November 20, 2007

Сайхан амарлаа шүү...

Саяын weekend-р ажлын стрессээсээ хэдэн хоног ч гэсэн салж ах, эгч, дүүтэйгээ Эрдэнэт хотдоо очоод ирлээ. Тэнд төрөөд өсчихсөн, бүүр шороо идээд өсчихсөн болохоор очих болгонд сэтгэл гэгэлзээд сайхан байдаг шүү. Найз нартайгаа явахаараа Эрдэнэтийн захад нь ирээд л уртаар сайхан амьсгалаад л ... сайхаан сайхан. Очихоор нэг л амар амгалан тайван байдаг юм. Орой гараад шөнөө очиход цасаар будраад хотод цасгүй байсан болохоор ёоо ёстой тасархай. Том эгч охинтой болоод сар л болж байгаа болохоор хүүхдийг нь харах гээд мамтай яарад орлоо. Ёстой эгдүүтэй муухай бацаан байнлээ хэхэ. Гадаадад байдаг бага эгч маань эрдэнэтэд байхад бас охинтой болж гэр бүлд маань бөөн л баяр боллоо. Ээжийнхээ хар шөлийг уугаад, аавын шарсан загас идэх ч үнэхээр сайхан байлаа. кайфтай байлаа. Тэнд хоёрхон хоносон ч гэсэн амарсан шиг л боллоо. Би нээрээ цас дагуулж ирсэн юм байна шүү. Аймар онигрсон. Ирсэн шөнө цас орсон штээ энд. Явсан ганц 2 зурагаа маргааш flickr дээрээ оруулая.

6 Сэтгэгдэл:

бж said...

Erdenet ih goyo tsomhon gazar shig sanagdaad baidgiin. Manai huu usan seleltiin temtseend oroltsoh geed 2 ch udaa ochson. Saihan baisaan. ter dundaa Sport complex mash ih taalagdsan.

Arsun said...

Эрдэнэт сайхан шvv. Ажил амьдралын гараагаа тэндээс эхэлж байлаа. Зундаа сэрvvн өвөлдөө дулаахан сайхан газар.

Anonymous said...

Эрдэнэт гоё газар шүү. Нээх хөөрхөн, цэвэрхэн. Нээрээ цас гэснээс хотод ч бас цас орсон, даанч өнөөдрөөс хайлаад байна.

Zoljargal Gantumur said...

http://zoloogg.blogspot.com/2007/11/blog-post.html ороод үзээрэй цааш нь дамжуулаарай бас бекээ би танай хамаатны идрээ гээд хүүхэдтэй нэг анги

Unknown said...

Гэрээ санаж байна шүү. Монгол нутаг, тэр дундаасаа төрсөн нутгаа их санаад байдийм аа

Beck said...

Сэтгэгдэл бичсэн блоггерууддаа баярлалаа.

Ганаа_бж-д: Танай хүү усчин юм биздээ. Сайн байна. Би 4гаран жил Эрдэнэтийн бассейнд явдаг байсан. Хамгийн сүүлд лав 7ангид явдаг байсан. Лав аягүй өндөр болгодог штээ хэхэ.

Арсүн-д: Ажлын гараагаа хаанаас эхэлж байсан юм бэ? Би ГОК-д жил гаран ажиллаж байсан.

Муланка-д: Миний flickr-ийг орж хараарай. Эрдэнэтийн ганц 2 зураг нэмнээ.

Золоо-д: Идрээ дээр өчигдөрхөн оччоод ирсэн хэхэ. Олог ру чинь орж бйанаа.

Мөнхтуг-д: Гэрээ санах сайхан ш тээ. Монголдоо хурдан ирээрэй.

Popular Posts

: