October 20, 2007

Хоногийн 24 цаг

Ойрд олон янзын юм блог дээрээ бичсэнгүй. Одоо жоохон бичнээ. Яг үнэндээ амьдрал үнэхээр завгүй өнгөрөөд байдаг болжээ.Өглөө босоод хичээлдээ явна, орой нь ажилдаа явна. Тэгээд шөнө хичээлээ хийнэ.Би ч хийхээсээ хийхгүй нь их дээ. Үнэхээр өдрийн 24 цаг надад багадаад байна.Хааяа ч бүр өдөр 30н цагтай байгаасаа гэж гуйх шахуу л болохын.Тийм байсан бол ядаж л овоо нойртой явах байсан даа.За яадгийн бэ тээ. Залуу насанд завгүй байхад буруудахгүй байх гэж боддог. Зүгээр дэмий энд тэнд сууж пиво ууж суусанаас л хавьгүй дээр. Саяхан ТВ-р монголын залуучуудын ихэнх хувь нь орой үдшийн цагаар зугаа цэнгэл хөөж амьдардаг гэж байна лээ.Яасан их завтай улс вэ. Тэрнийхээ оронд ядаж театр ороод ганц жүжиг үзэж эсвэл өөрийгөө хөгжүүлэх зүйл хийж атгын чинээ болцон тархиндаа дусал нэмэрлэж байвал дээрсэн дээ.Гэхдээ сайхан ажилаа хийгээд, зөв сайхан цагыг өнгөрөөдөг хүмүүст ч бий л дээ. Яахав хааяа найз нөхөд хамт олонтойгоо сайхан ярьж суунгаа пиво уух бол нээх асуудал биш. За энэ ч яахав угийн монголчуудын заншил болсон зүйлийг би хичнээн бичээд ухаарах ойлгох хүн ховор биз дээ. Нэрээ цаг ярьж байснаа шоу эд нар болоод явчихжээ. Цаг гэснээс манайхан үнэхээр цаг барих дургүйдээ юмуу эсвэл эсвэл тийм сэтгэл амар улсуу бүү мэд. Уулзах цагтаа хэзээ ч цагаа барьж ирдэггүй сонин. Бек бид 2 яагаад ч юм бүү мэд юм болгонд яг цагтаа очоод бусдыгаа хүлээх ажил гардаг даа. Гэхдээ цагтаа ирнэ гэдэг бол хувь хүний өөрийн зохион байгуулалтыг илэрхийлж байгаа гэж би ойлгодог. За нэг иймэрхүү л байх шив дээ. Хүмүүсээ цагаа барьж сураад дараа нь цагаа үр бүтээлтэй өнгөрөөж байгаасай

love each other... untill to end

0 Сэтгэгдэл:

Popular Posts

: