөврийн(portable) компьютерт зориулагдсан. Энэ маш хямд өртөгтэй эд байна. Аtom chips нь энэ оны 2-р хагасаас, Atom processor нь Dual core хувилбарын 3-р хагасаас зах зээлд нийлүүлэгдэх юм байна.
Онцлог шинж нь:
45nm processor up to 1.8 Ghz
06.25 watts
47M transistors
Thermal design power
Нийтлэгч: Beck 0 Сэтгэгдэл
label: Technology
March 7, 2008
AMBIGRAM
Ambigram гэж бичсэн тонгоруулж уншихад түүний эсрэг үг юмуу? адил үг? уншигддаг сонирхолтой үг зурагнуудыг ингэж хэлдэг юм байна. Энэ Come in (Морилон ирнэ үү) Go away (Явна уу бараг л зайл гэж байгаа хэхэ) Энэ нь манай дэлгүүр, зарим газарт хэрэгтэй л санаа авах л эд байна.
Нийтлэгч: Beck 2 Сэтгэгдэл
label: ambigram
March 3, 2008
Бас л алдартай зураг.
Энэ таньд танил зураг байна уу? Albert Einstein 1951.
Альберт Эйнштэйн магадгүй бүх цаг үеийн хамгийн алдартай хүн юм. Харьцангуй онол, Ньютоны хууль 20-р зууны физикийн болон олон эд юмсын үндсийг тавьсан гэж үздэг ба гоц ухаантан нэгэн. Энэ зургийг 1951 оны 3-р сарын 14-нд авсан.
Нийтлэгч: Beck 0 Сэтгэгдэл
label: Famous photo
Bliss[Амар амгалан] гэж мэдэх үү?
Энэ гайхалтай зургийг California муж дахь Sonoma-ийн зүүн талд Napa county(гүнгийн хэргэм) - ийн ойролцоо авчээ. Sonoma-ийн тал нь 2001 оноос эхлэн Windows үйлдлийн системийн нүүр царай болсон байна. Доворхог ногоон зүлэг, хөх тэнгэр дэх сэмжин үүл нь энэ бүгдэд багтсан ба нүд амрааж, сэтгэл сэргээх шидтэй энэ ханын зургийг Bill Gates пүүсийн гэрэл зурагчин Charles O' Rear хэмээх зурагчин авсан. Тэрээр Sonoma-ийн талд төрж өссөн нэгэн. Анх 1979 оны 5-р сард National Geographic сэтгүүлд усан үзмийн хөндийн Napa нэгтэйгээр анх гарчээ. Ямартаа ч өдөр бүр дор хаяж 200 сая хүн энэ зургийг үзэнгээ ажлаа хийж эхэлдэг.
Нийтлэгч: Beck 5 Сэтгэгдэл
label: Famous photo
Popular Posts
-
Би бодоод байсан анагаахын сургууль төгссөн хүний төрхгүй дандаа өөр сэдвээр бичлэг хийдэг юм байна. Ингээд одооноос хааяа эрүүл мэндийн зөв...
-
Хүмүүсээ туслаарай. Би өөртөө нэг трак лист үүсгэх гэсэн юмаа. Хааяа машинд сонсоод явж байхад яг болохоор. Надад өөрсдийнхөө дуртай дуунууд...
-
Өнөөдөр жоохон ачаалалтай өдөр байлаа. Өглөөнөөс орой 6 өнгөртөл ажил минь барагдахгүй, гэртээ харихын түүс болж байлаа. Гэртээ ирээд хооло...
-
Анх Оригами буюу цаасыг нугалан дүрс хийдэг энэ урлаг Хятад улсад үүссэн бөгөөд сүүлд Япон улсад хүчээ аван түгсэн байна. Оригами гэдэг нэг ...
-
Шалгалт шүүлэг эхлээд зав тун муутай байгааг нь ойлгоно гэж найдаж байна. Хичээлээ уншаад л...Тэгээд шалгалтаа өгчихөөл нээх сайхан эрх чөл...
-
Хүний хамгийн үнэнч сайн нөхөр нохойн маань үүлдэр угсаа. Зарим нохойнууд их хөөрхөн юмаа тэ. French bulldog -ий гөлөг марзан харагдаж байга...
-
Нэг судалгааны ажил эхлүүлэх гэж байгаагаа танилцуулахад таатай байна. Яг одоохондоо зөвхөн загвар хэсэг буюу draft нь бэлэн болоод байгаа б...
-
Өдрийн мэнд. Их ажлын хажуугаар гэнэт хуучин блогоо санаад ороод ирээ. Нэг л мэдэхэд олон жил өнгөрчих юм. Өдөр хоног урсан өнгөрч байгааг б...