February 13, 2008

Бялуу

Талх (Бяцхан өгүүллэг)

Бид өдрийнхөө талхыг авахаар мухлагт ирэхэд талх хараахан гарч амжаагүй байв.
Талхчин: Та жаахан хүлээж байхгүй юу, талх 2-3 минутын дараа гарна гэв. Намайг хүлээж байх зуур нэгэн настайвтар, энгэртээ олон медаль зүүсэн, бага зэрэг доголон эр орж ирээд талхчинтай мэндлэн, тороо өгөв. Би хуучирсан талх хоёрыг гаргаж ирээд, торонд хийж өгөв. Би талхчинаас яагаад шинийг өгөөгүйг асуухад талхчин:
Өөрөө хүсдэг юмаа, их ядуу болохоороо надаас тал үнээр нь авдаг юм гэлээ.
Би " Энэ хэн юм бэ?" гэж асуухад талхчин:
Ахмад дайчин, хүү бэр хоёроо автомашины ослоор алдчихаад хоёр нялх ихрийг харж хоцорсон. Тэгээд тэднийгээ багахан цалингаараа өдийг хүртэл тэжээж яваа хүн дээ гэв. Түүний яриаг сонсоод надад өрөвдөх сэтгэл төрж, бага ч гэсэн тус болох юмсан гэж бодов. Тэгээд, зөрүүг нь би төлчихье. Нэг ч гэсэн удаа шинэхэн талх идэг гэхэд талхчин зөвшөөрсөн толгой дохиод талхыг шинээр сольж өгөөд, ах гуай та ч азтай хүн юмаа. Өнөөдөр таны ихрүүд шив шинэхэн бялуу шиг талх идэх болно гэв. Өвгөн баярлан талхаа авах зуураа, бурхан чамайг ивээг хүү минь. Өнөөдөр тэдний минь төрсөн өдөр болохыг яаж мэдээ вэ? гэв.

эх сурвалж: Голомт сонин

1 Сэтгэгдэл:

peakfinder said...

Yamar setgel hodolmoor bichsen yum be? Yadarsan negendee tusalj yavahsan daa.

Popular Posts

: